niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:03 UTC Эх: https://news.mn/r/2873103/ 7762e1fab9871b8e… ← niitlelch.mn руу буцах

"Ж.Энхбаяр сайд улаан цагаандаа гарч байна"

"Ж.Энхбаяр сайд улаан цагаандаа гарч байна"

"Ж.Энхбаяр сайд улаан цагаандаа гарч байна"

УИХ-ын гишүүн О.Номинчимэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


-Өнөөдөр энэ танхимд бидний хойч үеийн эрүүл мэнд, амьдралын асуудлыг хэрхэн мөнгө, ашиг сонирхлын наймааны хэрэгсэл болгож байгааг харуулсан үйл явдал өрнөж байна. Сүүлийн үед Байнгын хорооны хуралдаануудад өрнөж буй үйл явцыг иргэд та бүхэн харж байгаа. Нийгмийн өмнө тулгамдсан асуудал болсон тамхины хэрэглээтэй тэмцэхийн оронд тодорхой бизнесийн бүлэглэлүүд эрх ашгаа хамгаалахын төлөө нам дамнасан нөлөөллийн сүлжээ үүсгэсэн нь ил болж байна.

Янжуур тамхи болон электрон тамхины импорт, худалдаатай холбоотой зарим компаниуд өөрсдийн бизнесийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд төрийн байгууллагад нөлөөлөх оролдлого хийж, нийтийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг гацааж байна гэсэн хардлага төрүүлж байна.

Төрийн ордноор тамхины компаниуд гишүүдийн өрөө өрөөгөөр явж байна. Үнэхээр сүүлчийн сумаа тавьж байна гэж би харж байна. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын гарын үсэгтэй бичиг миний гарт байна. Тамхины асуудлыг ярьснаас хойш Ж.Энхбаяр сайд улаан цагаандаа гарч байна. Тамхины хуульд өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг Сангийн сайддаа өгч байна. Энэ албан даалгавар нь төрийн бодлого болох гээд явж байна. Ж.Энхбаяр сайд ХХААХҮ-ийн сайд байхдаа Евразийн гэрээ хэлэлцээрт тамхин бүтээгдэхүүнийг оруулах зөвшөөрлийг өгөөд бүх тамхин бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглүүлсэн хүн. Үүнийгээ онцгойгоороо нөхчихнө гээд үлгэр яриад сууж байсан хүн. Үнэхээр гутаж байна.

Бид яагаад цөөн хэдэн бизнес эрхлэгчийн ашиг сонирхлын өмнө буулт хийх ёстой гэж? Яагаад Монгол Улсын хүүхэд, залуусын эрүүл мэндээс илүүтэйгээр электрон тамхины бизнесийг хамгаалах асуудал яригдах ёстой гэж? Электрон тамхи бол гаднын цөөн үйлдвэрлэгчдийн нийлүүлдэг бүтээгдэхүүн. Тэдний ашгийг нэмэгдүүлэхийн төлөө Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус эрүүл мэндээрээ хохирох ёсгүй.

Хууль санаачлагчийн хувьд би энэхүү төслийг улс төрийн оноо авахын тулд бус, нийтийн эрх ашиг, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чин хүсэл, хариуцлагын үүднээс өргөн барьсан. Тиймээс энэ хуулийн төлөө тууштай тэмцэх болно.

Энэ санаачилгыг дэмжиж буй иргэд, УИХ-ын гишүүд олон бий. Харин үүнийг янз бүрийн арга замаар эсэргүүцэж, гацаахыг оролдож буй хүмүүс ямар байр суурь баримталж байгааг иргэд та бүхэн анхааралтай ажиглана гэдэгт итгэлтэй байна.

Хүүхдийн эрүүл мэндээс дээгүүр тавигдах бизнесийн ашиг сонирхол гэж байх ёсгүй. Энэ хууль хаврын чуулганы хугацаанд батлагдах ёстой. Цаашлаад энэ нь 126 гишүүнтэй шинэ парламент үнэхээр иргэдийн эрх ашиг, хүүхдийн ирээдүйг хамгаалж чадах уу гэдгийг шалгах мөс чанарын сорилт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

zochin 2026-06-18 103.80.210.133

Энэ гишүүний санал зөв шүү

Avatar

Нэргүй 2026-06-18 192.82.66.41

Ард түмнийхээ боломж ЖИДҮ хүртэл хусдаг Энхбаяр мэтийн юмнуудыг огцоруулая

Avatar

Тамхины татвар нэмж бж 2026-06-18 202.126.89.228

1 . Тамхинааё гарах хүний тоо нэмэгдэнэ
2 Улсын төсөвт нэмэр бооно
Дэмжинэ

Avatar

Ордны алиалагч 2026-06-18 66.181.186.140

Гудамжны алиалагч бас их хор шартай

Avatar

Зочин 2026-06-18 150.228.177.38

Тамхи тамхи гэсэн дутуу сэтгэлгээтэй сонин хуухэн!!!

Avatar

Нэргүй 2026-06-18 66.181.178.157

ман д муу хүний цуваа тасрахгүй юм даа арай гэж ганц нэг муухай хүмүүсээс далдарахлаар араас нь шил дараад л гараад ирэх юм Энхбаяр гэж бас л муу муухай нууд ын нэг

Avatar

Нэргүй 2026-06-18 70.175.141.166

Жадамбааг ийм өөдгүй, арчаагүй, шуналын тулам гэж бодоогүй. Арай ч дээ. Хүүхэд,залуучуудын эрүүл мэнд шүү дээ. Мөнгө улаан, нүд цагаан гэгч болжээ

Avatar

сонгогч 2026-06-18 202.9.46.206

Дээр байгаа нөхдүүийн ихэнхи нь улаан цагаандаа гарч байна шүү…

Avatar

Нэргүй 2026-06-18 103.57.94.14

Монголын хамгийн том тамхины компани нь МАН-ын Говь-Алтайчуудын сонгуулийн мөнгийг босгодог юмаа. Баастын Цэдэв гэдэг хүний хүү Дашдорж гэж УИХ-ын гишүүн байвдаа, Тэдний үр сад Ж.Энхбаярын нөмөр нөөлөг дор аж төрөөд хариуд нь МАН-ыг санхүүжүүлж байдаг юмдаа, эрхэм большевичка мнь…..

Avatar

Нэргүй 2026-06-18 66.181.176.165

номинчимэг гишүүний зөв. тамхи татахгүйгээр хүн үхэхгүй. Адууны хомоол үнгээд нунтаглаад татахгүй. ж. энхбаяр минь уул аймагтаа үхрийн сайдаа хийх байсан юм.

Avatar

садө 2026-06-18 103.168.34.86

номинчимэг женко оюуэрдэний гар

Avatar

Нэргүй 2026-06-18 66.181.180.183

Ж.Энхбаярыг их улс төрөөс зайлуулах цаг болжээ

Avatar

иргэн 2026-06-18 202.21.104.234

Бүх төрлийн тамхиндаа ижилхэн татвар тогтоочих. Аль ч тамхи нь хортой учраас хор нь их бага гээд маргалдаад яадгийн. Тамхи бүгд хортой, хортой бүтээгдэхүүн борлуулдаг, хамгаалдаг хүмүүсийн үйлийн үр нь ирнээ. Тамхи борлуулагч компанийн эзэд, тэдний авгай нар нь нээг их зантай, баян царайлаад байдгийн, олон хүн хордуулсныхаа гайг үзнээ. Бурхан, хөх тэнгэр, нар сар харж байгаа

Avatar

Нэргүй 2026-06-18 103.212.119.198

Ж,Энхбаяр гэдэг хүн авилгалын хэрэгт яамыг олон юманд холбогдсон ч ямарч хариуцлага хүлээхгүй улам л суудал ахиад байх юм ард нь асаалттай танк байдаг бололтой,ХААн яамыг дархан нүүлгэж асар их зардал гаргасан ямар ч үр дүнгүй гэтэл өөрийнх нь асар их хөрөнгө дарханд байдаг юм байна тийм болохоор энэ хүн тэр тамхины эздүүдтэй ашиг сонирхолын зөрчилтэй байх өндөр магадлалтай

Avatar

зочин 2026-06-18 103.57.95.72

ХААЯ-ыг Дархан рүү шилжүүлэх асуудлыг Ж,Энхбаяр шийддэг юм биш, Засгийн газрын шийдвэрийг гишүүний хувьд хэрэгжүүлсэн, Хотын бөөгнөрлийг багасга, Байгууллагуудыг хотоос гарга, Тухайлбал ХААЯ түүний харьяа гаруудыг үйлдвэрлэлд нь ойртуулж Дарханд байршуул гэсэн нийгмийн шаардлагыг Засгийн газар зөв гэж үзсэн б**х, Бусдыг гүтгэн, нэр төрийг унагаж,улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор нийгэмд тодорхой энэ мэт зүйлийг хортойгоор ашиглаж болохгүй, Атгаг санаатай адгийн этгээд л ийм зүйл хийдэг

Avatar

Нэргүй 2026-06-18 103.57.94.14

Чи ч ёстой яадаг ламын ш****г толгой вэ ?! Энэ цагаан толгойтой архичины ард Еөөк Хүүк асаалттай танк шиг хүржигнээд зогсож байдгийг мэддэггүй юмуу даа…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж