Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Ерөнхий сайдын гаргасан "Засаг даргаар томилох, чөлөөлөх тухай" захирамж Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх гэж байна. Энэхүү хуралдаан нь Монгол төрийн албаны мерит (чадвар) зарчим хадгалагдах уу, эсвэл улстөрчдөд зориулж хуулийг гуйвуулдаг жишиг тогтох уу гэдгийг шийдэх түүхэн сорилт болоод байна.
Томилгооны “ногоон гэрэл” буюу Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн нууц бичиг Иргэний мэдээллийн дагуу үүссэн уг маргааны явцад маш ноцтой баримт ил болсон нь ТАЗ өөрөө хууль бус томилгоог хаацайлах “хууль зүйн зөвлөх” шиг ажилласан уу гэх хардлагыг төрүүлж байна.
Тодруулбал, Ерөнхий сайд хуулийн шалгуур хангаагүй Булган аймгийн Засаг даргаар Д.Пүрэв-Очирыг томилохынхоо өмнө ТАЗ-өөс лавлагаа авахад, 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 01/2286 тоот албан бичгээрээ “ТӨХХК-ийн ажлыг төрийн албанд ажилласнаар тооцно” гэсэн дүгнэлтийг Ерөнхий сайдад хүргүүлжээ. Ерөнхий сайд ТАЗ-ийн энэхүү хууль бус удирдамжид найдан, 12 хоногийн дараа томилгооны захирамжаа гаргасан байна.
Компанийн ажилтан төрийн албан хаагч мөн үү. Компанийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиар “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь ашгийн төлөө, бие даасан аж ахуйн нэгж бөгөөд тэнд ажиллаж буй иргэд нь “Төрийн албан хаагч” биш, “Гэрээт ажилтан” байдаг. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Төрийн улс төр, захиргаа, тусгай, үйлчилгээний аль ч ангилалд ТӨХХК-ийн менежерийн албан тушаал хамаардаггүй. Гэвч ТАЗ хуулиас давсан “дүйцүүлэх журам” гэгчийг ашиглан, улс төрийн өндөр албан тушаалтанд зориулж “ажилласан жил” зохиож өгсөн нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Цэц Төрийн албаны зөвлөлийн балгаар үүссэн маргааныг цэгцэлнэ. Үндсэн хуулийн Цэц ТАЗ-ийн Ерөнхий сайдад явуулсан өнөөх бичгийг нь үндэслэн, “Та нар яг ямар хуулийн заалтаар ТӨХХК-ийн ажлыг төрийн албанд тооцсон бэ гэдгээ одоо Цэцийн өмнө албан ёсоор тайлбарла, баримтаа ирүүл” хэмээн ТАЗ-ийг дуудаад байна.
Хэрэв Үндсэн хуулийн Цэц хуулийн үсэг, үзэл баримтлалыг чанд баримталж, ТӨХХК-ийн ажлыг төрийн албанд тооцохгүй гэж үзвэл хууль бус удирдамж өгсөн ТАЗ-ийн бичиг болон түүнд үндэслэсэн Ерөнхий сайдын захирамж хамтдаа хүчингүй болох хууль зүйн логиктой. Нийгмийн хүлээлт энэхүү маргааныг Үндсэн хуулийн Цэц хэрхэн шийдвэрлэх нь Монгол Улсад хууль хүн бүрт, тэр дундаа Ерөнхий сайд болон Төрийн албаны зөвлөлд тэгш үйлчилдэг эсэхийг харуулах тод толь болно.
Олон нийт, хуульчдын хамт олон Үндсэн хуулийн Цэцийг улс төрийн нөлөөллөөс ангид байж, зөвхөн Үндсэн хуулиа хамгаалсан, шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж, хуралдааны явцыг анхааралтай ажиглаж байна.
3,605.46






















































Нэргүй 2026-06-17 103.212.118.240
АН-ЫНХАН ЭРТНЭЭС Л ХЭЛ АМ ХИЙГЭЭД БАЙСАН ЮМ.ЯМАР ҮНДЭСЛЭЛТЭЙ ЮМ БОЛДОО. БУЛГАНЫ ХУРЛЫН ТӨЛӨӨЛГЧДИЙН ТОО ОЙРОЛЦОО УЧИР УРВАХ ЭНЭ ТЭР АСУУДАЛ ГАРААД ДАРГЫГАА ХУУЛЬ БУС ЭНЭ ТЭР ГЭЭД БАЙГЫА БИЗ
Нэргүй 2026-06-17 103.212.118.240
Танай сайт АН-НХНЫ ТАЛД АЖИЛЛАДАГ УЧИР ҮҮН ЙГ МЭДЭЭЛСЭН ХҮН НЬ НЭРЭЭ ЧТАВЬЖ ЗҮРХЛЭЭНҮЙ БАЫНА ШҮҮ
Нэргүй 2026-06-17 202.9.40.213
Одо худлааманжхужаапздгууд гнт ингээд худлаа жүжг шааж хамгмцг хугацаа дуусн эцст ингж худлаа шаагаад шаахраа ядгийн хужааманжууд өяннөан жил х***а манжууд гудрч зайдгнчж цусчааа худлаа шааж ингсн бн тэгсн бн у/т-гж худлаа шааж хужааманж бодлго нууж ухж тархи угааж хужааманж хулгайн бодлгоо нууж мултрлх гж иймюмхиидманжуудхудлаа жүжгшааж лахижсяаажёоргнж үллждаххиж хулгайлж эзлхээр хулгайгаар үлдхүү лжхужаамаэж бодлго шаажбгаашдэ. шаарнууднээххудлаааруындүрдтжүжглх гэжсанаархсн бузрхужааманжууд