Н.Учрал Ерөнхий сайд болмогцоо тэтгэврийн сангийн хуулийг шинээр өргөн барих нь цаг хугацааны асуудал байлаа. Учир нь тэрбээр зургаан жилийн өмнө тэтгэврийн шинэчлэл дээр нэг удаа алдсан. Тухайн үед сул гишүүн байсан Н.Учрал тэтгэврийн тогтолцоог шинэчлэх Ажлын хэсгийг ахалж, иргэдийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг хувийн тэтгэврийн санд өгөхөөр санаархсан нь УИХ-ын гишүүдийн олонхын саналаар унаж байлаа.
Гол асуудал нь НДШ-ийн тодорхой хувийг хувийн даатгалын компаниудад албадан өгөх нь буруу. Улстөрчид Нийгмийн даатгалын сангийн тоносон хэргийг хүчээр хуульчлах нь гэж дүгнэсэн. Харин шимтгэл төлж буй иргэн сайн дураараа нэмэлт даатгалд хамрагдах боломжтой гэдэгт санал нэгдсэн байдаг.
УИХ дээр унасан хуулийн төсөлд иргэд Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж буй 26 хувийн шимтгэлээс 4 хувийг нь хувийн тэтгэврийн санд шилжүүлэх зохицуулалт тусгаж байсан. Иймд улс төрийн хүрээнд төдийгүй эдийн засагч, судлаачдын дунд “Даатгалын компаниудын лобби” хууль хэмээн шүүмжлэл хүртсэн. 2020 онд Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль ингэж унасан түүхтэй.
Тэгвэл Н.Учрал энэ удаад Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах замаар тэтгэврийн тогтолцоог үндсээр нь өөрчилж, ирээдүйд монголчууд тэтгэвэрт гарахдаа баяжчих юм ярьж яваа. Гэтэл үүний ардуур буюу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачлан хэдийнэ УИХ-ын босго давуулаад буй.
Тэрбээр хуулиа “Сайн дурын үндсэн дээр хуримтлал үүсгэж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэврийн орлого авах боломж бүрдэнэ” хэмээн тайлбарласан байна. Гэхдээ өөрчлөлтийг хийхийн тулд мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хөндөх ёстой.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуулиа танилцуулахдаа, “Хувийн нэмэлт тэтгэвэр. Давхар даатгал, илүү боломж. Нэмэлт тэтгэврийнхээ 30 хүртэлх хувийг урьдчилж зарцуулж болно. Мөн нэг удаа бүгдийг нь авах, эсвэл сар бүр нэмэлтээр авах сонголттой. Энэ нь сайн дурын, нэмэлт, бүрэн хуримтлалын тогтолцоо. Шимтгэлийн хэмжээг ажил олгогч ажилтан хоёр тохиролцоно. Шимтгэлд нь ХХОАТ, Аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлттэй. Хувийн нэмэлт тэтгэвэр нь үр хүүхэд, хань ижилд нь өвлөгдөнө. Хөрөнгийг гадаад, дотоод зах зээлд оруулж арвижуулна” гэж даатгалын компанийн сурталчилгааны ажилтан аятай ярьсан байна.
Уг нь Засгийн газрын тэргүүн бүхэл бүтэн улсын нийгмийн хамгааллын салбарт тогтолцооны том өөрчлөлт хийх гэж байгаа бол хэдэн компанийн маркетингаас давсан том агуулга ярьж явах учиртай сан.
3,605.46






















































Нэргүй 2026-06-12 103.229.120.224
Доор их зөв бичсан байна дэмжиж байна Ямарч төр засаг байлаа ч өмнөх алдааг засаж сайжруулаад л явдаг нь жам. Данхаас эхлээд Учиргүй Учирал мэтийн ухаангүй нөхөд энэ замыг сорж өмнөх алдааг засаж сайжруулах нь байтугай улам тдордуулж балайрчихад бас иргэдэнэ хуурах санаатай. Ёстой хол очиж х** Учирлаа
цөвүүн цагаа гэж?элий балай нөхөд толгойд гэж... 2026-06-12 103.229.120.224
НДС-нийн үйл ажиллагааг доголдуулхад Х.Баттулга ч их хувь оруулсон гайтны нэг мөнөөс мөн. Улс төрийн хожоо бодож ард түмний сэтгэл зүй дээр тоглолт хийж хэдэн зуун хүний тэтгэврийн зээлийг тэглэсэн.Нөгөө талд нь шудраг хөдөлмөрөлсөн нь хохирлоо гэх иргэдийн гомдолыг дарахын тулд хүн тус бүр сая төгрөгийг олгосон нь бас л НДС-аас гарсан мөнгө. Энэ мэтээр сар сардаа өгч байх ёстой мөнгийг хэдэн арван тэрбумаар хэдхэн өдрийн дотор өм цөм гаргачихаар чинь тэр сан доголдоноо доо.Энэ гай биш үү
yag l unendee 2026-06-12 103.229.120.224
Тэтгэврийн зээл гэж насан туршдаа ажлаад насны эцэстээ сар бүр авч амьжигаагаа зэлгуулдаг тэтгэврийг нь хүртэл ичихихгүй зээл нэрээр төр нь мөнгө хүүлдэг.Сар сардаа авч,өгтөг тогтолцоог нь өөрчилж бөөнөөр нь хэдхэн өдрийн тодор хэдэн зуун саяар нь өгчихөөр чинь НДС хэдхэн сар өдрийн дотор өм цөм багасдаг юм байгаа биздээ. .Өөрөөр хэлбэл МАН НДС-г зохистой хуваарлиагүйгээс зохиомол доголдол үүсгэчихээд өнөөдөр нэг их ариун цагаан өгөөмөр царлайлж биднийг хуурч чадахгүй шүү.Учиргүй Учирал аа?
хүүтэй нь нэхэж авах хэрэгтэй 2026-06-12 103.229.120.224
Учиргүй Учиралд урагшгүй сайд нар нийлээд НД-ийг сайжруулнаа гэж итгэх тэнэг хүн ч байхгүй биздээ. Энэ гөлөг өнөөдөр НДШ төлөгч 2 хүн нэг тэтгэвэр авагчийг тэжээл байгаа гэж хуцаад байх боллоо.НД санд асар их мөнгөн хуримтлалтай баян сан байсагнч эрх мэдэлтэн шуналын тулмууд өөрийнхөө болон хамаарал бүхий банк,ББСБ-уудаа НДС-ийн чөлөөт хөрөнгөөс асар их мөнгийг авч байршуулсан. Чингис банк 100 тербум,Капиторон банк 90 тэрбум. Сумьяабазар хөрөнгөоруулалтын банк даа 60 тэрбум гээд…?
иргэн 2026-06-12 66.181.182.93
манай улсад болж бгаа юм алга. ёсайд аа ард түмнээ хараач хүн болгон үасгийн газар их хуралаа тараасай гэж ярьж бна яагаад хуульд итгэх итгэл алга бүх пмны үнэ өссөн 126 гишүүн юу хиййж татвар төлөгчидын мөнгийг үрэн таран хийж улс орон өнгөгүй бүгд ууртай өлсөглөн залуус нь архинд живсэн мөнгөгүй ийм орчинд амьдарч бна хэзээ болтол ингэж амьдрах юм бүү мэд яаж улс орноо хямрал аас гаргах юм өүү мэд хэзээ хууль дүрмээр амьдрах юм өүү мэд
Нэргүй 2026-06-12 103.212.162.148
Гэрэгэ Энхжаргал ын салтаанд орцон
Нэргүй 2026-06-12 66.181.184.123
Тэнэгүүдийн засгийн газрыг үтэр түргэн огцруулаасай билээ
Иргэн 2026-06-12 202.55.186.137
Учралд ийм хэмжээний туршлага дутна л даа. Ахмадын тэтгэврийн тогтолцоог хөндөнө гэдэг бол ганц нам, 1-2 поп улстөрчийн мэдэмхийрээд хийчихдэг юм биш л дээ уг нь. Өнгөрсөнд төлсөн, одоо авч бгаа, ирээдүйд авах бүх хүний асуудал. Тогтолцоо өөрчилөхөд хэн ч хохирох ёсгүй. Төрийн хуулийн дагуу ндш төлж, тэтгэврээ шударгаар тогтоолгосон л бол их, бага гэлтгүй бүгд хууль ёсных! Гагцхүү өмнөх үеийнхэнд яагаад ийм их зөрүү үүсчихэв гэдэгт ТӨР өөртөө дүгнэлт хий! Хувийн НДС бол хаана ч сайн дурынхшд!
Нэргүй 2026-06-12 59.153.85.206
энэ яагаад буруу гэж? би хүсээд нэмэлт тэтгэвэр авах гээд шимтгэл төлье гэхэд яагаад болохгүй?
Нэргүй 2026-06-12 103.212.162.148
энхэ аргалаа byy h***