Бид Оюутолгойн уурхайгаас улсын төсөвт хэдэн төгрөг орсон бэ гэдэгт анхаарлаа хандуулж иржээ. Харин төрийн авдарт оролгүйгээр ихэнхдээ компаниас компанийн хооронд, хүнээс хүний гарт хүрч шингэдэг үнэ цэнийн талаар тэр бүр ярихгүй өдий хүрчээ. Зах зээлийн амьд харилцаагаар дамждаг энэхүү мөнгөний урсгалыг эдийн засагт “давалгаалсан нөлөө” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, томоохон төслүүдийн эдийн засгийг хөдөлгөдөг жинхэнэ хөдөлгүүр юм.
Судалгааны MMCG компани нээлттэй мэдээлэл ашиглан тооцоолсноор “Оюутолгой” компани 2024 онд эдийн засагт 7.6 их наяд төгрөгийн үнэ цэн буюу давалгаалсан нөлөөг бий болгожээ.
7.6 их наяд гэдэг алслагдмал тоо биш юм. Энэхүү мөнгө эдийн засагт хэрхэн яаж шингэснийг тайлбарлах аваас харин ч та бидний халаасанд, эзэгтэйн торонд, өрх гэрийн хэрэглээнд, үр хүүхдийн минь боловсролд зарцуулагдсаныг түвэггүйхэн ойлгоно. Шингэх шингэхдээ өсөж үрждэг. Яг л үр тариаг суулгаад арвин ургац хурааж, айл өрх бүрийн ширээн дээр очдог талхтай зүйрлэж болно.
“Оюутолгой” компанийн Монгол Улсын ДНБ-д үзүүлэх нөлөө нь зөвхөн өөрийн шууд бий болгосон нэмүү үнэ цэнээр тодорхойлогдохгүй. Уурхайн үйл ажиллагаа ханган нийлүүлэгчид, ажилчдын орлого, хэрэглээ болон бусад салббарт дамжин тархаж, нийт эдийн засагт илүү өргөн хүрээний нөлөө үзүүлдэг талаар MMCG компанийн гүйцэтгэх захирал Ч.Даваасүрэн тайлбарлав. ДНБ-г бүрдүүлсэн 7.6 их наяд төгрөг эдийн засагт үндсэн гурван сувгаар дамжжээ.
Шууд нөлөө: 2024 онд Оюутолгойн үйл ажиллагаанаас ДНБ-д шууд орж буй үнэ цэн нь 4.7 их наяд төгрөгт хүрчээ. Тус төсөл дээр 20 гаруй мянган монгол залуус дэлхийн түвшний техник технологийг удирдан ажиллаж, 215 мянган тонн зэс, 206 мянган унц алт үйлдвэрлэжээ. Тэдний авсан цалин хөлс, бүтээгдэхүүнээ борлуулаад улсад төлсөн 20 гаруй төрлийн татвар хураамж, ашиг зэрэг нь дотоодын эдийн засагт оруулж буй шууд хувь нэмэр юм.
Шууд бус нөлөө: Уурхай бол өөрөө эдийн засгийн хамгийн том хэрэглэгч юм. Тэнд ажиллаж буй 20 гаруй мянган хүний хоол хүнс, ажлын хувцас хэрэглэл, унаа тээвэр, уурхайд хэрэглэгдэх бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг бусад ханган нийлүүлэгчдээс авч, туслан гүйцэтгэгчдээр гүйцэтгүүлдэг. “Оюутолгой” компани 2024 онд үндэсний 642 аж ахуй нэгжээс 3.1 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авчээ. Тэдгээр ханган нийлүүлэгчдийн ажилчдадаа төлсөн цалин хөлс, улсад төлсөн татвар хураамж, өөрт үлдсэн ашиг зэрэг нь 1.4 их наяд төгрөгийн нэмүү өртгийг эдийн засагт бий болгосон байна. Дотоодын компаниуд өсөж хөгжиж, ажлын байр олноо бий болгож, сайжрах тусмаа том төслийн үр өгөөжийг ахиу хүртэж, эдийн засагт оруулах хувь нэмэр нь нэмэгддэг.
“Оюутолгой” компанийн 2024 оны үйл ажиллагааны жилийн тайлангаас харвал ханган нийлүүлэгчдийнх нь тоо 2023 онынхоос 8 хувиар, худалдан авалтын үнийн дүн 25 хувиар тус тус нэмэгджээ. Үндэсний ханган нийлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь компаниуд “Оюутолгой”-н стандартыг хангахын тулд өсөж хөгжин шинэчлэл хийж, технологио сайжруулж, ажилчдаа сургаж байна. Тус уурхайгаас худалдан авалтдаа зарцуулсан нэг төгрөг бүр 0.296 дахин үржигдэж, эдийн засгийн “цусны эргэлт”-ийг тэтгэдэг.
Өдөөгдсөн нөлөө: Үүнийг товчхоноор хэрэглээнээс бий болсон эдийн засгийн үр өгөөж гэж ойлгож болно. Уурхайн ажилчид болон ханган нийлүүлэгч компаниудын ажилчид авсан цалингаараа орон сууц авч, дэлгүүрээс хүнсээ цуглуулж, үйлчилгээний салбарт мөнгөө зарцуулдаг. Байрны гадаах супермаркет, ресторан, үр хүүхдийнхээ сургалт хөгжилд зориулсан хэрэглээний төлбөрүүд нь ихэвчлэн эдийн засагт үй олноор ажлын байр бий болгодог жижиг, дунд үйлдвэрлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дансанд шууд очдог мөнгө юм. Гараас гарт хүрч, иргэдийн халаасанд шингэдэг энэхүү мөнгөн урсгал 2024 онд эдийн засагт 1.5 их наяд төгрөгийг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн ажилчдаар дамжин эдийн засагт шингэж буй 1 төгрөг бүр 0.32 дахин үржигдэж, нэмэгдэл өртгийг бий болгодог байна. Ажилчдын цалин хөлс, нийгмийн хангамж өндөр байх тусам хэрэглээгээр дамжсан энэхүү өдөөгдсөн нөлөө улам нэмэгддэг аж.

Дүгнэж хэлбэл, Оюутолгойн бий болгосон 1 төгрөг бүр зах зээлийн сувгаар дамжин компаниас компани, компаниас хүн, хүнээс хүнд дамжихдаа 1.6 дахин үржигдэн баялаг бүтээдэг бөгөөд 2024 онд 7.6 их наяд төгрөгийг Монгол Улсын ДНБ-д оруулжээ. Сонирхуулахад, улсын хэмжээнд уул уурхайн салбарын үржүүлэгчийн нөлөө 1.7 байдаг бол Канад улсад 1.6 байдаг юм байна.
Эдийн засагт шингэсэн 7.6 их наяд төгрөг бол зөвхөн статистик биш, бидний халаасанд шингэсэн асар их боломж юм. Хэрэв энэхүү мөнгө нэг дор бөөн байсан бол бид юу бүтээж болохыг төсөөлөөд үзье,
- Орон сууцны баталгаа: 50 мянга гаруй өрхөд тус бүр 150 сая төгрөгийн ипотекийн зээл олгож, шинэ сууцанд оруулах боломжтой.
- Боловсролын үнэмэмж: Бага, дунд боловсролын салбарт зүтгэж буй 40 мянган багшийн сарын цалинг 4.5 сая төгрөгт хүргэж, тэдний нийгмийн баталгааг бүрэн шийдэж болно. Цаана нь дахиад илүү гарна.
- Эрүүл мэнд ба эрчим хүч: Аймаг, хот бүрд "Бөөрөлжүүт"-ийнх шиг хүчирхэг цахилгаан станц эсвэл орчин үеийн Хавдрын төрөлжсөн эмнэлэг барих санхүүгийн чадамж юм.
- Хүүхэд бүрийн ирээдүй: Монголын хүүхэд бүрд 4.5 жилийн турш сар бүр 100 мянган төгрөгийн хадгаламж үүсгэх нөөц.
- Ногоон хөгжил: "Рио Парк" шиг олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжийг Монголын бүх сумдад барьж, иргэд хаана ч ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх боломж юм.
Гэхдээ энэхүү 7.6 их наяд төгрөгийн нэмүү өртөг бол төрөөс хуваарилдаг төсөв биш, харин таны бизнесийн захиалга, таны дэлгүүрийн борлуулалт, таны хүүхдийн сургалтын төлбөр болж буй зах зээлийн “амьд” урсгал гэдгийг ойлговол Оюутолгойн уурхай эдийн засагт хэр хэмжээний үр суулгасан нь тодорхой юм.
Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд эдийн засгийн араа улам эрчтэй эргэж, бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид болон өрх гэр бүлүүдийн амьжиргаанд шинэ боломжуудыг тасралтгүй бий болгох нь ойлгомжтой. Бидний амьдралд үүссэн ийм хэмжээний бодит боломжийг ирээдүйн баталгаа болгох ухаан монголчууд биднээс хамаарах билээ.
3,605.46






















































Нэргүй 2026-06-15 202.55.188.94
Манай улс ухсан нүх, бөөн өртэй үлдэнэ. Ногдол ашиг хэзээ ч авахгүй.
Нэргүй 2026-06-15 103.57.94.14
Монголчууд аа ! Эх орныхоо эдийн засгийн хөгжлийн ийм лут том хөлөлгүүрийг хөөж гаргах нь зөв юм уу ?!
Өөрсдөө сайн тунгаан бодоцгоогооч !!!
Женко, 10%-ийн Аваасүрэн нарын толгойлсон Далд Засги йн Газрын бодлогыг битгий дагаарай !!!
Нэргүй 2026-06-15 202.9.40.195
НОХОЙН БААС
Нэргүй 2026-06-15 66.181.178.225
2 догч Бороо голдыг хаа, зогсоо, 80тн алт, 500тн мөнгө гаргачихсан.
зочин 2026-06-15 138.252.29.4
NEW.MN ОТ-н халаасанд орсон байх даа. Имй юм бичиж байхыг бодоход. Энэ мөнгө чинь тооцож үзвэл маш бага мөнгө шүү.
Нэргүй 2026-06-15 202.21.107.20
Danh pzdaagain hereg yagaad chimeegui bolood bna ter danhan bandilzagana hulgailsan mongo ih shuuu
kkk 2026-06-15 66.181.179.67
гоё тооцоо байна
зочин 2026-06-15 66.181.164.157
Үржүүлэгчийн нөлөө ч гэх шиг 22 маянган хувьсагч бзда та нар зайлаарай. Хэний даалгавараар ингэж хуцаж байна.
зочин 2026-06-15 66.181.164.157
Битгий х**, Би үр хүүхэд хойч үе маань 22 тэрбум долларын өрөнд оруулахыг хүсэхгүй байна Муу тролл минь чи сонс РиоТинто баялаг ухаж авч байгаа бол зардал гаргаж ажиллах хүчний зардалаа төлөх ёстой. Энэ улсад орж байгаа хөрөнгө биш, Рио Тинто тэр төлөх ёстой төлбөр усны төлбөр нөөц ашигласны төлбөр төлөх ёстой хүний хөрөнгө олж ашиг авчихаад буцаагаад биднийг өрөнд оруулдаг
ямар хөрөнгө оруулалт байдаг юм.Рио Тинто өөрийхөө мөнгийг буцаагаад бидэнд зээл хэлбэрээр өндөр хүүтэй зээлшаагаад.
сонгогч 2026-06-15 202.9.46.176
Оросуудын барьж өгсөн Эрдэнэт үйлдвэр 50-иад жил Монгол улсыг тэжээж, жилд улсын төсвийн 4.8 – 7.2 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг бол Эрдэнэтээс 6 дахин том Оюутолгойн гэрээ 16 жилд Монгол улсыг 20,0 тэрбум ам долларын өрөнд оруулж, жил бүр улсын төсвийн зарлагын 14,25 %- тай тэнцэх 4,7 их наяд төгрөгийг хүүлж байна…!!! … ???
d 2026-06-15 202.55.191.130
Ashiglaltand orood ehnii 30 jil MOngold 1 tugrug ch uggui gedeg
Нэргүй 2026-06-15 66.181.160.9
ГОК-ийн баялгийг оросууд 1990 он хүртэл ьагоноор өдөр шөнөгүй зөөсөн, тэхдээ хүдрийн агуулагд хичнээн алт, мөнгө байгааг монголчуудад хэлдэггүй байсан. Тэр байтугай манай улс 1990 он хүтэл улсын төсвөөс орост татаас төлдөг байсан гэж Ерөнхий сайд асан иД.Содном гуай ярьдаг!!
Нэргүй 2026-06-15 202.126.88.71
битгийхудлаа шаагаадбгаарай. ашгллтад орсн цагаас монглыг тэжээж ирсниыг хужааманжуудын гараар ороод хулгайн бузр шингсн манжхужаагууд 40жил өдр шөнгүй хулгайлж цөлмжсбгаа бузр шаарнууд бүгдийн ухж гаргж буудс ёстой хужааманж золбн бацаанууд хулгайч шаасн.
Нэргүй 2026-06-15 202.55.188.94
х****а. 1976 онд ашиглалтад орсон. 1990 оны хүнд үеийг нуруундаа үүрч гарсан шүү. Тэр үеэс л өгөөжөө өгөөд эхлсэн шүү. Ганц уурхай биш бүхэл бүтэн хот, төмар зам, уурхай, эмнэлэг сургууль, 2 дулааны станц гэх мэт бүхэл бүтэн хот байгуулсан. Оюутолгойн кэмптэй ххрьцуулах аргагүй, одоо ч оюутолройгоос их ашиг өгч байна. Оюутолроы өр үлдээж байна
Нэргүй 2026-06-15 103.57.94.14
Улсын төсвийн 25-30 хувийг Оюу Толгой бүрдүүлж бгаа шүү !!!