niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:31 UTC Эх: https://news.mn/r/2872733/ d24e474c1f34175a… ← niitlelch.mn руу буцах

Г.Дамдинням сайдын тушаалаар Халзанбүргэтэй төслийг зогсоожээ

Г.Дамдинням сайдын тушаалаар Халзанбүргэтэй төслийг зогсоожээ

Г.Дамдинням сайдын тушаалаар Халзанбүргэтэй төслийг зогсоожээ

УИХ-ын дарга С.Бямбацогтын тушаалаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ажлын хэсэг Ховд аймгийн Халзанбүргэтэй төсөл дээр ажиллажээ. Ингээд ажлын хэсэг Халзанбүргэтэй төслийн газар дээр ажиллаж,  Газрын хэвлийн тухай хуулийн 54.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж, энэ зөрчлийг арилгах хүртэл төслийг зогсоох шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням гаргажээ.

Халзанбүргэтэй төсөл нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт газрын ховор элемент олборлох, боловсруулах чиглэлээр хэрэгжиж буй стратегийн ач холбогдолтой төсөл юм. Төслийг "Монголиан нэшнл рийр ийрт корп" ХХК хэрэгжүүлж буй бөгөөд орон нутгийн иргэд байгаль орчин, усны нөөцөд сөргөөр нөлөөлж, цацраг идэвхт бодис ялгарах эрсдэлтэй хэмээн эсэргүүцсээр ирсэн. Гэвч Засгийн газраас газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд энэхүү төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байсан ч ийнхүү салбарын сайдын тушаалаар төсөл зогсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-16 66.181.184.51

Юмыг зөв талаас олгох хэрэгтэй Энэ ХБ төсөл яг ЦЭВЭР, ЦЭНГЭГ УС- ны хагалбар газар давхцаж байгаа юм . Харин говийн бүс нутаг арай өөр шүү .

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2026-06-16 103.212.116.31

"Ах" дийлээ юү?

Avatar

Нэргүй 2026-06-16 103.57.95.80

энэ нямтай нөхдүүд улс орны хөгжлийг гацаагчид байх юмаа. Давааням гээд нэг гар эрчим хүчний салбарыг самарч хаясан. одоо дамдинням нь уул уурхайг самарч хаях нь дээ

Avatar

Нэргүй 2026-06-16 203.91.115.52

түр юм блаа шүү!! тайвшрах зүйл огт биш !!

Avatar

Нэргүй 2026-06-16 66.181.176.27

Халзан бүргэдэйг үйл ажиллагаанд саад учруулж байгаад нөхдүүдэд бас хариуцлага тооц. Ховдын бүх цалин тэтвэр төрийн үйлчилгээг нь зогсоо. Уул уурхайн үйл ажиллагаар мөнгөтэй байгааг ойлгуулах хэрэгтэй. Ганц Өмнөговийг ухаад бусдын угжина гэж юу байдаг юм. энэ нэг гадны гар хөл болсон шуналын дэв байна

Avatar

Хуульч 2026-06-16 202.9.40.108

Түр биш бүр зогсоох хэрэгтэй. Газар нутаггүй, усгүй атлаа мөнгөтэй байгаад амьдрах уу?

Avatar

Нэргүй 2026-06-16 66.181.177.69

Энэ насандаа Монгол улсаа хөгжихийг харахгүй юм бна.

Avatar

Зочин 2026-06-16 202.21.107.17

Ховдод улсын төсвөөс татаас өгөхөө зогсоох хэрэгтэй. Өөрсдөө төсвөө бүрдүүлж бие дааж амьдрах хэрэгтэй.

Avatar

Иргэн 2026-06-16 31.208.184.85

Хөмөрсөн тогоон дотроо л байж байх заяатай ард түмжндээ.

Avatar

Серик 2026-06-16 103.168.34.237

ха ха УИХ-ын дарга Бямбацогт бас зогсоосон л гээд байна, та 2 маш буруу юм хийж байна даа

Avatar

Зочин 2026-06-16 59.153.87.54

Ховдод татаас бүү өг.. хонио рариулаад болно биз

Avatar

Нэргүй 2026-06-16 103.229.121.37

Дамдинням сайд аа , Халзан бүргэдэй зогсоох биш харин олборлох баяжуулах ажлыг нь үе шаттай хэрэгжүүлэх нь улс орны э/з-т ч ,орон нутагт нь ашигтай шүү.Төслийг зогсоох нь аль ч талаас нь авч үзсэн буру.

Avatar

Судлаач иргэн 2026-06-16 202.126.88.118

за ашгүй нэг хэрүүл, нэг том орлого далд орж дээ. нохойн гэдсэнд шар тос тогтдоггүй гэгч л боллоо..

Avatar

Нэргүй 2026-06-16 178.174.229.45

ZUB ZUB . NAAD UULAA ZUGEER BAILGA . TUUNIIHEE OROND TOLGOI TARHIAA AJILUULLAACH EE UHERUUDEEE

Avatar

Нэргүй 2026-06-16 103.229.120.237

Өмнөговийнхон шиг говийн хишиг хүртээд гайгүй орлоготой байх боломжоо алдаж байгаа ховдынхон хохь нь

Avatar

Нэргүй 2026-06-16 103.212.118.38

Тэр элемент нь хэрэгтэй. гэвч хулгайнар ухах болсон нь харамсалтай.

Avatar

Нэргүй 2026-06-16 103.57.94.14

УИХ-ын гишүүд, сайд нар нь ингэж хулхи "эх орончдын" аманд багтаад байхаар Монгол Улсыг удирдан хөгжүүлж чадахгүй л дээ ! Халзан Бүрэгдэй төсөл хэрэгжвэл Монго лд тэр тусмаа Ховдыхонд, ялангуяа МЯНГАДУУДАД өөр сөнд нь тун хэрэгтэй л юмшүү дээ.
Дахин сонгогдох гэж горилсон улс төрч нэртэй улцагануур юмнууд ард түмэнд үнэнийг нь хэлэх чадваргүй юм доо !!!
Иймэрхүү сайд гишүүдтэй Төр,Засаг Оросын тавиулуудын
далд ЗГ-аас долоон доор ажиллаж бна л доо !

Avatar

Нэргүй 2026-06-16 103.57.95.58

Юу хуцаад бгаа юум ховдын бузруудын аманд н салаавч чихээч

Avatar

Нэргүй 2026-06-16 122.201.31.175

z** гэж…Энэ маягаараа хуучнаа санагалзсан өөдөлдгүй хэдэн хөгшчүүд л үлдэнэ.Залуу үе тэр чигээрээ Монголоо орхино

Avatar

Нэргүй 2026-06-16 66.181.182.192

Урагшгүй саад

Avatar

Нэргүй 2026-06-16 66.181.186.63

монгол хөгжихгүй ээ

Avatar

Нэргүй 2026-06-16 66.181.160.50

Энэ Дамдинням популизмаар өвчилсөн, эсвэл гадны тавиул болсон бололтой??? Газрын ховор металл одоо АНУ-Хятад хоёрын гол өрсөлдөөн болоод АНУ нь гуравдагч улстай энэ салбарт хамтран ажиллаар маш их чармайж байгаа цагт манай дуракууд энэ алтан боломжийг өөрсдөө ус цацан унтраах улс байна л даа??!! Монголд Оросын нөлөө хэт их байна шүү!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж