niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:30 UTC Эх: https://news.mn/r/2872716/ 1e6db50c169e7d38… ← niitlelch.mn руу буцах

"УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх заалтыг өөрчилсөн"

"УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх заалтыг өөрчилсөн"

"УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх заалтыг өөрчилсөн"

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу “УИХ-ын дарга нам бус байх” зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүнээс өргөн мэдүүлсэн "УИХ-ын дарга нам бус байх" буюу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг явуулахад 91 гишүүн оролцсоноос 51 гишүүн буюу 56 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

Энэ хуулийн төслийн тодорхой заалтад өөрчлөлт орсон эсэх талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс тодрууллаа. Тэрбээр "МАН болон АН буюу олонх, цөөнх хоорондоо ойлголцож, УИХ-ын даргыг намаас нь түдгэлзүүлэх заалт арай хатуу байна. Харин УИХ-ын даргыг төвч, улс төрийн намаас ангид бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулахын тулд парламентын засаглал бүхий дэлхийн бусад орны туршлагаар нарийвчилсан тодорхой зохицуулалтыг хуулийн төсөлд тусгахаар тохиролцсон. Энэ хүрээнд УИХ-ын дарга намаас түдгэлзэх заалтаа болиод, оронд нь УИХ-ын дарга аль нэг бүлэгт орох шаардлага гарвал олонх болон цөөнхийн бүлгээс мэдэгддэг зарчим руу орох ёстой. Тэгэхгүй бол намын бүлгийн хуралд байнга сууж, тэндээсээ захиа даалгавар авч, улс төрийн намын ашиг сонирхлыг илэрхийлээд байвал төвч байх байр суурь нь алдагдана. Хоёрт, өмнөх хоёр ч УИХ-ын дарга парламентыг намын даргынхаа албан тушаалын хамт удирдах сонирхлын зөрчлийг илэрхийлснээсээ болоод үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ алдаагаа дахин давтахгүйн тулд УИХ-ын дарга намын даргын сонгуульд өрсөлдөхгүй. Намын дотоод улс төрд идэвхтэй оролцохгүй гэдэг зарчмыг тусгана.

Гуравт, УИХ-ын дарга хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ намын ашиг сонирхол, бодлогыг илэрхийлэхээ болих гэдэг зохицуулалтыг хийж, дундын хувилбараар хуулиа батлахаар тохиролцсон. Эрх баригч намын зүгээс энэ тохиролцоогоо хэрхэн мөрдөж ажиллах эсэхийг харах үлдлээ.

УИХ-ын дарга ээлжит болон ээлжит бус сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй гэдэг зарчмын зохицуулалтыг ажлын хэсэг дээр дэмжиж, санал хураасан. Харин УИХ-ын дарга намын даргад өрсөлдөхгүй. Улс төрийн намууд хоорондоо ойлголцож, дундын хувилбараар хуулийн төслөө батлуулахаар болсон. Миний хувьд УИХ-ын дарга нам бус байна гэдэг агуулга бүхий хуулийн төслийнхөө үзэл баримтлалаас ухарсан. Гэхдээ суурь зарчим буюу төвийг сахих талаас нь нарийвчилсан гурван зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төслийг хаврын чуулганаар батлах эсэх нь эрх баригч намаас шалтгаална" гэв.

Хуулийн төслийг анх УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин болон нэр бүхий 17 гишүүн 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Уг төсөл нь парламентын даргын албан тушаалыг намын харьяаллаас ангид байлгах замаар хууль тогтоох байгууллагын хараат бус, төвийг сахисан үйл ажиллагааг бэхжүүлэх зорилготой гэдгийг хууль санаачлагч гишүүд онцолж байв. УИХ дахь АН-ын бүлгээс "УИХ-ын дарга нам бус байх" зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжвэл УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонгохыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан юм. Харин одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдсан тохиолдолд намын гишүүнчлэлээсээ татгалзаж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж байв.

Хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд нэгдүгээр зүйл нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн Улсын Их Хурлын даргыг сонгох гэсэн 11 дүгээр зүйлийг өөрчлөн найруулсан, хоёрдугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсгийг хүчингүй болгох агуулгатай болно.

  • Олонх Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
  • Улсын Их Хурлын даргыг гишүүн саналаа илээр гаргаж, нийт гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
  • Нэр дэвшигч Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол энэ хуулийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.
  • Улсын Их Хурлын дарга нь намуудын улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.
  • Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. Улсын Их Хурлын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй.
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

ПРАКТИК ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА:

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн одоо байгаа зохицуулалтаар Улсын Их Хурлын даргыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар сонгосонд тооцно гэвэл 33 гишүүний саналаар сонгогдох боломжтой буюу Улсын Их Хурлын нийт гишүүдийн 1/4 гарангийн дэмжлэгтэй Улсын Их Хурлын даргатай болж болох нөхцөл байна.

Улсын Их Хурлын даргын давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг тодорхой болгохгүй бол парламентын ардчиллын олон улсын жишгийн дагуу парламентын спикер төвийг сахиж хуралдааныг удирдах, олонх цөөнхийн мэтгэлцээнийг хөндлөнгийн байр сууринаас явуулах, олонхийн шийдвэр гаргах, цөөнхийн хяналт тавих эрхийг баталгаажуулах болон олон намын үзэл баримтлал, бодлогын өрсөлдөөнийг Улсын Их Хуралд хэрэгжүүлэх явдлыг алдагдуулах эрсдэлтэй байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэл Хянан шалгах түр хороо ажиллахаар заасан нь парламентын хяналт шалгалтын үйл ажиллагааг доголдуулсан төдийгүй нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудал дээр Улсын Их Хурал ажиллаж чаддаггүй,  олон нийтийн дуу хоолойг сонсдоггүй, нийтийн төлөө санаа тавих хүсэл зориггүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй гэж иргэд олон нийт үнэлэх дүгнэх үр дагавартай байх тул үүнийг засах, өөрчлөх зайлшгүй практик шаардлага гарч байна гэдгийг хууль санаачлагчид онцолж байсан юм.

Хуулийн төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Лeнин. В.И 2026-06-17 202.126.89.219

олонх суудал авсан нам давуу эрх эдэлж хэрэгжүүлдэг газрын нэг нь УИХ. Үгүй бол намын дотоод эв нэгдэл хангагдахгүй талцал үүсэж улмаар ЗГ-т тогтворгүй байдал үүснэ.

Avatar

yag l unendee 2026-06-17 103.229.120.224

Хэтэрхий мэргэн жараахай болох гэж ядаж байна доо.Х.Тэмүүжин гуай. Их хурлын ганц даргыг намаас нь татгалзууллаа гэхэд юу өөрчлөгдөх юм?. Үнэхээр намын төлөөл биш ард түмний элч төлөөлөгч гэдгээгээ бүрэн утгаар нь төгс төгөлдөр харуульяа гэвэл их хурлын эрхэм гишүүд бүгдээрээ намаасаа түдгэлзэх хэрэгтэй.Мэдээж насаараа эрхэм гишүүн байхгүй нь лавтай тул чөлөөгдсөнийхөө дараа намын гишүүнчиллээ сэргээх нь тухайн хүний эрхийн асуудал.Ингэвэл ядаж нам намаараа талцаж хэрэлдэх ч багасна биздээ

Avatar

Нэргүй 2026-06-17 103.57.94.14

УИХ-ын гишүүд бүгдээрээ Тэмүүжин гишүүн шиг хууль эрх зүйн өндөр боловсролтой, хэл ярианы соёлтой, шударга, зан чанартай байгаасай ! Тэгвэл ч Монгол Улс арай өөр болно шүү !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж