Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.06.15/ Төрийн ордонд болж байна.
"Нийслэлийн 8 хүнийг яллагдагчаар татан, 3 хүнийг цагдан хорьсон"
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Монгол Улсын төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд байна. Засгийн газраас бондын баталгаа гаргаж өгдөг. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт 2026 онд 4.6 их наядаар батлагдаж, гүйцэтгэл нь 0.6 их наяд төгрөг байна. За ингээд үдээс хойшх сонсголоор эхний хоёр илтгэл танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, үг хэлнэ.
Шинжээч н.Данаасүрэн:
-Туулын хурдны замын төсөл дээр маргааш Аудитын газрын дарга нь өөрөө дүгнэлтээ хэлэх учраас энэ дүгнэлтээ төсвийн гүйцэтгэл, санхүүгийн шинжилгээнд хийсэн дүгнэлтийн хүрээнд танилцуулъя. Нийт 16 мега төслийн төсөвт өртөг 8.1 тэрбум ам.доллар буюу 28.9 их наяд төгрөг. Тодруулбал, 2025 оны улсын төсвийн 93 хувьтай тэнцэх дүн, орон нутгийн нийт төсвөөс 3.6 дахин, хотын төсвөөс 6.5 дахин их дүн юм. Эдгээр төслүүдийг үр ашигтай хэрэгжүүлэх нь чухал байгаа.
Метроны төсөл хамгийн их буюу 30 хувийг эзэлж байгаа бол нэг, хоёрдугаар тойрог зам, Сэлбэ дэд төв, Тавдугаар станц, Туулын хурдны зам төслүүд 70 орчим хувийг эзэлж байна.
Нийт 16 төслийн 10 нь 2025-2027 он хүртэл хэрэгжихээр байгаа ч цаг хугацаан дундаа орсон хэдий ч 28.9 их наяд төсөвт өртгийнхөө таван хувийг л зарцуулсан байна. Тодруулбал, Дүүжин тээвэрт 26 хувь, Туулын хурдны зам болон Баянхошуу дэд төв 22 хувьтай байгаа бол бусад төслүүдийн зарцуулалт хангалтгүй байна.
Нийслэлээс хэрэгжүүлж буй 16 мега төслүүдийг зургаан эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Гадаад зээл, гадаад бонд нь 54 хувь буюу 15.5 их наяд төгрөг байна. Тухайлбал, төр хувийн хэвшлийн түншлэлээр 25 хувь, нийслэлийн төсвөөр 19 хувь, буцалтгүй тусламжаар хоёр хувь, гадаад бондоор найман хувь, гадаад зээлээр 46 хувийг санхүүжүүлж байна. Улаанбаатарт том төслүүдийг эрэмбэлдэггүй юм байна. Төсвийн төлөвлөлт, тайлагналтийг ил тод байршуулах шаардлагатай байна.




АТГ-ын дэд дарга Г.Азжаргал:
-АТГ-аас прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт дээр зарим мэдээлэл өгөх зөвшөөрлийг олгоогүй байна. Тиймээс бусдын овог нэрийг хэлэхгүйгээр тодорхой мэдээллийг өгье. УЕП-ын тушаалаар 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч, шалгаж байна. Үүнээс, Туулын хурдны замын 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий төслийн тендер, санхүүжилт олгохдоо нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, мөн Шинэ тойрог авто замын ТЭЗҮ, зураг төсөвтэй 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер, Сэлбэ дэд төвийн долоон багц ажил зэрэг нийтийн тээврийн зургаа, замын салбарын дөрөв, барилгын салбарын дөрөв, эрчим хүчний салбарын тав, усны салбарын таван гээд нийт 24 төсөл хөтөлбөр байгаагаас 11-д нь санхүүжилт олгоогүй бол 13 төслийг эхлээд явж байгааг шалгаж байна. Шалгалтын явцад 30 дансны 2.6 их наяд төгрөгийн дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, найман хүнийг яллагдагчаар татан, гурван хүнийг цагдан хорьсон байна.
НЗДТГ, НИТХ болон түүний харьяа байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын мэдээллийг өгье. Өнгөрсөн 2024 онд нийслэлд томилогдохоор нэр дэвшсэн 1725 мэдүүлэг гаргагчийг хянаж, 80 мэдүүлэг гаргагч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 198 сая төгрөгөөс дээш ХОМ мэдүүлсэн байна. Өнгөрсөн 2025 онд 821 нийтийн албан тушаалтныг хянаж, 693 албан тушаалтныг зөрчилгүй, 98 албан тушаалтан томилогдвол зөрчил үүсч болохуйц, зургаан албан тушаалтныг илт зөрчилтэй гэж сануулж, хүргүүлсэн. Энэ онд 310 албан тушаалтны ХОМ-ийг хянаж, 257 нь зөрчилгүй, 22 хүнийг анхааруулж, гурван албан тушаалтныг илт зөрчилтэй гэж хүргүүлсэн.
"НИТХ-ын төлөөлөгчид ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, 104 суудал эзэлж байна"
Шинжээч н.Хосжаргал:
-Нийслэл 2024 онд төсвөө дөрвөн удаа тодотгохдоо анх батлагдсан төсвийн алдалдлыг нэмэгдүүлж баталсан. Өнгөрсөн 2025 онд анхны баталсан төсвийн алдагдлыг бууруулсан үзүүлэлттэй харагдаж байгаа ч тухайн оны төсвөөс санхүүжих дүнг бууруулсан нь хууль зөрчсөн байна. Төсөл арга хэмжээний мөнгөн дүн нэмэгдүүлэхдээ нийслэлийн төсвийн төсөлд тусгагдаагүй, урт болон богино хугацааны баримт бичигт тусгагдаагүй, уялдаагүй байсан. Нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр орлогын өсөлт 23.7 хувь байхад зарлагын өсөлт 34.6 хувьтай, алдагдалтай гарч төсвийн зарчмыг хэрэгжүүлээгүй байна. Баталсан төсөвтэй харьцуулахад төсвийн зарлагын гүйцэтгэл дунджаар 77 хувьтай байгаа нь төлөвлөсөн хөтөлбөр, арга хэмжээний биелэлт зорилтот түвшиндэээ хүрсэн гэж үзэхээргүй байна. Хөрөнгө оруулалтын зардал нийт төсвийн зардлын 53 хувийг эзэлж байгаа бөгөөд төсөл арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга н.Оюумаа:
-Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 16 хуулийн этгээд, компани үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 26 орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 2025 онд долоон компани 7.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан болд есөн компани 14 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Мөн 18 аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 18.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 6 үйлдвэр алдагдалтай ажиллаж байгаа бол дөрвөн компани аудитын хязгаарлалттай дүгнэлттэй гарсан.
Эдгээр хуулийн этгээдүүд 16 мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Тухайн төсөл хөтөлбөрийг хариуцсан бүх мэргэжилтнүүд энд ирсэн байгаа. Нийт 16 мега төсөл 28.8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй. Өнөөдөр 1.3 их наяд төгрөгийн зарцуулалттай буюу 4.8 хувийн гүйцэтгэлтэй байна.
Шинжээч н.Мөнхбаатар:
-Нийслэлд орон нутгийн өмчит 43 аж ахуйн нэгж байгаагаас нийслэлийн өмчит 40 бол 30 нь компани, 26 нь ОНӨААТҮГ байна.
НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байна. Нийт суудлын 65 буюу 62.5 хувь нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрсөн байна. Мөн 10 төлөөлөгч байгууллагын гүйцэтгэх удирдлагын албан тушаал эрхлэхийн зэрэгцээ бусад байгууллагын ТУЗ-ийн түвшний шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байгаа нь засаглалын төвлөрөл, хяналтын хараат бус байдал, ашиг сонирхлын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна. Тодруулбал, НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.
"Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд 3.1 их наяд төгрөгийг зарцуулна"
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва:
-Өнөөдрийн байдлаар 25 нэр төрлийн орлого төвлөрч байгаагаас 17 нь татварын, 8 нь татварын бус орлого бүрдүүлж байна. Төсвийн тухай хуульд 2021 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2022 оноос эхлэн ААНОАТ-ын 40 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр хуульчилсантай холбоотойгоор томоохон өөрчлөлт орсон. Судалгаанаас харахад нийслэлийн орлого жил бүр тогтвортой өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны тавдугаар сарын гүйцэтгэлээр 2026 онд 5.4 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс татварын орлогоор 4.2 их наяд төгрөг, татварын бус орлогоор 1.1 их наяд төгрөг төвлөрүүлнэ. Үүнд ХХОАТ-аар 58 хувийг, ААНОАТ-аар 29 хувийг бүрдүүлнэ. Төсвийн орлогын бүрдүүлэлт 81.7 хувийг гүйцэтгэлтэй байна. Зарлагын гүйцэтгэл 78.6 хувьтай байна.
Төсвийн урсгал зардлын төлөвлөгөөг авч үзвэл, хот тохижуулалтын зардалд 24.6 хувь буюу 495.2 тэрбум төгрөг, нийтийн тээврийн алдагдлын татааст 18.8 хувь буюу 377.6 тэрбум төгрөг, цалин хөлс, урамшуулал, нийгмийн даатгалд төлөх шимтгэлд 329.2 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 161.8 тэрбум төгрөг, бусад зардалд 216.9 тэрбум төгрөг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 79.7 тэрбум төгрөг, КОП-17 хуралд 70.1 тэрбум, дамжуулан зээлдүүлсэн зээл 95.8 тэрбум, Засаг даргын нөөц санд 36 тэрбум төгрөг, агаарын бохирдлыг бууруулахад 52.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Хөрөнгө оруулалтын зардлын батлагдсан төлөвлөгөөгөөр нийт 5 их наяд төгрөг баталснаас тайлант хугацаанд 629.8 тэрбум төгрөг буюу 12.4 хувийн биелэлттэй байна. Нийт гүйцэтгэлээр нь авч үзвэл 90.9 хувийг нийслэлийн хөрөнгө оруулалтын зардал эзэлж байна. 2024-2026 онд нийт хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 1.4 их наяд байсан бол 2026 онд 4.6 их наяд төгрөгт хүрч, үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжиж буй томоохон мега төслүүд хэрэгжүүлж байгаатай холбоотой байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд 3.1 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн бол 1.5 их наяд төгрөгөөр нийслэлийн үнэт цаасаар хэрэгжүүлнэ.
"Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өссөн"
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Улаанбаатар хот болон улсын төсвийн хоорондын харилцаа, цаашид анхаарах асуудлаар танилцуулга бэлтгэлээ. 2026 онд нийслэл 2.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Үнэт цаас болон зарлагын хэмжээ 2.6 их наяд төгрөг байна. Мөн улсын төсвөөс 42.6 тэрбум төгрөгийг нийслэлд олгож байна. Нийслэлийн төсвийг Хүн амын орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хөрөнгийн татвар болон татварын бус орлогоос бүрдэж байна. Нийслэлийн төсвийн орлого 2025 оны гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 24 хувиар өссөн. Улсын төсөвтэй харьцуулбал, нийслэлийн төсвийн бүтэц ХХОАТ болон ААНОАТ нь нийслэлийн орлогын 70 орчим хувийг бүрдүүлж байгаа нь нэгдсэн төсвийн 40 орчим хувиас өндөр үзүүлэлт бөгөөд нийслэлийн орлого хөдөлмөр эрхлэлт, ААН-ийн үйл ажиллагаанд суурилсан татварын баазад илүү төвлөрснийг харуулж байна.
Нийслэлийн төсвийн зарлага 2025 оны гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 32 хувиар өссөн. Өнгөрсөн 2022 оноос хойш зарлагын тэлэлт үүссэн. Тодруулбал, 2022 онд 1.4 их наядын зарлагатай байсан бол 2026 онд 7.8 их наядын зарлага батлагдсан байна. Нийслэлийн төсвийн алдагдал 2026 оны төлөвлөгөөгөөр -2.4 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн алдагдлын 232.8 хувьтай тэнцэхээр байна. Улсын төсвийн алдагдал нэг их наяд төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн алдагдал дангаараа нэгдсэн төсвийн нийт алдагдлаас өндөр байна. Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсч, улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байна. Нийслэлийн төсвийн зардлын өсөлт нь нэгдсэн төсвийн алдагдалд нөлөөлж байгаа учраас бид цаашдаа төсвийн зардлыг нийслэл дээр хянах тогтолцоог бий болгож, Төсвийн тухай хууль болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд зохицуулалт оруулахгүй бол асуудал үүсэх эрсдэлтэй. Оны төгсгөл рүү механик зохицуулалт хийхээс өөр замгүй болно. Нэг ёсондоо төсвийн алдагдлаа барихын тулд нийслэлийн зардал, санхүүжилтийг хязгаарлах байдал руу орно. Улсын төсвийн гадуур нийслэлийн төсөв алдагдал бий болгож, хяналт тавих боломжгүй болж байна.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг хуулиар Төсвийн хуульд байсан зарлагын бүх бүтцийг чиг үүргийн эрх мэдлийг нийслэл рүү татаж, зөвхөн орлого талыг нь улсын төсөв дээр үлдээсэн. Ингэснээр орлогоо хянаж, зарлагаа хянах боломжгүй болсон.






















3,605.46






















































зочин 2026-06-15 66.181.187.111
Хотын шинэ удирдлагуудад зөвлөхөд нэгэнт Улаанбаатар хотын дундуур аюултай бодис ачсан вагонуудыг явахгүй Богд -Уулыг тойруулж явуулах бүтээн байгуулалт хийгдэж байгаа тул суудлын галт тэргийг мөн адил түүгээр явуулж Туулын хурдны замыг хот дундуур явж буй төмөр замын оронд трассыг татаж байгуулах, төмөр замын баруун талын терминалыг 22 товчоонд зүүн талын терминалыг баянзүрх товчоон дээр байгуулбал туул гол ямарч нөлөөлөлгүй болно.
Зочин 2026-06-15 103.57.93.180
Хотын санхүүгийн мегежментийг сүйрүүлжээ энэ Нчмбаатарын баг Прокурор түргэн хөлөлж шалгалтаа дуусгаж 5 р цахилгаанд станц зэрэг онц чухал ажлаа хотын шинэ дарга биечлэн харижцаж дуусгахгүй бол хөл толгойгүй юм болж байна шүү
Нэргүй 2026-06-15 103.212.118.240
МЭНДСАЙХАНЫ ҮГЭЭР БОЛ ЦААШИД НИЙСЛЭЛ ЮУ Ч ХИЙХГҮЙ БОЛОХ ЮМ БАЙНА.ЗГ РОТЫН ТҮГЖРЭЛ, УТААНЫ ЭСРЭГ УУЛААСАА ЮМ ХИЙХГҮЙ Л ДЭЭ. НЯМБААТАР ГЭДЭГ ЭДГЭЭДИЙГ ДАРЖ АВААД АМАР САЙХАНДАА ЖАРГАХ НЬ Л ДЭЭ.
Нэргүй 2026-06-15 178.174.229.45
BUGDIIG N BUUDAJ ** VIRUS BAKTER =OYUERDENETEI M HAMT
Нэргүй 2026-06-15 103.57.94.14
Энд тэндхийн ТУЗ-ийн гишүүн болж мөнгө иддэг МАН-ынхны шилдэг арга шүү дээ.
Иргэн 2026-06-15 103.57.93.161
бэрхиян галч бацаан нянгар нохойнууд Монголд их гай тарьлаа .
Үүниыг бий болгосон хүн хог бол хүрэлсүх Энэ гай МАНмн толгойд 30 жил түүн дотор сүүлийн 10 жил Монгол төрмйн толгойд байлаа. Хулгай их наядаар яригдаж ,нрэн цээрээ алдаж авилга монголын бүх улс улсын нэртэй газрууд төртэй холбоо бүхий бүх газруудад жишиг болсон нь эдгээр хүнихогнуудтай холбоотой Говь Алтайн цэхэр хулгайч Амарбхясгалан бас оролцсрн
Нэргүй 2026-06-15 103.229.121.37
Чухал ажил эхэлж удирдаж байгаа хүмүүсийг барьж хориод уг ажил уарагш ахих уу, харин шалгаад сануулаад анхааруулаад шахаж шаардаад уг чухал ажил нь урагшлах уу ЕС Учрал хотын мэр хэмээгч Пүрэвдагва нараа.Аливаа ажлыг эхлүүлэхийн тулд санхүүжилт мөнгө шаардлагатай байдаг Тэгээд эхний санхүүжилт хийгдэнгүүд юу юуны туханд хүрэлгй хардаж сэрдээд барьж хориод байж болох уу Учрал аа. Олны итгэлийг бүү хөсөрдүүлээрэй.
А 2026-06-15 202.126.88.139
Бүгд хувийн хэвшил хийх юман дээр өмчит үйлдвэрийн газар төсвөөс мөнгө авч цусалдаг, тендер авч цавчаа хийдэг,
Нэргүй 2026-06-15 103.229.121.37
Нийслэлийн ЗД Пүрэвдагва маш удаан хөдөлж байна Нийслэлийн ЗД болоод олны чихэнд хүрэх юу ч хэлсэнгүй хийсэнгүй.Барилгын ажлыг явуулах хугацаа хязгаарлагдмал манай орны нөхцөлд , удахгүй нар буцах гэж байхад нөгөө хурдны замын, метро барих ажлыг шалгасан хэвээрээ дүн нь гарч хэзээ ажлаа эхлүүлэх нь тодорхойгүй, 5-р ЦС-ын санхүүжилт, хог шатааж ажиллах ЦС-ыг бариулах тендер гээд хийсэн юм огт алга. Муу байна.
Нэргүй 2026-06-15 202.126.89.217
нийслэлийн луйварчин дээрэмчин авилгач хулгайч нарыг сонгосон Сонгино-хайрхан дүүргийн малнуудийг яая даа эргүү харанхуй толгойгоо угаалгаж ирээдүй үерүүгээ нулимж байгаагаа мэдэхгүй малнаас дор
иргэн 2026-06-15 202.21.104.2
Өөрсдөө сонсголдоо ирээч эрхэм гишүүд ээ тэгээл юм л болохоор УИХ–ын Тамгын газар тэг ингэ гэхийн ичээч.Сонсгол хийгч нар нь Та нар шүү
Нэргүй 2026-06-15 202.21.104.2
Байгалиа гэдэг шиг
Нэргүй 2026-06-15 66.181.181.164
Baigaila gedeg shig Ih hurliin tamgiin gazar geed bn. Shuu tee kkk
Авилгач писданууд 2026-06-15 202.9.47.17
улсын Их авилгачдаасаа илүү олон Авилгачин гарууд Хотын удирдлагад үүрлэсэний тод илрэл нь. тэгээд ч болоогүй бүгд төрийн өмчийн компаниудад шимэгчлэн шигдээд төсвийг мөнгийг хувалз мэт сорж идэж ууж байгааг шалгаж шоронд нь явуулахгүй бол Та нарын наад сонсгол чинь тэдний хоншногоны алчуур л болий шдээ,
Иргэн 2026-06-15 150.228.177.177
Иргэдийн халаас ухаж дээрэмдэж авсан мөнгөөрөө тендер зарлаж 10 хувийн хусч идэхийн тулд, 17 төрлийн татвараа нэмээд байдаг, ийм үед иргэд яагаад ч өөдлөхгүй ээ, МАН- ы үед иргэд татварын энэ их дарамтаас гарах худлаа, амьдрал ч дээшлэхгүйг одоо ойлгох цаг нь болжээ, АН-ыг дэмжээд ч байгаа юм биш, дээгүүрээ холбоо сүлбээтэй МАН-АН алин ч татвар бууруулахгүй, нэмэхээ л хийнэ, улс төрд нэр гар цэвэр, амьдрал ахуй нь тогтсон хүн л шинээр гарч ирмээр байхын, даанч энэ олигархиуд нь хаачих байхдаа
Нэргүй 2026-06-15 202.9.41.3
Бас л энд тэнд хийцн хитадманж бодлгоомгж зэвүүн шүү.
Нэргүй 2026-06-15 202.9.41.3
Хитадманжуудчинсанаатайболхоороо бас хужааманжуудбачдыгтолгойдгаргжхитадманжгархөлөөхийнэ.
Зочин 2026-06-15 202.179.27.213
Нийслэл төсвөө дангаараа бүрдүүлдэг юм бишүү? Сангийн яам хяналт тавихаас өөрөөр оролцох шаардлагагүй