Их, дээд сургуульд элсэх эрхийн төлөөх элсэлтийн шалгалт(ЭШ) зургадугаар сарын 25-28-ны өдрүүдэд болно. Шалгалтын эхний өдөр түүх болон англи хэлний хичээлүүдийн шалгалт болох юм. Энэ жилийн элсэлтийн шалгалттай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Элсэлтийн шалгалт эхлэх гэж байна. Энэ жил хичнээн шалгуулагч бүртгүүлсэн бэ?
-2026 оны ЭШ-ыг зургаадугаар сарын 25-28-нд зохион байгуулахаар Боловсролын үнэлгээний төв бэлтгэл ажлаа хангаж байна.
Энэ жил нийтдээ улсын хэмжээнд 49014 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 87 хувь нь энэ оны буюу 2026 онд ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид бол 13 хувийг өмнөх оны буюу 2026 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчид эзэлж байна.
Эдгээр шалгуулагчид нийтдээ 54 шалгалтын төв дээр шалгалтаа өгнө. Шалгалтын төвүүдийн байршил мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн пэйж хуудаст нийтэлсэн. Тэрхүү 54 шалгалтын төвийн 29 нь Улаанбаатарт байгаа бол 25 нь орон нутагт байна. Шалгуулагч аль төвд шалгалт өгөх вэ гэдгээ өөрийн бүртгэлийн дугаараа ашиглаад шалгуулагчийн булангаараа нэвтэрч ороод хаана, аль суудал, хэдэн цагт, ямар хичээлээр шалгалт өгөх вэ гэх мэдээллүүдээ хэвлэж авчирсан байх шаардлагатай.
-Шалгалтын байранд ямар бичиг баримтуудыг заавал авчрах шаардлагатай байдаг вэ?
-Шалгуулагч шалгалтын байранд ирэхдээ үндсэн дөрвөн бичиг баримт авчирсан байх шаардлагатай.
- Нэгдүгээрт, бүртгэлийн хуудас. Өөрийн шалгуулагчийн булангаараа нэвтэрч ороод хэвлэх гэсэн товч дээр даран хэвлэж аваад сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх шаардлагатай. Өмнөх оны төгсөгчид бол тусгайлан QR кодоор баталгаажсан байдаг тул ямар нэгэн байдлаар гарын үсэг зуруулж, тамга даруулсан байх шаардлагагүй.
- Хоёрдугаарт, суудлын хуваарь. Энэ нь таны хаана,аль ангид, аль суудалд, хэдэн цагт, аль шалгалтаа өгөх вэ гэх мэдээллүүдийг багтаасан байна. Үүнийг мөн адил хэвлэж авчирсан байх шаардлагатай.
- Гуравдугаарт, иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг. Иргэний үнэмлэхээ гээсэн тохиолдолд төрсний гэрчилгээ, "e-mongolia"-ын лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт гэсэн дүйцүүлэх бичиг баримтууд байж болно.
- Дөрөвдүгээрт, бүрэн дунд боловсролын гэрчилгээ. Энэ дээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ гэдэг нь та арван хоёрдугаар анги төгсөхдөө авсан улаан хүрэн өнгөтэй гэрчилгээг хэлнэ.
Хүүхдүүд есдүгээр анги төгсөхдөө авсан суурь боловсролын цэнхэр гэрчилгээтэй андуурдаг. Энэ дөрвөн бичиг баримтыг авчрахаас гадна шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд очсон байна, арван минутаас өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатай.
-Ихэвчлэн ямар зөрчлүүд гардаг, түүнээс хэрхэн сэргийлж ямар арга хэмжээнүүдийг авдаг вэ?
-Шалгуулагчид шалгалтад ирэхдээ ихэвчлэн гаргадаг алдаа бол бичиг баримтаа гээж, алга болгох тохиолдол их гардаг.
Тийм учраас бичиг баримтаа нэг хавтсанд хийгээд тухайн хавтсан дээрээ өөрийн холбогдох утасны дугаар, мэдээллүүдээ бичсэн байвал ямар нэгэн байдлаар бичиг баримтыг нь олсон хүн холбогдож авчирч өгөх бүрэн боломжтой байдаг.
