Ховд, Баян-Өлгий, Завхан аймгуудын хэмжээнд шүлхий өвчний "Сат-1" хэвшлийн голомт үүссэнтэй холбогдуулан зарим орон нутагт хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байна. Түүнчлэн энэ долоо хоногоос эхлэн голомтын бүсүүдийн мал сүргийг вакцинд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Үүсээд буй нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тухайн аймгуудын Засаг дарга нар болон Мал эмнэлгийн газрын удирдлагуудын илэрхийлсэн байр суурийг нэгтгэн хүргэж байна.
"АЛТАЙ СУМАНД 1250 ГАРУЙ, ДЭЛҮҮН СУМАНД 700 ГАРУЙ МАЛЫГ УСТГАЛД ОРУУЛСАН"
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.ЗАНГАР:
-Баян-Өлгий аймгийн хоёр суманд шүлхий өвчний "Сат-1" хэвшлийн голомт үүссэн. Тодруулбал, Алтай болон Дэлүүн суманд малын гоц халдварт өвчин тархаж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Аймгийн хэмжээнд халдваргүйжүүлэлт хийж, өөр газраас зөөвөрлөгдөн ирсэн 31 үхрийг тусгаарлаж, хариу арга хэмжээг цаг алдахгүй авсан. Одоогоор Алтай, Дэлүүн сумдад хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа бөгөөд халдвар авсан мал сүргийг шууд устгаж байна.
Алтай суманд 1250 гаруй, Дэлүүн суманд 700 гаруй малыг устгалд орууллаа.
Сумдын хэмжээнд хяналтын постууд тасралтгүй ажиллахын зэрэгцээ хилийн зурвас дагуу таван метрийн зайд хамгаалалтын постууд гаргасан. Мөн хөрш зэргэлдээ аймгууд руу нэвтрэх, бусад аймгаас малчид орж ирэх хөдөлгөөнийг хязгаарлах хариу арга хэмжээг авч байна. Малын гоц халдварт өвчин гарсан дээрх хоёр сумын малчид зусландаа гарах болон нүүдэл хийх боломжгүй. Харин халдвар гараагүй бусад сумдын хувьд нүүдэл хийх боломжтой. Аймгаас гарах болон орох хөдөлгөөнийг зөвхөн халдваргүй, аюулгүй байдлын бичиг баримтыг үндэслэн нэвтрүүлж байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгаас Увс аймаг руу чиглэсэн ямар нэгэн хөдөлгөөн хийхийг бүрэн хориглосон захирамжийг тус аймгийн Засаг даргаас гаргасан.
Голомтын бүсэд малын эмчийн хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа тул Улаанбаатар хотоос Алтай суманд малын эмч нарын баг ирж ажиллаж байна.
Салбарын сайдын мэдээлснээр, "Сат-1" хэвшлийн шүлхий өвчний вакцин удахгүй аймгийн хэмжээнд тараагдах бөгөөд энэ долоо хоногт багтан вакцинжуулалтыг эхлүүлэх нь.
"МАЛЧДЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТОДОРХОЙ ХУГАЦААГААР ХОРИГЛОСОН"
Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.БАТЦЭНГЭЛ:
-Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчний 10 голомт үүсээд байна. Тодруулбал, эдгээр голомтод 140 гаруй өрхийн 1200 орчим мал өвчилснөөс 980 гаруйг устгалд орууллаа. Малын гоц халдварт "Сат-1" хэвшлийн шүлхий өвчин өмнө нь Монголд бүртгэгдэж байгаагүй шинэ хэвшил. Өмнө нь "О" болон "А" хэвшлийн шүлхий гарч байсан бөгөөд тэдгээрт зориулсан вакцины нөөц хангалттай байгаа. Энэ удаагийн "Сат-1" хэвшлийн шүлхий өвчин Ховд, Баян-Өлгий аймгуудад БНХАУ-аас халдварлан орж ирсэн. Үүнээс гадна ОХУ, БНХАУ болон Казахстан зэрэг улсуудад энэ төрлийн халдварын тархалт өндөр байна. Монгол Улсад өмнө нь "О" хэвшлийн өвчин бүртгэгдэж, түүний эсрэг вакцин хийж байсан тул "Сат-1" хэвшлийн шүлхий өвчний вакциныг хийж байгаагүй.
Одоогоор голомтын бүсийг бүрэн хамгаалалтад авсан. Голомт дотроо халдварын тоо нэмэгдэж байгаа ч гадагшаа бусад сумд руу тархсан тохиолдол байхгүй.
Өнөөдрийн байдлаар халдвар гарсан хоёр сумын хэмжээнд 10 гаруй, аймгийн хэмжээнд 30 гаруй хяналтын пост гарган ажиллаж байна. Гол хариу арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, устгал болон ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Одоогоор мал устгалын ажил үргэлжилж хоёр сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон. Үүнээс гадна ариутгал халдваргүйжүүлэлтийг зөвхөн голомтын бүсэд бус, сэжигтэй аймгуудад ч хийж байгаа. Үндсэндээ, хамгаалалтын бүсийн ариутгалыг зориулалтын баг, төхөөрөмжөөр гүйцэтгэж байна.
Голомтын бүсэд малын эмчийн хүрэлцээ дутмаг байгаа тул боломж, нөхцөлийн хүрээнд халдвар гараагүй сумдаас 10 гаруй малын эмчийг дайчлан ажиллуулж байна.
Аймгийн хэмжээнд энэ оны зургадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Харин бусад сумдад хамгаалалтын түвшинд ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, хөл хориог хараахан цуцлаагүй гэж ойлгох хэрэгтэй. "Сат-1" хэвшлийн шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн хэмжээнд малчдын шилжилт хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хориглосон тул иргэд заасан хугацаанд нүүдэл, хөдөлгөөн хийхгүй байх ёстой. Хэрэв журам зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Үүнээс гадна аймаг, сумдын баяр наадам хийх санал ирж байгаа. Үүний хүрээнд онцгой байдлын коммис хуралдаж эцсийн шийдвэр гарна.
"СЭЛЭНГЭД О ХЭВШЛИЙН ШҮЛХИЙ ИЛЭРЧ, НИЙТ 20 ГАРУЙ МАЛ ӨВЧИЛСӨН"
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.ЛХАГВАДОРЖ:
-Аймгийн хэмжээнд шүлхий өвчний тохиолдол Хушаат суманд бүртгэгдсэн. Энэхүү илэрсэн шүлхий нь шинээр бүртгэгдээд байгаа “Сат-1” хэвшил биш, харин урд өмнө гарч байсан “О” хэвшлийн шүлхий өвчин болох нь тогтоогдсон.
Үүнтэй холбогдуулан аймаг, сумдын хэмжээнд 80 мянга гаруй малыг шүлхий өвчний вакцинд бүрэн хамруулаад байна.
Үндсэндээ “О” хэвшлийн шүлхий тус суманд илэрч, нийт 20 гаруй мал өвчилсөн байсан юм. Одоогоор малыг вакцинд бүрэн хамруулж, хариу арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авсны үр дүнд халдварын тархалтыг бүрэн хумиад байна
3,605.46






















































Нэргүй 2026-06-17 202.179.24.90
Хятадтай хил залгаа суманд шүлхий гараад дараа нь Хятдаас вакциныг нь худалдаж авна. Хятад улс орлоготой юм
U COXC 2026-06-17 202.126.89.148
gemtluig xyyramch garuin ysegeer Nyraasan
mangar drilling gyilagchingyyf 2026-06-17 202.126.89.148
COX OC koridor nebt urumduj Nyraaxad beldlee
XUUX oygx Ubchlyylegch 2026-06-17 202.126.89.148
gapuin yseg bytneer
Ubchlyylegch Negr ONN tyshaalshi xangamj support 2026-06-17 202.126.89.148
NUUr iLL &? xyyramch BAriMT
Нэргүй 2026-06-17 103.57.94.14
……,,,,,,,,,,,,,,, гэж нэг парвайсан нүүртэй, дарвайсан уруултай, шүлсээ савируулсан саад гарч ирээд шүлхий тараачихлаа муу ёхын хар хог !