niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:33 UTC Эх: https://news.mn/r/2872448/ c3caa1cff8ff346b… ← niitlelch.mn руу буцах

Гурвантэс сумын уул уурхайн лицензүүдийг цуцлахыг шаардав

Гурвантэс сумын уул уурхайн лицензүүдийг цуцлахыг шаардав

Гурвантэс сумын уул уурхайн лицензүүдийг цуцлахыг шаардав

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд төр засагт хандаж өнөөдөр /2026.06.15/ мэдээлэл хийлээ.


Тодруулбал, тус суманд олборлолт хийдэг компаниуд 10-30 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа тухайн нутгийн малын бэлчээрийг сүйтгэж, тоосжилт үүсгэн, уух усгүй, амьдрах орчингүй болгож буй талаар иргэд мэдээлэв. Нутгийн иргэд Засгийн газарт 820 хүний гарын үсэг бүхий өргөх бичиг хүргүүлсэн боловч ямар ч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрчээ. Иймд Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаа нутгийн иргэд илэрхийллээ.

Иргэдийн төлөөлөл уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолгохоор гурван шатны шүүх хуралд өргөдөл гаргаж ялалт байгуулсан ч, шаардлага хүргүүлээд цуцлуулсан лицензүүд нь хэдэн жилийн дараа буцаад л сэргэчихдэг тогтолцоо үүссэнийг шүүмжлэв. Тэд Гурвантэс сумыг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авч, уул уурхайн лицензүүдийг цуцлахыг шаардаж байна.

Нутгийн иргэдийн төлөөлөл Л.Сүрэнхүү “Малчид бидэнд малаа бэлчээх, газар тариалан эрхлэх, нүүх, амьдрах газар байхгүй, уух усгүй, бэлчээргүй болсон учраас УИХ, Засгийн газарт хандсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ямар ч нөхөн сэргээлт хийдэггүй, маш хариуцлагагүй байна. 30 жил ажиллаж байж уурхайгаас сум хүртэлх ердөө 24 км-т зам тавьж чадахгүй өнөөг хүрсэн атлаа шороон замаар нүүрс тээвэрлэж, байгаль орчин сүйтгэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн  малчин н.Цэвэгмид “Өмнөговь аймгийн Гурвантэс суманд бороо орохгүй, 4-5 жил гандуу байсан. Сүүлийн хоёр жил сайжирсан ч дахиад уул уурхайн компаниуд нэмж лиценз гаргуулна гэж байна. Үүнийг цуцлуулж, мөн одоо үйл ажиллагаа явуулж буй компаниудыг нөхөн сэргээдэг, хариуцлагатай болгож, үгүй бол үйл ажиллагааг нь зогсоомоор байна” гэв.

Хэвлэлийн хурлын үеэр иргэд уул уурхайн компаниудын гаргаж буй зөрчлүүдийг дурдсан юм. Тухайлбал, Алтай-Уул гэх уул нь 1997 оныг хүртэл улсын тусгай хамгаалалтад байсан боловч болиулж, уул уурхайн компаниуд орсноор гүний усыг хэтрүүлэн ашиглаж, хог хаягдал үүсгэж, зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн ашигласан зөрчил гаргажээ. Түүнчлэн “Нүдэн булаг”, “Зосон чулуу” зэрэг эрүүл мэндэд тустай байгалийн баялаг уул уурхайн үйл ажиллагаанаас болж үгүй болсон байна.

Одоо тус суманд Жавхлант ордын далд уурхай 10 гаруй жил ажиллахдаа шороон замаар тээвэрлэлт хийж байгаагийн дээр, дахин өдий төдий компани аймаг, сумын 9 гайхамшгийн нэг болох "Хүрэн ханын хэц"-ийг хууль бусаар ухах гэж байгааг иргэд эрс эсэргүүцэж, дахин уурхай нээхийг зөвшөөрөхгүй гэлээ. Иймд Гурвантэс суманд дахин уул уурхайн компани нээгдэж үйл ажиллагаа явуулахыг иргэд зөвшөөрөхгүй бөгөөд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч шийдвэрлүүлэхийг хүслээ.

Өдгөө тус суманд Овоо Толгойн уурхай, Нарийнсухайтын уурхай, Чинхуй МАК, Өсөх Зоосын уурхай, Зангат-Уулын уурхай (Жавхлант орд), Хүрэнтолгойн уурхай, Хүрэншандын уурхай, Наранжаргах уурхай, Нармандах уурхай зэрэг уурхайнууд үйл ажиллагаа явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-15 103.229.120.237

Монголыг мал биш уур уурхай л тэжээж байгаа шүү яс юман дээр. Малчид төрийн алба хаагдыг цалинжуулж байгаа гэж блайраад байв даа.

Avatar

mgl 2026-06-15 202.131.233.50

Ene heden orjuudiig yaya daa baiz. bi gej tseejee deldehees oor yum setgehgui. oorsdiinhoo tsalin tetgever , emneleg surgiuuliin zardliig haanaas gardgiig medehgui bgan bhda????

Avatar

Тийм шүү 2026-06-15 202.9.40.166

УС, байгалиа хамгаалах, Нутаг усаа ухуулаад амьдрах аргагүй болсон малчдын асуудал бол оршихуйн, Үндэсний аюулгүй байдлын асуудал шүү. Доорх тролуудыг бид танинаа, мөнгө чинь даанч юм болохгүй дээ, чааваас ингэж ч амьдрах гэж?

Avatar

Нэргүй 2026-06-15 66.181.160.9

Энэ шаардлагуудын зарим нь үндэстэй, зарим нь хийрхэл байна!! Ер нь нутгийн иргэд уул уурхайн компаниудыг шантажлан мөнгө олох аргыг "тэргүүн туршлага" болгон хэрэглэдэг болсон нь нэг талаас уул уурхайн хөгжилд ноцтой саад болж байгаа шүү!!!

Avatar

Нэргүй 2026-06-15 66.181.160.9

1970-аад оны үед Өмнөговь аймгийн Ноёг сумын нутаг дахь хадан цохион ууланд "Толь хад" гэдэг том хайвтгай гялгар, яг л толь шиг хүн дүрсээ харж болдог хад байсан гэдэг. Гэтэл тэр хадыг орос цэргүүд аютомат буугаар шүршиж буудаад барзайлгаад хаясан гэж нутгийн иргэд ярьдаг байсан. Тэр үед одооны энэ хэдэн авгай нар шиг, эсэргүүүцэх тухай ойлголт ч байгаагүй юм чинь!!

Avatar

Нэргүй 2026-06-15 59.153.114.102

Улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлж бгаа үйлдвэр уурхайг хаана гэж юу байсын. Нутаг мундсан биш малаа өөр газар маллахгүй юу. Хэдхэн малчин гэсэн шантаачдын эрх ашигт нийцүүлдэг юм гэж байхгүй ээ.

Avatar

Нэргүй 2026-06-15 188.162.248.217

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-06-15 103.242.47.254

газар газрын ийм хэдэн балай авгай нар байж л байдаг, зарим нь мал маллахгүй төв дээр байдаг малчдын нэр бариад солиорно, иргэний хөдөлгөөнийхөн хэвлэл мэдээллийн гэх амьтад хэдэн үг заагаад өгчихнө тэгэнгүүт нөгөөхийг нь тоть шиг давтаад өөрсдийгөө хорвоод байхгүй сүрхий амьтад гэж ойлгоод хөөрөөд тэнэгтээд солиорч өгнө.

Avatar

ZOCHIN 2026-06-15 103.119.92.177

Хэдэн малаа туугаад өөр газар очоод амьдараа үргэлж л асуудал….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж