niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:04 UTC Эх: https://news.mn/r/2872888/ 00ba34622d74bac6… ← niitlelch.mn руу буцах

Отгонтэнгэр хайрхны бэлд 44 мянган хүн цугларчээ

Отгонтэнгэр хайрхны бэлд 44 мянган хүн цугларчээ

Отгонтэнгэр хайрхны бэлд 44 мянган хүн цугларчээ

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутагт байрлах Отгонтэнгэр хайрхны Төрийн их тахилга 2026 оны зургадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд үргэлжилж байна. Өнөөдөр буюу зургадугаар сарын 17-ны өглөөний 05.00 цагаас эхэлсэн бөгөөд Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих Төрийн их тахилгын гол ёслол 11.40 цагт албан ёсоор эхлэн үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлиг болон 2022 оны 28 дугаар зарлигаар батлагдсан журам, хуваарийн дагуу зохион байгуулж буй уг ёслолд оролцохоор орон нутгийг зорих иргэдийн урсгал эрс нэмэгджээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, тахилгын өмнөх өдөр буюу зургадугаар сарын 16-ны өдрийн 21.00 цагийн байдлаар хайрхны бэлд 44 мянга орчим сүсэгтэн олон цуглараад байгаа аж.

Төрийн их тахилгын арга хэмжээ өчигдөр үндэсний сур, шагайн харваагаар эхэлж, гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт болон шашин урлагийн цэнгүүнээр үргэлжилсэн юм. Мөн өчигдөр орой "Долоон бурхан" оддыг газарт буулгаж тахих ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Харин өнөөдрийн хөтөлбөрт нүүдэлчдийн отгоор зочилж уламжлалт мал аж ахуй,  монгол ёс заншилтай танилцах юм. Үүний дараа 14:00 цагаас эхэлж Их насны морьдын уралдаан, Үндэсний бөхийн барилдаан, Завхан нутгийн шилдэг 100 дууны цомгийн нээлт, "Би хаана төрөө вэ" урлагийн цэнгүүнээр хаалтаар хийхээр төлөвлөжээ.

default

Мөнх цаст Отгонтэнгэр хайрхан уулыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 1995 оны 110 дугаар зарлигаар Төрийн тахилгатай болгож, 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016 онд тус тус тахисан билээ. Мөн Отгонтэнгэр хайрхан нь монголчуудын хувьд төрт ёс, байгаль дэлхий, гал голомтын бэлгэдэл болсон ариун дагшин уул юм.

Өдгөө Монгол Улсад төрийн тахилгатай 12 уул байгаа бөгөөд Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам болон ёслол үйлдэх хуваарийн дагуу төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн таван жилд нэг удаа төрийн тахилгын ёслолыг үйлддэг.

Сүүлийн жилүүдэд сүсэгтэн олны хөдөлгөөн эрс нэмэгдсэнтэй холбогдуулан албаны хүмүүс байгаль орчноо хамгаалахыг онцгойлон анхааруулж байна. Тодруулбал, иргэдийг буудалласан газартаа хог хаяхгүй байх, заасан цэгүүдэд хогоо төвлөрүүлэхийг уриаллаа. Сүсэгтэн олон Бадархундага нууранд мөнгөн аяга шидэж өргөл өргөх нь ихэссэн бөгөөд энэ нь нуурын ундаргыг хаах эрсдэлтэй төдийгүй уламжлалт зан үйлд байдаггүй тул нууранд аяга шидэхгүй байх, зөвхөн дүлцэнгийн элс өргөхөөс өөр зан үйл хийхгүй байхыг сануулан, ёслолын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Дашрамд дурдахад, Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 метрт өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Мөнх цасны хилээс доохон, дархан газрын бүсэд Ар, Өвөр Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуурууд бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-17 66.181.180.213

Сэлэнгэ мөрний ус Эрдэнэт хотыг амь залгуулж, эрдэнэт үйлдвэрийг ажиллуулах нөхцлийг бүрдүүлдэг. Сэлэнгэ мөрөнд усаа өгч байгаа Отгонтэнгэр хайрхандаа залбирч байх ёстойгоо Монголчууд мэддэг юм. Эрдэнэт үйлдвэр монголыг тэжээж байна. Ингээд харвал Отгонтэнгэр уул минь Монголыг тэжээж усалж ирлээ. Бурхан тэнгэртээ залбирч явцгаая.

Avatar

Нэргүй 2026-06-17 103.57.95.102

Энэ үрэлгэн, зардал ихтэй, алба амины ажил төрлийг алдагдуулсан, уул усаа бохирдуулж бузарласан, бэлчээрээ олон мянган машинаар талхалсан шоугаа зогсоо.

Avatar

Нэргүй 2026-06-17 95.148.81.54

ОТ хайрхнаа шүтдэг хүмүүс тэнд очиж бааж шээж, хог н**ш хаяж тэнэгтэж хайрханаа хилэглүүлэхгүй байлгүй дээ, аан? ха ха. Нээрээн яасан их завтай, яасан ч их баян хүмүүс юм, манай хөдөөнийхөн?

Avatar

Нэргүй 2026-06-17 103.212.116.104

бүх улсад өөр өөрийн шашин шүтлэг ёс заншил байгаа

Avatar

Нэргүй 2026-06-17 66.181.180.213

Сэлэнгэ мөрний ус Эрдэнэт хотыг амь залгуулж, эрдэнэт үйлдвэрийг ажиллуулах нөхцлийг бүрдүүлдэг. Сэлэнгэ мөрөнд усаа өгч байгаа Отгонтэнгэр хайрхандаа залбирч байх ёстойгоо Монголчууд мэддэг юм. Эрдэнэт үйлдвэр монголыг тэжээж байна. Ингээд харвал Отгонтэнгэр уул минь Монголыг тэжээж усалж ирлээ. Бурхан тэнгэртээ залбирч явцгаая.

Avatar

Нэргүй 2026-06-17 103.212.119.128

Уул устай нутгаа өтгөн шингэнээрээ сайхан гэгч нь бордоод өгч байгаа юм биш үү дээ. Бэлчиж байгаа малын аргал хомоол дээр нэмээд эргүү монголчуудын өөрсдийнх нь я*****с…

Avatar

Нэргүй 2026-06-17 142.127.75.181

Энэ яг ямар үр дүнтэй юунд хэрэгтэй зүйл вэ. Дундад зууны сэтгэлгээнээсээ салах болоогүй юу

Avatar

Нэргүй 2026-06-17 66.181.180.213

Сэлэнгэ мөрний ус Эрдэнэт хотыг амь залгуулж, эрдэнэт үйлдвэрийг ажиллуулах нөхцлийг бүрдүүлдэг. Сэлэнгэ мөрөнд усаа өгч байгаа Отгонтэнгэр хайрхандаа залбирч байх ёстойгоо Монголчууд мэддэг юм. Эрдэнэт үйлдвэр монголыг тэжээж байна. Ингээд харвал Отгонтэнгэр уул минь Монголыг тэжээж усалж ирлээ. Бурхан тэнгэртээ залбирч явцгаая.

Avatar

Нэргүй 2026-06-17 103.168.34.212

Уул усаа зүгээр байлгаад өгөөчээ

Avatar

Нэргүй 2026-06-17 59.153.114.100

12 uul bdag yum bol jild neg negeer ni l hiih, neg hairhaniig 12 jild neg udaa tahih biz

Avatar

Уншигч 2026-06-17 202.55.191.130

Ямар завтай юм бэ.

Avatar

Нэргүй 2026-06-17 103.242.47.254

44000 хүн хэдэн удаа бааж шээх вэ? тэд байх хугацаандаа идсэн уусан хоноглосон газрын өнгө төрх, тэр олон машин. төрийн тахилга гэдэг шоу хийж уул ус бузарлахаа болихоор юм. шашин номоо мэддэг, уул усаа зөв тахьдаг хуучин уламжлалаараа мэддэг цөөхөн хүн нутгийнхан нь тахиж байхаар юм. төсвийн асар их мөнгө, хайран сайхан байгаль

Avatar

Нэргүй 2026-06-17 178.174.229.45

UUL USAA BUZARLAAD b**s SHEESEEREE BULAAD IREH BHDAAA. UHER MONGOLCHUUD

Avatar

zochin 2026-06-17 192.82.88.180

Энэ зуны супер зугаа "Ochiroo's party" is calling.

Avatar

Нэргүй 2026-06-17 66.181.160.102

ТЭНЭГЛЭЛ-д хязгаар үгүй!!!

Avatar

Нэргүй 2026-06-17 111.220.91.125

Танихгүй хүн дагаж гүйж байснаас, уул усаа тахиж байсан нь өлзийтэй шүү

Avatar

Нэргүй 2026-06-17 202.126.88.189

малнуудаа гэж

Avatar

Нэргүй 2026-06-17 202.126.88.75

Бузар дөрвөдүүд наанаа бүгд шингээрээ

Avatar

Монгол 2026-06-17 157.15.6.113

Новшийн э****з таглаараарай

Avatar

ЗОЧИН 2026-06-17 203.91.115.55

УУЛ УС ТАХИХДАА эртнээс цэвэр ариун бодол санаатай,нэр хүндтэй хүмүүсийг урьдчилан бэлдүүлж ,нутаг орноо ариусгаж баясгаж, унаа малаа урьдчилан бэлдэж бүх зүйлээ ёс журмын дагуу бэлтгэн уул хайрхан аа аргадаж тахидаг байсан . Ингэж 44 000 мянгуулаа очиж бэл бэнчингээрээ уралддаггүй л байсан.

Avatar

Нэргүй 2026-06-17 66.181.184.214

Өтгөн шингэн нь холилдоод гоё байгаа юм байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж