Экологийн цагдаагийн албанаас аялал, амралт зугаалгын улирал эхэлж буйтай холбогдуулан “Байгальд хогны машин очдоггүй” уриалгыг олон нийтэд хүргэж, иргэдийг хогоо буцаан авч явахыг анхааруулж байна. Тус албаны мэдээлснээр иргэдийн хэнэггүй орхисон хог, хуванцар сав, шил, лааз зэрэг нь байгальд удаан хугацаанд задарч, хөрс, ус бохирдуулах эрсдэлтэй.
Мөн усны сан бүхий газар хог хаягдал хаях, автомашин угаах, бохир зүйл асгах зэрэг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Тухайлбал, уг заалтад усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, машин техник угаасан, эсвэл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна.
Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын зүгээс “Ирсэн шигээ буц” зарчмыг мөрдөхийг уриалж байгаа юм. Энэ нь аялал, зугаалгаар явсан иргэн бүр хэрэглэсэн сав, баглаа боодол, хоол хүнсний үлдэгдэл болон бусад хог хаягдлаа байгальд орхилгүй буцаан авч явах, боломжтой бол ангилан ялгаж зориулалтын цэгт хаяхыг хэлдэг байна.
Үүнээс гадна шил, лонх зэрэг хаягдал нь зөвхөн байгаль бохирдуулах бус гал түймрийн эрсдэл үүсгэдэг. Нарны туяа шилэн дээр тусах үед хуурай өвс, ургамалд гал гарах нөхцөл бүрдэж болзошгүй бөгөөд мал, амьтан шилний хагархайд гэмтэх, усны эх булаг бохирдох зэрэг сөрөг нөлөө гардаг гэдгийг онцоллоо.
Харин зарим аж ахуйн нэгжүүд эргэлтийн шилэн савыг буцаан татах, угааж ариутган дахин ашиглах ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, зарим компани архи, шар айргийн зарим төрлийн шилэн савыг эргүүлэн татаж, стандартын дагуу угааж ариутган дахин ашигладаг бөгөөд энэ нь хог хаягдлыг бууруулах, байгалийн нөөцийг хэмнэх, дахин ашиглалтын соёлыг түгээхэд чиглэж буй юм. Эргэлтийн шилэн савыг дахин ашиглах тогтолцоо нь зөвхөн хог хаягдлыг бууруулаад зогсохгүй байгалийн нөөцийг хэмнэх, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах ач холбогдолтойг дурьдлаа.
Мөн эргэлтийн шил нийлүүлэгчдийг дэмжих зорилгоор лонх татан авалтын тогтолцоог хэрэгжүүлж байгаа бөгөөд архины шилэн савыг нэг бүрийг 250 төгрөгөөр, шар айргийн шилэн савыг 150 төгрөгөөр худалдан авч байна. Түүнчлэн сар бүр хамгийн их хэмжээний эргэлтийн шил нийлүүлсэн аж ахуйн нэгжийг шалгаруулж хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог аж. Харин 500-аас дээш ширхэг эргэлтийн шил цуглуулсан тохиолдолд Улаанбаатар хотын аль ч байршлаас очиж татан авах үйлчилгээ үзүүлж байгаа аж.
Ийнхүү хэрэглэсэн шилэн савыг хог болгон хаяхын оронд эргэлтэд оруулах нь байгаль орчны ачааллыг бууруулахаас гадна эдийн засгийн тодорхой үр өгөөж бий болгож, дахин ашиглалтын соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Иймд аялал, амралтын үеэр иргэд хогоо машиндаа багтаан авч буцах, шил, лааз, хуванцар савыг байгальд үлдээхгүй байх, бусдыг ч мөн цэвэр орчноо хамгаалахад уриалах нь хамгийн энгийн боловч бодит үр дүнтэй оролцоо болохыг холбогдох байгууллагууд сануулж байна. Байгальд үлдээсэн нэг шил, нэг хуванцар сав олон жилийн турш ул мөрөө үлдээдэг бол буцаан авч явсан нэг уут хог байгаль хамгааллын шууд үйлдэл юм.
3,605.46






















































иргэн 2026-06-19 66.181.191.195
үхэр монголчуудыг хөдөө гадаа зугаалгаар явахыг нь хоригловол байгаль дэлхий баярлах болно
Баяраа 2026-06-19 124.158.108.141
хог тархсаныг баримттай мэдээлсэн хүнийг шахаад хог тарьсан хүний,машиныг өндөр торгодог, хог цэвэрлэсэн хүнийг шагнамаар юм!
Зочин 2026-06-19 202.126.89.57
Буугаар буудаж ташуураар ороолгохоос нааш үгэнд ордог хууль дүрэм мөрддөг хүний сэтгэлээр ханддаг монгол хүн байхгүй юм шигээ.
Нэргүй 2026-06-19 59.153.112.131
arhia piwotoigo awd ochij bolson yum chini ergeed hooson yuma awd irj chadahgui uhamsargui humuus bna shte ùursdiigu bodno ard ni yana iine eruusu hamaagui
Нэргүй 2026-06-19 142.127.75.181
Манайхан чинь хог могоо түүж аваад.явдаг жижиг гарууд биш штээ. Нэг нөхөр над ингэж айлдаж байсан шүү
Нэргүй 2026-06-19 66.181.161.70
Яг үнэндээ Хөдөөний оркууд л байгальд хог тарьдаг
Нэргүй 2026-06-19 103.229.123.73
соёл ухамсартай болох болоогүй болох ч үгүй дээ би болж байвал бусад нь падгүй гэх ахар сэтгэхүй гүн шигдээстэй
Ц 2026-06-19 66.181.188.14
хог хаях гэж аялдаг юм бхдаа..дандаа халамцуу согтуу юмнууд бгаашдээээ
Нэргүй 2026-06-19 202.126.90.26
хужааманжуудмонгл хүнээсилүү юмшг ядцн худлаа жүжглсн хужааманж жүжглттээр 40 жил хулгаылж шааж толгойд гарч жижглж шаасн бузр муу саннатаы хулгайчууд.
Нэргүй 2026-06-19 66.181.184.214
Маанаг
Нэргүй 2026-06-19 202.126.90.26
солиотоймухр сүсггажигсхаасаайнгүыуулчул2н овлжбөөгнүүлдг гажигтлтын болих хэргтэй.өвчтэйхогнуудын инэ тэндгүй бөөгнүлсн хогиыг хаяж зайлуулх хаяж цэврлж бх хэргтэй.
Нэргүй 2026-06-19 203.91.115.42
монголчууд хийрхэл, нэг нэгнээсээ дутахгүй гэсэн тэнэглэлээс өөр юу ч үгүй хоосон толгойнууд !!
Нэргүй 2026-06-19 103.229.122.164
ТЕЛЕВИЗҮҮДЭЭР РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА БАЙНГА ЯВУУЛААЧЭЭ.
Нэргүй 2026-06-19 202.126.93.221
uheruuud
Нэргүй 2026-06-19 66.181.184.214
Үхэр, мал амьтан эднээс ухаантай
Зочин 2026-06-19 202.126.89.57
Үхэр мал амьтан бид нараас илүү дэг журамаа барьдаг сайн хүмүүжилтэй бусаддаа саад гай зовлон болдоггүй. Энэ байдал олон зүйлээр батлагддаг.