niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:34 UTC Эх: https://news.mn/r/2872284/ ebc2d487030d120d… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын ээлжит шүүх ажиллагааны эргэн тойронд

УИХ-ын ээлжит шүүх ажиллагааны эргэн тойронд

УИХ-ын ээлжит шүүх ажиллагааны эргэн тойронд

УИХ-ын ээлжит шүүх ажиллагаа энэ долоо хоногт товлогдсон. Энэ удаад Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийг хэлэлцэнэ. Ерөнхий хяналтын сонсгол хэлбэрээр явагдах энэхүү ажиллагаанд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга асан Х.Нямбаатар, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нарын албан тушаалтнуудыг дуудаж байцаахаар болсон. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалах бол Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллаж буй. Нийт 100 гаруй хүн оролцоно гэдгийг сонсгол даргалагч нар онцолсон. Тэднээс нийслэлд хэрэгжиж буй тэрбум, тэрбум ам.долларын санхүүжилттэй төслүүдийг асуух нь ойлгомжтой.

Энэ үеэр Туулын хурдны зам тэргүүтэй томоохон төслүүдийг тойрсон баримт материулууд ил болох хүлээлт үүсээд байгаа юм. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газры дарга Б.Энхбаяр Сонсголыг угтаж “Том төслийн ард том хулгай байна гэдэг нь өдөр тутам харагдаж байна. Туулын хурдны зам төсөл дээр худалдан авах ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг шалгаж, Сангийн яамны дүгнэлт гарсан. Худалдан авах ажиллагаа нь чигээрээ гэмт хэрэг. Засгийн газрын дүгнэлт гарчихсан” гэж мэдэгдээд буй. Харин сонсголд гэрчээр дуудагдсан Х.Нямбаатар “Могой гарч ирэх болгондоо хүмүүс гүтгэж харлуулна, яллана. Одоо бүр Засгийн газар яллах тогтоол үйлддэг болох нь. Ичихгүй Туулын замаа гэмт хэрэг гэж байснаа энэ зундаа бариулж эхлүүлэх вий дээ” хэмээн хариу барьсан юм.

Мөн сонсгол даргалагч Ж.Золжаргал хэзээнээсээ Х.Нямбаатарыг үйл ажиллагааг шүүмжилж ирсэн нэгэн. Тэрбээр Х.Нямбаатарыг Хятадаас 200 тэрбум төгрөгөөр хагас кокс худалдаж авсныг хүчтэй эсэргүүцэж, том төслүүдэд анхаарал хандуулж ирсэн. Х.Нямбаатар үүний хариуд Ж.Зоржаргалыг дүүтэйгээ нийлж, Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөлд 50 орчим тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч шороо овоолгоноос өөр ажил хийгээгүй. Тус төслийн гүйцэтгэгчээр "Паст Презент Солюшн" ХХК, түншлэгчээр "Кэй минералс солюшн" ХХК ажилласан. "Кэй минералс солюшн" ХХК-ийн захирал Ж.Азжаргал нь УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын дүү бөгөөд төсөл хэрэгжүүлэх үед УИХ-ын гишүүн Ж.Золжаргал зөвлөх инженерээр ажилласан зэрэг баримтуудыг гаргаж тавьсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

зочин 2026-06-15 59.153.86.82

эрх мэдэлд очсон бүхэн хулгайлдаг нь монголчууд бидний үндэсний соёл болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж