niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:33 UTC Эх: https://news.mn/r/2872413/ a76b8f99f1f40db3… ← niitlelch.mn руу буцах

АН: "Нийгмийн даатгалын ерөнхий хууль"-ийн төслийг хэлэлцэж байна

АН: "Нийгмийн даатгалын ерөнхий хууль"-ийн төслийг хэлэлцэж байна

АН: "Нийгмийн даатгалын ерөнхий хууль"-ийн төслийг хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус тус хуралдан, тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүд, цаг үеийн асуудлуудаар мэдээлэл сонсож, байр сууриудаа нэгтгэдэг. Энэ дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2026.06.15/ ээлжит хуралдаанаараа гурван үндсэн асуудал хэлэлцэж байна.

Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм. Уг төслийг Засгийн газар 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд танилцуулгыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон салбарын мэргэжилтнүүд хийхээр төлөвлөжээ.  Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл сонсоно. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин танилцуулга хийх юм.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ. Уг төслийг Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд танилцуулгыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр хийж, гишүүдийн асуултад хариулах юм. Хуралдааны үеэр дээрх асуудлуудаар гишүүд мэдээлэл сонсож, санал солилцоно. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-15 202.126.90.2

аж ахуйн нэгжүүд НДШ төлдөгийг болиулаад өгөөч

Avatar

Зочин 2026-06-15 202.9.46.129

тэр тооцооллоо янз бүрийн тохиолдолд хийж болж байгаа эсэхийг нь сайн шалгах хэрэгтэй. Орчин үед програм хангамж, хиймэл оюун ухаан хөгжсөн үед хүн бүрээр тохиолдол бүрээр тооцоолох боломжтой.

Avatar

Зочин 2026-06-15 103.168.34.80

1996 оны тэтгэврийн хуулиар тэтгэврийг ажилласан жил, 60 сарын дундажаар шударгаар өндөр тэтгэвэр тогтоодог байсан. 30 жил ажиллсан хүний цалинг итгэлцүүрээр бодход сүүлийн 60 сарын дундажаас их гардаг юм байна лээ шүү!!!! Одоогийн Ер сайдын яриад байгаа нь 67,5%-ийг 72,5 % болгочихоод шудрага гээд байх юм. Зарчим нь адилхан. Өндөр тэтгэвэр авах ёстой хүмүүсийн тэтгэврийг цөөхөн жил, бага төлж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс рүү шилжүүлж тэгшитгээд байхаа болимоор. Ард түмэн тэнэг биш!!!!!!

Avatar

Нэргүй 2026-06-15 59.153.113.207

"Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль" гэнэ. Софт хууль, кодексоор л зохицуулагддаг зүйл шүү дээ. Бүх харилцааг хуульчилна гэдгээ болих хэрэгтэй. ЭЗХБХ-ын материалууд, кодексууд бэлээхэн бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж