niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 17:34 UTC Эх: https://news.mn/r/2873522/ 9492bb9b3db54a60… ← niitlelch.mn руу буцах

Хөвсгөл аймаг руу мал, амьтан нэвтрүүлэхийг хориглов

Хөвсгөл аймаг руу мал, амьтан нэвтрүүлэхийг хориглов

Хөвсгөл аймаг руу мал, амьтан нэвтрүүлэхийг хориглов

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 06 дугаар хуралдаан өчигдөр/2026.06.19/ болж, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бусад аймгаас мал, амьтан нэвтрүүлэх, шилжүүлэн тээвэрлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглох шийдвэр гаргажээ.

Баруун бүсийн аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил, харин зүүн болон төвийн бүсийн аймгуудад О хэвшил бүртгэгдэж, халдварын нөхцөл байдал тайван бус байна. Иймд өвчний вирус мал, амьтны шилжилт хөдөлгөөнөөр дамжин Хөвсгөл аймагт нэвтрэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Хөвсгөл аймаг нь одоогоор мал, амьтны гоц халдварт өвчингүй, эрүүл бүс нутаг бөгөөд энэхүү статусыг хадгалах нь нэн чухал байгаа юм.

Мөн дээрх хуралдаанаар Булган, Архангай, Завхан аймагтай хил залгаа Тариалан, Жаргалант, Цэцэрлэг, Рашаант сумдын нутаг дэвсгэрт хяналтын цэг байгуулж, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллахаар шийдвэрлэлээ.

Иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох шийдвэрийг мөрдөн хэрэгжүүлж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамтран идэвхтэй ажиллахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-20 103.57.94.14

Наадам гэхэд УБ-т ороод ирж балрах вий лээ !

Avatar

Нэргүй 2026-06-20 202.9.41.15

Монглын нутгдээрбгаа баялгыгхалхгэснхулгайчхужааманжжууд хулгайлжшаачаадюуу худлаахалхынбуянзуянгжхудлаа шаагаад бгаам бэ монглнутагдээрбгаамонглхүнийбаялгыг хулгайшаачаадхалхгэснхужааманжуудх худлаа шаагаад бхийн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж