niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:31 UTC Эх: https://news.mn/r/2872615/ 3ea6a1ad5322dcbf… ← niitlelch.mn руу буцах

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд, багачуудын хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүллийг дэмжих, ирээдүйн аваргуудыг төрүүлэх үндэс суурийг бэхжүүлэх зорилгоор “Хүүхдийн спорт цогцолбор” барих санаачилга гаргасан. Цогцолборын бүтээн байгуулалт өнөөдөр /2026.06.16/ эхэллээ.

Цогцолбор ашиглалтад орсноор спортын 14 төрлийн дугуйлан хичээллэхээс гадна жил бүр 7,000 гаруй хүүхэд сургалтад хамрагдан, 40,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн чөлөөт цагаа өнгөрөөх боломж бүрдэх юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр ёслолд оролцохдоо, хүүхдийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт бол улс орны ирээдүйн төлөө хийж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэдгийг тэмдэглэлээ.

Өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг хангахаас гадна хүүхэд бүрийн хөгжил, тэмүүлэл, амжилтын замыг гэрэлтүүлэх спорт цогцолборыг хамтран бүтээн босгох нийслэлийн удирдлага, нийт байгууллага, иргэдэд талархал илэрхийллээ.

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бэлгэ тэмдэг нь үндэсний бахархалт амьтан болсон мазаалай баавгай байх юм.

Манай улс хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, үндэсний урлаг, соёлын өвийг өвлөн тээгч иргэдийг бэлтгэх, урлаг, спортоор дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 1958 онд Монголын Хүүхдийн ордон байгуулсан түүхтэй.

Ордон жил бүр 24 төрлийн дугуйланд 4,000 гаруй хүүхдийг хамруулж, хэдэн арван мянган хүүхэд, багачуудад соёл, урлагийн үйлчилгээ үзүүлж ирсэн байна.

Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр ирээдүйн аваргууд, эрдэмтэн судлаачид, урлаг, соёлын зүтгэлтнүүд, эх орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэх иргэдийг бэлтгэж байгаа Монголын Хүүхдийн ордны үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид, дасгалжуулагч нарт амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

ИРГЭН 2026-06-16 66.181.180.117

МАН мафиууд ёстой Монгол улсаар тоглож бн аа!! Өчнөөн газар сургууль цэцэрлэг байхгүй байхад 27-28- оны бохир сонгуульд зориуулаж иргэдийн толгойг угааж байгаа нь гутамшигтай

Avatar

Нэргүй 2026-06-16 202.9.41.79

Ногоон багууламж лэнэ хотод их хэрэгтэйбайна. Нээх олон царай муутай зохицолгүй шавар барилга энэ хотыг ямар ч үзэмжгүй болгож байна

Avatar

Нэргүй 2026-06-16 202.9.40.229

Хүрэлсүх харагдахгүй л байна даа. Хүмүүс яаж хараад Хүүкийг таниад сэтгэгдэл бичээд байна вэ. Монголчууд бүтээн байгуулалтанд дургүй болоод удаж байнаа. Жагссаж цуглаж үймээн самуунтай байх нь сонирхолтой байдаг . Ядаж л зохион байгуулж байгаа эздээсээ хиам олоод идчихнэ.

Avatar

Нэргүй 2026-06-16 202.131.246.245

Энэ ордноо гэр хороололд барихгүй яасан юм бэ. Наад хавь орчин чинь битүү түгжээ. Ногоон байгууламж устгаад л бх юм. Хүкгүй юм бхаа болилоо.

Avatar

Зочин 2026-06-16 202.126.89.62

Энэ Хүк чадвал нахичих санаатай бололтой, хөөрхий. Ерөнхийлөгчгүй ч юм байхаа болилоо, одон медаль түгээлт ч замаа алдлаа, уг нь хуулийн хүрээнд нахих боломжгүй биз дээ

Avatar

Нэргүй 2026-06-16 103.212.118.38

Ерөнхийлөгч болио. Засгийн газрын ажил.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж