Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажил хаялтыг 2026 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас эхлэн зарлахаар шийдвэр гаргажээ. Шийдвэрээ салбарын яамандаа зургадугаар сарын 22-ны Даваа гарагт албан бичгээр хүргүүлэх аж. Өнөөдөр/2026.06.19/ энэ талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус холбооноос 2026 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрийг эхлүүлсэн. 2026 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хэвлэлийн бага хуралд цалин хөлс нэмэгдүүлэх асуудал зогсонги байдалд орсон учраас ажил олгогч эрчим хүчний яамны зүгээс цалин нэмэгдүүлэх боломжгүй талаар удаа дараа байр сууриа илэрхийлжээ. Үүнтэй холбоотой дөрөвдүгээр сарын 16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулж, яам засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Гэвч одоогийн байдлаар эрчим хүчний салбарт цалин хөлс нэмэгдүүлэх ямар ч хэлцэл хийгдээгүй байна.
Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат:
-Эрчим хүчний салбарын нийт 35 байгууллагын 9317 ажилтнаас одоогийн байдлаар нийт 28 байгууллагын 6600 ажилтан буюу 70.8 хувь нь ажил хаялтын санал асуулгад оролцсон байна. Үүний 94.9 хувь нь ажил хаялтыг дэмжсэн байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир:
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллага болох Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн хүрээнд ажилтан, албан хаагчид, нийт гишүүдийн хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах хүрээнд сүүлийн хэдэн сарын турш эрчим хүчний салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудал, орхигдоод байгаа асуудлаар Монгол Улсын засгийн газар эрчим хүчний яамтай удаан хугацаанд олон талаас байр сууриа илэрхийлж, олон хүрээнд хэлэлцээ хийх гэж оролдож, энэхүү асуудлыг хүнд нөхцөлд оруулалгүйгээр зөвшилцлийн арга замаар шийдэхийг хичээсэн. Бид тавдугаар сарын 1-ний өдөр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ энэ асуудлыг хөндсөн. Засгийн газрын зүгээс энэ талаар шуурхай арга хэмжээ авч, энэхүү асуудалд тодорхой шийдлийг гаргах болов уу гэж удаан хугацаанд хүлээлээ. Харамсалтай нь энэ нөхцөл байдал ажилтан хүнд олгогдсон хамгийн гол эрх болох ажил хаялтын түвшинд очихоос өөр аргагүй байдалд хүрлээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага болох бидний гол туйлын зорилго бол ажил хаялт биш, бид ажилтан, албан хаагчдынхаа цалин хөлсийг нэмүүлэхийг л хүсэж байна. Гэтэл энэхүү цалин хөлсийг нэмэгдүүлэх хууль тогтоомжоор олгогдсон гэрээ, хэлцлүүд амжилтгүй болсон учраас ажилтан хүнд өөрт нь байгаа ганц эрх болох ажил хаялтыг хамтаараа зөвшилцөж шийдвэр гаргасан. Ажил хаялт гэх зүйлийг хэн нэгэн этгээд, хувь хүн, аль нэг албан тушаалтан гаргадаг шийдвэр биш, энэ шийдвэрийг ажилтнууд өөрсдөө гаргадаг. Эрчим хүчний салбарын энэ олон ажилтнуудын 94.9 хувь нь дэмжсэн учраас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ч тэр, эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо ч тэр гишүүдийнхээ шийдвэрийг хэрэгжүүлэх түвшинд бүх шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно. Энэ ажил хаялтын ард улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай ч холбоотой үр дагаврууд гарна. ийм асуудал гарахаас өмнө шуурхай шийдвэрээ гаргаасай гэж хүсмээр байна. Мөн энэхүү ажил хаялтын үйл явцад хэн нэгэн этгээд, албан тушаалтан, магадгүй төрийн захиргааны зарим чиг үүргийн байгууллагууд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг хийхгүй шүү. Хэрэв тийм оролдлого гарсан тохиолдолд энэ зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжоос гадна олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улсын нэгдэн орсон гэрээ хэлэлцээрээр олгогдсон үйлдвэрчний эвлэлүүдийн хараат бус бие даасан байдалд халдах хөндлөнгийн нөлөөлөл гэж тооцогдож шаардлагатай арга хэмжээг авах болно.
Гишүүн байгууллагын төлөөлөл, “ Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК”-ны үйлдвэрчний хорооны дарга Ганбат:
-Бид ажил хаялтыг биш ажилчдын нийгмийн асуудал, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд тодорхой шийдэл хүссэн. Эрчим хүчний салбарыг тоног төхөөрөмж, төмөр авч явдаггүй, хүн авч явж байгаа гэдгийг, яагаад ажилчдын эрсдэл, ачааллыг манай засгийн газар ойлгохгүй байгаа юм бэ гэсэн байр суурьтай ажил хаялтад нэгдэж байна. Манай “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК” төвийн бүсийн 11 аймгийн 147 сум сууринг цахилгаан эрчим хүчээр хангадаг, 650 ажилтантай томоохон цахилгаан станц. Өнөөдөр манай орон нутгийн ажилчид гар дээрээ хоёр сая хүрэхгүй цалин авч байна”
Мөн хүний эрхийн үндэсний комисст “Эрчим хүчний салбарын ажил хаялттай холбоотойгоор холбооны удирдлагууд болон анхан шатны хороодын үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудад дарамт шахалт ирэх үндэслэлтэй байна” гэх асуудлаар хүсэлт хүргүүлэх гэж буйгаа мэдэгдсэн юм.
3,605.46























































сонгогч 2026-06-19 202.9.47.119
Эрчим хүчний үнийг 2 удаа нэмсэн, тэр мөнгө хаачив ????????????
Зочин 2026-06-19 202.126.89.97
Өөрсдөө тогныхоо мөнгийг төлж сур ард иргэдийн амьдралаар бүү тогло яахнав тоггүй болгоод өндөр цалин авах нуу
Юун түрүүнд 2026-06-19 180.188.172.187
Юун түрүүнд ТӨРӨӨСӨӨ ЧӨЛӨӨЛӨГД
Б 2026-06-19 103.212.118.155
дарга нар нь идчихсэн..тгдл дэлбэрээдл ..лаа шүдэнз гдл
Нэргүй 2026-06-19 202.126.91.40
Хитадманжуудын энэ хитад манж хуулжурмгэснхитадманж аймр тамллт барилтхд монглхүнсөөм ч өндийхгүйнбнхитадманжхуулжурмгэснхитадманжхуулжурмыгбүгдийн устгаач хитадманжхулгайчуудыг өөрздийн шорнд гяндлаад өгх ёстой.