niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:01 UTC Эх: https://news.mn/r/2872007/ 8e18a70d24e52ef7… ← niitlelch.mn руу буцах

ЧУУЛГАН: Татварын хууль хамгийн сайн хэрэгждэг хууль

LiveЧУУЛГАН: Татварын хууль хамгийн сайн хэрэгждэг хууль

ЧУУЛГАН: Татварын хууль хамгийн сайн хэрэгждэг хууль

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2026.06.12/ хуралдаан үргэлжилж байна.


Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
16 : 24
2026-6-12

792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогод 1 хувийн татвар ногдуулна

Мөн өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газар болон УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүний өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцсэн талаар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Х.Ганхуяг танилцуулав.

Төсөлд хувь хүний орлогын албан татварын шатлал, хувь хэмжээг өөрчлөхөөр тусгасан бөгөөд сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод 0 хувь, 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогод 1 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг үе шаттай хэрэгжүүлэх санал дэмжлэг авчээ. Харин хүүхдийн мөнгөний хадгаламжийн хүүгийн орлого болон бусад холбогдох зохицуулалттай холбоотой зарим саналыг олонх дэмжээгүй байна.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

–Бид татварыг улсын төсвийн орлого бүрдүүлэх нэг арга хэрэгсэл гэж нийтлэгээрээ хардаг. Нөгөө талдаа амьжиргааг дэмжих маш чухал бодлого гэж бид харах ёстой. Тийм учраас татварыг бууруулж байна гэдэг өнцөг явах байх. Гэхдээ бид үүн дээр нэг зүйлийг маш сайн бодох хэрэгтэй. Нэг гэр бүл, нэг орлого олж байгаа хүн цаанаа хэчнээн хүнийг асран хамгаалж байгаа вэ, тэр нь тухайн өрхөд яаж нөлөөлж байгаа вэ гэдэг тооцоо судалгааг хийж, цаашид татварын бодлогодоо эдийн засгийн асуудлыг агуулгаар нь оруулж ирмээр байна. Өөрөөр хэлбэл, 2 сая төгрөгийн орлого олж байгаа 2 хүний амьдрал хоёулаа яг адилхан гэсэн үг биш. Дөрвөн хүүхэдтэй, 2 сая төгрөг олдог хүний амьдралын чанар өөр байгаа. Гэтэл ганц бие хүнийх үүнээс өөр байгаа. Тэгэхээр яг нь амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлого руу бид хэзээ шилжих вэ? 

 

 

 

 

12 : 02
2026-6-12

15 хувийн шатлалыг оруулж өгснөөр 246 тэрбумын татварын ачааллыг бууруулна

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.


УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Ажлын байр бий болгож, татвараа шударгаар төлдөг, олон хүнийг тогтвортой ажлын байраар хангадаг аж ахуйн нэгжүүдийг төрөөс илүү бодлогын түвшинд дэмжих шаардлагатай. Томоохон байгууллагууд зөвхөн үндсэн үйл ажиллагаагаа явуулахаас гадна орон нутагтаа бусад салбарын ачааллыг давхар үүрч байдаг. Тухайлбал, ажилтнууддаа орон сууцны урьдчилгаа олгох, олон жил ажилласан ажилчдынхаа нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэврийн даатгалд дэмжлэг үзүүлэх зэрэг сайн туршлагыг хэрэгжүүлдэг байгууллагуудыг урамшуулах хэрэгтэй. Ингэснээр нийгмийн асуудлыг зөвхөн төр дангаараа бус, хувийн хэвшилтэй хамтран шийдвэрлэх бололцоо бий. 

Гэхдээ энэ удаад татварын шатлалыг дээш болгож байгааг дэмжиж байгаа. Дээрх дурдсан асуудлуудын талаар саналыг ажлын хэсэгт өгсөн. Харамсалтай нь энэ удаад Засгийн газрын хөндөгдөөгүй асуудал хойшилсон. Ажлын хэсэг дээр энэ асуудлыг юу гэж ярьсан бэ? Маш чухал саналууд уг нь байгаа. Цаашид бид бодлогоо бариад дараагийн жилүүдэд татварын талаар баримтлах гэдэг маш тодорхой концепцио гаргахгүй бол одоо татварын хууль гарахаар энэ нь яасан, тэр нь яасан гээд эхэлнэ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

–Аж ахуйн нэгжийн татварын хуульд нэг шатлал нэмэгдэж байгаа. Нэг шатлал нэмэгдэнэ гэдэг нь 6-10 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан тохиолдолд 15 хувийн шатлалыг оруулж өгч байгаа. Ингэснээр 0.1 хувиар эдийг засаг өсөх боломж бүрдэнэ.

Энэ 15 хувийн шатлалыг оруулж өгснөөр нийтдээ 246 тэрбум төгрөгийн татварын ачааллыг бууруулж өгч байгаа.

Нийтдээ 2027 онд 620 ААН 6 тэрбум төгрөгөөс дээш ашигтай ажиллахаар харагдаж байгаа. Үүнд нийт 440 мянган ажилтан байгаа. Тэгэхээр ашгаас нь бид татвараа бууруулж байгаа хэмжээгээр эргээд ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд сургалтын төлбөр, орон сууцны дэмжлэг гэх мэтийг үзүүлэх боломжтой. 

 

11 : 09
2026-6-12

"Үндэстэн дамнасан технологийн компаниудын орлого татварт бүртгэгддэггүй"

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг явуулж байна.


УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Татварын үл маргах журмаар татварын данс хаагаад орлого татан төвлөрүүлдгийг 80 хувь болгож оруулж ирснийг, ажилчдын цалин нийгмийн даатгалтай холбоотой зардлыг нь ядаж үлдээх гэдэг байдлаар 70 хувь болгох зарчмын зөрүүтэй санал гаргасныг УИХ-ын гишүүд дэмжиж өгөхийг хүсч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:

–Татварын хууль хамгийн сайн хэрэгждэг хууль гэж бодож байна. Татварын алба татвараа бүрдүүлэхийн төлөө данс хаадаг, татварын орлогын төлөө цаг наргүй ажиллаж байдаг. Гэхдээ нэг зүйл үүн дээр дутуу харагдаад байгаа. Үндэстэн дамнасан технологийн компаниудын дижитал үйлчилгээний татварын асуудлыг хэзээ оруулж ирэх юм бэ? Дэлхий даяар дижитал үйлчилгээний татварыг яах вэ гэдэг дээр бүгд шийдэл гаргаад явж байна. Монгол Улсад контент үйлдвэрлэж байгаа, дижитал үйлчилгээ үзүүлж байгаа компаниуд орлогынхоо татварыг өгөөд хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл үндэстэн дамнасан компаниудын асуудлыг цаашдаа татварын бодлого яаж авч явах юм бэ? Иргэдээс зар сурталчилгааны шинжтэй, үйл ажиллагааны шинжтэй маш олон орлогыг татаж авдаг. Бид Монголбанкин дээрээс сар болгоны үндэстэн дамнасан технологийн компаниудын монголоос гарч байгаа долларыг харж байгаа. Гэтэл энэ орлогын татварт бүртгэгддэггүй. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

–Ц.Баатархүү гишүүн маш зөв асуудлыг хөндөж байна. Бид энэ хуулийг батлагдсаны дараа УИХ-ын тогтоолыг гаргана. УИХ-ын тогтоол дээр төсөв өргөн барихдаа энэ асуудлыг хөндөж өргөн барих ёстой гэдэг байдлаар тогтоолд оруулъя. 

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Татвар төлөгчдийн статистикийн талаар асуулт байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувь эзэмшдэг ААН-ийн тоо хэд вэ? Хоёрдугаарт, дансаа хаалгасан ААН-үүдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажилдаг, эсвэл үүсгэн байгуулсан компани байгаа юу? 

Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үүсгэн байгуулсан хуулийн этгээдүүдийн талаарх мэдээллийг улсын бүртгэлийн албатайгаа хамтран, боловсруулаад танд албан бичгээр хүргүүлье. 

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Хөгжлийн бэрхшээлтэй бизнес хийдэг иргэдээ бид тоолдоггүй юм биш биз дээ. Оруулж байгаа татварыг нь авдаг. Гэтэл тооцоолж байгаа мэдээлэл нь ил харагдахгүй байна шүү дээ. 

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой санал хураалтыг 16:00 цагт явуулна. 

 

10 : 18
2026-6-12

Хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж байна.


УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн "Скүүтер, мопед, сурроны хөдөлгөөнийг зохицуулах" буюу "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өнөөдөр эцэслэн баталлаа.

Энэхүү хуулиар:

– Сурроныг 18 нас хүрсэн А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох,

– Скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох,

– СКҮҮТЕР, СУРРОН, МОПЕДЫГ явган хүний замаар зорчуулахгүй, явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох,

– Скүүтер, Сурроныг зөвшөөрсөн байршлаас бусад газар байршуулсан тохиолдолд торгох,

– Скүүтер, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлэх;

– 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцох;

– Нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх зэрэг зохицуулалтыг тусгаад буй.

Хууль эцэслэн батлагдсан учраас 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм.

Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79 хувь нь дэмжлээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-12 103.229.121.204

Батчимэг чинь коммунист намын гишүүн билүүү

Avatar

Зочин 2026-06-12 192.82.92.42

Замгуй байж элдэв дугуйг шууд хориглох хэрэгтэй!!!! Татварыг шууд л хучээр татдаг л зуйлштээ, хууль гэж хоосон цаас л гаргаж бна. Намуудад мэдлэг алга. дэндуу чадваргуй!

Avatar

Өвгөн Балдан 2026-06-12 103.229.122.151

Эсрэгээрээ хамгийн муу хэрэгждэг хууль шүү дээ.. Өгдөг хэдээсээ л авдаг. Өчнөөн аж ахуйн нэгж хувь хүмүүс татвараас нуугддаг, татварын байцаагч нартай хуйвалдаж завшдаг. Тэгээд төсөв хүндрэхээр татварын хэмжээг нэмдэг. Энийгээ болих хэрэгтэй. Монголд хэрэгждэггүй хууль хэдэн зуугаараа байдаг. Засгийн газар муу ажиллаж байгаагийн тод жишээ.

Avatar

Зочин 2026-06-12 103.212.119.77

компютерийн програм шиг юмаар монгол залжусийн сексийг өөрсдөд нь мэдэгдэлгүы бичиж аваад гадаадийн гаж донтнуудад өндөр үнээр зардаг

Avatar

Нэргүй 2026-06-12 202.70.37.221

Түрээсийн скүүтерүүдийн үйл ажиллагааг зогсоосон, хориглосон гээд байхад ажиллуулаад байгаа компаниудын зөвшөөрлийг цуцлаачээ

Avatar

Нэргүй 2026-06-12 103.212.117.88

Зөв. Хариуцлагын чангалах хэрэгтэй. Сурроныг шууд хурааж улсын орлого болгох зэрэг хуульд оруулбал тэнэг новшнуудын шээс нь гоожно

Avatar

Нэргүй 2026-06-12 202.55.191.130

Арчаагүй атаархагч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж