Нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон төслүүдтэй холбоотойгоор УИХ дээр хяналтын ерөнхий сонсголыг зохион байгуулж байна. Олны дунд шүүмжлэл дагуулж буй нийслэлийн мега төслүүдийн бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай үргэлжилж байгааг танилцуулъя.
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ:
-Нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг нь Туулын хурдны зам. Олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан энэ төслийг Засгийн газраас түр зогсоосон. Туулын хурдны замын эхний хэсгийн нарийвчилсан зураг төслийг боловсруулан, Зам тээврийн хөгжлийн төвөөс 80/2026 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан байна. Уг төслийн нийт төсөвт өртөг нь 666.84 сая ам.доллар бөгөөд 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Бүтээн байгуулалттай холбоотой 112 нэгж талбар чөлөөлөхөөс 51 нэгжийг нь бүрэн чөлөөлжээ. Мөн ажлын зураг нь 80.68 хувьтай байгаа бөгөөд үндсэн замын урт нь 32 километр. Нэг километр замын зардал 255 төгрөг байхаар тооцсон бөгөөд нэг автомашин дунджаар 2550 төгрөгийн төлбөр төлөхөөр төлөвлөсөн талаар албаныхан танилцуулж байв.
ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК:
-Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг эрчим хүчээр хангах 24 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг "Дорнын байгаль" ХХК-иар гүйцэтгүүлжээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дэмжүүлсэн байна. Уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон нийслэлийн төсөв, гадаад зээлийн санхүүжилтээр гүйцэтгэж байгаа бөгөөд нийт төсөвт өртөг нь 62.91 сая ам.доллар. Бүтээн байгуулалтын ТЭЗҮ-г болон дэд бүтцийн бэлтгэл ажил, 539 га талбайн газар чөлөөлөлтийг бүрэн хийж дуусгасан байна. Мөн ажлын зураг нь 60 хувьтай үргэлжилж байгаа аж. Төсөл 2025-2028 онд хэрэгжиж дуусах бөгөөд Эмээлт дагуул хотын эхлэл тавигдах юм. Нийт 5600 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгож, хөрөнгө оруулалтыг 6.7 жилийн хугацаанд нөхөх бөгөөд 1.72 их наядын орлого олж, татвар 86.3 тэрбум төгрөгийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
ДЭД ТӨВҮҮДИЙГ ТҮШИГЛЭН ОРОН СУУЦЖУУЛАХ:
-Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд томоохон хэмжээний газар чөлөөлөлтийг хийж, орон сууцжуулж байгаа юм. Тэрний нэг нь Сэлбэ дэд төв. Үүнээс гадна Дамбадаржаа дэд төвийн барилга угсралтын ажил 71 хувь, Толгойт дэд төвийн ажил 39 хувь, Дэнжийн мянга дэд төвийн ажил 7.6 хувь, Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажил 77 хувьтай үргэлжилж байна. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн зээл, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон бондын санхүүжилтээр гүйцэтгэж байгаа юм. Нийт төсөвт өртөг нь 228 сая ам.доллар бөгөөд 2024-2028 онд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС:
-Эрх шилжүүлэх захирамжийн дагуу Тусгай замын автобус BRT төслийн нарийвчилсан ажлын зураг төсөл, барилгын хяналт болон нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөлтийн үнэлгээний хороо тус тус байгуулж, тендерийг зарлажээ. Азийн хөгжлийн банкнаас тусгай замын автобус төслийн гэрээнд хууль зүйн дүгнэлт гаргаж, төслийн зээлийн санхүүжилтийг баталжээ. Уг төслийн нийт төсөвт өртөг нь 74.7 сая ам.доллар бөгөөд 2025-2030 онд хэрэгжихээр төлөвлөсөн байна. Одоогоор зураг төслийн ажлын тендер зарласан бөгөөд 19 нэгж талбар газар чөлөөлөх ёстойгоос газар чөлөөлөх ажлыг эхлүүлээгүй байна. Төслийн ТЭЗҮ нь 90 хувьтай байна. Энэ төсөл бүрэн хэрэгжиж эхэлснээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 12.6 хувь хүртэл нэмэгдүүлэх эерэг үр нөлөөтэй гэдгийг албаныхан тооцоолжээ. Өдөрт 140-180 мянган хүн зорчих бөгөөд зорчих дундаж хугацаа нь 30-35 минут гэж тооцоолсон байна.
ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР:
-Туул усан цогцолбор төслийн гүйцэтгэгч "Kalpataru projects internaitional" компанийн төлөөлөгчтэй ТЭЗҮ боловсруулахтай холбоотой мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулах ажил үргэлжилж байна. Уг төслийг гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр гүйцэтгэнэ. Нийт төсөвт өртөг нь 300 сая ам.доллар бөгөөд 2025-2032 онд хэрэгжихээр төлөвлөжээ. Ингэснээр 50-100 сая м.куб ус хуримтлуулах хүчин чадал бүхий усан сан байгуулах юм. Үерийн усны урсгалыг зохицуулж, үерийн оргил ачааллыг бууруулах инженерийн шийдэл бий болох аж. Цаашлаад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж байна. Одоогоор багц нэгдүгээр ажлын ТЭЗҮ 90 хувьтай үргэлжилж байна.
ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР:
-Нийслэлийн Засаг даргын А/05 дугаар захирамжаар бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулж, нарийвчилсан судалгааг эхлүүлжээ. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барих энэ үйлдвэрийн нийт төсөвт өртөг нь 145.11 сая ам.доллар бөгөөд 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар ТЭЗҮ-г хийж дууссан бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийн зүүн урд 4.5 га газрыг чөлөөлөх гэнэ. Тендер сонгон шалгаруулалтышг зарлахаар ажиллаж байгаа аж.
УЛААНБААТАР МЕТРО:
-Төслийн ерөнхий гүйцэтгэгч компани сонгон шалгаруулах тендерийн эхний шатанд сонирхлоо илэрхийлсэн зургаан улсын 27 компани дунд тендерийн хоёрдугаар шатны үр дүнг 2026 оны долдугаар сарын 3-нд нээхээр ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар ТЭЗҮ-г бүрэн дуусгасан бөгөөд нийт 255 нэгж талбайг чөлөөлөхөөс нэг талбайг нь чөлөөлжээ. Уг төслийн нийт төсөвт өртөг нь 2.4 тэрбум ам.доллар бөгөөд 2024-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Метро төслийн төсөв өмнө нь 1.3 тэрбум ам.доллар байсан бол ТЭЗҮ-ээрээ 2.4 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байдаг. Үүний 15 хувийг нийслэл, үлдсэн хувийн санхүүжилтийг олон улсын зах зээлээс босгохоор ажиллаж байгааг албаныхан мэдээлж байв.
УЛААНБААТАР ТРАМ ШУГАМ-2:
-Нийтийн тээврийн Улаанбаатар трам төслийн хоёрдугаар шугам Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор чиглэлд байгуулах юм. Уг бүтээн байгуулалтад оролцохыг сонирхогч этгээдээс Монополын эсрэг газарт гомдол гаргаж, тендер шалгаруулалт түр хугацаанд түдгэлзсэн тул тендер нээх хугацаа 2026 оны тавдугаар сарын 13-ний өдөр байсан боловч Монополын эсрэг газар гомдол гарсан тул тендерийг нээгээгүй хүлээж байна. Төслийг 2024-2028 онд хэрэгжүүлэх бөгөөд нийт төсөвт өртөг нь 348.16 сая ам.доллар. Төслийн ТЭЗҮ-г бүрэн дуусгасан бөгөөд нийт 61 нэгж талбай чөлөөлөхөөс нэгийг нь чөлөөлжээ.
НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛ:
-Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог замын зураг төсөл, худалдан авалт, зам болон замын байгууламжийн барилга угсралтын ажил, санхүүжилтийн тендер 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр нээсэн боловч хоёр сонирхогч санал ирүүлсэн байна. Гэвч тендерт баталгаа ирүүлээгүй байна. Төслийн ТЭЗҮ-г бүрэн хийж дуусгасан бөгөөд нийт 3029 нэгж талбай чөлөөлөх ёстойгоос ажлыг одоогоор эхлүүлээгүй байгаа аж. Бүтээн байгуулалтын нийт төсөвт өртөг нь 918.57 сая ам.доллар бөгөөд 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор өдрийн 5000 төгрөгийн төлбөр авах бөгөөд зургаан эгнээ, нийт 24.79 км урттай зам барихаар төлөвлөсөн байна. Замын хөдөлгөөний дундаж хурдыг 23.3 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолжээ.
СЭЛБЭ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ:
-Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор хорооллын барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд нийт төслийн явц 32.06 хувьтай үргэлжилж байна. Компанийн хэмжээнд төслийн талбайд байгаль орчны талаар баримтлах бодлогын бичиг баримт боловсруулах, гүйцэтгэгчид танилцуулж, хэрэгжилтийг хангуулах ажлуудыг төлөвлөсөн бөгөөд 70 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн бондын 500 сая ам.долларын санхүүжилтээр гүйцэтгэж байгаа бөгөөд төслийг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн ТЭЗҮ-г 100 хувь дуусгасан бөгөөд 2206 нэгж талбай чөлөөлөхөөс 2095 нэгж талбайг чөлөөлсөн байна. Ажлын зураг нь 95 хувьтай, барилгын ажил нь 32 хувьтай үргэлжилж байна. Төслийн хүрээнд 3780 хүүхдийн сандал бүхий гурван сургууль, 1200 хүүхдийн орны хүчин чадалтай таван цэцэрлэг барина.




















3,605.46






















































Нэргүй 2026-06-16 103.229.121.37
За ашгүй дээ шалгалт нь дуусч дүн нь гарчээ. ОдооТуулын хурдны зам, Метро төслүүдийн ажил арай гэж эхлэх нь Эдгээр дэд бүтцийн төслүүд нийслэлийг маань шинэ зууны өнгө төрхтөй болгоно
Zochin 2026-06-16 202.9.46.129
Цахилгаан станц болон тэр мега төслүүдээ орон нутагт хэрэгжүүлмээр юм. Нутаг орон маань найдвартай цахилгаан хангамжтай, дулаан хангамжтай үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой болчихвол нутагтаа очиж амьдармаар байна.
Нэргүй 2026-06-16 66.181.180.184
Төрд зүтгэсэн нэгнээ өөлж унагадаг манжийн үеийн араншмнгаа орхидгүй ээ. Бүгдээрээ малын б**с чичээд явж байх даа таарс ан таар шуудайнууд
Зочин 2026-06-16 103.229.121.35
аль нь ч урагшлахгүй тал талын тал сэглэгдсэн бна эрэмбэтэй хийсэн бол
Зочин 2026-06-16 64.119.29.2
Ajlaa setgeleesee hiimeer bna
Зочин 2026-06-16 103.212.119.71
Хүннү хот гэж дээрэмчин төсөл байна. Баахан иргэд аж ахуйн нэгжүүдийн газрыг түгжиж орхисон дээрэмчид. Энэ олон дампуурсан төслийг санаачилсан шуналын тулам хулгайч данхчид там руугаа тониолоосой
ylcuin xamgaalluin byc - #; ### 1-2 delgyyrte, -epyl zadp. 2026-06-16 202.126.91.45
1.Xot tulublultuup – tsebep – xuigdej upcen. Xot Ubdult zoblon meddegyi baisan. (BZX bycad opnyydaac exlch;)
2.gadni bydyyleg Xubia argatsaasn kompaniyyd Yxmel Usni toolyUraar budni munguig ?ali danc syyld opj bn/&;?
Karantyyduig chuni, Xynui yumry orj tasdaj,ebded bnkn;
+Xalyyn ys xalgyi baigaa ni Notoi, achallaa duilgyi bolJ.
3.xyn byr talx xuij zarbal, Ubjtei xyn Baliaaraa bainguin xuij zoboox ni oilgomjtoi. Shureege Noiton alchyyrtai
$abryy jijiglenddeggyima e gyilagchaan. nunyjnielim.
Ebpo uupcduuxoo xool ynduig abch yabdguin bailu###. 2026-06-16 202.126.91.45
—Xybuin emleg, tuurgdsunli#geL?xangamj$, -zublux z$?
xopoololdoo.
Иргэн 2026-06-16 66.181.189.53
Бүгдийг нь ажил болгох хэрэгтэй
иргэн 2026-06-16 103.168.34.186
зөв дэд бүтэц бий болгох мега төслүүдийг хэрэгжүүлэхгүйгээр хотын хөгжил яриад яахав дээ. бүгдээрээ хөдөө очоод малаа маллаад амьдарцгаавал таарна. удахгүй хот нь байгаль орчноо илэж дуусгаад сөнөсөн хот болгох нь л дээ подчид. угаасаа хөгжил бүтээн байгуулалт байтлаа айл хашаа байшин барьсан ч байгаль орчин сүйтгэж байдаг юм шүү дээ нөхөд өө гадаадад боловсорсон агуулгыг бус хэлбэрийг дагаж намирсан цэцэн тэнэгүүдтэй ву ярихав дээ.
Нэргүй 2026-06-16 43.242.242.59
Монголчууд мега төсөл гээдэг зүйлийг хэрэгжүүлж чадахгүй гэж УИХ-ын гишүүн эмэгтэй ярьж байсан шиг санагдаж байна. Лодойсамбуу ч гэсэн түүнийг дэмжиж байсан. Тэгэхээр наад бүтээн байгуулалт гэдэг зүйлээ зогсоох нь дээр бишүү. харин мөнгө төгрөгөөр нь ганц нэг сургууль цэцэрлэг бариад үлдсэнийг нь ажлаа сайн хийж байгаа төрийн албан хаагч нарт хуваагаад өг. Бүтээн байгуулалт, мега төсөл ч гэх шиг том юм ярихаа больцгоо. наад мөнгөө иргэддээ хуваагаад өг
Туяа 2026-06-16 202.5.202.36
Ккк эргээд модон жорлондоо суу гэчих юм байна лдаа. Зориуд Монгол улсыг хөгжүүлэх сонирхолгүй гадны хүн л байна.
Нэргүй 2026-06-16 202.126.88.125
Үнэлгээг нь харахад төсөвт өртөг нь дэлхийн жишгээс заавал 2-3 дахин өндөр байдаг нь яаж байгаа юм бол доо?!!!!
nibariin nohoin hool 2026-06-16 103.229.121.193
ai ih iddeg nohoi gnelee
Нэргүй 2026-06-16 202.9.41.3
Халхгжмонгл бишхужааманж үлгрмзохимл зохиол монглыг эзлх хужааманж үлгр зохимол үлгр зохиолмонгл халхгжбхгүй хужааманжууд монглд орж ирж эзлэвж зохиож гаргасн х***а манж зохиол ххлхгж хаширгчдынсцаанаахужааманжууд өдгиын хужааманжуудмонглыг эзлхгжхалхгэсн хужааманжуудыг толгойдгаргдгн ньхужааманжуудынмонглыг эзлх арга нь.хужааманжууд монглын толгойд шааж эзлж хулгай шааж туйлж шаасн.