Ардчилсан намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.06.18/ Төрийн ордонд болж Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцууллаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:
-Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-аар батлагдаад хоёр жил өнгөрч байна. Энэхүү баримт бичгийн 4.1.1-д “Иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх, эрх мэдэл хуваарилалтын хяналт, тэнцлийг хангуулах чиглэлээр Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхийг тодотгоно” гэж тодорхой заасан байдаг. Гэвч хоёр жилийн хугацаанд Засгийн газар энэ чиглэлд дорвитой ахиц гаргасангүй. Үүнээс ч өмнө, 23 жилийн өмнө батлагдсан УИХ-ын 41 дүгээр тогтоол буюу “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн 1.1.3.1.3-т “Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг идэвхжүүлж, Үндсэн хуульд заасан хүний эрх зөрчигдсөн тохиолдлыг шийдвэрлэхэд онцгой үүрэгтэй ажиллуулах механизмыг бүрдүүлнэ” гэж тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, бид 1992 оны Үндсэн хуулиа баталснаас хойш түүний гол амин сүнс болсон иргэний эрх, эрх чөлөөний тухай хоёрдугаар бүлгийг бодит амьдрал дээр бүрэн хэрэгжүүлж “амь” оруулж чадаагүй. Иймээс 23 жилийн өмнө дэвшүүлсэн зорилго цаасан дээр үлдэх үү, эсвэл бодит амьдрал дээр хэрэгжих үү гэсэн чухал асуултын өмнө өнөөдөр бид ирээд байна.
Өнөөдөр эрүү шүүлтэд өртсөн иргэд гурван шатны шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй, Үндсэн хуульд заасан “Эрүү шүүлтээс ангид байх эрх” нь зөрчигдсөн хэвээр үлдэж байна.
Энэ нь хууль, шүүхийн тогтолцоо иргэдийн үндсэн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байгаагийн бодит илрэл юм. Үүний гол шалтгаан нь Үндсэн хуулийн Цэц ажлаа хийхгүй байна.
Цэц нь Үндсэн хуулийн шүүх гэдэг утгаараа иргэний эрх, эрх чөлөөний маргааныг шийдвэрлэх ёстой байтал 1992 оноос хойш Үндсэн хуулийн Цэцэд энэ бүрэн эрхийг хуульчлан олгоогүй. Үүний улмаас Цэц Үндсэн хуулийн манаач байх үүргээ гүйцэтгэхээс илүү улс төрийн төрийн даалгавар гүйцэтгэдэг байгууллага болж хувирсан. Иймээс Үндсэн хуулийн Цэцэд иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх эрх олгох хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна. Энэ нь цоо шинэ санаачилга биш. Анх 2013 онд боловсруулагдаж, 2014 онд Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн ч УИХ-д өргөн баригдаж чадаагүй. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал болон Цэцийн гишүүд дэмжээгүй.
Мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үеэр уг асуудал яригдсан ч улстөрчдийн үл ойлголцлоос болоод зөвшилцөл нэрийн дор иргэний үндсэн эрхийн маргаантай холбоотой зүйл заалтыг хассан. Харин 2020-2024 онд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон бусад МАН-ын гишүүд хамтран ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулан маш сайн хуулийн төсөл боловсруулсан. Гэвч УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөхөн өргөн баригдсан учраас хэлэлцэж амжаагүй бөгөөд сонгуулийн үр дүнд санаачлагч нь парламентаас гарснаар төсөл буцаагдсан.
Харин 2026 онд миний бие Ц.Мөнх-Оргил гишүүнээс 2013 оноос хойш боловсруулагдсан бүх төслүүдийг авч, ажлын хэсэг байгуулан шинэчилж боловсруулаад энэ долоо хоногт УИХ-д өргөн барих хүсэлтээ хүргүүлээд байна.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль нь үндсэндээ дараах гурван асуудлыг шийдвэрлэх зорилготой. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томьёо, үзэл баримтлал, зарчмыг илүү тодорхой, уялдаатай болгох. Хоёрдугаарт, олон улсын Үндсэн хуулийн шүүхийн жишигт нийцүүлэн иргэний үндсэн эрхийн маргаан болон эрх мэдэл хуваарилалтын маргааныг Цэцээр хянан шийдвэрлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх.
Гуравдугаарт, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтуудын зохицуулалтыг дээрх зорилтуудтай нийцүүлэн нарийвчлан боловсронгуй болгох зорилготой.
Энэ өөрчлөлтүүд хэрэгжсэнээр 1992 оны Үндсэн хуулийн хамгийн гол амин сүнс болох “Төр засаг бол иргэдийн эрх, эрх чөлөөний төлөө оршин тогтнодог” гэх суурь үзэл бодит агуулгаараа хэрэгжих боломжтой болно” хэмээн ярилаа.
"Хууль батлагдсанаар электрон тамхины үнэ 75 мянган төгрөгт хүрнэ"

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв:
-Улсын данс улайссан ч ард иргэдийн татварыг нэмэхгүй гэж амлаж байсан МАН сүүлийн 10 жилийн хугацаанд олон төрлийн татвар, хураамжийг үе шаттайгаар нэмэгдүүлсээр ирлээ. Гэвч татварын орлого өсөхийн хэрээр төсвийн зарлагыг дагуулж тэлж, үүний улмаас хуульчлагдаагүй татвар гэж хэлж болох инфляц улам нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, айл өрхийн бодит орлого буурсан байна.
Өнөөдөр бараг бүх салбарт татвар, хураамж нэмэгдэж байгаагийн нэг бодит жишээ нь УИХ-аар хэлэлцэж буй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Тамхины хор хөнөөлийг бууруулах, ялангуяа өсвөр үеийнхнийг хамгаалах зорилгыг бид ойлгож, дэмжиж байна. Гэвч санал болгож буй татварын бодлого нь эсрэг үр дагавар авчрах эрсдэлтэй. Тухайлбал, уг хуулийн төсөлд бүх төрлийн тамхины онцгой албан татварыг таван жилийн хугацаанд жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасан. Хэрэв энэ байдлаар батлагдвал өнөөдөр 4200 төгрөгөөр худалдаалагдаж буй нэг хайрцаг янжуур тамхины үнэ ойрын хугацаанд 8000 төгрөгт хүрч, цаашид өссөөр 2030 он гэхэд 20 мянган төгрөг болох тооцоо гарч байна.
Мөн өнөөдөр 22 мянган төгрөгийн үнэтэй байгаа vape буюу электрон тамхи хууль батлагдсанаар 75 мянган төгрөгт хүрч, халаадаг тамхи болон дагалдах хэрэгслийн үнэ ч хоёр дахин өсөхөөр байна. Ийм огцом татварын өсөлт нь богино хугацаанд хэрэглээг бууруулах үр дүн өгөхөөс илүүтэйгээр татвараас гадуурх, хил дамнасан хууль бус худалдааг өдөөх эрсдэлтэй. Түүнчлэн Монгол Улсад хуурамч тамхины зах зээл шинээр үүсэх аюул ч бий. Иймд дээрх хуулийн төсөлд зөвхөн сэтгэл хөдлөлөөр бус, нарийн тооцоо, бодит судалгаа, эдийн засгийн үр дагаврыг бүх талаас нь харгалзан хандах шаардлагатай гэлээ.
3,605.46






















































Зочин 2026-06-18 192.82.92.42
Бугд л ажлаа хийхгуй бна. Учир нь мэдлэг ухаан нь байхгуй, хоосон чрихаас цаашгуй этгээдууд байгаа учраас!
Иргэн 2026-06-18 202.9.47.7
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр эдгээр өөрчлөлт хийгдэх боломжгүй бөгөөд Үндсэн хуулийн хяналтын манай загвар болсон Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд эцсийн шийдвэр гаргадгаараа шүүхтэй төстэй боловч шүүх биш. Үүнийг Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт тодорхойгоор үндсэн хуульчилсан байгаа. Харин энэ бүлэгт зааснаар Хүний эрхийн шүүх байгуулах боломжтой. Мөн " actio popularis" аас татгалзах цаг болоогүй!
Нэргүй 2026-06-18 66.181.191.126
согтуу толгой цэцийг яг согтуу хүн шиг болголоо
зочин 2026-06-18 66.181.178.248
Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн комисс гээд ажлаа хийдэггүй газруудыг татан буулгаад төсөв хэмнээд, ажлыг нь шүүх, төрийн бус байгууллагуудад шилжүүлбэл таарна.
ylcuin OCgadnix bolloo,bainga Urumduj Nyraaj beldj, gyitse 2026-06-18 202.126.89.226
+ gadni CJNOC chun ys goojyylj dairch bna.
bATAREI tsenegled tsaxilgaan XULGAILJ,
Air condish yleej$ dampyyryyljj,
ylcuin OC nyraaj oorsduixoo bairlyy gyilagchlyylox ni.
Шагдар 2026-06-18 202.55.188.110
ДАВАРСАН ПЭЗДАА НАР ЯАРАЛТАЙ ТАТА БУУЛГАХ ГАЗАР
Xylgain zotilgotoi ylcuin umch Nyraax, Ebdex XUUX NgL$ 2026-06-18 202.126.89.148
– zublulguungyi t/s ? Xynui umchind xaldsx,Nyraax,Ebdex;
tyrboon Urumdugchuupz OC Umchind xaldbal Shoron esvel irsen gazarlyy ni XUUX.
confirm medgNo # 2026-06-18 202.126.89.148
military operations each other, territorial integrity &
sovereignt
Нэргүй 2026-06-18 66.181.160.102
Цэцэд өөрийн дуулгавартай хүнээ томилдог зуршил Элбэгдорж, Женко нарын үеэс тогтсон нь үндсэндээ ҮХЦ-ийг "хэвтэрт" оруулсан!!! Дараагийн нөхдүүд өөрт ашигтай практик байна гэж үзээд нүдээ аниад эвлэрээд явсаар өдий хүрсэн!! Одоо байгаа хэдийгээ бушуу солиод ажилд оруул л даа, та нар!!! Хэн саад болоод байгааг нийтэд ил мэдээл л дээ!!!
congolto uupcduu xuux 2026-06-18 202.126.89.226
### ;
sait chun Xylgaichduin zaagyyr bolj Namaa,gadni zailyyl 2026-06-18 202.126.89.148
– Checkt solison; tyrbanyyd tazdsan?Yxml, NyraasanE.
ylcuin baipyyduig tyrbog NEVT urumdsun gyilagchlxz.
Xybuin Emleg byryy, shunuur Nyrsasan,blokn xylxr.
COX? deer baigaan bnaa.Togloomuin $ xuij gazar
abdguin bna. Cyygchduig mazhuni zogsoolgyi
togloomuin S ulyy cyygchduin zai Zogsool xeregteibx.
1000,1000 gerel asaaj, air condishrC yleej,bainga Zasaj;
Нэргүй 2026-06-18 103.212.118.240
АН ХҮҮХДҮҮДЭЭ ТАМХИАР ХОРДУУЛАХ ТАМХИНЫ ХУДАЛДААЧДЫН ТАЛД ОРЖЭЭ.ТАМХИНЫ ҮНЭ НЭМЭГДВЭЛ НЭМЭГДЭЖ Л БАЙГ Л ДЭЭ. ХЭН ЧХЭНИЙГ ҮНЭТЭЙ ТАМХИ ТАТ ГЭЭГҮЙ. өӨРСДИЙНХ НЬ СОНГОЛТ. тАМХИА ХАЯЖ ЧАДАХГҮЙ БОЛ МӨНГӨӨ ТАМХИНД ЗАРЖ Л БАЙГ.
Гантулга 2026-06-18 202.55.187.103
Үндсэн Хуулийн Цэц, ХҮЭК 2 лаа ажлаа хийхгүй байгаа доо