Үндсэн хуулийн Цэцэд хоёр гишүүний орон тоо бий. Нэг нь Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалан, нөгөө нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Л.Өлзийсайхан нарын орны томилгоог хийгдээгүй багагүй хугацаа өнгөрч байна.
Энэ хоёр томилгоог хоёуланг нь УИХ-аас томилох хуулийн зохицуулалттай бөгөөд хаврын чуулган завсарлахаас өмнө Цэцийн шинэ гишүүдийг томилох эсэх нь эргэлзээтэй байна.
Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны зургадугаар сарын 6-ны өдрөөр дуусгавар болсон. Түүнээс хойш бүтэн нэг жилийн хугацаанд түүний орны хүнийг томилоогүй бөгөөд Цэцийн гишүүн дараагийн гишүүн томилогдсоноор бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог учраас өнөөдрийг хүртэл Г.Баясгалан Үндсэн хуулийн Цэцийг удирдсаар байна. Ардчилсан намын зүгээс бүрэн эрхийн хугацаа нь дууссан даргатай, нэг гишүүнгүй байгаа Цэцийг эрх зүйн чадамжгүй гэж үзэж, тодорхой шаардлагууд тавиад байгаа ч өнөөдрийг хүртэл УИХ-ын дарга С.Бямбацогт эс үйлдэхүй гаргасаар байгаа. Гэвч хөшигний ард Үндсэн хуулийн Цэцийн гишүүний томилгоо яригдаж байгаа бөгөөд албан бусаар Ардчилсан намаас нэг, МАН-аас нэг нэг хүн томилохоор болсон гэх бор шувуу нисэх болсон. Бүр тодруулбал, МАН-аас УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын нэр яригдаж байгаа бол Ардчилсан намын зүгээс Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатын нэр яригдаж байна.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хоёр орон тоон дээр яригдаж буй Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарын хувьд хоёулаа хуулийн салбартаа бол хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс.
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын хувьд МУИС-ийг хуульч, эрх зүйч, хууль зүйн ухааны магистр. МАН дотроо бол толгой хуульчдын нэг гэгддэг. 1999 оноос УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөхөөс эхлээд хуулийн чиглэлээрээ мэргэшсэн, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2022-2023 онд Түгжрэлийн сайдаар ажиллаж байв. Түгжрэлийн сайдаар ажиллах хугацаандаа “ногоон автобус”-ны дуулианд холбогдож, 2024 оны сонгуульд бүдэрсэн байдаг.
Г.Эрдэнэбатын хувьд 2026 оноос УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж буй. Тэрбээр мөн л хуулийн чиглэлээр багшилж байгаад 2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан туслахаар ажиллаж байгаад 2010 оноос Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурор, 2013 онд Улсын ерөнхий прокурорын орлогчоор, 2021 оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх, УИХ-ын дэд даргын зөвлөхөөр ажиллаж байв. Түүнийг хууль эрх зүйн онолын болон практик туршлагатай, эрүүгийн хуулиар толгой болдог цөөхөн хуульчдын нэг салбартаа үнэлэгддэг нэгэн билээ.
Одоогоор Цэцийн хоёр гишүүний орны томилгоог УИХ дээр албан ёсоор яригдаж эхлээгүй ч албан бусаар ийм хоёр хүн нэр дэвшихээр горилж, хөшигний ард яригдаж эхэлсэн байна.
Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүн:
Цэцийн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс санал болгосноор нэг удаа зургаан жилээр томилдог хуулийн зохицуулалттай.
УИХ-ААС САНАЛ БОЛГОСОН:
- Цэцийн дарга Г.Баясгалан /2019.06.06-ны өдөр томилогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дууссан/
- Цэцийн гишүүн Ц.Цолмон /2024.05.30-ны өөдөр томилогдсон/
- Цэцийн гишүүн асан Л.Өлзийсайхан /2023.11.16-ны өөр томилогдсон ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн/
УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС САНАЛ БОЛГОСОН:
- Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган /2021.03.26-ны өдөр томилогдсон/
- Цэцийн гишүүн Д.Гангабаатар /2021.10.07-ны өдөр томилогдсон/
- Цэцийн гишүүн О.Мөнхсайхан /2023.11.16-ны өдөр томилогдсон/
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС САНАЛ БОЛГОСОН:
- Цэцийн гишүүн Э.Энхтуяа /2023.11.16-ны өдөр томилогдсон/
- Цэцийн гишүүн Б.Болдбаатар /2024.05.30-ны өдөр томилогдсон/
- Цэцийн гишүүн Р.Батрагчаа /2024.05.30-ны өдөр томилогдсон/
Ш.ЧИМЭГ
3,605.46






















































Нэргүй 2026-06-16 66.181.188.48
Nuursnii mafia Sukhbaatariig zailuulahaar troll kampanit ajillagaa yavuulsan. Etsest ni MAH gants gaigui huulichaa UIH-iin gadna uldeesen. Odoo baigaa heden gishuudee hartsgaa. Huuli huuli medehgui, hudlaa olon yum yarihaas tsaashgui heden yumuud suuj tsalin avtsgaaj baigaa
Нэргүй 2026-06-16 66.181.188.48
Хуульч Ж.Сүхбаатарыг ногоон автобусны хэрэг тохох гээд чадаагүй. 4 жил 4 шатны шүүхээр орж гэм буруугүй гэдгээ Дээд шүүхээр баталгаажуулсан. Амарбаясгалан нарын нүүрсний хэргийг дарах шалтгаанаар түүнийг хэрэг хутгах гээд чадаагүй штээ
Нэргүй 2026-06-16 103.9.90.101
арай ч дээ бас. Шүүхээр гэмт хэрэг хийсэн гэж тогтоогоод ял шийтгэгдсэн хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгоно гэхдээ яахав дээ. Ингэхээр энэ хууль дүрэм журмыг хэн дагаж мөрдөж, хууль төрөө дээдлэх юм бэ. Арай ч дээ
Нэргүй 2026-06-16 66.181.188.48
Ээ хөлдүү. Монгол улс хуультай, гэмт шийтгэгдсэн хүн шоронд суудаггүйм уу, чам шиг хөлдүүс олон байвал юун хууль, төр вэ
Зочин 2026-06-16 66.181.179.31
Иймэрхүү хуульчийн нэр төрийг шороотой хутгасан хүмүүсийг Зндсэн хуулиа мана гэж илгээж байгаа УИХ өөрөө ичиг ичиг. Дэлхийн улс орнуудад Үндсэн хуулийн манаач нар нь насаараа хуулийн байгууллагад ажилласан туршлагажсан, хий нь гарсан ахмад настай хуульчид байдаг юм билээ. Манайд болохоор 60 нас хүрэхээр нь хөгшин гэж ад үзээд төрийн байгууллагаас хөөүөөд байдаг. Адаглаад Үндсэн хуулиа мануулмаар юм даа.
Zochin 2026-06-16 202.72.245.194
Ulaan chaim muuchaigaar chelmegduulsen , , er n bol Erdenebat n deerdee .
Нэргүй 2026-06-16 104.28.68.89
Ali ali ni gaigyi huulich, bas tord albat tushaal hasch baisan. Sogtuu Bayasgalan shig darga daamalin zahialga bielyyleed gyigeed baihgyi
Нэргүй 2026-06-16 103.229.122.130
Сүхбаатар нь ногоон автобусны хулгайч, шүүхээр гэмт хэрэгтэн гээд яваад байсан даа. Юун үндсэн хууль вэ Залаа.
Нэргүй 2026-06-16 59.153.113.136
мал минь шүүх буруугүй гэдгийг нь тогтоосон шүү!
Нэргүй 2026-06-16 202.126.90.174
Ж.Сүхбаатар дээр ээ.Залуу зоригтой
Нэргүй 2026-06-16 103.229.122.130
Хулгайч хүнээр хуулиа сахиулж тэнэгтээд байгаарай.
Нэргүй 2026-06-16 103.212.118.240
эНЭ ХУДЛАА МЭДЭЭ БАЙХ АА. ЗОРИУД ИЙМ МЭДЭЭ ТАРААЖ ХОЁР ТОМ НАМЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАХ ГЭЖ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ.
Нэргүй 2026-06-16 202.126.88.222
Энэ 2ын оронд Ц Нямдорж дээр бх шүү
АРД ТҮМЭН 2026-06-16 202.21.125.66
ЭНЭ ТӨРИЙН ДЭЭР ЯГ ЮУ БОЛООД БАЙНА. ЭНЭ 2 ЭТГЭЭДИЙН НЭГ НЬ ХҮН ХЭЛМЭГДҮҮЛСЭН, ЯЛ АВСАН ТӨРД АЖИЛЛАХ ЭРХ ХЯЗГААРЛАГДСАН, НӨГӨӨ НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙН АВТОР БАС Л ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ ГЭЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦООД БАЙСАН.
ЕР ДЭЭД ХҮМҮҮС МААНЬ АРД ТҮМЭН БИДНИЙ ТАРИХАР НААДААД НААДААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ЗҮГЭЭР Л ЖҮЖИГ ТОГЛООД ТАРХИ УГААЛТ ХИЙГЭЭД ДУУСЛАА.
АРД ТҮМЭН ОЙ САНАМЖ МУУ ЮМ. САЯХАН НЬ ЭДГЭЭР 2 ХҮНИЙГ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ГЭЭД НИЙГМЭЭРЭЭ ҮЗЭН ЯДААД БАЙСАН. ЯАХ ВЭ АРД ТҮМЭН …..
шаабар 2026-06-16 66.181.187.243
эрдэнэбат яагаад ч цэцэд сууж болохгүй. Зүв зүгээр байсан 2 хүнийг хилсээр ял тулгаж шийтгээд хожим нь өөрөө ял авсан хүн шүү дээ. Хэн нэгэн даргын гар хөл болсон нөхөр. Юун цэцэд суух Зоригийг хөнөөсөн эзэн тодорвол энэ нөрөо ял авах ёстой.
Нэргүй 2026-06-16 66.181.160.50
Эрдэнэбат маш сайн хуульч, хүн нь зөв хүн!!!
Нэргүй 2026-06-16 66.181.164.171
Зөв томилгоо.
иргэн 2026-06-16 66.181.179.94
МАН-д Төрийн албанд ажиллах Нэр цэвэр нэг ч Гишүүн байхгүй болой,,,,,аргаан бараад Гэмт хэрэгт холбогдож Сэжиглэгдэж сэрдэгдэж байсан Этгээдүүдээ томилж Булайгаа чирэх нь дээ
Нэргүй 2026-06-16 43.242.242.59
Г.Эрдэнэбат чинь зоригийн хэрэгт хилсээр 3 хүнийг ялласан гэмтэн байж яаж цэцэд сууж таарах юм бэ. АН-ынхан арай дэндэж байнаа. өөр нэр цэвэр хүнийг томилуулах саналаа өгөөч. Элбэгдоржийн гар хөл болсон Г.Эрдэнэбат бол ингэж чөлөөтэй явах хүн биш дээ.Зоригийн хэргийн бүх үйл явцыг энэ хүн хянаж байсан. Ж.Сүхбаатар бол болж байна. Тэр УИХ-ын гишүүн байсан бөгөөд мэдлэг, туршлаг чадвар бүх зүйлээрээ Г.Эрдэнбатаас хэд дэхин чадварлаг хүн. Эрдэнэбат бол арай дэндэнээ
Нэргүй 2026-06-16 66.181.178.80
Сүхбаатар чинь ногоог автусны хэрэгт яллагдагчаар татагдаж байсан биздээ? Тэр муу хөөрхий чапак Тэнүүн Огогийн Ганхуягт Сумья Сүхббаатар 2 хамаг хэргээ тохоод зугтсан даа. Ганхуяг ардаа татаасгүйгээр тийм юм хий чадах уу?
Нэргүй 2026-06-16 66.181.160.50
Эрдэнэбатыг Нэмке гүтгэж золиослосон!!!
Нэргүй 2026-06-16 202.21.115.186
АРАЙ АРАЙ!!
Нэргүй 2026-06-16 202.9.40.143
Манай мангарууд татаана шүү хаха. Эрдэнэбат бол болж бна.
Нэргүй 2026-06-16 66.181.184.214
За тэр Ноголн автобусны хулгайч уу