niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:03 UTC Эх: https://news.mn/r/2873005/ 728ab2ea6b6d21b0… ← niitlelch.mn руу буцах

Ах нарын "зодоон" дундаас албан тушаалаар шагнуулсан дарга нар

Ах нарын "зодоон" дундаас албан тушаалаар шагнуулсан дарга нар

Ах нарын "зодоон" дундаас албан тушаалаар шагнуулсан дарга нар

Эрх баригч намын дотоод хагарал сүүлийн хэдэн сар нийслэл дээр өрнөж, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд 1990-ээд оны төлөөлөл болох Б.Пүрэвдагвыг томилсноор өнөөдөр ч нийслэлд улс төрийн томилгоо үргэлжилж байна. Нэг үгээр хэлбэл, МАН-ын ах нарын "зодоон" дундаас дүү нар  албан тушаалаар шагнуулж байна гэж хэлж болно. Ингээд нийслэлийн шинэ дарга нартай танилцъя.


Ж.ЭРДЭНЭБАЯР 920 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ

 

Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга Ж.ЭРДЭНЭБАЯР:

-Түүний хувьд өмнө нь Соёлын сайд асан Ч.Номингийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Мөн УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг ажиллаж байхад Парламентын сурталчилгааны хэлтсийн даргаар ажиллаж байв.

Тэрбээр 2002-2013 онд Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургуульд суралцаж төгсчээ. Үүний дараа 2014-2015 онд Австрали улсын Сидней хот дахь "TAFE NSW" коллежид, 2015-2018 онд "Western Sydney" их сургуульд суралцсан байна. Мөн 2020-2021 онд Их Засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгсчээ. Англи, хятад хэлний ахисан түвшний мэдлэгтэй бөгөөд япон хэлний анхан шатны мэдлэг эзэмшсэн байна.

Ажлын туршлагын тухайд, 2012-2014 онд “ОУХНТ”-д бүлгийн удирдагчаар ажиллаж байсан бол 2014-2019 онд Австралийн "McDonald’s" компанид бүсийн менежерээр ажиллажээ. Мөн 2019-2020 онд “Tirezone” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан бөгөөд 2021 оноос “Ори Медиа” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байжээ.

Тэрбээр 2023-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 920 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 40 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Түүний нэр дээр нэг нийтийн орон сууц, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилга, нэг авто гражтай гэж мэдүүлсэн бөгөөд нийт 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай гэжээ. Түүний хувьд туулах чадвар өндөр "Mercedes Benz, G 500" болон "Toyota, Land Criuser 300" маркийн автомашинаа 940 сая төгрөгөөр үнэлсэн. Мөн 100 үхэртэй бөгөөд мал сүргээ 50 сая төгрөгөөр үнэлсэн бол эзэмших эрхтэй нэг, өмчлөх эрхтэй нэг газраа 200 сая төгрөгөөр үнэлжээ. Тэрбээр 80 сая төгрөгийн үнэт эдлэл бөгөөд 325 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд 420 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна. Тэрбээр ямар нэгэн компанид хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд патентын нэг эрхтэй.

Ч.МЭНДБАЯР МАЛ СҮРГЭЭ 349 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛСЭН БОЛ 118 САЯЫН ХАДГАЛАМЖТАЙ

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.МЭНДБАЯР:

-Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаярыг Улаанбаатар хотын ерөнхий менежерээр томилов. Тэрбээр 2000-2003 он Зэвсэгт хүчний 150-р анги салаан захирагчаар ажиллаж байсан бол 2003-2006 он "Амин-Од" ХХК-ийн захирал, 2006-2007 он Баянгол дүүргийн ЗДТГ-ын Аж ахуйн тасгийн дарга, 2007-2008 он Баянгол дүүргийн ХХҮХ, ЗХА-ны ахлах мэргэжилтэн, 2010-2011 он "Монголын цахилгаан холбоо"-ны хүний нөөцийн мэргэжилтэн, 2013-2015 он "Дэвжих эрдэнэ" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2016-2019 он Баянгол дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга, 2019-2020 он "ОСНААУГ" ОНӨААТҮГ-ын дарга, 2020-2024 оноос НИТХ-ын Төлөөлөгч сонгогдон ажиллаж байна.

