niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:32 UTC Эх: https://news.mn/r/2872491/ 763435c90b89a124… ← niitlelch.mn руу буцах

Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хүрч чадах уу?

Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хүрч чадах уу?

Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хүрч чадах уу?

Монголын эдийн засаг ирэх жилүүдэд өсөлтөө хадгалах төлөвтэй байгаа ч энэ өсөлт иргэдийн амьдралд бодитоор мэдрэгдэх эсэх нь хамгийн том асуулт хэвээр байна. Дэлхийн банкны “Монголын эдийн засгийн тойм” тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2026 онд таван хувиар өсөх төлөвтэй байна. Монгол Улсын эдийн засгийг уул уурхайн салбар чирч ирсэн. Мөн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн, зэсийн үнэ тасралтгүй өсч байгаа зэрэг нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах шалтгаануудын нэг болж буй. Тухайлбал, 2025 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлж, баяжмал дахь алтны агууламж нэмэгдсэнээр үйлдвэрлэл эрчимжиж, эдийн засгийн өсөлт 6.8 хувьд хүрсэн. Гэвч ийм өндөр өсөлт удаан үргэлжлэх боломжгүй байсныг эдийн засагчид анхааруулж байсан. Дэлхийн банк ч мөн үүнийг нэг удаагийн нөлөө байсан гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, уул уурхайн өсөлт саарахтай зэрэгцэн Монголын эдийн засгийн хуучин асуудлууд дахин сөхөгдөж байна. Экспортын орлого цөөн төрлийн түүхий эдээс, эдийн засгийн өсөлт хэдхэн том төслөөс хамаарсан хэвээр байгаа нь бүтэц нь төдийлөн өөрчлөгдөөгүйг харуулж байгаа юм. Хөдөө аж ахуйн салбарын хувьд ч мөн адил. Зудын дараах сэргэлт өнгөрсөн онд эдийн засагт хүчтэй нөлөөлсөн ч энэ эерэг нөлөө аажмаар саарна. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг дэмжиж байсан уул уурхай, хөдөө аж ахуйн хоёр том хөдөлгүүрийн аль аль нь өмнөх шигээ хүчтэй ажиллахгүй болж байна.

Тиймээс ойрын жилүүдэд барилга, худалдаа, үйлчилгээний салбар эдийн засгийн шинэ найдвар болж байна.

Томоохон бүтээн байгуулалтын төслүүд эхэлснээр барилгын салбар сэргэж, түүнтэй холбоотой худалдаа, үйлчилгээ даган өсөх боломжтой. Гэхдээ энэ бүхэн эцэстээ иргэдийн халаасанд мөнгө байгаа эсэхээс шалтгаална. Харамсалтай нь энэ тал дээр өөдрөг зураг харагдахгүй байна.

Инфляц тавдугаар сарын байдлаар 11.2 хувьд хүрсэн.

Үнэ өссөөр байгаа ч цалингийн өсөлт түүнийг гүйцэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн орлого нэмэгдэж байгаа мэт боловч худалдан авах чадвар нь төдийлөн сайжрахгүй байгаа юм. Нөгөө талаас хэрэглээний зээлийг хумих бодлого хэрэгжиж эхэлсэн нь өрхийн санхүүгийн боломжийг давхар хязгаарлаж байна. Өмнө нь орон сууц, автомашин, ахуйн хэрэглээгээ зээлээр шийддэг байсан олон өрхийн хувьд худалдан авалтаа танах нөхцөл үүсчээ. Энэ нь дотоодын хэрэглээний зах зээлд ч нөлөөлөх эрсдэлтэй.

Бизнес эрхлэгчдийн хувьд ч байдал амаргүй байна. Банкны зээл үйлдвэрлэл, бизнес рүү илүү чиглэж байгаа нь сайн мэдээ боловч шатахуун, эрчим хүч, тээврийн зардал өссөнөөр компаниудын ачаалал нэмэгдэж байна. Зардал өсөх тусам хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж хумигддаг.

Нөгөө талдаа төрөөс явуулж буй бодлого шийдвэр иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг маш чухал. Ялангуяа том төслүүдээ хөдөлгөх, уул уурхайн бүтээгдэхүүний өсөлтийг дагуулаад экспортоо нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, татварын бодлогоо өөрчлөх гээд олон чухал ажлуудыг хийж болох ч өнөөдөр бодитой шийдэл, бодлого хэрэгжихгүй байсаар байна. Энэ нь өөрөө шатахууны үнийн өсөлт түүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсөх нь иргэдийн хаалгаар орох орлого буурч, зарлага өсгөж байгаа учраас эдийн засгийн өсөлт иргэдийн халаасанд орохгүй байгаа юм. Мөн шинээр ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд ч тодорхой шийдэл, бодлого гаргахгүй байгаа нь цаашид эдийн засгийн өсөлт иргэдийн хаалгаар орох нааштай хүлээлт харагдахгүй байгаа гэдгийг эдийн засагчид онцолж байна.

Тиймээс эдийн засаг таван хувиар өснө гэсэн мэдээ дангаараа хангалтгүй. Энэ өсөлт иргэдийн орлого, ажлын байр, бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь чухал байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

bzr Camerni y 2026-06-16 202.126.91.45

Xylgsich xylgsilchasd baridag bolloo zailyyl.

Avatar

xynui xaiptai yumand butui xyrchee. urubdsun gyilagchiN; 2026-06-16 202.126.91.45

– opug; Ugaalguin mashintai, Xurgugch,Pech ,camobr@)
irsen gazartaa y.

Avatar

bzr eznuixee Xylgaid L yabaad baijde . Camerjyylalt# ; 2026-06-16 202.126.91.45

kapitalistdaa ochij ajil oldoxyy, delgyyreese Cameraar
XUUX. gyilagchduin gatsaa zailyyl.

Avatar

Нэргүй 2026-06-16 43.242.242.59

Капиталист нийгэмд арга зальтай чадалтай нь амьдардаг юм. Амьдарч чадахгүй бол хохь нь болдог. Социализмын үеийн халамж иргэд рүү чиглэсэн бодлого ч гэх шиг юмаа ярихаа боль. Монголчууд жагсаал цуглаан хийгээд ойр ойрхон засгийнгазраа түлхэн унагаагаад байж байвал сэтгэл ханамжтай бас зугаатай байдаг юм бишүү. Тэгэж л ойлгогдоод байдаг. Ан-ынхан удахгүй засгийнгазрыг огцруулна гэж гадуур яриад байна даа. Олны үг ортой

Avatar

зочин 2026-06-16 66.181.180.61

Олон толгойт урагшаа хөдөлгөх үү, үгүй, ,биеээ тасчин самуурч сүйрэл рүү л явна, Ялангуяа шуналд идэгдсэн ,ёс зүй, хүн чанар, сайн сайхан бүхнээ шороонд булсан ,төрийн эрхийн төлөө бие биенээ үзэн ядаж,нийгэм нь бараг бүхэлдээ иргэний дайны байдалд байгаа өнөө үед, Төр нь төр шиг байж, иргэд нь төрөө хүндэлж, эмх цэгц, дэг журам мөрдөж, хууль ёсоо хүндэлж,тодорхой зорилготой түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нийтээрээ зүтгэж байж л улс орон урагшламаар юм, Одоогийн ийм байдлаар бид урагшлахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж