Даншиг наадам-Хүрээ цам наадам руу зорчих иргэдэд нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Даншиг наадам-Хүрээ цам, аравдугаар сарын 29-нд тохиодог нийслэлийн өдрийг нэгтгэж өнгөрсөн жилээс эхлэн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэдэг болсон. Энэ жилийн даншиг наадам энэ сарын 27, 28-н буюу ирэх долоо хоногийн Бямба, Ням гарагт товлогджээ. Уг наадмын үеэр нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчилнэ …
Архивын гэрэл зураг ашиглав Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Даншиг наадам-Хүрээ цам, аравдугаар сарын 29-нд тохиодог нийслэлийн өдрийг нэгтгэж өнгөрсөн жилээс эхлэн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэдэг болсон. Энэ жилийн даншиг наадам энэ сарын 27, 28-н буюу ирэх долоо хоногийн Бямба, Ням гарагт товлогджээ. Уг наадмын үеэр нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчилнэ гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл өглөө. Ирэх долоо хоногоос иргэдэд үйлчлэх автобусны чиглэл болон хаанаас хөдлөх нь тодорхой болох аж. Түүнчлэн даншиг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болно. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.