Тэрбээр 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 48 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 826 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой гэж мэдүүлсэн бөгөөд нийт 725 сая төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай гэжээ. Түүний хувьд "Toyota Prius" маркийн суудлын автомашин болон туулах чадвар өндөр "Toyota, Land Cruiser 200" маркийн нэг автомашинаа 230 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн 100 адуу, 200 үхэр, гурван хурдан удмын адуугаа 349 сая төгрөгөөр үнэлсэн бол эзэмших эрхтэй хоёр газраа 55 сая төгрөгөөр үнэлжээ. Тэрбээр 97 сая төгрөгийн үнэт эдлэл бөгөөд 118 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд 80 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна. Тэрбээр "Төгс сувд" компанид хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 187 сая төгрөгийн хөрөнгө өв залгамжлах эрхтэй.

Ү.АМАРБАТ 68 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ БОЛ 139 САЯ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ

Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх Ү.АМАРБАТ:

-Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва хуулийн зөвлөхөөрөө УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбатыг томилсон. Хуульч Ү.Амарбат нь 2014 оноос хойш Монголын Хуульчдын болон Өмгөөлөгчдийн холбооны гишүүнээр ажиллаж, иргэний, захиргааны болон үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр дагнан хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд сүүлд 2024 онд Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байхад УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт болон Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байв.

Тэрбээр 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 79 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 16 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой гэж мэдүүлсэн бөгөөд нийт 300 сая төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай гэжээ. Түүний хувьд туулах чадвар өндөр "Lexus, RX 450" маркийн нэг автомашинаа 100 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн эзэмших эрхтэй нэг, өмчлөх эрхтэй нэг газраа 20 сая төгрөгөөр үнэлжээ. Тэрбээр 13 сая төгрөгийн үнэт эдлэл бөгөөд 68 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд 139 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна. Тэрбээр ямар нэгэн компанид хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшдэггүй гэжээ.

Б.БАТЦОЛМОН 4.4 ТЭРБУМЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖТАЙ, 3 ГАЗАРТАЙ

Улаанбаатар хотын ерөнхий архитектор Б.БАТЦОЛМОН:

-Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн оронд Б.Батцолмонг томилов. Түүний хувьд 2017 онд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт архитектороор ажиллаж эхэлсэн байна. Мөн 2020-2023 онд Хот байгуулалт, хөгжлийн газарт Ахлах мэргэжилтнээр ажиллаж, нийслэлийн хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөлтийн ажлуудад оролцсон байна. Түүний хувьд 2024-2026 онд Хот байгуулалт, хотын стандартын газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн даргаар дэвшин ажиллаж байв. Энэ хугацаандаа архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах, загвар зураг батлах болон хотын стандартыг мөрдүүлэх ажлыг хариуцаж байжээ. 

Тэрбээр 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 86 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 97 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Түүний нэр дээр гурван амины орон сууц, гурван нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалтын барилгатай, дөрвөн авто зогсоолтой гэж мэдүүлсэн бөгөөд нийт 4.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай гэжээ. Түүний хувьд нэг "Hyundai Porter" маркийн ачааны автомашинаас гадна туулах чадвар өндөр "Ford Escape" маркийн нэг жийп автомашинаа 225 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн эзэмших эрхтэй гурван газраа 45 сая төгрөгөөр үнэлжээ. Тэрбээр 19 сая төгрөгийн үнэт эдлэл бөгөөд 51 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. Харин 82 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 82 сая төгрөгийн авлагатай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Төгс-Асар" болон "Мон пэйс" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-06-18 202.55.188.33

Хэдэн үеээрээ хөдөлмөрсөн хүмүүс олож чадаагүй хөрөнгө мөнгөийг, нам дагсан бэртэгчингүүд хушуу, биеээ хоромхон зуур худалдаад л газар даахгүй баян болцгоох юм даа! ҮЙЛИЙН ҮРИЙГ ХААЛАГДАЖ, ДАВАЖ ЧАДАХГҮЙ ДЭЭ!!!!!!!

Avatar

зочин 2026-06-18 66.181.180.234

Биеэ худалдсан , бусдыг гүтгэгч, анархист,жинхэнэ хог шаарууд АН дотор л ихэнх нь бий б**х, Төрийн албан хаагчид ногдсон ажлаа хийгээд шудрагаар мөдөлмөрлөж байгаа, Худал гүтгэлгэж хамааруулж бусдыг бүү хэлмэгдүүл

Avatar

Доржсүрэн 2026-06-18 59.153.86.11

Хөгийн юм болох нь дээ. Нэг ажил ч гэсэн гараасаа гаргах оролдлого хийгээсэй

Avatar

Нэргүй 2026-06-18 210.148.94.144

2014-2019 онд Австралийн "McDonald’s" компанид бүсийн менежер – Энэ бол шал худлаа намтар байна шүү хаха. Зөөгч цагийн ажилтан гэхээсээ ичдэг хог шаарнууд биднийг удирдахгүй шүү

Avatar

Нэргүй 2026-06-18 66.181.184.214

Яаж явахаараа ингэж амьдардаг байна даа

Avatar

Нэргүй 2026-06-18 103.212.116.218

нам дагаж хөлжих л гэсэн арчаагүй новшнууд

Avatar

зочин 2026-06-18 66.181.187.111

Хотын шинэ удирдлагуудад зөвлөхөд нэгэнт Улаанбаатар хотын дундуур аюултай бодис ачсан вагонуудыг явахгүй Богд -Уулыг тойруулж явуулах бүтээн байгуулалт хийгдэж байгаа тул суудлын галт тэргийг мөн адил түүгээр явуулж Туулын хурдны замыг хот дундуур явж буй төмөр замын оронд трассыг татаж байгуулах, төмөр замын баруун талын терминалыг 22 товчоонд зүүн талын терминалыг баянзүрх товчоон дээр байгуулбал туул гол ямарч нөлөөлөлгүй болно.

Avatar

irgen 2026-06-18 202.21.119.250

ed nar ajil hiij chadahgui ee. harj l bgaarai

Avatar

Шодоргос 2026-06-18 66.181.165.234

Хуучин хотын удирдлагууд мэдээлэлд ойрхон байсан учраас ашиг сонирхолын зөрчил гаргасан бололтой, Баярцогт бас яг ийм үйлдэл гаргасан,Ял нь ижил байх ёстой шүү

Avatar

Нэргүй 2026-06-18 202.55.188.100

энд нАР ИДНЭ УУНА ГЭЖ ГЯЛАЛЗУУЛААД ӨГӨХ УЛСУУД БАЙНА ДАА ӨЛӨН БӨӨСУУД

Avatar

Нэргүй 2026-06-18 138.252.29.38

Батцолмонгийн ХОМ сонирхол татаж байна!!!! 17 оноос жоохон залуу Нийслэлд анх орсон байх!! 4,4 тэрбумын үл хөдлөх хөрөнгөнүүдийн эх үүсвэрийг шалгах хэрэгтэй юм бна даа!!! 4 жил Ерөнхий архитектор хийгээд 44 тэрбумын үл хөдлөхтэй болсон гээд ХОМ доо мэдүүлж байх вий дээ

Avatar

Бодит түүх 2026-06-18 59.153.86.201

Ажлын хувьд та нар болоогүй… үнэхээр яарах юм даа… хоолны мөнгөтэй болчоод дайраад байх юм, Ажил өөр шүү…

Avatar

Нэргүй 2026-06-18 66.181.191.126

НЭГИХ ЁНГИНОСОН ЧИИРТЭЙ ХҮН СОНСОХОД ТҮВЭГТЭЙ ДУУТАЙ НӨХӨР ШҮҮ

Avatar

зочин 2026-06-18 103.57.95.72

Ардчилагч гэх анархистүүд бол үүнээс дор Жинхэнэ луйварчид,Луйврын анхдагчид,1990-ээд онд төрийн эрхэнд гармагч,эрх тушаалаа ашиглан, нийгмийн гэх бүх хөрөнгийн ихэнхийг идсэн,Өөрийн талын гэх этгээдүүдийг чухал чухал албан тушаалаар шагнаж,,хууль хяналт,шүүхийн байгууллагыг өөрийн гарт оруулж байгаад үүнийг зохион байгуулалтай хэрэгжүүлсэн, Бараг нүцгэн шалдан байсан этгээдүүд хэдхэн сарын дотор баячууд болж хувирсан,Анхны саятанууд хормын дотор эдний дундаас төрсөн,Баян хоосны ялгаа эрс өссөн

Avatar

зочин 2026-06-18 103.57.95.72

Иргэдийг хувьцаа гэх хоосон цаасаар хуурсан,Өөрийн гэх юу ч үгүй гуйлгачид олширч,,ядуус гэх том давхрага нийгэм дотор буй болсон, 70 жил зүтгэж байж буй болгосон бүхэн түүний дотор хэдэн том үйлдвэрүүдийг дампууруулж ажиллагсдыг амжиргаагүй болгон гудманд хаясан,Тоног төхөөрөмжийг нь төмрийн хогонд ачуулсан,,Эдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж,гадаад үлэмж өр зээлд живүүлж,иргэдийн амьдралыг асар хүндрүүлсэн, Энэ хүхнийг хэн засав,Улс орноо урагшлуулах гэж хэн зүтгэж байна,МАН-ын нөхөд

Avatar

Нэргүй 2026-06-18 202.131.240.147

заасс тэр гучин жилийн чинь 20 гаруйд нь МАН засаглаад дэвжээд байгаа нь хаана байгаан
манкуурт боол

Avatar

Нэргүй 2026-06-18 103.57.95.80

ёооё. хотын ерөнхий архитектор маань хичнээн ч байшин, байртай юм. ерөнхий төлөвлөлтийн газар гэж угаасаа ажилаа мэддэггүй ч маш сайн авилгачид байдаг газар. Макдональдсын зөөгч, ОСНАУГийн авилгач гээд л хот маань сайхан хөгжих гэж

Avatar

Иргэн 2026-06-18 157.15.6.113

Их засаг их сургууль гэдэг ТҮЦ-төгсөгчдөөр төр дүүрэх нь нээ хэхэ

Avatar

Буриад зон 2026-06-18 122.201.31.201

залуусаа ажлаа сайн хийцгээ дээ

Avatar

Нэргүй 2026-06-18 59.153.114.201

туршлага гэдэг зүйл ер үнэлэгдэхгүй болжээ.

Avatar

Нэргүй 2026-06-18 43.242.242.59

Нммбаатарыг огцруулбал махны үнэ буурна гээд АН-ын зарим дарга нар мөн МАН-ын зарим улс төрчид яриад байсан. Бид үнэмшээд хотын шинэ дарга гарч ирэхээр нь баярлаж байсан чинь махны үнэ буусангүй харин ч өсөөд байнаа. Ингэж худлаа ярьж хуурч болдог юмуу. Зарим иргэд махны үнийг Нмябаатар албаар нэмээд байна гээд л байсан чинь хаана байна вэ. Нөгөө сэтгэгдэл бичээд байсан троллууд яагаад дуугүй байна вэ.

Avatar

Нэргүй 2026-06-18 66.181.176.230

Энэ амьтад ийм их орлогыг аяж олдогийг шалгаач!

Avatar

Нэргүй 2026-06-18 66.181.184.214

Тооцоолоод барахгүй, гайхаад бүр барашгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж