"News" агентлаг энэ удаагийн“Хууль төрөхийн өмнө” буландаа Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийг онцолж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2026.06.18/ Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нийт гишүүдийн 79.1 хувийн саналаар дэмжсэн юм. Ингэснээр хуульд тусгасан НӨАТ төлөгчийн босгыг 50 саяас 400 сая болгож нэмэгдүүлэх заалт Засгийн газраас орж ирсэн саналаараа дэмжигдэв. Ерөнхий сайд Н.Учрал /2026.05.07/ Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ хуулийг хэлэлцэн баталлаа. Ингээд энэ хуулийн онцлох заалтуудыг танилцуулъя.
Ерөнхий сайд Н.Учрал олон улсын эдийн засгийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэйгээр эдийн засгаа идэвхжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж буйг онцолж байв.
ОНЦЛОХ ЗААЛТУУД:
- Ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг хүртэлх цалингийн хувь хүний орлогын албан татварыг тэглэнэ
- Ирэх 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөгөөс 2 сая төгрөг хүртэл цалингийн хувь хүний орлогын албан татвар нэг хувь боллоо
- 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой 180 мянга орчим ААН-ийн татварын ачааллыг нэг хувьд хүргэнэ
- Цалингийн шатлалыг нэмэгдүүлснээр жилийн 36 сая хүртэл орлоготой иргэний 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах ХХОАТ-ыг бүрэн чөлөөлнө
- 6-10 тэрбумын ашигтай ААН 15 хувиар татвар төлөх дундын шатлал нэмснээр 600 гаруй ААН-ийн татварын ачаалал буурна
- Өртэй татвар төлөгчдийн дансыг бүрэн хаахгүй. Орж ирсэн мөнгөн хөрөнгийн 30 хувийг дансанд нь үлдээнэ
- Компанийн өрийн алдангийн лээл хэмжээ 50 хувиас хэтрэхгүй
- ААНОАТ болон ХХОАТ-ын тайлан тушаах хугацааг сунгаж, оновчтой болгоно
- Татварын тайлан залруулах хугацааг 2 жил хүртэл сунгана
- НӨАТ төлөх хугацааг 2 сар хүртэл хугацаагаар сунгана
- Иргэний өөрийнх нь өмч, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос авдаг 2 хувийн татварыг цуцалж, 2027 оноос хэрэгжинэ.
Цаашид татварын эрсдэлийг цахим систем үнэлж, эрсдэлтэй татвар төлөгчдөд эрсдэлийг анхааруулдаг, сануулдаг, урьдчилан сэргийлдэг, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргадаг тогтолцоонд шилжинэ. Ингэснээр татварын албаны хяналт шалгалтын тоог бууруулахаас гадна татвар төлөгчдөд учирдаг хүндрэл, зөрчлийн тоог бууруулах эерэг үр нөлөөтэй юм.
Татварын хууль тогтоомжуудад шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах зорилгоор Сангийн яам, татвар, гаалийн байгууллага, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Улсын Их Хурлын Тамгын газар хамтран улс орон даяар давхардсан тоогоор 11,000 гаруй татвар төлөгчийг хамруулсан 150 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, 176 мянга орчим санал хүлээн авсан. Хэлэлцүүлгийн явцад татвар, гаалийн байгууллага татвар төлөгчдийг татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, татварын өр барагдуулах үйл ажиллагааг уян хатан болгох зэрэг саналуудыг нийтлэг байдлаар ирүүлсэн байна.
3,605.46






















































Нэргүй 2026-06-19 66.181.186.46
тэтгэвэрт гарсан хүн ажил хгээд нийгмийн даатгал төлдөг хүмүүсийн нийгмийн даатгал хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх асуудал яаж шийдэгдэж батлагдсан юм болоо
oyun 2026-06-19 202.126.91.211
Татвар бол асуудал биш хувь хүний хувьд болж бна ашгаасаа 10 хувь компани төлж байгаа бол болдог шүү дэээ та нар шал дэмий юмаар оролдоод байх юмаа яаж та нарт хүргэх вэ? Гол асуудал бол нөат т байдаг юмааа түүнийг шатлалтай болго бас хамгийн хэцүү нь НДШимтгэл компаниас төлдөгийг бүр зогсоо гүйцээ хууль гаргахад юу нь хэцүү бнаа ядчиа юмаа
Нэргүй 2026-06-19 202.9.41.81
tsalin tavisniihaa tuluu tatvaraar darmtkuulhch htsuuldee triig l uurchlj bn
Нэргүй 2026-06-19 66.181.186.119
sdaa yumaa buuur 2028 onoosoo hahah z**l
insrugent 2026-06-19 51.158.254.156
tomoor n harval tusuwt tuvlurch bgaa tatwariin orlogo bagasahgu yag heveeree baih baidgaaraa. ene huuliin gol zorilgo darga nariin tansaglal iin mungiig taslahguigeer urgeljluuleh. 792 tsalintai hun baihgui. dundaj davhargaa demjsen ajil tuich hiihgui bgaa MAN ta nar shangaa hurtenee.
mmm 2026-06-19 202.21.110.58
niit ajillagchid 1,350,000 hun baina mongold. eneni 14% n 720,000 hurtel tsalin avdag. tsalin ba gereeg 7 honogiin 40 tsagaar avdag bol tsagiin ajiltan gereet ajil edr sariin 720 do bagttdag. Harin ene huulin bagtsin 2 sar tugrug hurtel tsalintai gevel oiroltsoogoor 38% n orj baigaa.
иргэн 2026-06-19 59.153.84.210
2027 онд наад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,0 оо ч бас нэмэгдүүлэх хэрэгтэй бна, юмны үнэ талийлаа, инфляци 11,5% болчихлоо , төгрөгийн ханш унасаар л бна, иргэдийн худалдан авах чадвар муудсаар л бна_
Нэргүй 2026-06-19 202.126.90.26
гажиг гаэир хошнго шг хошнго шиг юм яриал суухиын хужааманжууд.хужааманжхошнгнуудыг буудчхийнсн.хорвоод бхгүй гажиг пзданууд шд хужаамаэж пздагууд.
Нэргүй 2026-06-19 66.181.160.102
792 000 ₮ цалинтай хүн бараг байхгүй шдээ!!
Нэргүй 2026-06-19 203.169.48.150
ААН байгууллагын татвар төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ гэж нэмүү өртөг шингээн, хэрэглэгчид, иргэдээсээ 10% нэмж авчихаад, түүгээрээ төсөв бүрдүүлэлт хийчхдэг. Тэгээд тэр НӨАТ гэж булааж авсан татвараа буцаагаад иргэддээ өгчих гэхээр таталдаад "төсөв" тасрана ч гэх шиг