niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:01 UTC Эх: https://news.mn/r/2872102/ 7386470516e010a6… ← niitlelch.mn руу буцах

Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлийг орон нутагт дэмжиж байна

Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлийг орон нутагт дэмжиж байна

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Намын даргын зөвлөх Н.Жавхлан, Бага хурлын гишүүн Б.Солонгоо нар Дорнод аймгийн Баяндун суманд ажиллалаа.

Энэ үеэр тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгчөөр удаа дараа сонгогдож ажиллаж байсан өндөр настан Б.Базарханд, мөн тус сумын намын хорооны дарга, Эрүүл мэндийн төвийн жолооч ажиллаж байсан Л.Раднаацэрэн нарынд очиж ажил амьдралынх нь талаар яриа ярилцаж санал бодлыг нь сонслоо.

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Нарийн бичгийн дарга Н.Энхбаатараар ахлуулсан баг Баяндун сумын иргэд хөдөлмөрчид, намын гишүүд дэмжигчидтэй уулзаж Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэр болон Монгол Ардын намын бодлого, намын даргын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, E4 стратеги, мөн Enam 3.0 платформын талаар мэдээлэл өгч, харилцан санал бодлоо солилцсон юм.

Тухайлбал, орон нутаг, малчдын хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хэмжээ, хугацаа болон тэтгэвэр, татварын шинэчлэлийг илүү хөндөн ярьдаг. Иймд Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын танилцуулж буй тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн үр дүнд бодит өөрчлөлт гарах боломжтойг уулзалтын үеэр танилцууллаа.

Тодруулбал, ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарсан 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр ахмадуудад олгогдоно. Нийт 504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Тэтгэврийн зөрүүг арилгаж, итгэлцүүрийг шинэчилснээр 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна. Тэтгэвэрт гарах наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ. Мөн 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байгааг хоёр хувь болгож өсгөнө. Тэтгэвэр авагч ажил хийдэг бол нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө зэрэг эерэг өөрчлөлтүүд гарах юм.

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд энэхүү хуулийн төслийг баталснаар илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

Avatar

ахмад настан 2026-06-12 59.153.86.82

МАН. ын сонгуулийн амлалтад сайн сайхныг хүсэж хууртлаа одоо ахмадууд өнгөрсөн 10 жил ,ирээдүйн амьрал үр хүүхдээ бодож сонголтоо хийх эгзэгтэй цаг үе ирж байна .МАН ын шат шатны эрх мэдэлтнүүд улсаас. хулгайлж тоносон хэрэг олон олон гарсан шүү дээ .

Avatar

ахмад настан 2026-06-12 59.153.86.82

эгшиг үсэг хаяж бичдэг хүн яав ч монгол улсын иргэн биш оросод байгаа халимагууд ийм үсгийн дүрэмтэй гэж байгаа

Avatar

Нэргүй 2026-06-12 202.126.88.187

Шудрага, амжиргаанд хүрэлцдэг тэтгвэртэй болтолоо хэд нь нүд аниад өнгөрөх болдоо МАН ч тооцоо сайтаа шилний цаанаас чихэр долоолгоод сурцан даа

Avatar

М 2026-06-12 103.57.93.13

ихэнх нь доод тэтгэвэр авдагшдэээ…махны үнэ хэд болов.МАН хариуцлагаа хүлэээээээ

Avatar

Нэргүй 2026-06-12 202.126.88.134

хужааманж тэрн нь нэсн тэгээд энд орчх гэхд нь орж л бдг х***а манж бодлгоор явхгүй бж болддгүй юм уу.

Avatar

Нэргүй 2026-06-12 202.126.88.134

хитадууд бузр муу санаатай бузр хитадманж хулгайн эзллтийг хэлсн чн хитад араас чаргууцлдж гажиг хогнууд ажлд орх гэсн чин. миний орх ажлд хаалт шааж миний орх ажлд хэнийг ч хамаагүй гаргж зориуд хаалт шааж гаргж ирж хужааманж санаандаа дарж бгаа болох гэж санаархл шааж гяяяххх гяяяяххх гяяях хошнгнийн хошнго инээд хүргж түй чоорт х***а манж санаархл шааж оруулаад миний л замд хаалт тавьж бвл болоо гэсн шиг орнд оруулж тэгээд хужааманж тэрн нь нэсн тэгээд энд орчх гэхд нь орж л бдг х***а манж

Avatar

Зочин 2026-06-12 103.57.94.107

Оросын тролл мэдрэл юм бичих юм. Наад балай юмыг чинь хэн ойлгохгүй байна дуракаааа

Avatar

зочин 2026-06-12 103.57.92.176

МАН өнгөрсөн 10 жилдээ засаглахдаа юу ч хийгээгүй хүчээ нэгтэж,улс орноо тонон дээрэмдэн ,хулгайлж болох бүх зүйлийг дарга нар нь хулгайлж идээд бүх барааны үнийг өсгөж ард иргэдээ ядууралд оруулсан үнэн.
Одоо дараагийн сонгуульдаа бэлтгэн, хөгшчүүдийг бай болгон ээлжит хулхидалтын ажилдаа орж байна даа.
Ард иргэд минь болгоомжтой байгаарай.

Avatar

Нэргүй 2026-06-12 103.229.121.37

Ирэх сонгуулиудад иргэд МАН-ыг ухуулга сурталчилгаанаас нь илүүтэйгээр улс орноо хөгжилд хөтөлсөн нүдэнд харагдах гарт баригдах хийсэн бүтээсэн бодит ажлаар нь дүгнэнэ гэдгийг анхаараарай Учрал дарга аа

Avatar

Нэргүй 2026-06-12 202.9.41.6

уих гэсн хитад манжуудыг тараагч 90хувь хитад манжууд сууцн хитадманжын их хурл хитад манжцарайтайюмнууд монглд хурл хийгээд монгл хүний нэр дүр исгээд хитадманжууд хурлдаад суугаад бхийн.

Avatar

Зочин 2026-06-12 103.57.94.107

Орос тролл оо тэтгэвэр ын тухай бичсэн байна. Хятад ямар ч хамаа байхгүй. Дурак

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж