niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:05 UTC Эх: https://news.mn/r/2872776/ 998876c261d64ae9… ← niitlelch.mn руу буцах

“ТӨК-иудын удирдлага бүгд хууль бусаар томилогдож байна”

“ТӨК-иудын удирдлага бүгд хууль бусаар томилогдож байна”

“ТӨК-иудын удирдлага бүгд хууль бусаар томилогдож байна”

Судлаач Д.Тэгшбаяр төрийн өмчит компаниудад 2020-2024 онд хийсэн удирдлагын томилгоонд дүн шинжилгээ хийжээ. Судалгааны хүрээнд улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг сонгон авч, албан тушаалтны томилгоон дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийг авч үзсэн байна. Түүнтэй судалгааных нь талаар ярилцлаа.  


-Судалгаа хийх үед төрийн өмчит компаниудын 2020-2024 оны томилгоон дээр юу ажиглагдав?

-Энэ удаагийн судалгаагаар төрийн өмчит компаниудад 2020-2024  онд  удирдлагын томилгоог хэрхэн хийж вэ гэдгийг судалж үзлээ. Удирдлага гэдэгт төрийг төлөөлж буй Төлөөлөн удирдах зөвлөл, хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлага, удирдлагын баг орж байгаа. Мөн Засгийн газраас томилж буй Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ), бүтээмж, чанарын менежерийг томилоход төрийн оролцоо хэр байсан, хууль дүрэм, засаглалын зарчимд нийцсэн шударга байж чадсан уу зэргийг судаллаа.

Судалгааны хугацаанд 380 орчим төрийн болон орон нутгийн өмчит компаниуд байсан. Төрийн өмчит компаниуд 58 мянга орчим ажилтантай, 64 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 16 орчим их наяд төгрөгийн урсгал зардалтай, 23 орчим их наяд төгрөгийн орлоготойгоос 4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай гэдэг дүр зураг гарсан.

Эдгээрээс яг ашигтай ажилласан нь ердөө таван компани байгаа. Тэр дотроо “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэдэг гурван компанийг сонгож авсан. Энэ гурван компанийг сонгож авсан шалтгаан нь төсвийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Авлига, ашиг сонирхлын зөрчилд асар өндөр өртдөг зэрэг хамгийн их хэл дагуулдаг байдлын харгалзан үзэж, удирдлагын томилгоо нь хэр ил тод, шударга явагдсаныг үнэлсэн. Судалгааны үр дүнгээс харахад, хамгийн өндөр дүнтэй мөнгө эргэлддэг, хамгийн олон тендер, худалдан авалт зарладаг боловч энэ гурван компанид улс төрийн нөлөө хамгийн өндөр байна дүр зураг гарч ирсэн.

-Судалгаагаар 2020-2024 онд төрийн өмчит компанийн тоо хэрхэн өөрчлөгдсөн бэ. Үүнийг дагаад нөгөө өндөр цалин, хангамжтай гэж шүүмжлүүлдэг дарга, захирлуудын тоо яригдана шүү дээ?

-Судлаачдад тулгардаг хамгийн том бэрхшээл бол тоон үзүүлэлт. Төрийн байгууллагуудын мэдээлэл бүгд зөрүүтэй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гаргаж байгаа тоо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргадаг тоо дандаа зөрүүтэй байдаг. УИХ-ын гишүүд хаанаас ямар тоо авдгийг мэдэхгүй. Бид Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй албан ёсны мэдээлэлд түшиглэхээс өөр аргагүй.

Тухайн мэдээллийг харахад, 2020-2023 онд 355 төрийн болон орон нутгийн өмчит компани байсан.  Хэдийгээр 2023 онд төрийн өмчит компанийн тоог бууруулна гэж мэдэгдсэн аудитын 2024 оны тайлангаар 19-өөр өссөн.

Тэгвэл 2025 онд Ерөнхий сайдын мэдээллээр 14 компанийг татан буулгалаа гэсэн. Энэ мэтээр тоо мэдээлэл бүгд зөрүүтэй байгаа. Бидний авч үзсэн судалгаагаар, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг ашигтай ажилласан гурван компанийн удирдлагад 2020-2024 онд нийт 30 удаагийн томилгоо хийсэн. ТУЗ-д 10, гүйцэтгэх удирдлагад долоо, Засгийн газрын БЭТ-ийн нэг, чанар, бүтээмжийн болон бусад менежерийн есөн томилгоог зөвхөн гурван компанид  хийжээ. Дээр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2025 онд БЭТ, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн томилгоо, 2026 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” компаниудад хийгдсэн гүйцэтгэх захирлын томилгоонууд нэмэгдэнэ. Энэ томилгоонууд дээр гарсан зөрчлүүд бүгд ижилхэн гарсан.

-Томилгооны зөрчил гэдгийг юу гэж үзэж байгаа вэ?

-Олон улсын компани засаглалын зарчмыг Монгол хэрхэн зохицуулсан байдгийг судалгаагаар авч үзсэн. “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” гэдэг хоёр ТУЗ-тэй. “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ 11, “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ есөн гишүүнтэй. Дийлэнх хараат бус. Зөрчил юун дээр гарч байна вэ гэхээр Засгийн газраас 2023 онд 84, 85 гэдэг хоёр тогтоол баталсан. Нэг нь төрийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг, сонгон шалгаруулах, ямар шаардлага хангасан байхыг зохицуулсан 84 дүгээр тогтоол. Нөгөө нь төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг зохицуулсан 85 дугаар тогтоол. Энэ тогтоолууд олон улсын компанийн засаглалын зарчмын ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтаар төрийн өмчит компаниудын удирдлагыг томилох агуулгатай.

Гэтэл энэ тогтоолууд амьдрал дээр огт хэрэгждэггүй. Төрийг төлөөлж удирдлагын сонгон шалгаруулалт гэж байх ёстой боловч огт тийм ажиллагаа явагдаггүй. Тухайн төрийн өмчит компанийг толгойлж буй төрийн өмчит компани, эсвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас шууд нөлөөлж томилдог.

Хэн нэгэн албан тушаалтныг үзэмжээр төрийн төлөөллөөр томилдог. Хараат бус гишүүдийн томилгоо нээлттэй, ил тод шалгаруулах зар тавигддаг. Гэвч сонгон шалгаруулалтыг хэлбэр төдий зохион байгуулсаар байгаа. Сонгон шалгаруулалтын зарын дагуу материал ирж байна. Ирсэн материалуудтай танилцаад, гурван шатны ярилцлага, сонгон шалгаруулалт албан ёсоор хийж байгаа. Уг дүр зургаар олон улсын жишиг рүүгээ ойртсон мэт харагдавч яг хэнийг томилох вэ гэдгийг толгой компани, эсвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас сонгогдоод томилогдож байна. Удирдлагын томилгоо олон улсын жишигт нийцэхгүй явагдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хараат бус гишүүний сонгон шалгаруулалт нэр төдий, төрийн төлөөллийн томилгоо нь ч хууль, журам, олон улсын зарчмыг зөрчиж байна.

-Төрийн өмчит компаниудын удирдлагыг ингэж томилсноор ямар үр дагаварт авчирч байгаа вэ. Та судалгааг гардан хийсэн хүний хувьд юу гэж дүгнэв?

-Томилгоо зөрчил зөвхөн ТУЗ-ийн гишүүдээр зогсоогүй байна. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагууд, ялангуяа “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” компаниудад гүйцэтгэх удирдлага, эсвэл БЭТ томилсон асуудлууд наад зах нь тухайн компанийнхаа дүрэмд нийцдэггүй. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл дээр томилогдох хүний нэр заагдаад, доошоо шат шатандаа томилогддог. Засгийн газрын хуралдаанаас гарсан нэрийг тухайн компанийн ТУЗ-д төрийн төлөөллийг хэрэгжүүлж буй гишүүдэд удирдамж өгөх маягаар томилдог. Нөгөө сонгон шалгаруулалтын хууль, журам огт хэрэгждэггүй.

Ерөнхийдөө дүгнэж хэлэхэд, төрийн өмчит компанийн авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг, зөрчил буурахгүй байгаа нь төрийн нөлөөлөл өндөр байгаад л оршиж байна. Засгийн газраас бүх шатны томилгоонд оролцохоос гадна томилогдсон хүмүүсийн ажлыг нь хүртэл хараат бусаар хийлгэдэггүй.

Тухайн удирдлагын гаргах шийдвэрийг Засгийн газрын удирдамжаар, дээрээс шийддэг. Тэгэхээр төрийн өмчит компанийн удирдлагууд шийдвэр гаргах ч шаардлагагүй. Ийм нөхцөл байдалд авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил үүсэхэд, хуулийн байгууллага шат шатны шийдвэрийг хянахад хэцүү. Бүр дээрээс шийдвэр гаргаад, шат шатандаа хэрэгжүүлсэн учраас АТГ хариуцлага тооцож боломжгүй болчихдог юм шиг байна. Тиймээс шалгаж буй маш олон авлигын хэрэг хуулийн цоорхой, хэрэгжилт хоорондын зөрүүнээс болоод хариуцлага хүлээх нөхцөлгүй. Зүйн нь бол хууль хяналтын байгууллага эдгээр асуудал дээр шат алгасахгүй хариуцлага тооцох шаардлага байгаа. Гэтэл нэгэнт Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарсан учраас бүх сайд нарыг хэрэг татаж шалгах нь бодит байдалд нийцдэггүй байдал ажиглагдсан. Нөгөө талаар АТГ-аас төрийн өмчит компаниудын дарга нарыг шууд томилсон тохиолдол бий. АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой”-н ХК-д гурван захирал томилсон. Авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах ёстой байгууллага өөрөө яг ямар зарчмаар ингэж томилгоо хийсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-06-17 202.70.38.97

Бүгдийг сонгон шалгаруулалтаар дахин сонгох хэрэгтэй.Дандаа намын сонгуулиар мөнгөн дэмжлэг өгсөн өөрсдийн гар хөл бологсод бугшин оршиж буй нөгөө гарын мөнгө завшигчид болон тендер булаагчид нэг баг болсон шудрага бус хүмүүсийн баг байгаа тул хурдан өөрчилж шинэчлэлтийг яаравчлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2026-06-17 122.201.31.153

Төрийн мэдлийн кампаниудад Намын захиалгаар мөнгө угааж олж өгөгчид угаасаа томилогддог биз дэ сонгууль дөхөөд ирэхээр дарга нар солигдож тэгээл төрийн мөнгөөр тоглож өгнө дө

Avatar

Туяа 2026-06-17 202.55.188.110

БҮГД ХУДАЛ ТОМИЛОГДСОН
ЯАРАЛТАЙ БҮГДИЙН ДАХИН ШАЛГАРУУЛЬААР СОНГОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Өвгөн Балдан 2026-06-17 66.181.176.65

Хөөрхөн малгайтай юмаа. Даанч сэтгүүлчийнх нь асуулт ч донгио юм. Судлаачийнх нь хариулт ч дульмаг санагдлаа. Төрийн бодлого л хэрэгжих ёстой. Яана даа энэ сэтгүүлч , судлаач нарыг.

Avatar

Нэргүй 2026-06-17 103.212.118.240

Энэ эмэгтэй чинь судлаач биш, яагаав нөгөө монголыг авилгын игдексээр доош нь дардаг олон улсын байгууллагын монгол дахь ажилтан байна шүү дээ. Энэ эмэгтэйтэй холхоотой онигоо гарсан баыгаа юм. Монголын авилгын индекс АН ялахад суга өснө гэж. Энэ эмэгиэй тэндээ баына уу, үгүй юу.

Avatar

Зочин 2026-06-17 103.111.68.2

Хулгай хяналтаас гарсаан.

Avatar

ЗОЧИН 2026-06-17 43.242.243.139

Угаасаа Монголд хамгийн хууль бус юмнууд ТӨХК-үүдээр хийгддэг биздээ. Бүгд л мэддэг. Тэгээд яаж ч чаддаггүй.

Avatar

Уншигч 2026-06-17 202.126.91.9

АТГ томилно гэнэ үү. Энэ бол арай биш ээ. тэр хүмүүсийг тэгээд шалгах уу

Avatar

Нэргүй 2026-06-17 27.123.212.86

Төрийн нөлөөлөл биш, улс төрийн намуудын нөлөөлөл маш өндөр байна гэвэл зүгээр

Avatar

Нэргүй 2026-06-17 104.28.68.89

Dandaa l namin tomilgootoi hymyys baidag shd, huuli bys baij taaraa shd.

Avatar

Нэргүй 2026-06-17 43.242.242.59

Бүгдээрээ хууль бусаар томилогдож байгаа гэдэг бол үнэмшилгүй юм. Элбэгдоржийн сайт ямар ч чих юмгүй худлаа зүйл бичдэг л дээ.Магадгүй тал хувь нь тэгэж томилогдсон байж магадгүй. бүгд 100 хувь хууль бусаар томилогдох боломжгүй. Баримжаатай ярьж бичиж бай

Avatar

gasdga 2026-06-17 202.21.119.155

asdgasd

Avatar

Эрчмийнхэн 2026-06-17 122.201.23.83

Эрчмийн сайд Найдлаа гэж хүн ТӨХК-иудын удирдлагуудыг дуудаж ажлаа өг! эс бол 5 хүн шингээ! гэж байна шд.

Avatar

Иргэн 2026-06-17 66.181.183.194

МАН д хууль ёсны юм гэж байхгүй хөөе!!! Социализмын үеийн МАХН нэрийг луйвардаж ашиглаж байгаа гэмт хэргийн мафи бүлэглэлүүд 2000- оны сонгуулиас хойш монгол улсыг авилга хулгай луйварын далайд живүүлсэн нь үнэн!!!

Avatar

Нэргүй 2026-06-17 202.126.88.74

Энэ олон төрийн өмчийн нэртэй завхарсан компаниудаа татан буулгаачээ! Наана чинь хамаг булхай хулгай луйвар үүрлэсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Хэдэн их наядаар нь зардал гаргадаг тэгсэн мөртлөө ашиггүй! Татвар төлөгчдийн мөнгийг идэж байна. Зоригтой татан буулгаад эмч багш нарынхаа цалинг нэм; улсаа хөгжүүл!

Avatar

Монгол хүү 2026-06-17 64.119.29.63

ЮУ ҮНЭН БЭ? ТӨРИЙН ӨМЧ, ЭЗЭМШИЛ ГЭСЭН БОЛГОН ХУУЛЬ БУСААР ТОМИЛОГДОЖ ЛУЙВАР, ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ УЛСЫН ГЭСЭН БОЛГОНЫГ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БОЛГОЖ, ДАРАНГУЙЛАЛ БОЛОН ЗАЛИЛАН ХУУРАН МЭХЛЭХ АРГА ЗАМААР ХУЛГАЙ ДЭЭРЭМ ЛУЙВАР ХИЙЦГЭЭЖ, ЁС ЗҮЙ, ШУДАРГА ТОГТОЛЦОО, ХУУЛЬ ДҮРЭМ ЖУРМЫГ ЯАЖ УИХ ХУРАЛД ТАНИЛТАЙ ХҮН ЭВДЭЖ МӨРДӨХГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙЧИХЭЭД ШЙИТГЭЛГҮЙ ҮЛДЭЖ БОЛДОГИЙГ Л БҮХЭЛ БҮТЭН УЛС ЭХ ОРОН ДАЯАР ИРЭЭДҮЙН ИРГЭДЭД ҮЛГЭРЛЭН ДУУРАЙЛГАЖ БАЙНА ДАА… МОНГОЛ УЛС МИНЬ ИЙМ БАЙДЛААРАА БАЙВАЛ УДАХГҮЙ СҮЙРНЭ ДЭЭ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж