niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:32 UTC Эх: https://news.mn/r/2872582/ 6664eb358d0ba5d5… ← niitlelch.mn руу буцах

МАН, МҮАН, ИЗНН, ХҮН намууд төрийн санхүүжилтийг хууль бусаар зарцуулжээ

МАН, МҮАН, ИЗНН, ХҮН намууд төрийн санхүүжилтийг хууль бусаар зарцуулжээ

МАН, МҮАН, ИЗНН, ХҮН намууд төрийн санхүүжилтийг хууль бусаар зарцуулжээ

Төрөөс улс төрийн намуудад намын гишүүд, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах, залуу, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорлигоор санхүүжилт олгодог. Үүнээс гадна намын гишүүдээ сургаж бэлтгэх, намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэхийн тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс намуудад санхүүжилт өгч байгаа. Харин энэ мөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хатуу хориглосон. Зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд хөрөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх, эсхүл дараагийн төрийн санхүүжилтээс хасах хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай.

Тэгвэл улс төрийн хэд хэдэн намын төрөөс олгосон санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан болохыг аудитын шалгалтаар тогтоожээ.

Төрөөс 2025 онд улс төрийн долоон намд нийт 7 тэрбумын санхүүжилт олгосон. Гэвч улс төрийн намууд төрөөс олгосон санхүүжилтээс нийт 190 сая төгрөгийг зориулалт бус зарцуулсан байна. Тухайлбал, төрөөс хамгийн өндөр санхүүжилт авдаг МАН 60 сая, “Үндэсний эвсэл”-ийн МҮАН 20 сая, төрийн санхүүжилтийг дотроо булаацалдах ИЗНН 10 сая төгрөгийг ямар нэгэн баримт бүртгэлгүй зарцуулсан. Өөрсдийгөө мэргэжлийн хуульч, эдийн засагчид гэдэг ХҮН нам 40 сая төгрөгийг бэлэг дурсгал, урлаг соёлын арга хэмжээний дардалд гэдгийг Үндэсний аудитын газар тогтоожээ.

Эдгээр нь Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн ноцтой үйлдлүүд бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намд олгох төрийн санхүүжилтийг хуульд заасны дагуу зарцуулж, тайлагнасан эсэхийг дүгнээгүй, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзсэн байна.

Түүнчлэн улс төрийн намууд төрийн санхүүжилтээс ажиллагсдын цалингийн зардал 2.3 тэрбум төгрөг, түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, тээврийн зардал, шуудан холбооны зардал, бичиг хэргийн зардал, төлбөр хураамж, дотоод албан томилолт, хангамжийн материал зэрэгт 300 сая төгрөг, зөвлөх үйлчилгээний зардалд 100 сая төгрөг, хэвлэл сурталчилгааны зардалд 100 сая төгрөг, үндсэн хөрөнгө худалдан авах зардалд 100 сая  , бусад үйл ажиллагааны зардалд 200 сая буюу нийт 3.1 тэрбум төгрөг буюу санхүүжилтийн 44.4 хувийг зарцуулсан гэж тайлагнажээ. Аудитын байгуулагаас энэхүү 3.1 тэрбумын зардлыг мөн л Улс төрийн намын хуульд нийцэхгүй гэдгийг анхааруулсан байна.

Улс төрийн намын тухай хуульд төрөөс олгож буй санхүүжилтийг хэрхэн зарцуулахаар зохицуулсантай танилцана уу.

26.3.Намд олгох жил бүрийн төрийн санхүүжилтийн дараах хувийг доор дурдсан зориулалтаар зарцуулна:

26.3.1.төрийн санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэх;

26.3.2.төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах;

26.3.3.төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэх.

26.4.Энэ хуулийн 26.3.1, 26.3.2, 26.3.3-т заасан зорилтот санхүүжилт тус бүрийн гуравны нэгээс доошгүйг намын бодлогын судалгааны байгууллагын үйл ажиллагаанд зарцуулна.

26.5.Энэ хуулийн 26.3-т заасан санхүүжилтийг тухайн зорилгоос өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-16 66.181.160.50

Иргэдийн үйлээ үзэж олсон хэдэн төгрөгөөс дээрэмдэж авсан мөнгө (татвар)-ыг намуудад өгдөг нь огт буруу, үүнийг нэн даруй болих хэрэгтэй!!! Бусад өндөр хөгжилтэй улсад өгдөг байж болно, тэрийг бид дууриах албагүй!! Тэр харж байна уу, ингээд л мөнгө харахаараа самардаг зантай улс шүү дээ, бид!!!

Avatar

Нэргүй 2026-06-16 103.57.94.14

АН л ганцаараа зөв зарцуулаа юу ?!

Avatar

Нэргүй 2026-06-16 103.229.121.162

хэ тэгж луйвар заль ашиг хийх гэж л төрд нам болж чичирж жүжиглэж байгаа ш дээ бодит үнэн нь

Avatar

ттт 2026-06-16 202.21.118.186

Сэтгүүлч ээ зөв мэдээлэл бичээч ээ 10 төгрөг ч гэх шигввв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж