Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, Гутайн даваа-Хөмүүл голын эх хэмээх улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт хууль бусаар алт олборлох үйлдэл гарсан байна. Тодруулбал, улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газраас олборлосон, алтны өндөр агууламж бүхий 610 кг чулууг Улаанбаатар хот руу хууль бусаар тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид шуурхай илрүүлжээ.
Одоогоор хэрэгт холбогдох тээврийн хэрэгслийг битүүмжлэн саатуулаад байгаа бөгөөд уг хууль бус үйлдлийг нарийвчлан тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дээрх хууль бус үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл буюу "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох" гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд хуулийн дагуу буруутай этгээдийг торгуулийн ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай юм. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
3,605.46






















































Нэргүй 2026-06-19 66.181.178.158
600 kg хүдэр, "өндөр агууламж", нинжа л бна шд
Нэргүй 2026-06-19 66.181.160.12
хар хятадууд ухаж аваад явж бсн даа нэг муу урвагч дарга очоод л аваад суллаад явуулчих биз
Нэргүй 2026-06-19 122.201.31.102
Хар Хятад юу гээд хөдөө хээр очоод алт Ухаад сууж байхав дээ. ухаж гаргаад гулдмай болгочихвол худалдаж авна. нөгөө эх орончид чинь чөлөөт цагаараа нинжа хийдэг юм
Нэргүй 2026-06-19 66.181.161.209
Сайн нуугаад, хулгай замаар явахгүй яасан юм бэ?! Ахдаа дуулгасан бол аюулгүй аваад ирэх байлаа.Одоо яая шэхэв.
Алтанчимэг 2026-06-19 202.126.89.24
экологийн цагдаагийн алба гэж сүржин нэртэй даржин алба…..ер нь бол Монгол иргэн юм чинь …..болохгүй нь юу байхав дээ….Монголчууд аа л мөшгинө,барина,хорино,цагдана,торгоно…..гадны нэг ч хүн албан газрыг барьж чаддаггүй ккккк