Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо.
Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр зарлигийг Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж танилцуулав.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Д.Ганзориг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогтод шүүхийн тамгыг гардуулав. Энэ үеэр шүүгч Д.Ганзориг Ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Цогтод баяр хүргэж “Шударга шүүх ардчиллын үнэт зүйлсийн баталгаа болж буй энэ үед шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулах үүрэг таны манлайлал дор тууштай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн жилүүдэд шүүхийн эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр томоохон шинэчлэлүүд хийгдсэн нь хөгжлийн дараагийн шатны суурь тавигдсан. Шүүхийн индекс тэр тусмаа бие даасан байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл нэмэгдсэн. Шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөө, шүүхийн хүртээмж, хүний нөөц, эдийн засгийн баталгаа, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилт цаашид шүүхийн хөгжилд өндөр ач холбогдолтой байх болно. Монгол Улсын шүүхийн ололт, амжилтыг бататгаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон бусад байгууллагатай хамтран ажиллаж, шүүх эрх мэдлийг улам бэхжүүлэхийг хүсье” гэв.
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт хамт олондоо хандан хэлсэн үгэндээ итгэл хүлээлгэн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн өндөр хариуцлага бүхий албан тушаалд нэр дэвшүүлсэнд талархал илэрхийлээд “Бидний үйл ажиллагаандаа баримтлах үзэл баримтлал, зарчим Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад хууль, тогтоомжид тодорхой тусгагдсан байдаг.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын шүүхийн тухай шинэ хуулийн үзэл санаа, шинэчлэлийг “амилуулснаас” гадна шүүх эрх мэдлийн хүрээнд олон шинэ институцийг шинээр зохион байгуулсан. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хороо, Нийт шүүгчийн чуулган зэргийг дурдаж болно. Эдгээр шинэчлэл, өөрчлөлтийг цаашид тууштай үргэлжлүүлж, холбогдох төрийн байгууллагуудтай хуульд заасан чиг үүрэг, журмын хүрээнд хамтран ажиллана. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн нэр хүндтэй, хариуцлагатай албыг шударга, зарчимтай, хаших болно” хэмээн онцоллоо.
Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор.
- 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
- 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах,
- 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,
- 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,
- 2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
- 2020 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.

3,605.46
















































Зочин 2026-06-15 202.55.188.126
Одоо ерөнхий порокурорын ээлж болж байгаа.Юуч хийдэггүй порокуртой шүү дээ.
Хуульч 2026-06-15 202.9.40.166
Ц.Цогт шүүгчид амжилт хүсье. Шударга, нэр хүндтэй, сайн шүүгч, улс төрчдийн гар хөл болоод байхгүй хүн. Дэмбэрэлцэрэн даргын жишгээр УДШ-ийг, шүүхийг нэр төртэй авч явна гэдэгт итгэж байна.
Нэргүй 2026-06-15 103.212.118.240
Ганзориг чинь хийсэн ажилтай, хэлэх үгтэй ажлаа өгч байгаа юм байна. АН-ынхан, түүнийг дэмждэг хэвлэлийхэн Хүрэлсүх Ганзоригийг улираалж, манай намаас намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигих хүнийг хэлмэгдүүлэх гээд байна гээд байсан. Алтанхуяг мөн нэг иймэрхүү юм яриад байсан. Цэцийн гишүүн Мөнхсайхан бас үүнд нь нэмэр болоод байсан. ТЭДНИЙ АМЫГ хҮРЭЛСҮХ, гАНЗОРИГ ХОЁР ТАГЛАВАА ХӨӨРХИЙ
Зочин 2026-06-15 103.57.95.97
Одоо л нэг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр доктор хүн томилогдлоо…
Zochin 2026-06-15 66.181.182.153
Estoi zuv hun tomilogdson bnadaa
Нэргүй 2026-06-15 103.229.122.130
Шүүгчид нь шударга нэр зүүгээд байгаа. Цаг хугацаа харуулна. Шүүхийн нэр хүндийг өргөж, өргөсөн тангаргадаа үнэнч шударгаар ажиллахад л болно.
Зочин. 2026-06-15 66.181.188.119
За элдэв юманд холилдож хутгалдаагүй нэр цэвэр басхүү хуульчид дотроос нилээд шударгадуу нөхөр томилогдлоо. Амжилт хүсь?. Хонгилын үзүүрт гэрэл гэдэгчлэн шударга ёсны үйлсэд жаахан гэрэл гэгээ оров уу хэмээн баярлаж байна.