niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:02 UTC Эх: https://news.mn/r/2873215/ 231f0328edd3646e… ← niitlelch.mn руу буцах

Монгол Улс эдийн засгийн үзүүлэлтээр 4 байр ухарлаа

Монгол Улс эдийн засгийн үзүүлэлтээр 4 байр ухарлаа

Монгол Улс эдийн засгийн үзүүлэлтээр 4 байр ухарлаа

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2026”-д хамрагдсан 70 улсын дунд Монгол Улс 67 дугаар байрт эрэмбэлэгдэж, өмнөх оноос хоёр байраар ухарсан үзүүлэлттэй гарлаа. Гэхдээ энэхүү үзүүлэлт нь Монгол Улс хөгжлөөрөө ухарсан гэсэн үг биш юм. Харин манай улс тодорхой хэмжээнд ахиц гаргаж байгаа хэдий ч бусад улс орнууд илүү өндөр хурдаар хөгжиж, өрсөлдөх чадвараа сайжруулж байгаатай холбоотойгоор эрэмбэ нь буурсан байна. Судалгааны багийн зүгээс Монгол Улсад өрсөлдөх чадвараа эрчимтэй нэмэгдүүлж, ойрын жилүүдэд эрэмбээ 10-аас дээш байраар ахиулах бодит боломж, нөөц бүрэн байгааг онцолсон юм.

Энэ жилийн тайлангийн “Институтийн итгэл даах чадвар” сэдвийн хүрээнд Монгол Улсын бизнесийн байгууллагын ашигт ажиллагааны үзүүлэлт гурван байраар ахиж, 62 дугаарт эрэмбэлэгдсэн нь цаашид хөгжих боломж байгааг харуулжээ.

Уг ахицад хөдөлмөрийн зах зээл дэх залуучуудын оролцоо нэмэгдсэн, мөн дээд боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь өссөн зэрэг хүчин зүйлс эерэгээр нөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч төгсөгчдийн ур чадвар хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг бүрэн хангахгүй хэвээр байгаа бөгөөд боловсролын салбарт тоо биш чанарт анхаарах шаардлага байсаар байгааг судлаачид онцолжээ.

Харин эдийн засгийн үзүүлэлт дөрвөн байраар ухарч, 59 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Үүнд дотоод руу чиглэсэн шууд хөрөнгө оруулалт хангалтгүй, экспортын бүтэц төрөлжилт сул байгаа нь нөлөөлсөн төдийгүй инфляцын түвшин өмнөх оны 6.8 хувиас 8.6 хувь болж өссөн нь сөрөг нөлөө үзүүлжээ.

Түүнчлэн засаглалын үр ашиг хоёр байраар буурч 63 дугаарт эрэмбэлэгдсэн бол дэд бүтцийн хөгжлийн үзүүлэлт өөрчлөгдөөгүй, 66 дугаар байрандаа хэвээр үлдсэн байна.Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Ч.Отгончулуу "Монгол Улс судалгаа, хөгжүүлэлтийн салбарт дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ ердөө нэг орчим хувийг зарцуулж байгааг онцлоод, хөгжлийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд бэлэн мөнгө тараах халамжийн бодлогоос илүүтэй эдийн засгийн суурь судалгаа, шинжилгээнд хөрөнгө оруулах шаардлагатай" гэлээ .

Түүний хэлснээр төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоо, харилцан итгэлцэл сайжирснаар төрд итгэх итгэл нэмэгдэж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд ч дагаад дээшлэх боломжтой аж.

Мөн тус төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан энэхүү судалгааны үр дүнг төрийн өндөр албан тушаалтнууд ширээний номоо болгон ашиглаж, бодлого боловсруулах болон үйл ажиллагаагаа сайжруулахад тогтмол анхаарах хэрэгтэйг хэлсэн юм.

Хамгийн сайн болон сул үзүүлэлтүүд:

СайнЭрэмбэСулЭрэмбэ
Оффисын түрээс1Экспортын төвлөрөл (түнш орнуудаар)70
Чөлөөт сонгуулиар байгуулагдсан засгийн газар1Эдийн засгийн sөрөн тэсвэрлэх чадвар70
Ажилгүйдлийн түвшин – хүйсийн харьцаа3Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд70
Хүнсний хаягдал4Чадварлаг удирдах ажилчид70
Боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд4Мэргэшсэн ажилчид70
Хүн амын өсөлт5Эрчим хүчний хэрэглээ70
Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал (%)5Нүүрс хүчлийн хийн ялгарлын нягтрал70
Ажиллах хүчний урт хугацааны өсөлт6Чадварлаг инженерүүд70

2026 онд Монгол Улсад тулгарч болох сорилтууд:

  1. Төрийн засаглалын бодлого тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй байгаа нь төрд итгэх итгэлийг сулруулах.
  2. Инфляц болон улсын өрийн дахин санхүүжилтийн мөчлөгүүд нь улсын төсөв болон айл өрхийн амьжиргаанд дарамт учруулах,
  3. Ур чадвартай ажиллах хүчний хомсдол болон хөдөлмөрийн бүтээмжийн зөрүүгээс үүдэн зонхилох салбаруудад ажиллах хүчний хомсдол үүсэх,
  4. Хөрөнгийн зах зээлийн хоцрогдол, санхүүжилтийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж зээлийн хүү өндөр байх бөгөөд эдийн засгийн төрөлжилтийг хязгаарлах.
  5. Дэд бүтцийн хязгаарлагдмал хүрэлцээ, ложистикийн бэрхшээл нь өртөг зардлыг нэмэгдүүлж, экспортыг боомилон эдийн засгийн тэлэлтийг саатуулах.

Судалгааны төвийн зүгээс манай улсад уул уурхайн цэцэглэлт болж байгаа энэ үед олсон орлогоо боловсрол, дэд бүтцэд зориулан хөрөнгө оруулалт болгохыг зөвлөж байна. Энэхүү тайланг ашиглаад ажлаа сайжруулж чадвал манай улс хурдан сайжрах боломжтой бөгөөд тус төвөөс 2030 он гэхэд Монгол Улсыг өрсөлдөх чадвараар 50 дугаар байранд хүргэх зорилт тавин ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-18 66.181.160.102

Харуулах боломжгүй.

Avatar

SS 2026-06-18 66.181.168.8

Tus tuvuus 50'rt erembluulehiin tuluu gej yu gsnch ug yum? TBB myanga hicheegeed yaah bilee???

Avatar

Нэргүй 2026-06-18 122.201.31.236

Улсын нэрээр зээл авах засгийн чадамж л буурна. Ард түмэнд түй ч хамаагүй асуудал. Хүн өөрөө ажил хийгээд хийсэн ажилдаа тохирсон цалин авч байгаа бол энэ тийм хүнд асуудал юм уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж