niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:31 UTC Эх: https://news.mn/r/2872720/ 35a783ffa945daa0… ← niitlelch.mn руу буцах

“Оюу толгой” компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүллээ

“Оюу толгой” компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүллээ

“Оюу толгой” компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүллээ

Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээлцэж буй нийт 17,000 гаруй оюутолгойчууд, ханган нийлүүлэгч компаниуд болон ТОП-100 аж ахуйн нэгжүүддээ халуун баяр хүргэе!

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж гэдэг бол зүгээр нэг нэрсийн жагсаалт биш. Энэ бол 100 хариуцлага, 100 бахархал, Монголын хөгжлийн 100 хөдөлгүүр юм.

Энх цагийн хамгийн эх оронч үйл хэрэг бол ажиллаж, хөдөлмөрлөж, баялаг бүтээж, татвараа шударгаар төлж, улс орныхоо ирээдүйг бүтээлцэх явдал юм. Эх орны хөгжил та бүхний татварын тайлан дээр, шинэ төслийн тооцоолол дээр, ажилтнуудын цалингийн хуудсан дээр, үйлдвэр, уурхай, барилга, үйлчилгээний талбар дээр өдөр бүр бодитоор бүтээгдэж байна” хэмээн онцоллоо.

2025 онд “Оюу толгой” компани нийт 2.34 их наяд төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсөн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор 9 хувийг бүрдүүлсэн байна.

Өнгөрөгч онд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлсөн татвар, хураамж болон үндсэн ажилчдын цалинд өнгөрөгч онд нийт 8.4 их наяд төгрөг зарцуулсан нь өдөр бүр 23 тэрбум төгрөгийг Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд оруулсан гэсэн үг юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG компанийн “Монгол Улсын эдийн засаг, нийгэмд ‘Оюу толгой’ компанийн оруулж буй хувь нэмэр” бие даасан судалгааны тайлангаас харахад, хэрэв Оюу толгой байгаагүй бол 2015–2022 онд буюу найман жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт жил бүр сөрөг (-) гарах байсан байна. Энэ хугацаанд Оюу толгойгоос хамаарах эдийн засгийн өсөлт жилд дунджаар 12.1 хувь байж, Монгол Улсын эдийн засаг жилд дунджаар 3.1 хувиар өсжээ.

Оюу толгойн чадварлаг хамт олон 2025 онд гүний уурхайн өндөр агууламжтай хүдрийг боловсруулах, металл ялгалтыг сайжруулах зорилготой баяжуулах үйлдвэрийн тохируулгын төслийг амжилттай хэрэгжүүллээ. Мөн Монголд анх удаа гүний уурхайгаас газрын гадарга руу хүдэр тээвэрлэх туузан дамжуургыг ашиглалтад оруулсан. Эдгээр бүтээн байгуулалт нь Оюу толгойг дэлхийд тэргүүлэх зэсийн уурхайн нэг болоход чухал хувь нэмэр оруулах юм.

Зөвхөн уурхайн үйл ажиллагаа, татвар, хураамжаас гадна олон салбарт хувь нэмрээ оруулж байгаагаас дурдвал:

  • Боловсрол, түүх, өв соёл, дэд бүтэц зэрэг чиглэлд орон нутгийн тогтвортой хөгжлийн төслүүдэд 2011 оноос хойш нийт 482.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
  • 2010 оноос хойш улсын хэмжээнд 2,323 оюутанд гадаад болон дотоодын боловсролын тэтгэлэг олгон, 1,617 оюутан сурагч манай шинэ төгсөгчийн хөтөлбөр, дадлагын болон дадлагажигч хөтөлбөр, ажил, хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамрагдсанаар боловсролтой, чадварлаг ирээдүйн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулжээ.
  • Нэг тонн хүдэр боловсруулахад ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын уурхайнуудаас дунджаар 3 дахин бага ус зарцуулж байна. Үйлдвэрлэлийн усны дахин ашиглалт дунджаар 86.7% байна. Ус ашигласны төлбөрт 2013 оноос 2025 оны эцсийн байдлаар нийт 218 тэрбум төгрөг төллөө.
  • “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд 2025 оны эцсийн байдлаар 36.4 сая гаруй модыг шууд болон дүйцүүлэх байдлаар тарьж ургуулаад байна. 2026 оны сүүл гэхэд энэ тоо 45-50 сая болно.

“Оюу толгой” компани уурхайн цогцолбороороо хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөллийг бий болгож байна.

*Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюу толгой” компанийн оруулж буй хувь нэмэр судалгаа

https://mmcg.mn/wp-content/uploads/2026/04/02_OT-Impact-Report-MNG.pdf

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-16 66.181.188.51

рио тинто-гээч луйварчин , тонуулч , а.л.у.у.р.ч.и.н 2013-2000он хүртэлх ТАТВАРАА ОГТ ТӨЛӨӨГҮЙ, үхэж байгаа хогнуудаа рио тинто-той хамт үхэцгээ

Avatar

Нэргүй 2026-06-16 66.181.188.51

рио тинто 2013-2000он хүртэлх ТАТВАРАА ОГТ ТӨЛӨӨГҮЙ, үхэж байгаа хогнуудаа рио тинто-той хамт үхэцгээ

Avatar

Нэргүй 2026-06-16 66.181.188.51

тэнэг новшоо, рио тинто 2013-2000он хүртэлх ТАТВАРАА ОГТ ТӨЛӨӨГҮЙ, үхэж байгаа хогнуудаа рио тинто-той хамт үхэцгээ

Avatar

зочин 2026-06-16 202.126.93.21

доор 1.6 тэрбум гахийг 168 гэж андуурсан байхаа

Avatar

ЗОЧИН 2026-06-16 202.126.93.21

ЭРДЭНЭТ ТАВАНТОЛГОЙ ИЛҮҮ ТАТВАР ТӨЛЖ БАЙГАА Л ДАА
ОЮУТОЛГОЙ МӨНГӨ ХҮҮЛДЭГ ГАЗАР БОЛСОН ӨДӨРТ 15 ТЭРБУМ
ОРУУЛСАН ХӨРӨНГӨӨ 2026 ОНД ОЛОХ 5 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШГААР ОЛЧИХОЖ БАЙГАА
МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН 60 ХУВЬ ЭНЭ КОМПАНИТАЙ ХОЛБТООТОЙ ХҮҮ ХҮҮГИЙН ХҮҮ ГЭХ МЭТЭЭР ЗАЛИЛАН ХИЙЖ БАЙНА
МОНГОЛ УЛС ОДОО ОГТ ӨРГҮЙ БОЛСОН БӨГӨӨД НОГДОЛ АШИГ БОЛОХ168 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГАА МОНГОЛ УЛС АВАЯА

Avatar

Иргэн 2026-06-16 202.131.243.10

Оюутолгой компани нь ллон монгол залуусыг ажлын байраар хангах, өндөр хүчин чадлын техник технологи мэдлэг чадвар эзэмшүүлж сургахын зэрэгцээ тэднээр дамжуулан ажлын байран дахь зөв боловсон харилцааны соёл, эрүүл мэнд, байгаль орчноо хайрлан хамгаалах талаар ихээхэн мэдлэг боловсрол олгож байгаад талархаж байна. Мөн орон нутгийн иргэд аж ахуйн нэгжүүдийг ажлын байраар хангах, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, сургалт зөвлөгөө өгч хамтран ажиллах зэргээр байнгын дэмжиж байгаад баяртай байна.

Avatar

Нэргүй 2026-06-16 66.181.188.51

тэнэг новшоо, рио тинто 2013-2000он хүртэлх ТАТВАРАА ОГТ ТӨЛӨӨГҮЙ, үхэж байгаа хогнуудаа рио тинто-той хамт үхэцгээ

Avatar

батаа 2026-06-16 66.181.181.147

Буянгийн Жагаагийн компани ТОП-100 – д багтдаггүй, өмнө нь ч багтаж байгаагүй, хаана нь явдаг юм болоо. Жагаа ах буян үйлдээд яваа учраас татвар бага төлдөг байх л да.

Avatar

Нэргүй 2026-06-16 103.212.118.38

Буянгийн Жагаа, Эрэлийн Эрдэнэбат гээд хулгайнар ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж