УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.06.18/ 10.00 цагт хуралдаж эхэллээ. Өнөөдрөөс эхлэн чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг лайваар дамжуулж байхаар болжээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна
Чуулганы хуралдаан үргэлжилж, ирц бүртгэлийн санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй 61 санал байгаа.
Хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураав
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.
Нийт 91 гишүүн бүртгүүлснээс 71 нь хуралдаанд оролцож байна. Мөн 21 гишүүн чуулганы хуралдаанд ирээгүй байна гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэллээ. Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.
ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, 78 хувийн саналаар дэмжигдлээ. Үүнээс гадна ХХОАТ-ын тухай хууль болон ААНОАТ-ын тухай хуулийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явууллаа. Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгээс НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая болгох заалтыг хасах саналыг байнгын хороогоор хэлэлцэж, дэмжсэн. Харин чуулганы хуралдаанаар Ажлын хэсгийн саналыг 19 гишүүн дэмжиж, 72 гишүүн дэмжсэнгүй. Ингэснээр НӨАТ-ын босгыг 400 сая болгох заалтыг хэвээр үлдээлээ.
СЕХ-ны гишүүнийг томилох асуудлаар нууц санал хураалт явуулж, СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч Д.Ариунболд, Д.Мөнхзориг, Ж.Болд, Д.Давааням нарыг томиллоо.
Чуулганы хуралдаан 10 минут түр завсарлалаа.
Санал хураалтуудыг түр хойшлууллаа
Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Уянга танилцууллаа.
Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 7 санал байна. Санал хураалтуудыг түр хойшлууллаа.
"Монгол Улс анх удаа Хүүхэд, гэр бүлийн хэргээр дагнасан шинэ шүүхтэй болж байна"
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Засгийн газраас 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд анхны хэлэлцүүлгийг явуулна. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал танилцууллаа.
Гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
-Энэ хуулийг дэмжиж байгаа. Х.Баасанжаргал гишүүн маань Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр бас ажилласан. Энэ хоёр хуулийн уялдаа холбоон дээр анхаарах зүйл юу байна вэ?
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Монгол Улс анх удаа Хүүхэд, гэр бүлийн хэргээр дагнасан шинэ шүүхтэй болж байна. Бид эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүүхдүүдийн асуудал, хохирогч хүүхдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх олон зохицуулалтыг тусгасан. Гэр бүлээ цуцлахаар болбол хүүхдийн асрамж, тэтгэмж, хүүхэдтэй уулзах хуваарь, хүүхдийн талаар шийдвэр гаргалтын асуудлыг нарийвчлан зохицуулсан. Гэхдээ бас дэлхийн бусад орнууд шиг бү нарийвчилж задлаагүй. Хүүхдийн боловсрол, шашин шүтэх, эс шүтэх, эрүүл мэнд, гадаад улсад зорчихтой холбоотой томоохон шийдвэр гаргалтыг асран хамгаалагч тал шийдэх ч нөгөө талдаа заавал мэдэгдэх үүрэгтэй болж байгаа юм. Хүүхэд гэр бүлийн мэргэжилтэнг анх удаагаа шүүхэд ажиллуулна. Шүүх шийдвэр гаргахдаа энэ мэргэжлийн хүний дүгнэлтийг харгалзаж үзнэ гэсэн үг. Олон хүүхэд гэмт хэрэгт холбогддог ч энэ хүүхдэд ямар ял шийтгэл тохирох вэ гэдэг мэргэжлийн дүгнэлт гаргаж байгаагүй. Гэр бүлийн тухай хуультайгаа уялдуулж боловсруулсан байгаа.
Тэтгэлгийн хэмжээг хэрхэн тогтоож ирсэн бэ гэхээр тухайн бүс нутгийн амьжиргааны түвшингээр тогтоож ирсэн. Гэр бүлийн тухай шинэчилсэн найруулгаар том өөрчлөлт хийж, тэтгэлэг төлөгчийн орлого, хэдэн хүүхдийн тэтгэлэг төлөх вэ,ямар хүмүүсийг асардаг вэ гэдгийг харгалзаж үзнэ. Тэтгэлэг авагч онцлог хэрэгцээ шаардлагатай юу гэдгийг харж үзэн тэтгэлгийн хэмжээг Засгийн газар дүрэм журмыг сайжруулж, батлах үүргийг хүлээж байгаа.
Тэтгэлгийн хэмжээг шинээр тогтоох шаардлага үүсч байгаа. Шүүх байгуулагдсаны дараа тэтгэлгийн асуудлыг шийдэх байх. Гэсэн хэдий ч аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нэн тэргүүнд хүүхдийн нөхцөл байдлыг ямагт харгалзан үзнэ. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд юу ч шийдэгдэггүй. Шүүх шийдвэр гаргахаас өмнө хүүхэдтэй холбоотой тэтгэлгийн асуудлыг захирамжаар шийдвэрл бүрэн боломжтой.
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Зарчмын зөрүүтэй 61 саналаар 17.00 цагаас санал хураалт явуулна.
"Цэрэг цагдаагийн улсуудыг СЕХ-нд олноор оруулах нь том ухралт"
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Г.Ганбаатар танилцууллаа. СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч Д.Ариунболд, Д.Мөнхзориг, Ж.Болд, Д.Давааням нар хүрэлцэн ирсэн байна.
Гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-СЕХ-ны орон тооны болон орон тооны бус гишүүдийг албан тушаалын байдлаар нь томилогдсонд тооцоод явчихмаар байна. Яг үнэндээ УБЕГ болон ЦЕГ-ын дарга тэнд хүн өөрчиллөө гэхэд дахин томилгоо яриад байгаа юм шиг. Сонгууль боллоо гэхэд энэ хоёр байгууллага оролцоод л явж байгаа. Тэнд хэн байна, тэр хүн чиг үүргээ орон тооны бус гишүүнийхээ хувьд хариуцдаг өөрчлөлтийг хийж болохгүй юу. Энэ хүмүүсээс өөр хүн томилж болох юм шиг процесс үргэлжилдэг. Цаашдаа анхаараач ээ.
Хоёрт, ҮХЦ дээр гарсан УДШ-ийн хүсэлтийн дагуу нэг маргааныг шийдлээ. Мэргэжлийн холбоодын УДШ бүртгэх нь буруу гэж байна. Үүний цаана улс төрийн нам байгаа. Намыг хэн бүртгэх вэ гэхээр СЕХ дээр тулж ирж байна. Чиг үүргийн дагуу юуг шинэчлэе гэж зорьж, энэ албан тушаалд нэр дэвшиж байгаа вэ. Цаашдаа албан тушаалаараа ороод ажиллах нь зөв үү, чиг үүрэгтэйн хамаатуулан нээлттэй сонгон шалгаруулах нь зөв байна уу?
Нэр дэвшигч, УБЕГ-ын дарга Д.Давааням:
-СЕХ-нд УБЕГ бол иргэний улсын бүртгэлийн мэдээллийг хадгалдаг, хамгаалдаг, суурь сан дээр тулгуурлан сонгуулийн ажлыг зохион байгуулж, ажилладаг. СЕХ-нд хуулиар хүлээсэн чиг үүрэг нь удирдлага, зохион байгуулалтын мэдээллийг шуурхай өгч, СЕХ-ноос гарсан шийдвэрийг шуурхай хэрэгжүүлж ажиллах зорилгоор албан тушаалаараа дэвшдэг. Энэ нь практикаар нотлогдсон процесс. УДШ дээр улс төрийн намуудыг бүртгэдэг асуудлыг СЕХ-н дээр бүртгэх нь зүйтэй эсэх асуудал дээр тодорхой санал алга байна.
Нэр дэвшигч Д.Мөнхзориг:
-Сая ҮХЦ мэргэжлийн холбоодыг УДШ бүртгэх нь буруу гэж шийдсэн. Яг улс төрийн нам дээр ҮХЦ дээр мэдээлэл гаргаагүй учраас яаж шийдэх нь тодорхойгүй. Энэ жишгээр УДШ бүртгэхгүй юм байна. БНСУ-д СЕХ бүртгэдэг юм билээ. Сонгуулийн ирц жилээс жилд буурч байна. Энэ бол ирээдүйд эрсдэлтэй иргэд төрд итгэх итгэл буурна. Тийм учраас сонгогчдын ирц дээр анхаарч, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Улс төрийн намын тухай хуулиар төрөөс олгосон санхүүжилтийн 50 хувь хүртэл хувийг улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулах ёстой. Миний хувьд цахимаар санал өгөх асуудлыг судалбал ирц нэмэгдэх болов уу гэж бодож байна.
Нэр дэвшигч, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Д.Ариунболд:
-Миний бие Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан Үндсэн хуульт байгууллагыг бэхжүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд далайцтай оролцож, хяналт дүн шинжилгээ хийхэд анхаарч ажиллана. Иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Зөвхөн сонгуулийн жилүүдэд мэдээлэл өгөхөөс илүүтэй тасралтгүй, тогтмол анхаарч байх шаардлагатай.
Нэр дэвшигч, ЦЕГ-ын дарга Ж.Болд:
-ЦЕГ-ын дарга албан тушаалынхаа хувьд СЕХ-ны орон тооны бус гишүүнээр ажилладаг. Би өмнө нь 2020-2023 онд бас ажиллаж байсан. Албан тушаалаараа явдаг учраас гишүүний саналтай нэг байна. Цагдаагийн байгууллага СЕХ-нд ажилласнаар саналын хуудас хэвлэж эхлэхээс 10 төрлийн хамгаалалт зохицуулалтыг хамтран хийдэг учраас тодорхой ажлыг зохион байгуулж, үе үеийн дарга нар саналаа хэлж ажилладаг.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:
-БХЯ яагаад дандаа цэргийн улсууд оруулаад ирэв. Та дөрвийн гурав нь цэргийн цолтой хүн байна. Цэрэг цагдаагийн улсуудыг СЕХ-нд олноор оруулах нь том ухралт шүү. Командаар явдаг цэргийн хүмүүсийг яагаад энэ хороонд оруулж байгаа юм бэ. Төрийн албанд олон жил ажилласан, мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Улс төрийн намууд гишүүнчлэлээ нэмэх, иргэдээ хайрцаглах ажлыг хийж байснаас сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарч байгаагүй. Энэ чиглэлээр юу хийх вэ?
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-Олон хүн сонгууль зохион байгуулж байгаа машиных нь программ хангамжийн хугацаа нь дууссан гэж эргэлздэг учраас энийг шуурхай зохион байгуулж ажиллаарай.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Удахгүй нөхөн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Тиймээс СЕХ-ны есөн гишүүнээ гүйцээн томилох нь зөв. Би бол дажгүй хүмүүс нэр дэвшиж байна гэж харж байна. ТББХ сая хуралдсан мөртлөө ямар ч асуулт хариултгүй болсон байна. Сонгууль зөв шударга болж байж хүлээн зөвшөөрөгдөнө. Өнгөрсөн 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр шиг юм болох вий. Анхаарч ажиллана биз. Сонгуулийн ирц жилээс жилд буурч байна. Цагдаагаас олон хүн орж ирсэн нь зөв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар СЕХ нь есөн гишүүнтэй, тэдгээрийг УИХ-аас сонсгол хийж зургаан жилээр сонгоно гэж заасан байдаг. Одоо ажиллаж байгаа долоон гишүүний хугацаа дууссан, хоёр гишүүнийх нь хугацаа 2026 оны наймдугаар сард дуусах юм байна. Яагаад дөрвийг нь оруулж ирж байна вэ. Бүрэлдэхүүнийг нь бүтнээр нь харж байж хаврын чуулганаар багтан бүрэлдэхүүнээр нь томилох ёстой. Эс бөгөөс ҮХЦ дээр үүссэн асуудал шиг юм болно. Монголын ардчиллын амин сүнсийг хэрэгжүүлэгч байгууллага бол СЕХ. Тэгэхээр сонгуулийн луйвар булхайтай холбоотой олон гомдол гаргадаг ч хуулийн байгууллагаар шийдэгддэггүй, төрийн сонгуулийг мөнгөний нөлөөллөөс ангижруулахад ямар байр суурьтай байдаг вэ, "царцаа"-ны асуудлаа хэрхэн шийдэх вэ?
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. СЕХ-ны гишүүдийг томилох асуудлаар нууц санал хураалт явуулах ёстой. Санал хураалтыг 17.00 цагт нэгтгэн явуулна.
"Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлд дотоодын гарал үүсэлтэй түүхий эд ашиглана"
Үдээс хойшх чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан танилцууллаа.
Гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Хүүхдийн үдийн хоол хөтөлбөрийн асуудал байна. Хуулиа баталсан ч хэрэгжих хугацаа нь хойшлогдоод байгаа. Нийслэлээс гадна орон нутгийн сургуулийн сурагчид үдийн хоолноосоо шим тэжээл авдаг учраас хүнсний аюулгүй сүлжээ, хадгалалт хамгаалалт гээд өргөн хүрээнд асуудлыг харж, ямар зохицуулалтыг хийж байна вэ. Хүнс ханган нийлүүлэгчид хэр бэлэн байна вэ. Салбар яамны судалгаагаар хүнсний ногоо төмс, лууван, байцаа, гурилын үйлдвэр, махны үйлдвэрийн тоон статистик гаргаж байгаа ч шим тэжээлийн өндөр шаардлагыг хангасан хүнсээр хангах ёстой. Ямөр хөшүүргийг оруулж ирж байгаа вэ?
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:
-ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, технологи хангамжийн талаар өөрчлөлтийг оруулж ирээгүй. Тусдаа хууль байгаа ч амьдрал дээр тэгш хүртээмжтэйгээр хоол хүнсээр хангаж чадахгүй байна. Өнөөдөр бага ангийн сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулж байгаа. Бодит байдал дээрээ хүүхдүүд энэ хөтөлбөр нь харилцан адилгүй, авах ёстой шим тэжээлээ авч чадахгүй байгаа.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байсан. Хүнсний тухай хууль суурь хууль. Тиймээс хуулийн 5.5 заалтад цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой харилцааг тусгайлан хуулиар зохицуулна гэж зааж өгсөн. Мөн цэцэрлэг, сургуулийн хүнсний хүртээмжийн асуудлыг тусгана гэж зааж өгсөн. Суурь хуульдаа хүүхдийн хоолны асуудлыг тусгайлан оруулсан. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор орон нутаг, нийслэлд хүүхдийн хоолыг хангахдаа хамтран, орон нутгийн дэд бүтцээ түшиглэнэ. Хүүхдэд хоол өгөх гэж байгаа бол наад захын стандартыг хангах ёстой.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр:
-Хүнсний аюулгүй байдал, хангамж, хяналт, хүний нөөцийн тогтолцоог багцалж оруулж ирж байгааг дэмжиж байна. Гэхдээ хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг онцгойлон анхаарсан байна. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хоол хүнсийг хангахад орон нутгийн үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжих вэ. Төрийн өмчийн 716 сургууль, 221 цэцэрлэгт төсвөөс 330 тэрбум төгрөгийн хоол үйлдвэрлэлд зарцуулж байна. Хуулийн 8.1.8 заалтад хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн гэсэн байна. Сумын сургууль байлаа гэхэд мах нийлүүлнэ гэхээр үйлдвэрт боловсруулах шаардлагатай юм уу?
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Хуульд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах нийлүүлнэ гэж заасныг ажлын хэсгээс дахин шинэчлэн найруулсан. Тэгээд цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлд дотоодын гарал үүсэлтэй түүхий эд ашиглан, стандарт хангасан үйлдвэрт бэлтгэсэн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлсэн ААН, хоршоонд гэж зааж өгсөн.
Гишүүд асуулт асууж дууслаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалтыг 17.00 цагт явуулахаар болов.
"НӨАТ-ыг бүгд шударгаар төлдөг болмоор байна"
НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлж байна. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Батболд танилцууллаа.
Гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-НӨАТ-ын босгыг өндөр болгохын сөрөг болон давуу тал байгаа. Цаашдаа бодитой судалгааг сайтар хийж, бүгд шударгаар төлдөг болмоор байна. Буцаалтын хувь хэмжээгээ эргэн харахгүй бол НӨАТ-ын босгыг 400 сая болгосноор алсдаа компани хоорондын харилцаа тасрах эрсдэлтэй. Жижиг компанийн түүх үүсдэггүй болно. Ирэх намраас томоохон өөрчлөлт хийхийг үгүйсгэхгүй. Энэ бол ухралт биш юм. Татварыг хуулийг батлахдаа эргэж буцах нь буруу. Ард иргэдэд сайн тайлбарлах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
-Дэлхийн 175 орон НӨАТ-тай байдгаас 145 улс буюу 83 хувь нь босго тогтоодог юм байна. Монгол Улс босго тогтоох нь зөв гэдэг зөвлөмжийг ОУВС-гаас өгсөн. Одоогоос 11 жилийн өмнө 50 сая байсан босгыг одоо 400 сая болгох тухай яригдаж эхэлсэн. МАН 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг, НӨАТ-ын тухай хуулийг олон улсын жишигт хүргэх амлалт өгсөн байдаг. Ерөнхий сайд Н.Учралын өргөн барьсан төслийг дэмжиж байгаа. Гэтэл босгыг 50 сая хэвээр үлдээхгүйгээр үнийн өсөлттэй холбоотойгоор 400 сая болгох нь зөв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
-НӨАТ-ын босгыг 400 сая болгох заалтыг унагаж байна. Ойлгож байна. Татвар төлж байгаа хэсэг дээр ачаалал үүсэх гэж байна гэдгийг хэлж байна. Бүгд НӨАТ төлдөг болъё. Тодорхой анхан шатны ААН-үүд нь хөнгөлөлтөө ахиу буцаан авдаг байж болохгүй юу. И-баримт өгдөг болоод 10 жил болж байна. Бид хэдэн хувийг нь бүртгүүлж чадаж байна вэ.
Ерөнхий сайд Н.Учрал:
-УИХ-ын Ажлын хэсэгт талархаж байна. Татварын багц хууль болон бусад хуулиудыг УИХ-аар баталж байгаа явдалд Х.Ганхуяг нарын гишүүдэд талархал илэрхийлье. Засгийн газраас өргөн барьсан НӨАТ-ын босгыг 400 сая болгох заалт бодитой, үндэслэлтэй шинэчлэл. Учир нь нийтдээ 23 мянган ААН, иргэн байгаа. Суутган төлөгчийг босгыг 50 саядаа хүрэхээрээ хамаарал бүхий иргэдэд жижиглээд байгаа юм. Харин 400 сая болговол ийм асуудал үүсэхгүй, татвараа төлөөд явах юм. Энийг иргэд анхааралтай ажиглаж байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлснээр НӨАТ-ын босгыг 400 сая болгох хувилбараар дэмжиж өгөх нь өндөр ач холбогдолтой. Бид и баримтаар бүгдийг нь бүртгээд, буцаагаад 100 хувь олгоод явж болно. Далд эдийн засгийг дэмжинэ гэж байгаа бол. НӨАТ-ын босгыг 400 сая болгосноор 50 саяын бөөгнөрөл үүсэхгүй.
Гишүүд асуулт асууж дууслаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалтыг 17.00 цагт явуулахаар болов.
"Албан тушаалтнуудын хандлага иргэдээ ядуу, төрөө авлигатай болгож байна"
ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар болон Ж.Баярмаа нарын 32 гишүүн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.
Гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Ж.Баярмаа гишүүний санаачилсан хууль, Засгийн газрын гишүүний санаачилсан хууль хоорондоо нэлээд зарчмын зөрүүтэй байсан. Энэ асуудлуудаа шийдээд дундын хувилбар байдлаар орж ирж байна. Бид нэг философи үзэл санааныхаа таагүй хуучинсаг хандлагаасаа салах хэрэгтэй. Иргэд хөдөлмөрлөж, хувийн аз жаргалаа золиосолж, бизнес хийж, орлого олж байгаа орлогынхоо дийлэнхийг нь иргэдийнхээ халаасанд үлдээх ёстой гэдэг төрийн бодлого байх ёстой. Иргэдийнхээ олсон бүх орлогоос татан авч, иргэдээс илүү ухаалаг шийдэж чадна гэж боддог, эндүүрдэг албан тушаалтнуудын хандлага иргэдээ ядуу, төрөө авлигатай болгож байна. Тийм учраас төрд сул зарах мөнгө бага байхаар тэнд авлига үүсэхгүй. Иргэнд өөртөө зарах мөнгө байна гэдэг чинь бизнес эрхлэх боломж байна гэсэн үг. Уул уурхайгаас бусад салбарыг татвараар дэмжих ёстой. ХХОАТ-ыг нэг хувь болгох бодлогоо бодлогын хэмжээнд дэмжсэн бол зөв байсан. НӨАТ-ыг таван хувь болгох нь зөв байсан. Тэр хувь иргэнд үлдвэл амьдралаа сайжруулж, бизнес эрхлэх байсан.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-ХХОАТ-ыг нэг хувь болгохыг дэмжиж алга ташиж байгаад энэ хуулийг баталж байх шиг байна. Татварын бодлого гэдгийг эргэн хармаар байна. Зорилго нь төсөв бүрдүүлэхээс гадна шударга ёсны зарчмыг хангадаг байх ёстой. Айл өрх бүрийн хаалгаар орж байгаа орлого, зарлагын дэмжлэг байх ёстой. Төрийн түшээдийн зүгээс ийм залхуу аргыг хэрэглэмээргүй байна. Орлого өндөртэй хүмүүсийн цаана шударга бус байдал үүсэх вий. Өндөр настай аав, ээжүүдээ асарч байгаа өрхүүдээ яаж дэмжих вэ. Гэр бүлийнхээ нийгмийн ачааллыг үүрч байгаа бол татварын дэмжлэг үзүүлдэг жишиг бий. Энийг дараа дараагийн татварын хуульдаа тусгамаар байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Х.Баасанжаргал гишүүн нэг зөв зүйлийг хөндөж байна. ХХОАТ дотроо олон төрөлтэй байдаг. Тухайн гэр бүлийн орлогод суурилсан буюу 5 таван хүүхэдтэй 2 сая төгрөгийн цалинтай гэр бүл болон хүүхэдгүй 2 сая төгрөгийн цалинтай гэр бүлийн хооронд ямар ялгаа байх вэ гэдэг асуудлыг хөндөж байна. МАН-ынхан шударга ёсыг тогтоог хэрэгсэл гэж татварыг харж байна. Тэр нь надад таалагдахгүй байна. Хүн өдөр шөнөгүй хөдөлмөр байгаагийнхаа үр дүнд авч байгаа мөнгө. Төр энд ямар ч үүрэггүй. Хүн илүү хөдөлмөрлөвөл илүү цалин явах нь зүй ёсных гэхээр МАН-ынхан тэгэх ёсгүй гэж хэлж байгааг зөвшөөрөхгүй байгаа юм. Хөдөлмөрлөсөн иргэнд ногдуулж байгаа татвар шүү дээ. Монгол Улсад үнийн өсөлт ямар байгаа билээ.
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ:
-МАН-ын гэхээс илүү хуулийн төслийг дэмжье гэсэн шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Шударга ёсыг гэдэг нь Үндсэн хуульд зааснаар иргэн бүр татвар төлдөг байя, төлөхгүй бол хэн ч татвар төлөхгүй байя гэдэг зарчмыг хэлж байгаа юм. Хувь хүн дээр очиж байгаа татварын ачааллыг 3, 4 сая төгрөг байна уу ялгалгүйгээр татварын хөнгөлөлтөд хамруулахаар хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж, хуулийн төслөө нэгтгэлээ. Татварын хууль МАН болон АН-ын хууль гэж байхгүй шүү дээ. Боломжоороо татвараараа бууруулаад явъя гэж байна.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Энэ төрлийн татвар бол халамжийн бодлого огт биш. Халамжтай хольж хутгаад байх юм. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа, нийгмийн ачаалллаа хуваалцаж, гэр бүлээ асарч байгаа ачааллыг төр хуваалцахаар татварын бодлогоор дэмжих ёстой юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгжүүлээд, гэр бүлийг дэмжих чухал бодлого.
Гишүүд асуулт асууж дууслаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалтыг 17.00 цагт явуулахаар болов.
"300-гаад ААН, 100 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх гээд хүлээгдэж байна"
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танилцууллаа.
УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа. Мэдээллийн технологийн салбарыг оруулж ирж байгаа нь сайн хэрэг. Мөн Олимп, тивийн наадмын спортын холбоог бас зохицуулсан. Ус хэрэглээний хэмнэлтийн технологийг нэвтрүүлсэн, усны алдагдлыг бууруулах тал дээр анхаарч, экологийн сэдвийг хуульд тусгах боломж байгаа юу?
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-ААНОАТ-ын 22.9.1 заалтад энэ тухай тусгасан. Дагаж мөрдөх журмыг БОУАӨЯ-наас баталдаг юм. Орон нутгийн компаниуд нь нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээлтээ хийдэг байх зорилгоор энэ заалтыг тусгаж, журмаар зохицуулж байгаа юм.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:
-Бид Уур амьсгалын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Маргааш эхний хэлэлцүүлгээ хийнэ. Энэ хуульд компаниуд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулбал нэг хувийн татварын хөнгөлөлт үзүүлнэ.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-Бид 2024 оны наймдугаар сард боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, байгаль орчины чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн дэмжлэг туслалцаанд татварын нэг хувийн хөнгөлөлт үзүүлэх хууль батлагдсан. Одоо бараг хоёр жил болж байна. УИХ-ын баталсан хууль хэрэгжихгүй байна. Засгийн газар дургүйд хүчгүй хандаж байна. Энийг 14 хоногийн өмнө волейболын холбооны удирдлагуудтай уулзаж байхад "Та нарын баталсан хууль амьдрал дээр хэрэгжихгүй байна. Сагс, волейболын лигт тоглож байгаа тамирчид өнөөдрийг хүртэл урамшуулал, хөнгөлөлтөө авч чадахгүй байна" гэдгийг хэлж байна. Асуудал хаана байгааг шалгахаар салбар яамдууд журмаа татварын албатай нийцүүлж баталдаггүй гэдэг шалтгаан хэлж байна. Одоогийн байдлаар 300-гаад ААН, 100 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх гээд хүлээгдэж байна. Сангийн яам, ТЕГ ойрын үед шийднэ шүү. УИХ-ын Тамгын газраа анхаарч энэ сардаа багтаан тайлагнаарай.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Монголд Улсад жилдээ 1.8 сая даатгалын гэрээг иргэн, ААН байгууллагууд хийдэг. Үүний 338 мянга нь ААН байгууллага байгаа. Энэ нөхцөлийг харвал, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд аливаа эрсдэлийг өөрөө даван туулж байна. Тийм учраас даатгалын тогтолцоо тав дахин бага байна. Бусад орлогын талаарх татварын зохицуулалтад "Даатгалын нөхөн төлбөрт татвар ногдуулна" гэж заасан. Ямар хэмжээний орлого бүрдүүлээд байна вэ?
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Гамшгийн даатгалын хуулийг Сангийн яам болон ОБЕГ-тай хамтран санаачилж байгаа. Хараахан өргөн баригдаагүй байна. Ингэснээр хохирогч нарт мөнгө өгдөг асуудлыг шийдэх боломжтой. Хамгийн гол нь авлигын асуудал байна. Чанаргүй материалаар барилга барьж, комисс нь хүлээж авдаг. Энэ асуудлыг Гамшгийн даатгалын хуулиар шийдэх боломжтой юм билээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Жилд дунджаар хэдэн ААН-ийн дансыг хааж, үл маргах журмаар татварын орлогоос суутган авсан тоогоо гаргаж өгөөч. Дампуурсан ААН-үүдийн цаана ямар нийгэм хүн ам зүйн асуудал байсан юм бол?
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-ЖДҮ-ийн хуультай уялдуулах байдлаар нэг хувийн татварыг 2.5 тэрбум төгрөгийн борлуулалттай ААН дээр ногдуулахаар хуулийн өөрчлөлтийг хийж байгаа. Мөн НӨАТ-ын төлөх хугацааг хоёр сарын хугацаагаар хойшлуулна.
Гишүүд асуулт асууж дууслаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалтыг 17.00 цагт явуулахаар болов.
"НӨАТ-ын босгыг 400 сая болгосноор онцгой татвартай бараа хяналтгүй болно"
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-П.Ганзориг бол Ажлын хэсгийн гишүүн. Зарим асуудалд санал зөрөлдөж болно. Асуудалгүй. Энэ удаагийн Татварын багц хуулиар 4.1 их наяд төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх төсвийн нөлөөлөлттэй байгаа. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн сөрөг үр дагавар гарахаар байна. НӨАТ-ын хууль бүртгэлийн зориулалттай учраас тоог нь шууд өөрчилж боломгүй байна. Заавал цогцоор нь оруулж ирэх ёстой. Хэрэв НӨАТ-ын буцаалттай холбоотой заалт байсан бол босгыг 400 сая болгоход ямар ч асуудалгүй. Гэтэл бид буцаалттай заалтыг хүчингүй болгочихоод босгыг 400 сая төгрөг болгохоор 69 мянган НӨАТ суутган төлөгчийн 1/3 суутган төлөгч биш болгож, энийгээ дагаад далд эдийн засаг томорч, НӨАТ хамрагдалтын 70 хувь 50, 60 хувь руу орохоор байгаа. Мөн Тамхины хуулийг байнгын хороон дээр хэлэлцсэн. Тамхи, архины түгээлтийг хийхдээ хувь хүний дансаар мөнгөө авдаг. Ингэхдээ 50 сая хүртэл орлого авчихаад дараагийн хүний дансыг ашиглаж байна. Тэгэхээр 400 сая болгосноор онцгой татвартай бараа бүтээгдэхүүнд хяналтаа тавьж чадахгүй болно. Энэ үр нөлөөг хэн хариуцах вэ?
УИХ-ын гишүүн П.Ганзориг:
-НӨАТ-ын босго 50 сая байсныг 400 сая болгох тухай МАН-ын мөрийн хөтөлбөртөө тусгасан шүү дээ. Та нар анхнаасаа судалгаа тооцоогүй, худлаа амлалт өгсөн юм уу. Тэгвэл энд хариулт өг. Сангийн сайд нь үндэслэлээ тайлбарлаач. Ерөнхий сайд Н.Учрал НӨАТ-ын босгыг 400 сая болгосноор 23 мянган ААН хамрагдана гээд өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн байна лээ. Яагаад Засгийн газрынхаа эсрэг санал гаргаад байна вэ?
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-Сангийн сайдыг дуудъя.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Бид НӨАТ-ын босгыг 400 сая болгох заалтыг буцаалттай нь хамт өргөн барья. Би тийм санал гаргамаар байна. Хууль санаачлах эрх нь нээлттэй. Буцаалттай холбоотой оруулж ирсэн бол зөв байсан юм.
УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн:
-Татвар төлж байгаа компаниудад санхүүгийн тусламж үзүүлж, тайлан бүрдүүлж байгаа ААН-үүд хиймэл оюун ухаан ашиглаж байна гэж ярьдаг боллоо. Энэ чиглэлээр хуулийн төсөл дээр гарсан ахиц дэвшил, зохицуулалт бий юу. Хоёрт, үзэл баримтлал нь анх орж ирэхдээ их хэмжээний алданги тооцох эрсдэлээс хамгаалах чиглэлээр гэж тодотгож байсан бол энэ хэвээрээ юу. Гуравт, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг мөртлөө хотод бүртгэлтэй ААН-үүдийг орон нутаг руу шилжүүлэх шаардлага байдаг. Энэ чиглэлээр ямар өөрчлөлт оров?
Ажлын хэсэг:
-Татварын ерөнхий хуульд хиймэл оюун ухаантай холбоотой заалт орж ирээгүй. Гэхдээ хууль даган мөрдөлтийн түвшинг тогтоох бүхэл бүтэн заалт орж, гааль татварын мэдээллийн нэгдсэн системтэй холбох, өөрийн системээ хөгжүүлэх асуудал гарч байгаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Шаталсан татварын бодлогыг Англи, Франц, Германд хэрэгжүүлдэг. Монгол Улсад шударга тогтолцоо илүү тохиромжтой. Жишээлбэл, төмөр зам, агаарын тээврийн салбар, уул уурхайн салбаруудын ажилтны гэр бүлд нэг л хүн ажиллаж, өрхийн орлогыг нэг л хүн бүрдүүлж байгаа. Ийм хүмүүст шударга бус байна. Энэ асуудлаар агаарын тээврийн салбарын хүмүүс хандаж байсан. Шаталсан татварын нэг сул тал нь татвараас зайлсхийх явдал нэмэгддэг. Хоёр компани бүртгүүлж, хоёр талаас цалингаа хувааж аваад нэг хувийн татвар төлөх тохиолдол бий. ХХОАТ бол сумын төсвийг бүрдүүлдэг. Хог хаягдал, сургууль, эмнэлгийн засвараа хийдэг. Энэ татвар нэг хувь болж буурахаар сум мөнгөгүй болно. Бүх сум мөнгөгүй болж, татаастай болгох уу. Улсад зургаан аймаг татвар төвлөрүүлдэг. Цөөн сум байдаг бол бас төсөв нь хүндрэх байдал руу орох нь ээ.
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн:
-ХХОАТ-ыг 1990 оноос хойш хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 2007 оноос 10 хувийн татвартай болж, 2022 он хүртэл хэрэгжүүлсэн. Тэгээд 2022 оноос 10, 15, 20 гэсэн шатлал руу оруулж, зарим иргэд ҮХЦ-д хандаж байсан. Тэгээд ҮХЦ-ээс их орлого олж байгаа хэсгээг илүү татвар авах нь Үндсэн хуульд нийцэж байна гэж дүгнэсэн. Энэ удаагийн өөрчлөлтөөр тэг, нэг хувь гэсэн шатлалыг оруулж байгаа нь цалин авч байгаа хүмүүст хамаатай. ХХОАТ бол 330 сумын 79-19 хувьтай санхүүждэг. Жишээлбэл, 2027 онд 840 тэрбумаар сум, дүүргийн орлого буурах учраас улсын татаасаар шийдвэрлэхээр ажлын хэсэг дээр ярилцсан.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
-Засгийн газраас Татварын багц хуулийг өргөн барихдаа захиргааны дарамтыг бууруулах зоримог алхмыг хийж чадсан. Сайн ажлыг нь дэмжиж баталж байгаа. Н.Наранбаатар, Б.Энхбаяраа та нарыг магтаж байхад хурал үймүүлээд байх юм. Сонин прадокс сая үүссэн. Ерөнхий сайд Н.Учрал амаараа "Хаасан байгаа ААН-үүдийн дансыг нээсэн" яг ямар хуулиар хаагаад, ямар хуулиар нээсэн нь их эргэлзээтэй. Энэ дээр Сангийн сайд өнөөдөр тайлбар хэлэх хэрэгтэй. Хэрэв үнэхээр нээж болдог бол нээлттэй байлгамаар байна. Энэ нэмэлт өөрчлөлтөөр хаадаггүй байх заалт батлагдах уу. Энэ дээр Н.Наранбаатар гишүүн Төсвийн байнгын хорооны дарга учраас тодорхой хариулт өгөөч. Хоёрт, бизнес эрхлэх, компани байгуулах нь сайн дурын үндсэн дээр хийдэг ажил. Сайн дурын үндсэн дээр татвараа төлж байгаа. Гэтэл гэрээ хэлэлцээр зөрчсөн мэтээр алданги гэдэг зүйлийг ашиглаж ирсэн. Гэтэл орлогын албан татвараа хоцроосон, төлж амжаагүйн төлөө алданги руу орж байна. Тийм учраас Сангийн сайдаа торгууль байж болох ч хэн алдаад алданги тооцоод байна вэ. Татварын өрөн дээрээс авч хаяж болох уу?
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-Татварын ерөнхий хуулийн дагуу шаталсан арга хэмжээ авч, хуульчлагдсан татвараа хугацаандаа төлөөгүй ААН-ийн дансыг хаасан. Засгийн газрын "Чөлөөлье" аяны хүрээнд ААН-үүдэд боломж олгох хүрээнд дансыг нь нээсэн. Татварын ерөнхий хуулийн 76.1.3 заалтад "Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх" гэдэг заалтыг үндэслэн 12.500 ААН-ийн дансыг сарын хугацаатай нээсэн. Хуулийн өөрчлөлтөөр 70/30 хэмжээтэй хаахаар зохицуулж байна. Алдангийн асуудал татварын хяналт шалгалтаар тогтоогдож, хугацаандаа тооцоогүй бол алданги тооцдог. Иргэний хуулиараа ямар ч алданги 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байдаг. Татварын хуульд даваад явчихдаг. Хуулийн өөрчлөлтөөр Иргэний хуультайгаа нийцүүлж тусгасан юм.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар:
-Засгийн газраас анх хуулийн төсөл өргөн барихдаа орлогын 80 хувийг хааж, 20 хувийг үлдээх саналтай байсан ч байнгын хороогоор хэлэлцэхдээ 70/30 хэмжээтэй байхаар дэмжигдсэн юм. Дараа нь алдангийн нийт дүн нь үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж зохицуулсан.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
-Татварын багц хуулийг дэмжиж байгаа. Гагцхүү засах юм бас байна. НӨАТ-ын босго 400 сая төгрөг болгох дээр тодруулж хэлье. Зорилго нь хэн нэгэнд хөнгөлөлт үзүүлж, татварын чөлөөлөлт хийх зорилготой боловч шийдэл нь буруу болж байна. Системээр нь хүндрүүлэх эрсдэлтэй байна. НӨАТ бол ААНОАТ болон ХХОАТ-аас арай өөр. Гинжин татвар байдаг. НӨАТ-ын эцсийн төлөгч иргэд байдаг. ААН-үүд НӨАТ-ын дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Дундаас нь 400 саяын босго тавихаар 23 мянган ААН тайлан гаргадаггүй, эдийн засагт бүртгэлгүй болно. Тэгэхээр өмнөх ААН-үүдэд торгууль болж, иргэдэд ямар ч хөнгөлөлт очихгүй. НӨАТ дээр судалгааг харахаар хувь хэмжээнээс илүүтэй тайлагнах механизм дээрээ дарамт болдог учраас энийг хөнгөвчлөх судалгааг хийсэн. Бүх нийтээрээ НӨАТ төлөгч болъё гэдэг хүсэлт санал маш их ирсэн байсан. Харамсалтай нь НӨАТ-ын хууль бүхэлдээ татагдсан учраас энэ заалт орж ирсэнгүй. Цаашдаа Засгийн газраас төсөв өргөн барихдаа дахин оруулж ирэх боломжтой.
Энэ удаа НӨАТ-ын босгыг 50 сая хэвээр байлгая. Цаашдаа хялбаршуулж шийдье. ААН-үүд тайлангаа хялбаршуулж гаргаж, нэг хувийн татвараа төлдөг эсвэл ААН-ийн 10 хувийн татвараа төлдөг байдлаар явах нь зөв.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
"Сонгуулийн үеэр ААН, компанийн дансыг хаахыг хориглоно"
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл танилцууллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан хэдэн асуулт асууя. Нэгд, мөнгө угаах гэмт хэрэг гэж байна. Эдийн засгийн харилцааг эрүүлжүүлэхийн тулд татвартай холбоотой асуудлаас эхэлдэг. Энэ харилцааг олон улсын жишигт нийцүүлж чадаж байна уу. Эдийн засгийн харилцааг маш их улстөржүүлдэг. Улстөрчид бизнес эрхлэгчдийн дансыг хааж, хууль хүчний байгууллагуудаар дамжуулан мэдэгдэл, мэдээллийг сонгуулийн үеэр их хийдэг. Татварын байгууллагыг ашигладаг. Улс төрийн зорилгоос хамгаалах ямар зохицуулалт хийсэн бэ?
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг:
-Засгийн газраас НӨАТ-ын босгыг 50 байсныг 400 сая болгох хуулийн төсөл өргөн барьсан. Ажлын хэсэг дээр буцаагаад 50 сая болгох зарчмын зөрүүтэй санал гаргаж байгаа. Үндсэн шалтгаан нь татвараас зайлсхийдэг, нуун дарагдуулах боломж бий болох юм байна гэж үзсэн. Яагаад вэ гэхээр, чөлөөт бүсүүдээс архи тамхи онцгой татвартай бүтээгдэхүүнүүдийг баяр болгоны өмнө зохион байгуулалттайгаар улс орон даяар зардаг. Тэрийгээ дандаа хувь хүмүүсийн дансаар орлогыг нь авдаг. Энэ нь эргээд НӨАТ биш онцгой албан татвар, бүтээгдэхүүнд тавигдах хяналт шалгалт гээд олон асуудлыг хөндөнө. НӨАТ өөрөө бүртгэлийн систем болохоор алдагдах юм байна. Татварын тогтолцоонд сөрөг үр дагавар авч ирэх юм байна гэж үзээд 50 сая төгрөгийн босго хэвээр байлгах санал оруулж ирж байна. Хоёрт, өнгөрсөн 2023, 2024 онд ААН-үүдийн данс хаах асуудлууд тавигддаг байсан. Жишээлбэл, "Монполимет" компанийн дансыг сонгуулийн үеэр хааж байсан. Одоо шинэ хуулиар данс хаахыг хориглож, тодорхой хэмжээний татвар авч, компани үйл ажиллагаагаа явуулах боломж бүхий мөнгийг нь үлдээдэг болгож байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Татварын ерөнхий хуулийн төсөлд ААН-үүдэд хэрэгтэй нэг заалт орсон. Татвар төлөх үүрэг бол Үндсэн хуулиараа үл маргах журмаар төлөх үүрэгтэй. Гэхдээ бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор өр үүсдэг. Энэ өрийг татварын байгууллага үл маргах журмаар төлж барагдуулан авдаг байсныг бизнесийн үйл ажиллагааны тасалдлыг багасгах үүднээс энэ орлогыг нь татаж авдаг байсан 70/30 болгон хэмжээгээ бууруулж байгаа юм. Энэ хуулийн хэрэгжих заалтууд буюу 63.2 заалтаас бусад нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. ААН-үүдийн хаагдсан данснаас үл маргах журмаар гаргах хэмжээ 70 хувиас хэтрэхгүй байх заалт нь батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ. Ийм боломж нээгдэж байгаа шүү. НӨАТ-ын босго 50 сая байсныг 400 сая болгож, Засгийн газраас өргөн барьсныг ажлын хэсэг унагаасан. Бид жижиг, дунд бизнесийг дэмжинэ гэж ярьдаг. МАН-ын мөрийн хөтөлбөрт 400 сая болгох заалт байгаа. ХҮН болон АН-ын мөрийн хөтөлбөрт бий. Ажлын хэсэг энэ заалтыг унагаасныг эсэргүүцэж, УИХ-ын гишүүд санал хураалт дээр босгож ирэхийг хүсье. НӨАТ-ын 400 саяын босгыг 50 сая хэвээр болгосноор том аж ахуйн нэгж, жижиг дунд бизнесүүдээс худалдан авалт хийхгүй гэж тайлбарлаж байна. Ямар үндэслэл, тооцоо хийсэн юм бэ. Харин ч 400 саяын босгыг 50 сая болгосноор НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдэж байгаа ААН-үүд, худалдаж байгаа бараа үйлчилгээн дээрээ 10 хувийн татвараа нэмж, үнэ өснө. Тийм болохоор бид эргэн харж, анхаарч ажиллахыг хүсье. Өнгөрсөн намрын чуулганаар бид НӨАТ-ыг 5 хувь болгоё гээд баталчихсан. Тэрнээсээ сая 10 хоногийн өмнө эрх баригч нам буцаж, УИХ дээрээ унагааж, эргээд 10 хувь болгосон. Одоо НӨАТ дээр ард түмэн, аж ахуйн нэгжид хэлсэн амлалтаасаа байнга буцаж байгааг эргэн харж, төсвийн гажуудлаа засах хэрэгтэй. НӨАТ бол бүртгэлийн зорилгоор гарч ирсэн татварын хэрэгсэл. Гэтэл төсвийн орлогынхоо үндсэн суурь болгочихсон, эндээсээ буцаж чаддаггүй. Энэ байдлаа засч залруулъя.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Эцсийн хэлэлцүүлэг учраас зарчмын зөрүүтэй санал гаргах боломжгүй байдаг. Бид 64 гишүүнээрээ батлах нь ээ. Олон нийтэд үр дүн нь юу байна вэ гэдгийг Х.Ганхуяг ахлагчаас хүсч байна. Багц хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Данс хаана, гэхдээ 30 хувийн үлдэгдлийг нь үлдээх юм байна. Энийгээ тодорхой хэлж өгөөч. НӨАТ-ын босгыг 50 сая хэвээр үлдээх юм байна. Орон сууц борлуулалтын хоёр хувийн татварыг цуцалж байгаа гэж байна лээ. Анхны орон сууц бөгөөд таваас доошгүй жил амьдарсан орон сууцны татвараа чөлөөлж байгааг хэлэх шаардлагатай байна. Мөн шаталсан татвартай холбоотойгоор хэдэн хувийн татвар тавигдаж байна вэ?
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг:
-Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2027, 2028 онд эдийн засгийн өсөлт 0.7 пунктаар нэмэгдэхээр тооцоолж байна. Өрхийн орлого гурван хувиар нэмэгдэх боломж бүрдэнэ. Татварын багц хуулиар ХХОАТ хоёр шатлалаар нэмэгдсэн. Нэгд, 0-792 мянган төгрөгийн орлоготой бол тэг хувийн татвар ногдоно. Энэ нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Харин 792-2 сая төгрөгийн орлого дээр нэг хувийн татвар төлөх заалт нь 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Зарим нь зөвхөн 2 сая төгрөгийн орлоготой иргэдэд үйлчилнэ гэж ташаа ойлгож байна. Бүх иргэдийн гар дээр ирж байгаа орлого нэмэгдэнэ гэсэн үг. ААНОАТ дээр 15 хувийн шатлал орж ирж байгаа. Уул уурхайн бус компаниудын орлогыг хамгаалж, 10-25 хувиар өсдөг байсныг 15 болгож байгаа юм. Мөн ААНОАТ-ын 22.9 заалт дээр Азийн наадмын спортын төрлийг нэг хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байгаа. НӨАТ-ын хуульд НӨАТ төлөх хугацааг нь хойшлуулж байгаа. НӨАТ-ын тайлан гаргаж, шууд татварын өртэй байдаг байсан бол 2 сарын дотор компанийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, мөнгө орж ирсний дараа НӨАТ-ын татвар төлөх боломж бүрдэнэ. Эргэлтийн хөрөнгөд эерэг дүн гарч, зээл авах шаардлагагүй болно. Мөн тендерт ороход өртэй гэдэг байдал харьцангуй багасна.
Хувь хүний орлогын албан татвар дээр анхны орон сууцаа тусгай хамгаалалттай газар дээр биш л бол зарвал хоёр хувийн татвараас хөнгөлөх өөрчлөлт оруулж байгаа. ААН-үүдийн дансыг шууд хаахгүй 70/30 хувьтай үлдээдэг болно.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Өр төлбөртэй компанийн дансанд орлого орж ирлээ гэхэд 70 хувийг нь шууд Сангийн яам авах юм уу?
ТЕГ-ын дарга Б.Цогтнаран:
-ААН-үүдийн дансанд ирээдүйд орж ирэх орлогын 70 хувийг нь өрөнд суутгаж, 30 хувийг үлдээхээр шийдвэрлэж байгаа. Данс битүүмжлээд 10 сая төгрөг орж ирлээ гэхэд улс 7 сая төгрөгийн авна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Бид ийм хуулийг эцэслэн батлах гэж байгаа юм байна гэдэг мэдээллийг өгье.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Оюутолгойтой холбоотой бухимдсан иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээр Төв талбай дээр жагсч, Цагаан хаданд зам хаасан үйлдэл гарлаа. Энэ асуудлаа шийдэхгүй байгаа учраас иргэд цөхөрсөн үйлдэл хийж байна. Хөндөж байгаа иргэдээ буруутгахын оронд асуудлаа шийдэх хэрэгтэй. УИХ-аас шийдэл гаргаж, 120 дугаар тогтоол гаргаж ирсэн. Эсэргүүцээд ирэхээр өдөрт 5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ гээд үсэрч гарч ирээд ярьж байна. Тэр хүмүүс 115 тэрбум төгрөгийн зээлийн хүүгээ давхар ярих хэрэгтэй шүү дээ. Тогтоол батлагдаад долоон сар өнгөрч, зээлийн хүүд 3 их наяд төгрөг "Рио Тинто" группт төлөх болж байна. Ард түмэн бухимдахгүй яах юм бэ. Хөгжил авч ирдэггүй, хариуцлагагүй, ил тод бус байхгүй байгаа нь үнэн шүү дээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-Энэ олон жил даамжирсан татварын маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр албаныхан мэдээлэл өгөх хэрэгтэй. Үл ойлголцлыг үнэн мэдээлэл өгөхгүй байгаагаас үүсдэг.
ТЕГ-ын дарга Б.Цогтнаран:
-Оюутолгой компанид татварын албанаас 2009-2022 оныг дуустал нийт зургаан удаагийн хяналт шалгалтыг хийсэн. Мөн 2013-2020 оныг дуустал 2018, 2020, 2023 онд хийсэн татварын актуудын төлбөрийг төлсөн ч татварын маргааныг өнөөдөр арбитрын шүүхээр хэлэлцээд явж байна. Бүрэн эцэслэн шийдэгдээгүй байна. Харин 2026 оны хувьд 2021-2022 оны татварын үйл ажиллагаанд шалгалт хийж, тодорхой төлбөр тавигдаж төлсөн ч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байгаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Оюутолгой 2013 оноос хойш үйлдвэрлэлээ явуулж, орлого олж эхэлснээр нэг ч маргаангүй жил байхгүй. Нэг ч маргаан эцэслэгдээгүй байна. Тэр татварыг нь төлсөн юм шиг пи-ар хийж болохгүй. Тэр мөнгө арбитрын шийдвэр эцэслэгдэж байж Монголын талд очих эсэхийг шийднэ. Засгийн газар тэр мөнгийг үрж болохгүй мөнгө.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-Энэ асуудлыг Татварын багц хуулиараа шийдэж байгаа юм уу. Асуултад хариулахдаа мэдээлэл өгөөрэй.
УИХ-ын гишүүн П.Ганзориг:
-Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал 2024 оны парламент бүрдсэнээс хойш 3 дахь удаагаа ажлын хэсэг гарч, ажиллаж, Засгийн газраас өргөн барьсан. Сүүлийн ажлын хэсэг 2.5 их наяд төгрөгийн татварын дарамтыг бууруулж байгаа агуулгын хүрээнд дэмжиж байна. Ажил хийж байгаа 1 сая 50 мянган хүний ХХОАТ-ыг үе шаттай хөнгөлж, 792 мянган төгрөг хүртэл бүрэн чөлөөлж, гар дээрх орлогыг өсгөж байгаа нь чухал. Нийт 1.9 их наядын татварыг чөлөөлж байна.МАМАН-ын мөрийн хөтөлбөрт НӨАТ-ын босгыг 400 сая болгоно гэж тусгасан мөртлөө ард түмэнд амласан амлалтаасаа буцаж байнаН-МАН-ын мөрийн хөтөлбөрт НӨАТ-ын босгыг 400 сая болгоно гэж тусгасан мөртлөө ард түмэнд амласан амлалтаасМАН-ын мөрийн хөтөлбөрт НӨАТ-ын босгыг 400 сая болгоно гэж тусгасан мөртлөө ард түмэнд амласан амлалтаасаа буцаж байнааа буцаж байнаынМАН-ын мөрийн хөтөлбөрт НӨАТ-ын босгыг 400 сая болгоно гмөртл амласан амлалтаасаа буцаж байна мөрийн хөтөлбөрт НӨАТ-ын босгыг 400 сая болгоно гэж туасан мөртлөө ард түасан амлалтаасаа буцаж байна МАН-ын мөрийн хөтөлбөрт НӨАТ-ын босгыг 400 сая болгоно гэж тусгасан мөртлөө ард түмэнд амласан амлалтаасаа буцаж байн
"МАН болон АН-ын бүлэг завсарлага авсан хугацаагаа өмнө нь дуусгах хэрэгтэй байна"
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-Нийт 126 гишүүн оролцох ёстойгоос 64 гишүүн ирсэн байна. Дэлгэцэн дээр чуулганы хуралдаанд ирсэн гишүүдийн ирсэн цаг, минутаар нь харуулдаг болсон. Цаашид гишүүдийн санал хураалт ийм байдлаар харагддаг болно. Олон нийтэд нээлттэй, ил тод болж байгааг хэлье. Энэ долоо хоногийн тов дараалалд тусгагдсан хэлэлцэх асуудлын тухай мэдээлэл өгье.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн. Нэгтгэсэн хуулийн төслийг хийж байгаа. Анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад АН-ын бүлэг ажлын нэг өдрийн завсарлага авсан. Одоо завсарлагын хугацаа дууссан учраас эдгээр хуулиудыг батлах талаар анхаарч, хоёр намын бүлэг ойлголцож, өнөөдөр ТББХ-гоор хуралдвал маргаан нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх боломжтой болно.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн. Анхны хэлэлцүүлгийг хийж байгаа. Мөн ЭЗБХ-ны хуралдааны явцад зургадугаар сарын 16-нд АН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага авсан. Завсарлагын хугацааг өмнө нь дуусгаад хуралдах боломж бий. Тэгвэл ЭЗБХ өнөөдөр хуралдаж, энэ асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх боломж бий болно.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын гурван гишүүн 2026 оны зургадугаар сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хэлэлцэх эсэх асуудал хэлэлцэж байна. ЭЗБХ зургадугаар сарын 16-ны хуралдааны явцад МАН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага авсан. Нам эвслийн бүлэг завсарлагаа хугацаанаас нь өмнө дуусгах боломжтой учраас ЭЗБХ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрөөс хийх боломжтой. Энэ долоо хоногтоо асуудлуудаа хэлэлцээд дуусгах хэрэгтэй байна. Энэ үүднээс УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн дарга нарыг энэ боломжоо бүрдүүлж, асуудлаа шуурхай хэлэлцэх тал дээр ойлголцох хэрэгтэй байна.
Хуралдаанаар 15 асуудлыг хэлэлцэнэ

3,605.46






















































Зочин 2026-06-18 192.82.92.42
Улс удирдахад ухаан нь дутаж бнаа. Шуух, цагдаа, прокуророос их юм алга!!! Шударга, мэргэжлийн ажиллаж чадахгуй бн, татан буулгаж цеелех хэрэгтэй! Гэмт хэрэг гаргахгуй нехцлийг бурдуулэх естой!
Нэргүй 2026-06-18 202.126.90.26
мнголдхогиынтариадбудаахужасманжноготтариабудаа шаардллгүй хогорх хорлуулан хортхавдрых хор тарихшаардллгүй. оросоос гурлаа хэдн дахинболмжмынүнэтэйсайнгурл авчж оруулаад ирн.
зочин 2026-06-18 66.181.187.111
Хотын шинэ удирдлагуудад зөвлөхөд нэгэнт Улаанбаатар хотын дундуур аюултай бодис ачсан вагонуудыг явахгүй Богд -Уулыг тойруулж явуулах бүтээн байгуулалт хийгдэж байгаа тул суудлын галт тэргийг мөн адил түүгээр явуулж Туулын хурдны замыг хот дундуур явж буй төмөр замын оронд трассыг татаж байгуулах, төмөр замын баруун талын терминалыг 22 товчоонд зүүн талын терминалыг баянзүрх товчоон дээр байгуулбал туул гол ямарч нөлөөлөлгүй болно.
Зочин 2026-06-18 103.119.92.1
Бүх яамдын албан тушаалтанууд бүгд шахам ийм болжээ энэ асуудлаа шийдэхгүй бол энэ улс хөгжихгүй дээ
Нэргүй 2026-06-18 66.181.182.207
хэ наад зг сайд нар чинь өөрт ашиггүй болгонд Дургүй байх байлгүй дээ
Woman entrepreneur 2026-06-18 59.153.112.84
Учралыг ийм тэнэг гэж бодсонгүй. Бүгд НӨАТ жигд төлж байж ААН-үүд харилцан хасалтаа хийлгэнэ, бүртгэл сайжрана, иргэд ач тусыг нь буцаан олголтоор, улс бүртгэл татвараараа хүртэнэ. Жижиг ААН наймаачдыг тэгтлээ дэмжих гэж байгаа бол төлснийх нь дараа хөнгөлвөл энэ улс хөгжинө. Мэргэжилтнүүдийн үгийг сонсохгүй арай л тэнэг гэхэд ичмээр бүр халагламаар байна даа. Энэ улсад шударга ёс шиг чухал зүйл алга даа
буяа 2026-06-18 66.181.189.31
нөтийн босгийг 400 сая болгодог нь буруу нөтгүй бүтээгдэхүүнийг авч зарах дэлгүүр олдохгүй болно үгүй бол нөтийн 10хувийг нэмж зарна ингэснээр хөнгөлөлт биш болно жижиг дунд үйлдвэрийг үнэхээр дэмжих гэж байгаа юм бол бараа бүтээгдэхүүний орцонд орсон үндсэн материал нь монголд үйлдвэрлэгдсэн бол шат дамжлага тус бүрд нь нөтөөс чөлөөлөх хэрэгтэй жишээ нь монголд тариалсан гурил үйлдвэрлэсэн сүүгээр хийсэн талх б**в сүү сүүн бүтээгдэхүүнд борлогдоод ард түмний гар дээр очтлоо нөтгүй байна гэсэн
Зочин 2026-06-18 66.181.186.42
Энэ ИХ ХУРАЛ ОТ-н гэрээг анх гэрээлсэн шигээ 53 хувь түүнээс дээш ашиг олно гэсэн зааллбг нь биелүүлэх нөхцлийг биелүүлж чадвал ХИЙХ ЁСТОЙ АЖЛЫНХАА 80 ХУВИЙГ ХИЙЛЭЭ гэж үзнэ дээ АРД ТҮМЭН