niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:00 UTC Эх: https://news.mn/r/2873443/ 306a034a3bd8d92d… ← niitlelch.mn руу буцах

Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцлав

Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцлав

Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцлав
default

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын хөшөөний хойд талд газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллалаа. Энэ хэсэгт барилгажилт, нягтаршил ихтэй тул барилгын зориулалтаар олгосон байсан 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцаллаа. Тус газрыг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгоно.

“Ньютур сафарис” ХХК, “Мэргэ ван” ХХК, “Хүрээ-Инвест”, “Алханатрейд” ХХК-д энэхүү газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны “Газар эзэмших эрх олгох, газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" 42 дугаар захирамжаар тус тус анх эзэмшүүлж шийдвэрлэсэн. Гэвч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа хоёр жил гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй учир хуульд заасан энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргасан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ газар олон жилийн өмнө нийтийн эзэмшлийн талбай байсан. Гэтэл сүүлийн 10 гаруй жил хашсан байдалтай байгаа юм. Иймээс автомашинд бус хүнд зориулсан хот байгуулах бодлогын хүрээнд нийтийн эдэлбэр газарт авч байна. Бид энэ талбайд иргэд чөлөөт цагаа тав тухтай өнгөрөөхөд зориулан ногоон байгууламж байгуулж, тохижилтын ажлууд хийнэ. Тохижилтын ажлыг эхлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нягтаршил ихтэй газар орон сууцны хороолол барихгүй гэсэн бодлого барин ажиллаж байна. Цаашид гэр хороололд ногоон байгууламж, хүүхдийн талбай барих ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-19 103.57.94.14

Хувийн хэвшлийг хавчаад
Хувьсгалт засгаа мандуулаад
Урьд хувьчилснаа хураагаад
Улсын сангаа баяжуулаад
Ардын намын гишүүддээ
Адил тэгш тараагаад
Алдсан асгасан бүхнээ
Ардчилсан намруу чихээд
Амар сайхандаа жаргацгааяаа…..

Avatar

БАЯНГОЛ ДҮҮРЭГ 2026-06-19 122.201.31.2

Нарны зам дагуу төмөр замын вокзал, барс захын хойд талын сайхан цэцэрлэгт хүрээлэнг хашаалан барилга барьж байна. Үүнийг зогсоож буцаан сэргээж цэцэгжүүлэх хэрэгтэй байна

Avatar

зочин 2026-06-19 66.181.186.177

Эх орон маань дэлгэр уудам нутагтайн буянаар Монгол түмэн цэлгэр уужуу сэтгэлтэй аж төрдөг юм. Энэ шинэ Захирагч ашгүй багахан ч болов зайтай газрыг хэвээр нь үлдээх болж байх шив. Овоо даа, гялайлаа.

Avatar

Хэрэг алга 2026-06-19 180.188.172.187

Монгол улс нэг Коммунист улс шиг эсхүл сүрхий Ардчилсан улс шиг ер Завсрын Аль нь ч биш….Нийтээрээ Хөдөлж Хөдөлмөрлөдөггүй, Хууль Стандартаа Дээргүй Дооргүй биелүүлдэггүй, Нийтээр Бүтээмжгүй Нийтээр Ам Хэлний Үйл Ихтэй болохор хэрэг алгооо

Avatar

Нэргүй 2026-06-19 203.91.115.54

жүжигчин сувдаа, анандбузарын гараар орсон газар ууп

Avatar

БЗД-ийн иргэн 2026-06-19 66.181.180.247

Уг нь хийх төсөл нв манай орчинд их л хэрэгтэй зүйл байсан даа.. зөвшөөрөл үзүүлээд ажлаа эхлэхэд нь нөгөө Поп хүүхэн манай эндэхийн АН-ын хүүхнүүд гээд мөнгө хөөсөн хэдэн юм ажлыг нь зогсоогоогүй бол өнөөдөр дуусаад сайхан соёл үйлчилгээний төвтэй болчих байсан даа, ардыг жүжигчин Сувд гуай ирээд танилцуулсан төсөл нь хашаа дээр нь наалтай байгаа урлаг соёлын музей, кинотеатр, спортын танхимууд, ахуйн үйлчилгээ, үйлчилгээний төв, доошоо 2 давхар зогсоолтой хэрэв энэ төсөл хийгдвэл манай муу

Avatar

Нэргүй 2026-06-19 66.181.178.155

Тэнэгт угаасаа ногоон байгууламж нийтийн эзэмшил газарыг дарга нар зарцан байсан юм

Avatar

Нэргүй 2026-06-19 202.179.24.84

l*****n sunder ch bhgui boroo ch haahgui l*****n saravch bitgii bariaraai suudertei sandal ih nogoo mod zuleg huuhediin togloom pleasee

Avatar

Иргэн 2026-06-19 103.212.118.70

Зөв шийдвэр дэмжиж байна.

Avatar

маш зөв 2026-06-19 203.23.49.199

Зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж