УИХ-аар өчигдөр /2026.06.19/ Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг байдал засрахгүй үргэлжилсээр байгааг УИХ-ын гишүүн Ө.Шижир хөндлөө.
Тэрбээр “2025 оны төсвийн урсгал зардалд хийсэн түүвэр судалгаагаар төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх 24 хороо, зөвлөл, ажлын албаны гүйцэтгэлийн зардалд 17.5 тэрбумыг зарцуулжээ. Татвар төлөгчдийн мөнгө салхинд хийссэн гэсэн үг.
Хоол унааны зардал 698.8 тэрбум төгрөг, 4367 гадаад томилолтод 74.3 тэрбум, 16206 сургалтад 61 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Ийм байдлаар төсвийн харөнгийг үрэн таран хийдэг байдал хэзээ болих юм бэ?. Яагаад аудитын дүгнэлтийн дагуу арга хэмжээ авч хариуцлага тооцохгүй байна вэ” гэдэг асуудлыг хөндлөө.
Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн “Нийтдээ 6792 аудитын тайланд баталгаажуулалт хийхэд 13400 гаруй зөрчил нэгтгэгдсэн, нийт дүнгээрээ 11.8 их наяд. Энэний 8.1 их наяд нь төрийн өмчит болон өмчийн оролцоотой компанид ногдож байгаа бол бусад зөрчил нь төсвийн ерөнхийлөн захирагч нарт ногдоно.
Улсын ерөнхий прокурортой хамтарч төрд учруулсан хохирлыг барагдуулахаар ажиллаж эхэлсэн. Тухайлбал, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол 7.2 тэрбум төгрөгийн зөрчил байгаа. Шүүхэд төрийг төлөөлөгчийн хувьд улсын прокурор манайтай хамтарч хөөцөлдөхөөр болж, хагас дээр нь шүүхэд нэхэмжлэл бичсэн. Манайхаас бичсэн төлбөрийн актыг гүйцэтгэх шугам дээр гарц гаргалгаа гаргаж өгсөн, заавал хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хамтарч ажиллах боломж байгаа тул зохицуулалтыг судалж байна. Хуулийн байгууллагад хандахад зарим хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзсан асуудал дээр гомдол гаргах бололцоог Улсын прокурорт гаргасан байгаа. Хэрэгжилт өмнөх жилээс илүү сайжирч байна, ирэх жил илүү үр дүнд хүрэх байх. Хууль эрх зүйн боломж бидэнд байна. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлээр албан тушаалаас чөлөөлөх болон хариуцлага хүлээлгэх хатуу заалтууд орсон учраас эрх зүйн хувьд боломж бүрдсэн, үр дүн гарна гэж тооцож байна” гэлээ.
Г.ХОРОЛ
3,605.46




















































Нэргүй 2026-06-20 66.181.160.39
Ямар илүүдээ гарсан мөнгө байгаа биш, иргэд бид татвар төлөхөө больёо!!! Төр засаг төсвийн мөнгийг гамтай зарцуудаг болсон цагт нь татвар төлж эхэлье!!! Төрийн албан хаагчид хувийнхаа мөнгөөр ажлаа явуулцгаа!!! Яаж үрэхийг чинь харъя!!!!
Нэргүй 2026-06-20 66.181.160.39
Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйл.Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах" зүйлд зааснаар ял шийтгэхгүй өхөөрдөөд байхаар чинь хулгайчууд оодрохгүй яах юм бэ??!! Улсын Ерөнхий прокурор энэ заалтыг хэрэглэх талаар идэвхтэй арга хэмжээ авах хэрэгтэй байна!!!
Зочин 2026-06-20 192.82.92.42
Данхайсан терийг эрс цомхотгох, олноор сурэглэж, ур дунгуй явдаг гадаад томилолтыг зогсоох, хирээс хэтэрсэн баяр наадам, шоуг цеелех хэрэгтэй. Цогц бодлогогуй, цэгц ухаангуй тер улс аа гэж!!!
Нэргүй 2026-06-20 202.55.188.83
малын хөлийн татвараас хамгын багадаа 10дахин их мөнгийг хоолондоо зооглосон байна
харин малын хөлийн татвараас олох татвараас1.5дахин их мөнгөөр зугаалжээ
зочин 2026-06-20 103.57.95.72
Хэл амаа билүүдэхээс өөр юу ч хийх чадваргүй орон болжээ бид, Юу гэж төрийн албыг зориуд томсгоод байхав дээ, Тэнд ажиллаж байгаа хүмүүс мал биш, Улс орон урагшлаж,шинэ обьектууд нэмэгдэж байна,Улсын эмнэлэг, сургууль, ясли цэцэрлэг бусад үйлчилгээг сайжруул гэж байнга л шаарддаг биз дээ Түүнийг дагаад төсөв зардал нь зайлшгүй өсдөг биз,Төрийн албыг зохих төвшинд ажиллах нөхцлийг хангах ёстой,Гэвч хэмнэлтийн горимыг онцгой анхаарах хэрэгтэй
Хахаха 2026-06-20 202.9.46.197
Хүүрэнсүгийн 5 жилийн төсөвийн зарцуулалтанд мониторинг хийж дэлгэх хэрэгтэй. Хүнсний хувьсгал ч гэх шиг, гадаадад тэнэснээ өдөр шөнөгүй ТВ-үүдээр төлбөртэй нэвтрүүлэг хийн цацаж пиардаж буй нь эргээд сөрөг сурталчилгаа болоод залхааж байна!!
Айдаа 2026-06-20 180.188.172.187
Манай Улс Коммунист ч биш эсхүл сүрхий Ардчилсан ч биш аль нь ч биш улс боллоо….Нийтээрээ Хөдөлж Хөдөлмөрлөхгүй болохор Бүтээмж тааруу, Нийтээрээ Ам хэлээ билүүдээд л бдаг
иргэн 2026-06-20 192.82.66.11
Арай л юм аа, Шижир гишүүнд баяраллаа. Ядаж ганц хүн ч гэсэн дугарч байгаа нь овоодоо.
Нэргүй 2026-06-20 180.188.172.187
Манай Монголд Юмны Үнэ Ханш жилээс жилд өсөөд л байдаг ч Чанар, Хүртээмж нь огт Дээшлэхгүй, Иргэдийн Аж Амьдрал доройтсоор….Боловсрол, Эрүүл мэнд, Орон байр, Дэд Бүтэцийн Асуудал Монгол Хангалтгүй бнааа
Г 2026-06-20 66.181.189.15
зугаалж тансаглах гэж.126 болоод бүр нэмэгдээд бхад….хэн яах гэж энэ гиш.тоог нэмсэн юмбээээн
сонгогч 2026-06-20 202.9.47.119
гадаад томилолтод 74.3 тэрбумыг зарцуулсан хэрнээ 1 ш ч ажил бүтээгээгүй, зүгээр л зугаалж, татварын мөнгийг үрж яваад ирцгээсэн нвшнууд. Энэ мөнгөөр хэдэн цэцэрлэг, сургууль барьж болох бол ?