niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:04 UTC Эх: https://news.mn/r/2872908/ 2ea447fd7762382d… ← niitlelch.mn руу буцах

“Халзанбүрэгтэй төслийг түр зогсоосон”

“Халзанбүрэгтэй төслийг түр зогсоосон”

“Халзанбүрэгтэй төслийг түр зогсоосон”

Засгийн газрын ээлжит /2026.06.17/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар салбарын сайд нар мэдээлэл өглөө.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:  

-Гангийн цогцолбор байгуулах төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт дууссан. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Төслийн хэрэгжүүлэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Нийт таван сонирхогч аж ахуйн нэгжээс хоёр нь шалгарч үлдсэн. Үүнээс гадна Зэсийн үйлдвэрийн төслийн сонгон шалгаруулалт явж байгаа. Ялалт тодорсон. Засгийн газартай хэлэлцээ хийж байна. Хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх газрыг тусгай хэрэгцээнд авах зэрэг асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Мөн алт боловсруулах үйлдвэрийн төсөл эхэлсэн. Засгийн газар боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлнэ байна. Халзанбүрэгтэй төслийг бүр хэмжээнд зогсоогоогүй. Хөрөнгө оруулагчид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан тохиолдол хамгаалж өмгөөлнө.  Яамны шалгалтаар уг төсөл дээр хэд хэдэн зөрчил гарсан байна. Нэгдүгээрт, тусгай зөвшөөрөл эзэмшигч орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах ёстой. Энэ үүргээ биелүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хагуулын үеийн нөхөн сэргээлтээ хийгээгүй байсан. Нөхөн сэргээлтээ хийж, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлэхээр үйл ажиллагааг нь түр зогсоосон гэв.

“Улсын хэмжээнд 54 мянган га газар эвдэрсэн”

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир:  

-Уул уурхайн олборлолтоос үүдэлтэй эвдэрсэн газар нутгийг сэргээх төлөвлөгөөг хэлэлцүүлэн хуралдааны тэмдэглэлээр батлууллаа. Энэ асуудлаар Ерөнхий сайдын албан даалгавар гарч, уул уурхайн хайгуул, ашиглалтаас болж эвдэрсэн газар, хүний амь нас эрсдэх эрсдэл бүхий газруудыг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгасан. Өнөөдрийн байдлаар албан даалгаврын хэрэгжилт үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн газар нутгийн яам, агентлагуудын хамтарсан ажлын хэсэг шалгалт хийж байна. Улсын хэмжээнд 54 мянган га газар эвдэрсэн гэдэг тоон судалгаа гарсан. Өнөөдөр батлуулсан ажлын төлөвлөгөө нь 2026-2023 онд  54 мянган га эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажил хийнэ гэв.

“Сэргээгдэх эрчим хүчний үнийг буулгана”

Эрчим хүчний сайд Б.Найдалаа:   

-Засгийн газрын хуралдаанд 2009-2017 онд Сэргээхдэх эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдэд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Нийт 10 гэрээ байгаагийн гурав салхи, долоон нарны станц. Тарифын хувьд 1 кВт.цаг нь 9.5-17.3 центийн үнэтэй. Харьцангуй үнэтэй гэрээнүүд гэсэн үг. Эдгээр гэрээнд хяналт шалгалт хийж, дүгнэлт хийсэн. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчний гэрээг шууд худалдах авах бус нээлттэй сонгон шалгаруулалт явуулдаг байдлаар зохион байгуулах нь зүйтэй. Энэ талаар хуулийн зохицуулалт 2019 оноос хойш хэрэгжиж байгаа. Үүний өмнө одоогийн зарим гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үнэ буулгах, эрчим хүчний салбарын мөнгөн урсгалд эерэг урсгал бий болгоход чиглэж ажиллана. Өнөөдөр таван аймаг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байгаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамгийн бага зардлаар, хамгийн бага үнэ тарифт тулгуурлан явуулна. Энэ сонгон шалгаруулалтыг маргааш 09.00 цагт Эрчим яаманд зохион байгуулна. Нийт таван байршил дээр 19 компани шалгарсан. Анх 115 компани санал өгсөн гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-06-17 59.153.115.210

Түр биш бүр зогсоох нь зөв. Уул уурхайгаас Монгол улс хохирч үлддэг нь амьдрал дээр батлагдлаа. УБ хотод хамгийн ойрхон Заамараас эхлээд ухсан нүхэнд нь хүн, мал үхэж байхад юун байгальд ээлтэй уул уурхай, нөхөн сэргээлт үлгэрийн далай юм. Том гол, булаг шанд ямар их бохирдсоныг мөн ч олон жил харлаа.

Avatar

Нэргүй 2026-06-17 103.57.95.80

за тэгээд бүгдээрээ бүгдийг нь зогсоогоод сайхан архиа уугаад түцэндээ суугаад ард шээгээд л байждээ. Баялагаа ирээдүйн эздэд нь зориулж хадгалаад хоорондоо зодолдоод л байцгаая.

Avatar

Нэргүй 2026-06-17 103.168.34.135

халзанбүргэдээс баяжмал л гарна. баяжмал маш хямдхан шүү. маш их экологийн сүйрэлтэй ч мөнгө олохгүй төсөл. бусад малтмалаас шал өөр. цэвэр бүтээгдэхүүн гаргаж байж л ашиг олдог металийн төрөл. зөвхөн патент эзэмшигч том улсууд л ашиг олно. ховдчууд нутгаа сайн хамгаалаарай.

Avatar

Нэргүй 2026-06-17 172.225.60.190

Erchim huchnii une chin orosoos hyamd bh shuu. Unetei avaad butsaagaad hyamd ugdug shuu orost

Avatar

цөвүүн цагаа гэж?элий балай нөхөд толгойд гэж... 2026-06-17 103.229.120.224

зогсоох ажиллагааны эхний салхийг хагалаа. Бүр мөсөн зогстол цааш нь үлгэлжлүүлээрэй Ховдчуудаа .Хууртаж замаасаа зогсож болохгүй шүү? Хэрвээ зогсох юм бол тэмцэлийн эрч сулрана шүү.Улсын хэмжээнд 300 гаруй газар ухлаа .Улс хөгжиж иргэдийнх нь амьдарлын чанар дээшилсэн нь хаана байна аа?Үр ашгийг эрх мэдэлтнүүд хуу цөлмөсөн. Цөлмөх мөртөө цөлмөхгүй баян орон Арабын нэгдсэн имаратад Жонхуу бүхэл бүтэн хороолол барьж байгаа мэдээ байна.Үнэн худлыг магдалж хэрвээ үнэн бол Жонхууг шонд өлгөө.

Avatar

Нэргүй 2026-06-17 192.82.65.88

Бүрмөсөн зогсоох ёстой

Avatar

ckoliko supplementc 2026-06-17 202.126.89.148

gadni CJOC XUUX zailyyl

Avatar

gadni galzyy Nyraaj zoxion baigyylalttai, koridornebtgl 2026-06-17 202.126.89.148

gemteej gemt

Avatar

ylcuin xamgaslal xotuinTubuig nyraacan, gadni CJNOCz 2026-06-17 202.126.89.148

+ gamtluig shunuur Nyraasan Xylgaichn ? ylcuin OC COX;
ys goojson gej nebt podez Urumdluu.

Avatar

Зочин 2026-06-17 202.55.188.81

Чи мэддэг юм биш. Нутгийн ард иргэд уул усаа хамгаалах эрхтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж