Монгол Улсад анх удаа олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Тодруулбал, тус тэмцээнийг ирэх зургадугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дорнод аймгийн Буйр нуурт зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү тэмцээн нь Монголын аялал жуулчлал, спортын салбарт шинэ боломж нээх ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолсон юм.
Одоогийн байдлаар АНУ, Япон, Тайланд, Иран зэрэг 10 гаруй орны 100 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна. Тэмцээн нь олон улсын стандартын дагуу явагдах бөгөөд гадаад, дотоодын тамирчдыг өргөнөөр хамруулахыг зорьж байгаа аж.
Тэмцээний хүрээнд зөвхөн спортын өрсөлдөөнөөс гадна гэр бүлийн хөгжөөнт уралдаан, фестиваль, концерт, галт шоу, үндэсний урлагийн тоглолт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн тэмцээнд оролцогчид болон аялагчдад зориулан зургаадугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймгийг чиглэсэн нэгдсэн автобусыг Дүнжингарав худалдааны төвөөс нэг удаа явуулахаар болсон байна. Зохион байгуулагчдын үзэж буйгаар энэхүү тэмцээн амжилттай болсноор Буйр нуур нь Азийн задгай усанд сэлэлтийн шинэ төв, аялал жуулчлалын онцлох бүс болгохыг зорьж байгаа аж.
3,605.46


















































Нэргүй 2026-06-16 202.179.24.90
Задгай нуур аюултай даа. Энд тэнд ёроолдоо цүнхээл бий. Живж үхэх нь дутаж
Нэргүй 2026-06-16 71.202.74.210
Дэмий ажил санагдана. Далай тэнгистэй улсууд тэндээ л задгай сэлэлтээ хийнэ биз. Дорнод монголын тал дахь нүд болсон ганц дагшин нуурыг маань хирээ угаадөг түмпэн болгох нь л дээ. Нэгэнт зарлачихсан юм бол энэ удаа хийгээд дахин хийхгүй байх арга замыг бодсон нь дээр.
Нэргүй 2026-06-16 202.9.40.229
Мэнэнгийн талыг хараад бишрэх байхаа. Нүд алдам өргөн уудам тийм талыг тэд хараагүй нь лавтай. Мөн засмал замаар олон зуун км давхих нь сонирхолтой байж таарна. Маш зөв арга хэмжээ болно.. 1 сая жуулчин авах боломжтой. харин сөрөг хүчин болохоор мянгуужингийн үлгэр гэж ярьдаг. Тийм битгий байгаасай.