Монгол Улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байв. Тухайн үед нийгмээрээ айдаст автаж, ДОХ-той хүмүүсийг цаазаар ав, шоронд хорь, бусдаас тусгаарла гэх мэтээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байсан цаг. Харин өнөөдөр энэ халдварын талаарх хүмүүсийн мэдлэг мэдээлэл сайжирч, урьдчилан сэргийлэх оношилгоо, эмэн эмчилгээг нэвтрүүлэн үр дүнгээ өгч байна. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа ХДХВ/ДОХ-ын халдварыг хэрхэн баталгаажуулж, эмэн эмчилгээнд хамруулж, хянадаг талаар хөндөж байна. Хүний эрхэд суурилсан ХДХВ/ДОХ-ын эмчилгээг Монгол Улсад анх нэвтрүүлэхэд олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагын үүрэг, оролцоо маш чухал.
Тэрний нэг нь "Залуус эрүүл мэнд" төрийн бус байгууллага юм. Уг төрийн бус байгууллага нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө тасралтгүй 23 жил үйл ажиллагаагаа явуулж байна.

"Дэлхий нийтэд 2010 оноос нийгмийн хандлага харьцангуй эерэг болж, ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийг үзэн ядаж, ялгаварлан гадуурхахгүй, оношлогдсон ч гэсэн эрүүл хүн шиг ажиллаж, амьдрах боломжтой болсон. Учир нь ХДХВ/ДОХ-ын халдварын эсрэг эмэн эмчилгээ маш сайн хүний эрхэд суурилж, хүндээ ээлтэй болж эхэлсэн. Хүн хэдийгээр халдвар авсан ч гэсэн эрт үедээ өөрийгөө олж илрүүлэн эмэн эмчилгээнд хамрагдаж, урт удаан амьдрах, хүнд халдвар халдаахгүй, өөрийгөө өвчлүүлэхгүй байх боломжийг бий болгосон учраас энэ халдварын асуудал нийгмийг цочироохоо больсон байх.
Глобаль сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр ХДХВ/ДОХ-ын халдварын талаарх ойлголт илүү эерэг болсон.
Анх тухайн хүний биед байгаа вирусийн ачаалал, дархлааны систем хоёрын харилцан хамаарлыг үзэж байгаад энэ хүн эм уух шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр үнэгүй эмч өгдөг байлаа. Өнгөрсөн 2013 оноос хойш Монгол Улсын Засгийн газраас эмийг үнэ төлбөргүй олгодог болсноор илүү ахицтай ажилласан. Сүүлд 2018 оноос ДЭМБ-ын Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт хөтөлбөрийн хүрээнд ХДХВ/ДОХ-ын халдвараар оношлогдсон хүн болгондоо эмийг үнэ төлбөргүй өгч эхэлсэн. Тухайн хүний вирусийн ачаалал хэд байхаас үл хамаарч биеийн байдлыг муутгахгүйн тулд үнэгүй эмээр хангадаг болсон нь маш давуу талтай. Одоо бол халдвараар оношлогдсон хүн болгон шууд үнэ төлбөргүй эмээ ууж байгаа нь энэ хүмүүсийн эрүүл мэндийг дордуулахгүй байхын төлөө амьд явах эрхийг нь хамгаалж буй бодлогын арга хэмжээ юм" гэдгийг “Залуус эрүүл мэнд” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж яриандаа онцлов.
Монгол Улсад бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжин халдварласан бөгөөд тэр дунд 20 эмэгтэй 35 хүүхэд эрүүл саруул төрүүлсний 14 нь давтан төрсөн байна.
Монгол Улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 1997 онд хоёр дахь тохиолдол, 2001 онд гурав дахь тохиолдол, 2003 онд дөрөв дэх, 2004 оноос тав дахь тохиолдол бүртгэгдэж, өнөөдөр 424 болжээ. Энэ халдварын илрүүлэлт оношилгоо сайн байж гэмээн олон хүний амь нас, эрүүл мэндийг аварч чадна. Харин далд байх тусмаа олон эрсдэл дагуулдаг гэдгийг эмч нар хэлж байна.
СУДАЛГАА: ХАЛДВАРТАЙ ГЭЖ ОНОШЛОГДСОН ХҮМҮҮСИЙНХЭЭ 87 ХУВИЙГ ЭМЭНД ХАМРУУЛЖЭЭ




Өнгөрсөн 2024 онд ХДХВ-ийн халдварын тохиолдлын тоо 667 хүрч, шинээр 46 тохиолдол бүртгэгдэнэ гэж тооцоолж байсан бол 2025 онд халдварын тохиолдлын тоо 694-т хүрч, шинэ тохиолдол 48 болно гэж албаныхан тооцоолжээ. Энэ он гарсаар шинээр 36 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, шинээр бүртгэгдэнэ гэж тооцоолсон халдварын дөрөвний гурвыг бүртгээд байгаа юм.
Халдвар авсан тохиолдлуудын гэрлэлтийн байдлыг харвал, 43 хувь нь гэрлэж байгаагүй, 36 хувь нь гэрлэсэн, 18 хувь нь хамтран амьдардаг, нэг хувь нь гэрлэлтээ цуцалсан, нэг хувь нь бэлэвсэн байна.
Монгол Улсын хувьд 2026 оны гуравдугаар сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын халдварын дунд хугацааны үнэлгээ хийхэд 51 хувийг нь оношилж илрүүлж, хяналтад оруулсан байна. Мөн халдвартай гэж оношлогдсон хүмүүсийнхээ 87 хувийг эмэнд хамруулсан бол эмээ хэрэглэж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь үр дүнтэй байгаа аж.
Энэ тухай “Залуус эрүүл мэнд” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж "Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын вирусийн халдвартай амьдарч байгаа хүмүүсийн ихэнх нь буюу 76 хувь нь эрсдэлтэй бүлгийн хүн ам эзэлж байна. Тэгэхээр тухайн бүлэгтэй ажиллахад өвөрмөц стратеги хэрэгтэй байдаг. Яг л тэр стратегийг манай ТББ-аас боловсруулж, эрсдэлтэй бүлэгт хүрч ажиллаж байна. Тухайн зорилтот бүлэг дундаас нь залуусыг сонгож аваад тэр залуусаар дамжуулж тухайн бүлэгт хүрч ажиллах нь үр дүнтэй байгаа. ТББ-ын хувьд Монголд оношлогдсон 400 гаруй хүн байгаагийн 50 орчим хувийг илрүүлж, хянатад оруулаад явж байна. Цаашдаа халдварын тархалтыг хянаж, тогтоон барих ажилд манлайлан ажиллана.
Өнгөрсөн 2022 онд ТББ-ын зүгээс ДЭМБ болон Глобаль сангийн дэмжлэгээр хоёр судалгааг хийж, Эрүүл мэндийн яаманд тайлангаа танилцуулсан. Шинжилгээний шинэлэг арга барил буюу өөр өөрийгөө оношлох тестийг нэвтрүүлэх ажлыг хийсэн.
Дараагаар нь урьдчилан сэргийлэх чиглэлд өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэлтийн судалгааг Монголд нэвтрүүлж болох юм гэдгийг гаргасан. Эм ууснаараа ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх боломжтой гэдэг асуудлыг гаргаж ирсэн учраас бусад оронд аль хэдийнэ нэвтэрсэн. Австралид гэхэд 2018 оноос хэрэгжүүлсэн бол Англи улс гэхэд 80 орчим хувийг оношилж, аль хэдийнэ хяналтад оруулж, шинэ халдваргүй болсон байх жишээтэй. Энэ орнуудын туршлагыг нэвтрүүлж чадах юм бол зорилтот бүлэг дотроо халдварыг таслан зогсоох, шинэ халдваргүй болох боломж бүрдэнэ. Иргэн заавал эмнэлэгт очихгүйгээр өөрийгөө эрсдэлтэй эсэхээ тестээр оношилно гэдэг маш том давуу тал. Зарим иргэд эмнэлэгт очихоосоо айдаг, ичдэг. Тэр хүн өөрөө хүссэн үедээ өөр өөрийгөө хянаж, халдвартай нь батлагдвал дараагийнхаа эмэн эмчилгээндээ орох ажлыг хийж байна" гэсэн юм.
"ГЛОБАЛЬ САН НЬ 20 ЖИЛД 44 705 ХҮНИЙГ ДОХ-ЫН ХАЛДВАРТ ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛСЭН"
Д.Мягмардорж хэлэхдээ "Гол нь шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд энэ халдварын талаар маш сайн ойлголттой болох хэрэгтэй. ХДХВ/ДОХ-ын халдвар үхэлд хүргэдэг өвчин биш. Эмэн эмчилгээндээ хамрагдвал эрүүл саруул урт удаан амьдрах боломжтой болсон. Халдвартай ч гэсэн эмээ тогтмол сайн уувал хүнд халдвар халдаахгүй, эрүүл мэндээ дордуулахгүй байх бүрэн боломжтой гээд маш олон ахиц гарч байхад шийдвэр гаргагчид нь “Энэ өвчин бол аюул”, “Энэ хүмүүсээс айж явах ёстой” гэдэг мессежийг өгч болохгүй.
Хэн ч энэ халдвараар өвдөж болох ч насан туршдаа засч болохгүй алдаа гаргаагүй. Эмэн эмчилгээндээ хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахад манлайлах оролцоог нь бий болгож, олон нийтийн дуу хоолойг нь гаргаж ирэх хэрэгтэй.
Зарим шийдвэр гаргагчид халдвартай иргэд хяналтнаас алдагдлаа гэдэг нийгмийг цочироосон мэдээлэл өгч байгаа нь хүний эрхэд суурилсан байр суурь биш. Тэгэхээр бид олон нийтийн оролцоотойгоор энэ халдвараас урьдчилан сэргийлж, халдвар авсан хэдий ч хэн нэгнээс айж ичихгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг авдаг болох хэрэгтэй. Манай төрийн бус байгууллага сүүлийн 23 жил Глобаль сангийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ сан Монгол Улсад 2027-2029 онд сүүлийн төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Энэ цагаас хойш Монгол Улс ямар бодлого барьж ажиллах вэ гэдэг эгзэгтэй цаг үе ирж байна. Хэрвээ энэ сан Монголд үйл ажиллагаа явуулаагүй байсан бол ДЭМБ-ын тооцооллоор жилдээ 1000 орчим хүн ДОХ-ын шинэ халдварт өртөж, халдвартай хүмүүсийн тоо 18 мянгад хүрэх боломжтой гэсэн байдаг. Энэ сан байснаар өнөөдөр дөнгөж 400 халдварыг илрүүлж, нас баралтыг бууруулж чадсан. Бид цаашдаа яах вэ. Одооноос төр болон ТББ стратегиа ярилцаж, авч явах ёстой. Төр нь энэ хяналтаа үр дүнтэй авч явах тал дээр ТББ-уудтай хамтран ажиллах шаардлагатай" гэдгийг хэлсэн юм.
Глобаль сангаас 2027, 2028, 2029 онд шилжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд бэлтгэл ажлыг Эрүүл мэндийн яамнаас хийж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь ДОХ-ын халдварын эсрэг эмийг 100 хувь хангаж байгаад Глобаль сангаас Засгийн газар руу шилжүүлсэн. Үүнтэй адилхан энэ төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлж буй ажлуудыг улсын төсөв рүү шилжүүлэх ажлыг шат дараатайгаар хийнэ гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Глобаль сангийн Монгол Улс дахь Эрүүл мэндийн яамны дэргэдэх хөтөлбөр зохицуулах нэгжийн мэргэжилтэн Р.Ариунаа:
–ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сан нь 2002 онд Швейцарь улсын Женев хотноо байгуулагдсан. Дэлхий дахинаа сүрьеэ өвчинтэй тэмцэж байгаа нийт санхүүжилтийн 78 хувийг олгодог бол ХДХВ/ДОХ халдварын эсрэг эмчилгээний санхүүжилтийн 28 хувийг олгодог байна. Монгол Улсад 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 23 жил төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 116.8 сая ам.долларын санхүүжилтийг зарцуулж, төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлжээ.
Тус сангаас Монголд 2003-2013 оны хооронд ХДХВ/ДОХ-ын халдварын эсрэг эмчилгээний эмийг 100 хувь үнэ төлбөргүй ханган нийлүүлж, уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд маш том үр нөлөөг үзүүлсэн.
Ингэхдээ НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөртэй хамтран тархалтын загварчлалыг гарган, 2003-2023 оны хооронд тооцоолж үзэхэд нийт 44.705 хүнийг ХДХВ/ДОХ-ын халдварт өртөхөөс урьдчилан сэргийлж чадсан байна. Мөн 7987 хүнийг энэ халдварт өвчний шалтгаант нас баралтаас сэргийлжээ. Энэ бол бодит үр дүн. Үүнээс гадна хамгийн чухал ажлын нэг нь олон нийтэд түшиглэсэн шинжилгээ гэх шинэлэг аргыг Монгол Улсад нэвтрүүлсэн. Энэ шинжилгээний аргыг 2023 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ халдварыг илрүүлэх оношилгоонд маш олон хүн хамрагдаж байна. Мөн ХДХВ/ДОХ-ын халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх хөтөлбөрийг 2004-2013 он хүртэл хэрэгжүүлсэн бөгөөд хөтөлбөрийг үргэлжлүүлээд Монгол Улсын Засгийн газар хариуцаж байна. Төсөл хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсад өнөөдрийг хүртэл ХДХВ/ДОХ-ын халдвар эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй. Энэ мэтчилэн маш сайн үр дүнтэй ажилласан байна.
"ТА ЭМЭЭ ЦАГТАА УУСНААР ГЭР БҮЛТЭЙ БОЛЖ, ҮР ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ"

ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих тандалт судалгааны албаны эмч П.Үнэнчимэгтэй ДОХ-ын халдварыг хэрхэн баталгаажуулж, эмэн эмчилгээнд хамруулдаг тухай ярилцлаа.
-Хэрэв иргэн эрсдэлтэй бэлгийн харилцаанд орж, сайн дурын шинжилгээнд хамрагдан эерэг хариу сонслоо гэхэд ХДХВ/ДОХ-ын халдварыг хэрхэн бүртгэдэг вэ?
-ХӨСҮТ нь улсын хэмжээнд батлах шинжилгээг хийж байна. Ингэхдээ орон нутгаас, хувийн эмнэлгүүдээс, ТББ-аас ирсэн эргэлзээтэй гарсан сорьцын батлах шинжилгээг лабораторит хийдэг. Хүмүүс PCR шинжилгээг маш сайн мэддэг болсон. Энэ шинжилгээний аргаар вирус тоолж, илрүүлдэг юм. Гэхдээ эргэлзээтэй сорьц болгон батлагддаг гэж ойлгож болохгүй. Зарим тохиолдолд оношлуурын өвөрмөц мэдрэг чанартай холбоотой байж болно. Өнгөрсөн жил гэхэд 90 орчим сорьц ирсний 30 нь батлагдсан бөгөөд тэр дунд хуучин үйлчлүүлэгч ч байсан. Хэрвээ тухайн хүний шинжилгээ батлагдсан бол тэр хүний код, дугаар дахин давтагддаггүй.
Өмнө нь батлагдсан үйлчлүүлэгч давтан буюу өөр шалтгаанаар шинжилгээ өгсөн байж болно. Бид тэр хүнийг нууцлалын зэрэгтэй шалгаж, батлан шинжилгээнд оруулах шаардлагагүй гэдгийг нь бүртгэдэг.
Манай үйлчлүүлэгчид хяналтад байж, эмчилгээгээ үр дүнтэй хийж байгаа гэдгээ эрүүл мэндийн салбар байгууллагууддаа мэдээлж, холбоотой ажилладаг. Шинээр оношлогдож байгаа үйлчлүүлэгчдийн хувьд дахин давтагдашгүй дугаартай учир бүртгэж, эмч нар оношийг нь тайлбарлаж, хэлнэ. Ямар үед халдвар дамжиж, юунаас хамгаалах вэ, нэгэнт өөрийгөө мэдсээр байж бусдад халдвар тарааж болохгүй хуультай. Нөгөөтэйгүүр өөрөө дахин халдвар авахаас урьдчилан сэргийлж, өрөөлийг хамгаалах үүрэг гээд хариуцлагын талаар танилцуулж, гарын үсэг зуруулж авдаг. Ингээд манай хяналтад тухайн үйлчлүүлэгч орно.
-Шинжилгээний хариу батлагдсан даруйд эм уух шаардлагатай юу?
-ДЭМБ-аас ХДХВ/ДОХ-ын халдвар дээр ямар зарчим баримталж байна вэ гэхээр, болж өгвөл тухайн үйлчлүүлэгчийг маш хурдан эмчилгээнд хамруулахыг зөвлөдөг. Хэдий чинээ эрт эмчилгээнд оруулна, төдий чинээ үр дүнтэй байна. Гэхдээ бодит амьдрал дээр тухайн хүний шинжилгээ батлагдсан даруйд эм уудаггүй. Энэ эмийг насан туршдаа уух учраас тухайн хүн эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр шинжилгээндээ итгэх ёстой. Цаашид ямар журам баримтлах талаар суурь шинжилгээнүүдийг авч, архаг хууч өвчин байгаа эсэхийг тодруулна. Нөгөө талдаа, асран хамгаалагч, ар гэрийнхэндээ хэлбэл сайн байна гэж зөвлөдөг. Энэ бүхний дараагаар эмчилгээндээ хамруулдаг. Манай ХДХВ/ДОХ-ын халдвартай үйлчлүүлэгчдийн тусламж үйлчилгээг 100 хувь төрөөс санхүүжүүлж байна. Өнгөрсөн 2003 оноос Эрүүл мэндийн яамны ДОХ, сүрьеэгийн төслөөс санхүүждэг байсан бол 2013 оноос цэвэр улсын төсвөөрөө санхүүжүүлж байна.
Эмчилгээ тусламж үйлчилгээ нь олон улсын жишигт нийцсэн. Эмээ тогтмол цагт заавал уух ёстой. Бусад өвчнөөс ялгаатай нь эмээ насан туршдаа ууна. Нэг сарын эм 30-100 мянган төгрөгийн үнэтэй.
Монгол Улсын хувьд НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан эмээ гадаадаас захиалан, худалдаж авдаг. Цар тахлын үед ч ХДХВ/ДОХ-ын халдварын эсрэг эмээ огт таслаагүй, нөөцтэйгөөр ханган нийлүүлэлтээ хийж ажилласан. Ер нь Монгол Улс хүн ам цөөтэй учраас ДОХ-ын халдварын эсрэг эмийн захиалга ХӨСҮТ-ийн ДОХ-ын хэлтэс дээр нэгтгэгдэж явдаг. Эндээсээ орон нутаг руу шаардлагатай эмээ хуваарилж, эмч нартайгаа хамтран ажилладаг юм.
-Эмээ тогтмол ууж, эмчилгээнд хамрагдаж байгаа иргэд сураггүй алга болох, хариуцлагагүй хандах тохиолдол хэр бүртгэгддэг вэ?
-Эрүүл мэндийн салбар эмнэлгийн тусламж үйлчилгээг л үзүүлнэ. Гадуур алга болсон иргэдийн гэр орноор нь явж, хайж, хүрч ажиллаж чадахгүй. Гэхдээ бид тухайн хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөх цаг хугацааг өгдөг. Нэгэнт ийм эмчилгээ, оношилгоо, эрүүл мэндийн салбар нь байхад хувь хүн өөрсдөө энэ шинжилгээнд сайн дураараа хамрагдаасай. Эрт оношилбол та илүү урт удаан амьдрах боломж бий гэдгийг эмчлэгч эмчийн хувьд хэлж, зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, энэ халдварыг авснаар таны амьдрал зогсч, гэр бүл төлөвлөлтгүй болж, үхнэ гэж ойлгож болохгүй. Энэ бол хорт хавдар биш. Та эмээ цагтаа ууснаар гэр бүлтэй болж, үр хүүхэд төрүүлэх бүрэн боломжтой.
Гагцхүү эмчийн хяналттай, төлөвлөгөөтэй байх нь чухал. Өнөөдөр ДОХ-ын халдвартай 20 ээжээс эрүүл саруул 35 хүүхэд төрсөн байна.
Халдвартай эхээс эрүүл саруул хүүхэд төрүүлж авсан нь Монгол Улсын хувьд том амжилт бөгөөд энэ бүхэн маш олон байгууллагын хүч хөдөлмөр юм. Нөгөө талдаа, хүн хожимдсон хойноо оношлогдвол маш хайран байдаг. Ийм нөхцөл байдал битгий үүсгээсэй. Хувь хүний нууц, нэр хүндийн асуудал яригддаг учраас айж эмээдэг юм болов уу. Монгол Улсад 694 хүн халдвартай байх боломжтой гэж байгаа боловч 2025 онд 47 тохиолдол оношлогдсоноос 39-ийг нь илрүүлж чадлаа. Энэ хэмжээгээрээ бусдад халдвар тараахаас урьдчилан сэргийлж байгаа юм. Хяналтад байгаа хүмүүсийн вирусийн идэвх буураад ирэхээр бусдад халдвар дамжуулах эрсдэл тэр хэрээр буурна гэсэн үг.
–Ер нь ДОХ-ын халдварын талаар мэдлэг мэдээлэл хэр сайжирсан гэж хардаг вэ. Одоогоос 10, 20 жилийн өмнөхтэй харьцуулахад нийгмээрээ дөжирчихсөн байна гэдгийг зарим эмч нар хэлж байна?
-Нийгэм ДОХ-ын халдварын мэдээнд дөжирсөн гэхээс илүүтэй мэдлэг мэдээлэлтэй болсон гэж хардаг. Хувь хүн өөрөө хариуцлагаа ухамсарлаж, эмнэлгийн хяналтад явж байвал заавал цагдаад мэдэгдэж, асуудал үүсгэх явдал биш. Нөгөө талдаа аав ээжүүд өсвөр насны хүүхэдтэйгээ сайн ярилцаж, тайлбарладаг байх ёстой. Энэ өвчинг хэн ч хүсч авдаггүй гэдгийг нийтээрээ сайтар ойлгох хэрэгтэй. Угаасаа хүн болгонтой энэ халдвар хамт яваа. Хүний биедээ авах, авахгүй гэдэг нь таны гарт бий. Тэгэхээр болж өгвөл хүүхдүүдтэйгээ нөхөн үржихүйн эрүүл мэнд талаас ярилцаж, айл болгоны асуудал гэдэг үүднээс хандвал илүү урьдчилан сэргийлж чадах юм болов уу.
Халдвартай иргэдийг цагдаагийн байгууллагаар айлгаад байвал илүү нуугдмал байдал руу оруулах эрсдэлтэй гэж үздэг. Мэдээж энэ нь хүчний байгууллагын буруу биш. Тэр хүмүүс зүгээр нэг хүнийг хайгаагүй. Тэгж хайж сураглаж байгаа хүмүүс ч цөөн тооны хүн байдаг.
Олон нийтийн зүгээс "ХӨСҮТ энэ хэдэн хүнээ мэддэггүй юм уу, алга болгочихоод байгаа юм уу" гэж шүүмжилдэг. Тийм биш. Бид аль болох тухайн хүнээ хяналтад байлгаж, ойр ойрхон уулзаж, зөвлөгөө өгөхийг хичээдэг. Нөгөөтэйгүүр энэ халдвар шинж тэмдэггүй үедээ удаан явдаг учраас зарим хүмүүс өөрийгөө эрүүл гэж боддог. Хамгийн гол нь хүнийг гаднаас нь хараад халдвартай эсэхийг мэддэггүй. Тэгэхээр энэ өвчнийг зориулалтын шинжилгээ өгч байж илрүүлнэ. Тэрнээс олон шинжилгээ өгч, эмнэлгээр явдаг гэсэн хүмүүст энэ шинжилгээг хийлгээгүй л бол огт мэдэхгүй байх боломжтой. Бас нэг анхаарах зүйл нь "Би эмээ тогтмол ууж байгаа ч хажуу дахь хүн нь эмээ цагтаа уухгүй юм" гэдэг. Гэтэл гаднаас нь харахад нэг их ялгаа харагдахгүй байгаа ч эмээ уухгүй, тасалж эхэлбэл өвчин хүндэрнэ.
Одоогоос 20 жилийн өмнө халдвар оношлогдлоо гэхэд эмч нь ч өөрөө нууцлаад л тэр хүнтэйгээ хамт түгшдэг байсан бол одоо цаг арай өөр болсон. Нийгэм хүний эрх талаас нь хүлээн авч байна. Ялангуяа бэлгийн цөөнхийн дунд халддварын тархалт өндөр байгаа учраас төслийн хүрээнд урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг маш сайн зохион байгуулж байгаа. Аль болох хүн болгонд зөв мэдээлэл өгч, эмч нартаа итгэдэг байгаасай.
Гэрэл зургийг О.Болорсувд
3,605.46






















































Сайшаалт Ерөөлт 2026-06-17 66.181.182.16
..МОНГОЛООР ДҮҮРЭН ДОХЫН ВИРУС ТЭЭСЭН МАШ ОЛОН МЯНГАН ХҮМҮҮС ТА БИДНИЙ ДУНД БАЙГАА ШҮҮ..
Сайшаалт Ерөөлт 2026-06-17 66.181.182.16
…ХУДЛАА ШААГААД Л…МОНГОЛД ДҮҮРЭН ДОХ БАЙГАА ШҮҮ..ДЭЭ..
Нэргүй 2026-06-17 202.9.40.166
Хужөаманжууд ингж хулгай шааж хужаамаэжуудыг гарнж ирж хулгай шааж байсн хужааманжууд хужааманжуудын хужөамаэж хулгайгн ухаад гаргж ирх цаг ирнээ яаасн айхтх хужааманжууд бэсхужааманжаараа нийлээд бүглийг эзлцн худлаа жүжгл трглосрн хужааманжууд хужааманжууп тохихцнхужааманжууд мэдхгүй мэдрл муутай юм бн гж болчиймуу хаашаа юм рдо тэгвл тэгий гээд дахиөд хужааманж хулгайн ажллөгаараа ш*** гж аль аргаараа х***а маэж хулгайн аргаар шаадг хужаамаэжууд хоёр үзүүртэй ажлдг хужаамаэжууд.
Нэргүй 2026-06-17 202.9.40.166
Т/а гж ихнхн барг 90гаруй хувьэ намнам-р шааж орж ирсн хитадманжуудтэдбол т/а талр т/з а талр түйч ойлглт бхгүй хитөдманж тавиулууд тэдн шг хитадманжууудснгууль ажлхийхдэггүй юм хитадманжууддаа з/б жүжглдг юм.снгуулявуулжбгаа гэсндүрс иргснхужааманжууд.тэгхгж тэрхужааманжуудыгбайрлуулснхужааманж ажллагааныружааманжууд.