Дараагийн анхаарах зүйл бол шалгуулагчид хариултын хуудас дээр ажиллахдаа зөв будах тал дээр сандралтай байдаг. Тиймээс шалгалт эхлэхээс өмнө шалгуулагчийн булангаар орж “зөвлөгөө, мэдээлэл” хэсэг дээрх хариултын хуудсыг хэвлэж аваад будаад үзэх боломжтой. Шалгалтын цаг зарим хичээл нь 80 минут, зарим хичээл нь 100 минут байдаг, үүний хэдэн минутад шалгалтын дэвтэр дээр ажиллах уу, хэдэн минутад хариултын хуудсаа бөглөх үү гэдэг баримжаатай байх хэрэгтэй. Учир нь цагаа буруу тооцсоноос үүдэн хариугаа будаж амжихгүй байх тохиолдол гардаг. Мөн дээрээс нь нойроо сайн авсан байх шаардлагатай, хооллолтдоо анхаарах. Өөрийн цагийн менежментээ сайн төлөвлөх хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ хичээлээ хийх, шалгалтад бэлтгэх, амрах хугацааг нь тусгайлан гаргаж, ярилцвал хүүхдүүдийн сэтгэл зүйд сайнаар нөлөөлөхөөс гадна багш эцэг эхчүүдийн зүгээс заавал 800 оноо биш, 800 оноо бол дээд оноо, 600 оноо ч бас сайн оноо тиймээс таны хүүхэд босго оноогоо л давж байвал сайн оноо авч байна гэсэн үг.
“Өндөр оноо авах ёстой” гэсэн үгс хүүхдэд дарамт болдог. Тиймээс эцэг, эхчүүд маань энэ тал дээр анхаарч, хүүхдийнхээ сэтгэл зүйн тайван байдлыг хангаж өгөхөд тус дэмжлэг болж өгөөрэй гэж зөвлөмөөр байна.
Хүүхдүүдийг шалгалтын төвд оруулахад нь тусгайлан бэлтгэсэн металл илрүүлэгч, сүлжээ сарниулагч зэрэг төхөөрөмжүүдийг шалгалтын төвүүдэд суурилуулан ажилуулдаг. Хүүхдүүд маань ирэхдээ үндсэн дөрвөн бичиг баримтаа л авчирсан байх шаардлагатай. Шалгалтад материалтай ажиллах харандаа, үзүүрлэгч, баллуур зэргийг Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгнө. Тиймээс гаднаас бал, дэвтэр, ном, ноорог цаас, ухаалаг цаг, ухаалаг чихэвч, гар утас, тооны машин авч орох шаардлагагүй.
Ямар нэгэн байдлаар гар утас нууж авч орсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүх хичээлийг хүчингүйд тооцно. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй, тайван байж шалгалтдаа ороорой гэж хүсмээр байна.
-Элсэлтийн шалтгалтын өмнө шалгалтын хариу задарсан, үүнийг зарна гэх мэдээллүүд их явдаг, энэ нь өөрөө шалгалт өгч байгаа сурагчдад сэтгэл зүйн хувьд дарамт болох эрсдэлтэй байдаг байх?
-Шалгалт дөхөөд ирэхээр сошиал орчинд шалгалтын хариу, шалгалтын сэдэв даалгавар зарна гэсэн хуурамч мэдээллүүд маш их тархдаг. Элсэлтийн шалгалтын хувьд сэдэв даалгавар, хариулт задрах ямар ч боломжгүй. Тиймээс хуурамч мэдээллүүдэд автаад сэтгэл зүй, санхүүгээрээ хохирох тохиолдол гарах вий, үүнээс сэргийлээрэй.
Улаанбаатар хотод шалгалт өгч буй шалгуулагчид түгжрэлтэй үед, алхаж ирэх үед хэдэн минут зарцуулахаа тооцоолж цагийн менежментээ маш сайн гаргаарай.
Шалгуулагчид шалгалтын байрандаа нэгдээд суудлаа эзэлсний дараа цагийн хуваарийн дагуу хянагч багш нар маань шалгалтын материалаа тарааж өгнө. Хүүхдүүд үндсэн гурван материалтай ажилладаг.
- Нэгдүгээрт, шалгалтын дэвтэр дээр тоо бодох, ноорог, тэмдэглэл зэргээ хийнэ.
- Хоёрдугаарт, хариултын хуудастай ажиллахдаа дээр нь байрлах санамжтай сайтар танилцаад тод, зайгүй бөглөсөн байх шаардлагатай. Хариултын хуудсыг нугалж, гэмтээж болохгүй.
- Гуравдугаарт, хос баганан код. Түүний нэгийг хариултын хуудасны баганан код наах хэсэгт наана. Нөгөө баганан кодоо шалгалтын дэвтэр дээрээ наана. Шалгалтын хугацаа дууссаны дараа шалгалтын материалыг хураан авч битүүмжлээд шууд засалтын танхимд оруулдаг.
Тиймээс шалгалтын дараа шууд засалтын танхимд ороод засалтын шилэн технологи ашиглан анхны оноогоо таван минутын дотор мэдэх боломжтой. Харин хэмжээст оноогоо шалгалт өгснөөс хойш 24 цагийн дотор мэдэх боломжтой.
3,605.46






















































ИРГЭД 2026-06-18 103.157.184.146
8 настайд сургуульд оруулдаг хуучин хуулиа сэргээх нь зөв гэдгийг амьдрал батЛААД БАЙГААГ УГ НЬ ХАМГИЙН ИХ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛОВСРОЛЫН САЛБАР САЙД НЬ МЭДЭХГҮЙ МЭДЭХГҮЙГЭЭ Ч МЭДЭХГҮЙ
6 НАСТАЙ НЯЛХ ХҮҮХДИЙГ ТАМЛААД ГЭР БҮЛ САЛГААД ИЙМ ХУУЛЬ ГАРГАСАН АЖИЛТНУУДДАА АРГА ХЭМЖЭЭ АВААЧ 2 ЖИЛЭЭР ИЛҮҮ НАСТАЙ Л БАЙГАА БИЗ ХЭН ЯАЖ ХОХИРООД ИЙМ МАНГАР ШИЙД ГАРГАДАГ ИХ ХУРАЛ ТАРАХ ХЭРЭГТЭЙ
2 НАСААР ДУТУУ ГЭЭД ТӨГСӨГЧИДИЙН СӨРӨГ ТАЛ НЬ ЮҮ БАЙНАА
ЯЛАНГУЯА МАЛЧИД ЯАЖ АМЬДАРЧ БНА???
Нэргүй 2026-06-18 202.55.188.114
систэм нь буруу алдаа завхраотай хүүхдүүдийг маш буруу замд оруулдаг юм ч тийм байх нь аргагүй ш дээ
Нэргүй 2026-06-18 66.181.178.157
заа засс одоо солиотой болцийн ЯМАР дарамт шахалт шаардлагагүй амьдрал юунд хүрэх вэ .хүүхэд байхаасаа бүх зүйлд бэлэн чилсэн,хөнгөвчилсөн бэрхшээл туулах давах чадваргүй тэвчээргүй болгох нь.үлгэн салган хөвж салгалж амьдрах сайхан уу.дарамсаад байх юу байдгийн шал балай болцийн
Иргэн 2026-06-18 103.57.93.173
за хүүхдүүд, эцэг эхчүүд минь хэдхэн өдөр эртхэн босоод, бичиг баримтаа сайн шалгаад, эртхэн шалгалт өгөх газраа очоорой. том хүн болох анхны даваа шүү дээ.
Дампуу систем 2026-06-18 66.181.165.234
Энийг 12 жилийн хөдөлмөрийн үр дүнгээр үнэлдэг болох хэрэгтэй, 1 өдрийн шалгалт нэртэй завхарсан юмаар хүний амьдралыг шийдэж болохгүй
Бадарч тахар 2026-06-18 202.126.91.249
Одоо бол 12 жил муу сураад элсэлтийн шалгалтийн энэ өдрөө 700 гаас дээш өндөр оноо авчихад л болчиж байгаа юм ! шууд МУИС д нь орно ! Ганцхан өдөр л хүн шиг байхад л болчиж байгаа юм !