niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:34 UTC Эх: https://news.mn/r/2872321/ a37131f10012857f… ← niitlelch.mn руу буцах

Статистик: Нийслэлийн хүн ам 6 жилийн хугацаанд 207.1 мянгаар өсөв

Статистик: Нийслэлийн хүн ам 6 жилийн хугацаанд 207.1 мянгаар өсөв

Статистик: Нийслэлийн хүн ам 6 жилийн хугацаанд 207.1 мянгаар өсөв

Орон нутгаас Улаанбаатар хотыг зорих залуусын шилжилт хөдөлгөөн жилээс жилд нэмэгдэж байна. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн дээд, төв байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, худалдаа үйлчилгээний салбарын 86 хувь, аж ахуйн нэгж байгууллагын 70 орчим хувь нь байршиж байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд орон нутгаас Улаанбаатар хотод шилжин суурьших иргэдийн тоо 875,000-д хүрч, 2021 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын тоо 1,539,252 болж, хот, хөдөөгийн оршин суугчдын харьцаа тэнцэх хэмжээнд хүрээд байна.

Энэхүү шилжилт хөдөлгөөний голлох шалтгаан нь 21 аймаг дахь дээд боловсролын байгууллагуудын чанар, ажлын байрны хүртээмжгүй байдалтай шууд холбоотойг салбарын мэргэжилтнүүд онцолдог. Өөрөөр хэлбэл, оюутан залуусыг даган тэдний гэр бүл, төрөл төрөгсөд нь нийслэл рүү нүүн суурьших хандлага эрс нэмэгдсэн байдаг. Үүнээс үүдэлтэй хүн амын төвлөрөл нь Улаанбаатар хотын захын дүүргүүд, гэр хорооллын газар нутгийг тэлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж байгаа гол шалтгаан юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Улаанбаатар хотын суурин хүн ам 2019-2025 оны хооронд буюу сүүлийн зургаан жилийн хугацаанд 207.1 мянгаар нэмэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсын нийт суурин хүн амын 48.9 хувь нь нийслэл хотод амьдарч байна.

Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах үүднээс үе үеийн хотын удирдлагууд орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг засаг захиргааны аргаар, тодорхой хугацаагаар хязгаарлах шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Үүний зэрэгцээ хотоос хөдөөг зорих залуусыг дэмжих, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр томоохон хөтөлбөрүүд яригддаг ч амьдрал дээр бодитой хэрэгжилгүй, цаасан дээр үлдсээр байна. Тухайлбал, 2023 онд Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжин суурьшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн дараах хөшүүргээр дэмжинэ гэж мэдэгдэж байсан. Үүнд,

  • Орон нутагт анх удаа очиж байгаа гэр бүлд ипотекийн 3 хувийн зээл олгох
  • Төрийн байгууллагын зарим үйлчилгээг орон нутаг руу задлах
  • Төрийн захиргааны орон нутгийн албан хаагчдын цалинг 100 хүртэлх хувиар нэмэх
  • Хөдөөд ажиллах аж ахуйн нэгжийн бизнесийн зээлийн хүүг нэг хувь болгох
  • Орон нутагт дулаан, цахилгаан үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд орлого олж эхэлснээс хойш эхний 3 жил бүх төрлийн татвараас 90 хувь, дараагийн 3 жилд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар гаргаж тогтоолоор баталгаажуулсан.

Гэвч бодлогын эдгээр алхмууд үр дүнд хүрээгүйгээс шилжилт хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж, улмаар хотын хөдөлмөрийн зах зээлийн ачааллыг улам бүр нэмэгдүүлсэн. Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн ам 2024 оны жилийн эцэст 2,352.8 мянгад хүрсэн нь нийт хүн амын 68.0 хувийг эзэлж байна.

Үндэсний статистикийн хорооны 2025 оны IV улирлын мэдээгээр нийт ажиллах хүчний тоо 1,466.3 мянга, үүнээс ажиллагчид 1,383.6 мянга, ажилгүй иргэд 82.7 мянга хүрсэн аж.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 58.8 хувь, ажилгүйдлийн түвшин 5.6 хувьтай гарчээ. Ажил хайж буй иргэдийн дийлэнх буюу 60 гаруй хувийг 25-44 насны хөдөлмөрийн насны идэвхтэй иргэд эзэлж байна. Нарийвчилбал, 25-34 насныхан 32.1 хувь, 35-44 насныхан 31.5 хувийг бүрдүүлж байгаа бол 45-54 насныхан 19.3 хувийг эзэлжээ.

Боловсролоор нь ангилбал, ажил хайж буй иргэдийн 39 хувь нь бүрэн дунд боловсролтой, 22 хувь нь бакалаврын зэрэгтнүүд байна.

Энэ оны нэгдүгээр сард нийт 9637 ажлын байрны захиалга бүртгэгдэж, 446 иргэн ажилд зуучлагдсан байна. Байршлын хувьд нийт ажлын байрны захиалгын 15.0 хувь нь баруун бүсэд, 1.3 хувь нь хангайн бүсэд, 21.7 хувь нь төвийн бүсэд, 3.6 хувь нь зүүн бүсэд, 58.4 хувь нь Улаанбаатарт байна. Нийслэл хотын хүн амын төвлөрлийг дагаж ажлын байрны захиалга ч мөн Улаанбаатарт давамгайлж байна. Тэр дундаа жил ирэх тусам хүн ам нь хурдацтай өсч буй Баянзүрх дүүрэг ажлын байрны эрэлт, захиалгаараа бусад дүүргүүдээ тэргүүлж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Эрднээ 2026-06-15 59.153.114.72

Статистикийнхан та нар дандаа худлаа ярьдагшүүдээ.

Avatar

Нэргүй 2026-06-15 103.212.163.209

Хөдөөний оркууд хотыг маань бузарлаж дууслаа! Ахуйн соёл сураач заваан юмнууд

Avatar

Нэргүй 2026-06-15 66.181.161.154

сүүлийн 100гаруй жил дэлхийн хэмжээнд хотжих нь асар хурдтай нэмэгдсэн манайх ч тойроогүй 30000хүнтэй 60%хятад байсан хот саятан болсон бн төрийн бүх байгууллага үйлдвэрлэл үйлчилгээгээ атгасан болхоор аргагүй хөдөө зөвхөн халамжын малчин л амьдрах нөхцөлтэй байгаа

Avatar

ЗОЧИН 2026-06-15 203.91.115.41

300 СУМАА ХӨГЖҮҮЛЭЭЧ ЭЭ. ЭСВЭЛ ХӨДӨӨД ОЧИХЫГ НЬ ДЭМЖЭЭЧ.

Avatar

Нэргүй 2026-06-15 202.131.245.34

2021 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын тоо 1,539,252 болж, хот, хөдөөгийн оршин суугчдын харьцаа тэнцэх хэмжээнд хүрээд байна??? 2021 оноос хойшхи шинэ стстистик байхгүй юу?

Avatar

Нэргүй 2026-06-15 103.10.22.150

ХАА, анагаах, МУИС гэх мэтээ хөдөө бариачээ хотоор дүүрэн улаан хацартай охид хөвгүүд хэлхэлдээд түгжрэл аймшигтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж