niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:00 UTC Эх: https://news.mn/r/2873448/ dcbb44efdb15329a… ← niitlelch.mn руу буцах

Улаанбаатарт бороотой, 10 градус дулаан байна

Улаанбаатарт бороотой, 10 градус дулаан байна

Улаанбаатарт бороотой, 10 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2026.06.20/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.


Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Алтайн өвөр говь, Халх голын хөндийгөөр +12…+17 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор +7…+12 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +24…+29 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх гол орчмоор +18…+23 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-20 202.9.41.15

хулгай шаадгийн жш инэ.махжхужаабөөс хулгайн шалгдхийг мэдээд буслыг ба хулгайч болгж хам татж хулгайч болгж ажллдгбусвыншалггүйюм-рзүүхгжандуурч шаадгбусдыгхулгайч хутгаад нэрзүүгээд авбл хулгайгөар мултрх гэж санаархж

Avatar

Нэргүй 2026-06-20 202.9.41.15

сумнд хулгай хийж өчнөөнжил хулга шаасн хулгхйманжхужаө бөөснүүдиийгийн шорнд шааж 20 30 жил шаасэ хулгайг нь хураах хэргтэйсургуул цэцрлг брьж гж хэдн дуун тэрбумр хулгай шабүхигазрынихулгайшаажзарж нихулгайшаажзарж хэднн зуунбумын хулгаыбузрхулгайхөнгнтэы хүүдлийн шаар энд тэндбайрбайрбашнбарьжхудлдж авчхулгйнаа нууж үржүүлж хулгаымнгө тариатарьж олсн гж далдлжнууж үгшаажхудлаашааж 10 хувь тарииныхн 90хулгайххогшаархогиых тариач тарих ёсгүй.өчүүхн муу түрүйний бөөс хулгай шааж ями аймр хулгай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж