niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:30 UTC Эх: https://news.mn/r/2872750/ a07ba258dea1797b… ← niitlelch.mn руу буцах

Засгийн газрын ам ажлын зөрүү!

Засгийн газрын ам ажлын зөрүү!

Засгийн газрын ам ажлын зөрүү!

Хэдхэн хоногийн өмнө Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын шүлс нь хатаж амжаагүй байхад Халзанбүргэтэй төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням зогсоочихов. Ингэхдээ УИХ-ын дарга, Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогтын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг Ховд аймгийн Мянгат суманд байрлах Халзанбүргэтэй ордод ажилласан байна. Ингээд сайд Г.Дамдиннямын тушаалаар Халзанбүргэтэй төслийг зогсоох шийдвэрийг зургадугаар сарын 15-ны өдөр гаргажээ. Том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гарсан нь саяхан.

Бортээгийн орд, Халзанбүргэтэй зэрэг томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, төр өөрөө менежментээ хийгээд явах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байдаг. Бүр Засгийн газраас гадаадын олон хөрөнгө оруулагчдаас татгалзаж, төр өөрөө менежментээ хийнэ гэж ам гарсныг яана.

Улс орнуудын засгийн газар дэлхийн хэмжээнд хүлэмжийн хий, нүүрс хүчлийн хийг 2050 он гэхэд “0” ялгаруулалт болгох, бууруулах зорилтыг тавиад байна. Сүүлийн 10-аад жилд хэд хэдэн улс орнууд нүүрстөрөгчийн ялгаралыг бууруулахад чухал ач холбогдолтой ашигт малтмалыг судалж байгаа бөгөөд энэ дундаас газрын ховор элементүүд нь анхаарал татаж байна. Газрын ховор элементийн өвөрмөц, онцлог шинж чанар нь сэргээгдэх эрчим хүчний технологийн гол түүхий эд болдог. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нь 2030 он гэхэд 60 хувь, 2050 он гэхэд 88 хувь болно гэсэн таамаглал байна. 2030 он гэхэд нийт сэргээгдэх эрчим хүчний дийлэнхийг нар болон салхинаас гаргаж авна гэсэн тооцооллыг Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан байдаг.

Чухам ийм цаг үед монголчууд  бэлэн төсөл бөгөөд хурдан ашиглалтад оруулаад хөдөлгөх боломжтой төсөл бол Халзанбүргэтэй юм.

Халзанбүргэтэй төсөл нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт газрын ховор элемент олборлох, боловсруулах чиглэлээр хэрэгжиж буй стратегийн ач холбогдолтой төсөл юм. Төслийг "Монголиан нэшнл рийр ийрт корп" ХХК хэрэгжүүлж байгаа ч орон нутгийн иргэд байгаль орчин, усны нөөцөд сөргөөр нөлөөлж, цацраг идэвхт бодис ялгарах эрсдэлтэй хэмээн эсэргүүцсээр ирсэн. Гэвч Засгийн газраас газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байв. Гэвч сүүлийн өдрүүдэд иргэд тус төслийг талбайд эсэргүүцэл үзүүлж, төслийг зогсоохыг шаардлага жагсаал, цуглаан эрчээ авсан энэ өдрүүдэд ийнхүү төслийг зогсоох шийдвэр гаргаж буй нь хачирхалтай.

Халзанбүрэгтэй ордод диспрози, терби, ниодим, паразиоди зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүнд ашиглагддаг үнэт элементүүд агуулагддаг. Эдгээр нь цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, хүнд үйлдвэрийн гол түүхий эд юм. Төслийг хариуцлагатайгаар үргэлжлүүлэх нь Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх шинэ боломж гэж үзэж байна.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын хэлсэн төр өөрөө менежмент хийх ажлыг нь танхимынх нь сайд өөрийн гараар зогсоочихсон нь энэ Засгийн газарт ажил хийх сонирхол алга, ам ажлын зөрүү нь алд дэлэм байдгийг илтгэж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-17 66.181.176.27

Халзан бүргэдэйг үйл ажиллагаанд саад учруулж байгаад нөхдүүдэд бас хариуцлага тооц. Ховдын бүх цалин тэтвэр төрийн үйлчилгээг нь зогсоо. Уул уурхайн үйл ажиллагаар мөнгөтэй байгааг ойлгуулах хэрэгтэй. Ганц Өмнөговийг ухаад бусдын угжина гэж юу байдаг юм. Ховдын бүх санхүүжилт төрийн үйлчилгээг зогсоо бидний татвараар тэднийг угжих албагүй

Avatar

Нэргүй 2026-06-17 192.82.92.41

Мэдэх чадах хоёрын хооронд хоёр км-н зай байдаг юм

Avatar

xyychnaa bapu ### 2026-06-17 202.126.91.45

– ta nyyc xotoo nyraalgachaad baigaagaa oilgoj baina yy,
ygyi yu.

Avatar

Нэргүй 2026-06-17 43.242.242.59

Ураны хайгуул бол хэрэггүй

Avatar

Иргэн 2026-06-17 202.21.103.226

Ховдоос сонгогдсон хогийн хэдэн гишүүд нь эсэргүүцээд, худал эх орончдыг турхираад байгаа нь ойлгомжтойшд. Дараагийн сонгуульд гудамжинд лааз өшиглөхгүй гэсэндээ худлаа эх орончын дүрд тоглож байгаа лалрууд. Ирэх оны төсвөөс Ховдод ямар хөрөнгө оруулалтын төсөв батлаж өгөхгүй байх хэрэгтэй:.

Avatar

Нэргүй 2026-06-17 203.91.116.130

Эхлээд Оюу толгой, Таван толгойгоо цэгцэлчих_ Хойч үедээ үүцээ хадгалах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж