Улаанбаатар хотын төв цэг нь Сүхбаатарын талбай. Төрийн ордны өмнөх энэ уудам орон зай бол зөвхөн бетон хавтангаар хучсан хэсэг биш. Энэ бол тусгаар улсын төв талбай, нийслэлийн нүүр царай, иргэдийн чөлөөтэй алхаж, амарч, уулзаж, жагсаж, баярлаж, гашуудаж ирсэн нийтийн өмч.
Гэвч сүүлийн жилүүдэд Сүхбаатарын талбайн үндсэн үүрэг мартагдаж, бараг л түрээсийн задгай худалдааны төв, эвент зохион байгуулагчдын байнгын талбай болж хувирлаа. Зун болмогц л асар майхан сүндэрлэж, худалдааны лангуу эгнэн байрлаж, нэг арга хэмжээ дуусахаас өмнө дараагийнх нь бэлтгэл эхэлдэг болов. Өвөл ч ялгаагүй.
Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайгаас өөр арга хэмжээ зохион байгуулах газар үнэхээр алга гэж үү?
Нийслэл хот хоёр сая гарсан хүн амтай. Гэтэл ямар ч үзэсгэлэн худалдаа, нээлттэй хаалганы өдөрлөг, байгууллагын сурталчилгаа, бүтээгдэхүүний танилцуулга, бүр худалдаа үйлчилгээ хүртэл заавал төв талбай дээр болох ёстой мэт ойлголт тогтжээ. Хотын захиргаа, зохион байгуулагчид хамгийн амархан хувилбараа сонгож, хотын төвийг байнга эзэлдэг болсон нь үнэн.
Уг нь нийслэлд Төв цэнгэлдэх хүрээлэн, спортын байгууламжууд, тусгайлсан эвент талбайнууд, соёл амралтын бүсүүд бий. Томоохон арга хэмжээ зохион байгуулах хүчин чадалтай талбай ч хангалттай байдаг.
Харин Сүхбаатарын талбай бол онцгой статустай орон зай. Тэнд байнгын худалдаа эрхлэх, брэндүүд сурталчилгааны асар босгох, байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах нь нийтийн эзэмшлийн талбайн үнэ цэнийг бууруулж байна. Хотын төв талбай бол рекламын самбар биш.
Хамгийн харамсалтай нь талбайн өнгө төрх алдагдаж байна. Өдөр бүр өөр өнгийн асар, янз бүрийн хэмжээтэй тайз, төмөр хашаа, сурталчилгааны баннерууд босох тусам улсын төв талбайн эмх цэгцтэй дүр төрх бүдгэрчээ. Жуулчид ирэхэд ч Монгол Улсын төв талбайг харах уу, эсвэл ээлжит үзэсгэлэн худалдааны захыг харах уу гэдэг ялгаа бараг үгүй болсон.
Хотын удирдлагууд нэг зүйл ойлгох хэрэгтэй. Нийтийн орон зай гэдэг ашиг орлого олох хэрэгсэл биш. Зарим газрыг зүгээр л иргэдийнх нь төлөө сул орхиж чаддаг байх ёстой. Дэлхийн томоохон хотууд төв талбайгаа хамгаалж, аль болох нээлттэй, чөлөөтэй хэвээр үлдээхийг зорьдог. Харин бид эсрэгээрээ сул зай бүрийг арга хэмжээ, худалдаа, сурталчилгаагаар дүүргэх гэж улайрч байна.
Сүхбаатарын талбай бол зах биш. Үзэсгэлэнгийн павильон ч биш. Түрээсийн бизнесийн талбай бүр ч биш. Тэр бол Монгол Улсын төв талбай.
Тиймээс зуны улирал эхэлж буй энэ үед хотын удирдлагуудад ганцхан санал байна. Сүхбаатарын талбайг чөлөөл. Иргэдэд нь үлдээ. Зарим газрыг зүгээр л талбай хэвээр нь байлгая. Гэхдээ хиймэл ногоон зүлэг тавихгүй шүү.
3,605.46






















































Батбаяр 2026-06-14 103.57.92.193
Улс болгонд үндэсний бахархал болсон талбай эсвэл цэцэрлэгт хүрээлэн байдаг. Монгол улсын нийслэлийн төв талбай сүүлийн үед юу болоод бнаа? Зах зээл хоолны гудамж зах замбараагүйчүүдийн цугладаг газар концертын зал урлагийн тайз юу ч болоод бгаа юм. Уг нь бидэнд эрхэмлэх хүндлэх ганц талбай баймаар бх юм. н**ш юмаа
Нэргүй 2026-06-14 66.181.168.82
жлиг болсон нээлттэй хаалганы өдөр гэдэг төсвийн мөнгө үрсэн арга хэмжээгээ зогсоогооч ерөнхий сайдаа
би 2026-06-14 66.181.183.176
Хэвшмэл сэтгэхүй
Зочин 2026-06-14 192.82.92.42
Хог шороо, хагархай, хэмхэрхий, унэхээр гутмаар балиар газар болчихоод бна!!! Билний нуур царай, амьдрал яг ийм, юун аялал жуулчлал, СОР энээ тэрээ.
Тер эзэн байвал даруй арга хэмжээ авах, чадахгуй бол огцор!!!!
Зочин 2026-06-14 103.229.123.250
Сүхбаатар жанжнаа олохоо байх шахсан шүү…
Нэргүй 2026-06-14 202.179.24.90
Энийг одоо болтол ойлгохгүй байгаамуу. Талбай дэр ямар нэгэн эсэргүүцлийн цуглаан жагсаал хийлгэхгүй гэсэн үүднээс зайгүй болгоод байна
Нэргүй 2026-06-14 103.212.116.163
талбай лангуу болох ч энүүхэнд төрийн ордон дотроо махны лангуу ажиллуулдаг болсон юм бишүү баахан Өлгөөтэй мах харагдаад байсан
Нэргүй 2026-06-14 103.57.93.172
тэгээд тэр талбай дээр хаяахан олддог завшааныг ашиглаад үйл ажилгаа явуулсан хүмүүс нь иргэн биш юм уу?!!! Харин ч иргэдэд чөлөөлж өгөөд байгаа юм биш үү? Улсын төв талбай иргэддээ дарагдаад нуруу нь амрахгүй байна гэж юу байхав дээ… солиорцон юм бичих юм
Нэргүй 2026-06-14 59.153.112.178
жагсчих бх гээд айгаад ухаан алга
Нэргүй 2026-06-14 66.181.176.105
ГАЛЗУУЧУУДЫН ОРОН БОЛООД УДАЖ БАЙНАА. ТАЛБАЙ ДҮҮРЭН ГАЛЗУУ СОЛИОТОЙ ХҮМҮҮС ОВОЛЗОЖ БАЙНА.
зочин 2026-06-14 103.57.92.176
МАН-хан хотын даргын үндсэн ажил нь төв талбай дээрээ хүнс барааны зах ажиллуулна гэу боддог байх….ха ха
Нэргүй 2026-06-14 66.181.177.153
1920- 1930 -1940 -1950 иад оны удирдагчид яаж ийм сайхан талбайтай байгуулж өгсийн за ямар барилга барьсан биш болох л байлгүй дээ
Нэргүй 2026-06-14 124.158.104.208
хуцдаг хушгаа талбай дээрээ юмаа зараг аваг нонаадам уу бас г***й минь
Нэргүй 2026-06-14 103.229.120.71
Чөлөөлье Ерөнхий сайд аа!
Нэргүй 2026-06-14 103.229.120.71
Маш зөв. Талбай үнэхээр бохир завааны туйл болоод байна. Чөлөөлье!
Зочин 2026-06-14 103.212.119.77
компютерийн програм шиг юмаар монгол залуусийн сексийг өөрсдөд нь мэдэгдэлгүй бичиж аваад гадаадийн г********н баячуудад их мөнгөөр зарж …..
Нэргүй 2026-06-14 202.126.89.147
oor talbai baihgui ee odoo l gazar choloolj beldehgui bol
Б 2026-06-14 59.153.84.162
Ялалтын талбай бга шд
Нэргүй 2026-06-14 202.21.120.62
гуцахгүй ээ