Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ирэх сарын 1-нээс эхлэн скүүтэр, сурроныг унаж хөдөлгөөнд оролцохдоо автозамын зөвхөн баруун хөвөөгөөр зорчихоор боллоо. Уг хуулийн төслийг өнөөдөр /2026.06.12/ эцэслэн баталсан талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн П.Батчимэг мэдээлэл хийлээ.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хоёр жилийн хугацаанд ажилласны үр дүнд өнөөдөр /2026.06.12/ баталлаа. Хуулийн хэрэгжилт уг хууль батлагдсан өдрөөс эхэлдэг уламжлалтай. Сая УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ, "Долдугаар сарын 1-нээс эхэлж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль албан ёсоор хэрэгжинэ" гэж зарлалаа.
Цахилгаан тээврийн хэрэгсэл Монгол Улс төдийгүй олон улсад хурдацтай хөгжиж, өргөн хүрээг хамарч байгаа. Энэхүү хуулийг боловсруулах явцад Казакстан, Сингапур, Англи, Өмнөд Солонгос болон Австрали зэрэг улсуудад суррон, скүүтэрийг замын хөдөлгөөнд хэрхэн зөв боловсон оролцуулдаг талаар судалгаанд хамруулж авч ажилласан. Харин сүүлд судалгаанд хамрагдсан улсын нэг Казакстан улс байсан. Тухайн улсын хууль нь бидний хэрэгжүүлж буй хуультай хэрхэн уялдаа хамааралтай байгааг харьцуулж хэрэгжүүлсэн.
Нөгөөтэйгүүр, уг хуулийг иргэд хүлээж байсан гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн долоо хоногт ГССҮТ-өөс нэгдсэн мэдээлэл авахад 221 иргэн гэмтсэн албан мэдээллийг өглөө. Осол гэмтлийн тоо нэмэгдэж байгаагаас харахад суррон, скүүтэр явган зорчигчийн замаар хөдөлгөөнд оролцох ёсгүй гэдгийг статистик баталж байгаа юм.
Уг хуулиар дамжуулан скүүтэр, сурроныг мопедын ангилалд оруулсан учир зөвхөн дугуйн замаар явна. Хэрэв дугуйн зам байхгүй тохиолдолд авто замын зорчих эгнээний баруун хөвөөгөөр хөдөлгөөнд оролцоно гэж тусгаж өгсөн.
Нэг үгээр хэлбэл, мопедын ангилалд орсон учраас ирэх сарын 1-нээс хууль бүрэн хэрэгжинэ. Нийслэлд стандарт бүрэн хангасан зориулалтын унадаг дугуйн зам хангалтгүй байна. Үүнээс үзэхэд, дугуйн зам дээр ач холбогдол өгөхөөс гадна ирээдүйн хөгжлийг давхар тооцоолж ажиллаагүй иржээ. Уг хуулийн хэрэгжилтийг Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва хариуцах юм. Харин хууль санаачлагчийн зүгээс стандартад хангасан унадаг дугуйн замын төсвийг төсөвт тусгаж өгөх тал дээр ажиллана гэдгийг хэлмээр байна.
Замын хөдөлгөөний шинэчилсэн хуульд зааснаар суррон, скүүтэрийг 18 насанд хүрсэн иргэд унаж замын хөдөлгөөнд оролцох юм. Хэрэв хуульд заасан насны хязгаараас доош насны хүүхдүүд хэрэглэсэн нөхцөлд Зөрчлийн тухайн хуулиар хариуцлага оногдуулахаар болсон. Мөн тухайн хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, эцэг эхэд 200 мянган төгрөгийн торгууль ногдуулах хуультай болж байна.
3,605.46






















































Зочин 2026-06-12 66.181.181.146
Явган хүн явдаг замаар явуулдагаа зогсоогоочээ арай дэндлээ. Машин нь түгжрэнэ , явган хүний замаар ч алхах эрхгүй дайруулчих гээд аймаар мотоцикл нь зүрх дэлбэлнэ. Тамын хот гэдэг боллоо.
Нэргүй 2026-06-12 66.181.177.153
уул нь хорих хэрэгтэй монголд одоогоор улаанбаатарт гай болж байна цаашдаа олон хүн гэмтээх магадлал өндөр өөгшшүүлж болохгүй
Нэргүй 2026-06-12 66.181.186.140
Биеэ сайн эмчлүүлээрэй
Хориоч 2026-06-12 202.9.46.174
Зүгээр л хориглоод өгөөчээ
Zochin 2026-06-12 109.36.231.169
Ene emegtei turax xeregtei .Eruul bish xaragdaj bnaa Bie ee exleed zas
Нэргүй 2026-06-12 66.181.178.157
цөөхөн монголчуудыг эрүүл байлгах дургүй төр засаг
Нэргүй 2026-06-12 66.181.178.157
өмхий хар бааснууд Монголын ард түмний эрүүл мэндээр тоглож мөнгө олох золионд гаргаж байна.Хорихгүй байгаа нь өөрсдийнх нь хамааралтай хүмүүсийн бизнес гэдэг нь тодорхой байна.
Нэргүй 2026-06-12 103.57.94.75
хотын төв түц цахилгаан дугуйнд бохирлогдоод хор аюулын Хөндий болж хувирлаа явган явах ямарч боломжгүй боллоо доо
Нэргүй 2026-06-12 71.202.74.210
Улаанбаатарт явган явахад хэцүү байна. Гэтэл Улсын их хурал нь хүн дайрах скүүтэн, сурроныг явуулах гээд байх юм. Энэ нь зам дээр хүн дайрч алахыг тойруу замаар зөвшөөрлөө гэсэн үг болж байна.
Zochin 2026-06-12 202.9.47.59
Тэгвэл зөвшөөрөл авах хэрэгтэй. Ер нь бол хорих хэрэгтэй байсан юм. шал хэрэггүй юманд хууль санаачилж ажил хийсэн дүр үзүүлж байх юм даа.
Зочин 2026-06-12 192.82.92.42
Хориглооч наад балай юмаа. Баахан темрийн хог, хот гэж хогийн сав!!!
И 2026-06-12 66.181.161.203
ЗХДүрэм мэдэхгүй хүн автозамаар яаж явах юм?
Иргэн 2026-06-12 103.168.34.103
Бүр мөсөн хориглоо , явган хүнийг ч дайраад , дугуйтай хүүхдийг бас мөргөж гэмтээгээд байнаа , бүр мөсөн хориглоо . Юун дугуйн замаар явуулах гэж
Иргэн 2026-06-12 103.168.34.103
7 сарын 1 ийг хүлээх хэрэг юу байнаа , хуулиараа өнөөдрөөс эхлэн хорих хэрэгтэй , энэ хугацаанд хичнээн хүүхэд , хүмүүс энэ хурдтай суронд дайруулж гэмтэнэ шүү дээ
Нэргүй 2026-06-12 66.181.177.22
хүн ард иргэдийн эрүүл мэнд амь наснаас илүү бохир хор аюул ихтэй бизнэс нь засаг төрд ашигтай чухал гэдгийн жишээ шүү гэдгээ харуулж буй бололтой шууд хориглож чадахгүйг харахад
Зочин 2026-06-12 103.212.118.50
Та нар зориулалтын замын бий болгож байж зөвшөөрөх хэрэгтэй шүү. Та нарын баталсан хуулийг Хэн гуайн ч хэрэгжүүлэхгүй Хэн хяналт тавихын. Зүгээр л гудамжаар алхаад үз ямар аюултай нөхцөлд явган зорчигч нар явж бгааг! Иргэд чинь гэмтэж амь насаа алдаж л байг уу🥶
zochin 2026-06-12 160.19.10.129
ene balai avgai umhii arhi aar ard tumniig horduulahaa boli yun skuuter naadah chin bvh orond bdag unaa
Нэргүй 2026-06-12 70.175.141.166
Энэ бүдүүн гахай Шунхлайгаас бензин авахгүй тул скүүтерийг хориглох лобби хийлээ. Ядаж залуучууд ажил,хичээлдээ түгжрэлгүй цагтаа очдог унаа ш дээж
d 2026-06-12 103.10.22.159
Гуцаа ацаа. Эхлээд явган зорчигчийн аюулгүй байдал байх ёстой. Чиний ажил, хичээлдээ яаж очих хэнд хамаатай юм.
SS 2026-06-12 66.181.168.8
Zamiin huvuu bdag biluu manaid? Narnii zamd l bdag daa barag, uur gazar bhgui baij!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Ай Амьдрал гэж 2026-06-12 202.126.91.2
УБ хотын гудамжаар БУРУУ МУУ МУУХАЙ бүхэн Цэцэглэн Хөгжинө…..СУРРОН, СКҮҮТЭР, МОПЕД, ДУГУЙ, СОГТУУ ХҮН, СОЁЛГҮЙ ХҮМҮҮС, ХОГ, ШОРОО ТООС, ХАР УТАА ГАРГАДАГ АВТОМАШИНУУД, А й Хөөрхий…….
Зочин 2026-06-12 202.126.89.62
Хяналт тавих механизм байхгүй бол хичнээн сайхан хууль байгаад нэмэргүй, монголын хууль 3 хоног гэдэг дээ, хэрэгжихэд хэцүү л санагдах, ямар ч гэсэн хуультай болж байгаа нь их юм юм даа
Нэргүй 2026-06-12 202.126.91.2
УБ хотын Гудмаар ЯВГАН ХҮМҮҮС НЬ ҮНЭХЭЭР ӨРӨВДӨЛТЭЙ АЛХАНА…….МОПЕД, СУРРОН, СКҮҮТЭРТЭНГҮҮД ХҮН ДАЙРЧИХ ШАХАН ДУРААРАА ДАВХИЛДАНА. ИЙМ ЮМ ОРУУЛЖ ИРЖ БГА КОМПАНИУДЫГ ДАМПУУРУУЛ
Иргэн 2026-06-12 103.229.121.35
тэр болтол гэмтэж л байгуу
Хотын уугуул иргэн 2026-06-12 66.181.176.107
Ач холбогдол нь бага хууль хэрэгжих юм байна. Скүүтэр, суррон нь явдгаараа л явах юм байна. Учир нь, хуулийн хэрэгжилтэд хэн, яаж хяналт тавих нь маш ойлгомжгүй. Авто замын өдөлгөөнөө зохицуулж чапахгуй байгаа замын цагдаа скүүтэр, сурроныг бас давхар зохицуулна гэвэл ёстой үлгэр. Яагаад энэ скүүтэр, сурроныг бүрмөсөн хориглож чадахгуй байна. Хэний том лобби яваад байна. Хэдэн хүний амь нас, эрүүл мэндээр энэ скүүтэр, сурроны эзэд бизнес хийх вэ… Нүглийн нүдийг гурилаар хуурна гэж энэ дээ.