niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:33 UTC Эх: https://news.mn/r/2872354/ 685af424fa4d510d… ← niitlelch.mn руу буцах

"ТЭЦ-5-ын санхүүжилт, газар чөлөөлөлтийг шуурхай шийдвэрлэх шаардлагатай"

"ТЭЦ-5-ын санхүүжилт, газар чөлөөлөлтийг шуурхай шийдвэрлэх шаардлагатай"

"ТЭЦ-5-ын санхүүжилт, газар чөлөөлөлтийг шуурхай шийдвэрлэх шаардлагатай"

Улаанбаатар хотын эрчим хүчний салбар дахь тулгамдсан асуудлыг шийдэхээр зорьж буй ТЭЦ-5 төслийн бүтээн байгуулалт албан ёсоор эхлээд сар гаруйн хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллаж, ажлын явцтай танилцсан байна.

Тэрбээр энэ үеэр “ТЭЦ-5 ашиглалтад орсноор 100 мянган айл өрх цахилгаан эрчим хүчээр, 40 мянган өрх дулаанаар хангагдах боломж бүрдэнэ. Олон жилийн турш зөвхөн ярианы түвшинд байсан төсөл бодит ажил болж эхэлсэн нь хамгийн чухал” хэмээн онцоллоо.

Хотын удирдлагын зүгээс төслийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, санхүүжилт болон газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгааг мөн дурдсан юм. Төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн асуудлыг энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Харин төслийн техникийн зөвлөх инженер Б.Цэвээний мэдээлснээр энэ намраас бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, станцын үндсэн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж эхлэхээр төлөвлөжээ. Хэрэв бүх ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилбэл ТЭЦ-5 2028 оны намар бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж үзэж байна. 300 мегаваттын хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн ТЭЦ-5 нь хоёр зуух, хоёр турбинтай байх бөгөөд энэ нь угсралт, суурилуулалт, туршилтын ажлыг илүү богино хугацаанд гүйцэтгэх давуу талтай. Ашиглалтад орсноор Монгол Улсын гурав дахь том эрчим хүчний эх үүсвэр болох юм.

Өнөөдөр нийслэл зөвхөн цахилгааны бус дулааны хомсдолд давхар өртөөд байгаа. Инженерүүдийн үзэж буйгаар ТЭЦ-5 нь энэ хоёр асуудлыг нэгэн зэрэг шийдэх стратегийн ач холбогдолтой төсөл бөгөөд өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах чухал дэд бүтэц болох аж. Мөн төслийг хэрэгжүүлэгчдийн мэдээлснээр станц нь ДЦС-2-ын одоо байгаа төмөр зам болон дулааны шугамын дэд бүтцийг ашиглах боломжтой. Ингэснээр бүтээн байгуулалтын хугацаа болон зардлыг тодорхой хэмжээгээр бууруулах давуу тал үүсэж байна. Одоогийн байдлаар техникийн нөхцөл авч чадахгүйгээс болж олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ төслөө эхлүүлэх боломжгүй байгаа. Харин ТЭЦ-5 ашиглалтад орсноор нийслэлийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах шинэ боломж бүрдэх юм.

Хэрэв төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж чадвал ТЭЦ-5 нь зөвхөн эрчим хүчний хомсдолыг бууруулаад зогсохгүй орон сууцжуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлтийг дэмжиж, Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн шинэ боломжуудыг нээх томоохон хөшүүрэг болох хүлээлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-15 202.9.40.96

Ард түмэн минь Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгч сонгож бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө

Avatar

Нэргүй 2026-06-15 103.57.94.14

Парламкнтийн засаглалтай байхад л ерөнхийлөгч ХААН болчоод галзуураад байгааг хараач ээ, Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол бид нар эрх чөлөөгөө алдана шүү !

Avatar

Нэргүй 2026-06-15 103.57.94.14

За хө, залуу коммунист мнь Орос ахынхаа шахалт дарам тыг мэдэхгүй шааж явж өөрөө дэлбэ үсрэв дээ !!!
5-р ЦС гэдэг чинь 59 жил яриад бүтээгүй, 5-р цувааныхан л шоу хийдэг сэдэв шүү дээ !
Аминдаа хайртай бол амаа мэдэж л донгосоорой доо !!!

Avatar

Нэргүй 2026-06-15 202.9.41.23

Нямбаа хурдтай дайчин ажиллаж бсан энэ шинэ нөхрийн гараас юм гарахгүйээ

Avatar

ИРГЭН 2026-06-15 103.57.93.211

Нямбаатарын үед бүх юм бэлэн Одоо ажил эхлээ гээд тууз хайчилсан биз дээ!!! Тэгэхээр Нямбаатар биш шинэ дарга хамаг ажилыг нь эхлүүлэх гэж зүтгэж байгаа юм бн!!

Avatar

Нэргүй 2026-06-15 202.131.230.53

Энэ банди хөөрхий юугаа ч ойлгохгүй л дээ. Намын тогоонд насаараа ажилласан хүн хүчээр, тушаалаар асуудлыг шийднэ л гэж ойлгодог байх. Бүтээн байгуулалт, аж ахуйн асуудлууд намын асуудлуудаас чинь тэс ондоо юм байгаа шүү залуу:

Avatar

Ц 2026-06-15 66.181.189.177

лаа шүдэнзээ бэлдээрэй гсн үг биздээ

Avatar

Нэргүй 2026-06-15 124.158.126.132

хичнээн ч ярьдагийн , наад станцаа барьж эхлээчдээ, худлаа попорсон мэдээ бүтэн жил цацлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж