Улаанбаатар хотод хэрэгжиж буй орон сууцжуулалтын бодлого, гэр хорооллын дахин төлөвлөлт, иргэдийг орон сууцанд хамруулах хөтөлбөрүүдийн талаар Нийслэлийн Орон сууцны корпораци /НОСК/-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхантай ярилцлаа.
-Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар гэр хороолол дахь дэд төвүүдийг түшиглэн орон сууцжуулалтын чиглэлээр хэдэн байршилд ямар төсөл хэрэгжиж байна вэ. Төслийн явц ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор зургаан дэд төв байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд эдгээр дэд төвүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн. Одоогийн байдлаар хоёр дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан. Эдгээрийг түшиглэсэн орон сууцжуулах төслүүд эхэлсэн.
Тухайлбал, Баянхошуу, Шархад, Сэлбэ гэсэн гурван байршилд орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд нийт 8575 айлын орон сууцны төсөл 2024 оноос эхэлсэн. Мөн Улаанбаатар хот олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгож, Сэлбэ хотын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсээд явж байна.
Төслийн хүрээнд 2027 онд эхний ээлжийн барилгууд ашиглалтад орж, 2028 он гэхэд нийт орон сууцууд 100 хувь ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Мөн Баянхошуу, Шархад дэд төвүүдийн хүрээнд 800 айлын ногоон орон сууц баригдана. Энэхүү төсөл нь байгаль орчинд ээлтэй барилгын материал ашигласан, дулааны алдагдал багатай, саарал усны системтэй, олон улсын стандартыг нэвтрүүлсэн орон сууцны төсөл.
Одоогийн байдлаар 220 айлын орон сууц ашиглалтад орсон. Үлдсэн орон сууцуудыг энэ онд багтаан ашиглалтад оруулах бэлтгэл хангагдаж байна.
Цаашид Дамбадаржаа дэд төвийн дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор газар чөлөөлөлтийн ажил эхэлж, дараагийн орон сууцжуулах төсөл хэрэгжинэ. Мөн Дэнжийн 1000 дэд төвийн дулааны станцын техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төслийн ажил хийгдсэн. Тус станц баригдсанаар 32-ын тойрог хүртэлх гэр хорооллын бүсийг орон сууцжуулах төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ. Толгойт дэд төвийн хувьд дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа орсон. Орон сууцны төслийн зураг төслийн сонгон шалгаруулалт эхэлсэн. Төслийн бүтээн байгуулалтын сонгон шалгаруулалтыг 2027 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна.
-Төсөл хэрэгжүүлэхэд хамгийн хүндрэлтэй асуудал нь газар чөлөөлөлт гэж яригдаж ирсэн, хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан бэ?
-Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажилд 300 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Газар чөлөөлөхдөө шинэ үнэлгээний аргачлал ашигласан.
Нэгдүгээр эгнээний байршил, хоёр болон гуравдугаар эгнээний байршил, уулын энгэр зэрэг газарзүйн онцлогоос хамааран өөр өөр үнэлгээ тогтоосон.
Энэ аргачлал нь иргэдийн хувьд бодитой, шударга үнэлгээ болсон тул иргэд сайн дураараа газраа чөлөөлж өгсөн. Мөн тухайн бүсийн оршин суугчид орон сууцжуулах бодлогыг дэмжсэнээр газар чөлөөлөлтийн ажил богино хугацаанд амжилттай хэрэгжсэн.
-Нийслэлд орон сууц барих газаргүй учраас гэр хорооллын дахин төлөвлөлтүүдийг хийхдээ дэд бүтцийг нь шийдэх хамгийн чухал байсан. Тиймээс ч нийслэлээс дэд төвүүдийг бүсчилж барьж, дэд төвүүдийг түшиглэн орон сууц барих санаачлагыг эхлүүлж, ажил хэрэг болгосон. Одоо орон төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцжуулалт цахилгааны эх үүсвэр хангалттай бүрдэж чадсан уу?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн өмнөх төслүүдийн гол алдаа нь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэлгүйгээр төслийн байршлыг зарлаж, төсөл хэрэгжүүлэгч компаниудад эрх олгодог байсан.
Үүний улмаас инженерийн шугам сүлжээний хүчин чадал, нөөцийг тооцоогүйгээр газар чөлөөлөлт эхэлж, дараа нь дэд бүтцийн хүндрэл үүсдэг байсан. Ингэснээр иргэд, төсөл хэрэгжүүлэгчид төдийгүй төр, засаг ч хүндрэлтэй нөхцөл байдалд ордог байсан.
Эдгээр алдааг давтахгүйн тулд дахин төлөвлөлтийн төслүүдийг эхлээд дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэн бүсүүдэд хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц шийдэгдээгүй газарт дахин төлөвлөлтийн төсөл зарлахгүй. Сэлбэ дэд төвийн хүрээнд дулаан, цахилгаан, инженерийн дэд бүтцийн асуудал 100 хувь шийдэгдсэн учраас газар чөлөөлөлтийн ажил эхэлж, улмаар орон сууцжуулах төслийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, эхлээд дэд бүтцээ шийдээд
–Төсөл хэрэгжиж буй бүсүүдэд сургууль, цэцэрлэг, эмнэлэг энэ бүх төрийн үйлчилгээг давхар шийдвэрлэнэ гэсэн. Орон сууц ашиглалтад ороход сургууль, цэцэрлэг бүгд баригдаж ашиглалтад орж чадах уу?
-Дэд төвүүдийг түшиглэн хэрэгжүүлж буй орон сууцжуулах төслүүдийн хүрээнд нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжуудыг цогцоор нь төлөвлөж байгаа. Үүнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг иргэдийн өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээний байгууламжууд багтаж байна.
Сэлбэ дэд төвийн хүрээнд таван цэцэрлэг, гурван сургууль, эмнэлэг болон иргэдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх бусад барилга байгууламжийг төлөвлөсөн. Ингэснээр “20 минутын хот” концепцийн хүрээнд иргэд ажиллаж, амьдрахад таатай, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх боломжтой болно.
Өнгөрсөн хугацаанд нэгдсэн төлөвлөлт хангалтгүй байснаас шалтгаалан зарим төсөл хэрэгжүүлэгч байгууллага сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн газарт орон сууц барих, эсвэл төслийн эрхээ бусдад шилжүүлэх зэрэг төлөвлөлтийн зөрчил гаргаж байсан. Үүний улмаас тухайн бүсийн иргэдэд шаардлагатай нийгмийн үйлчилгээний байгууламжууд цаг хугацаандаа баригдахгүй байх асуудал үүсдэг байлаа. Харин одоо нэгдсэн төлөвлөлтийн дагуу орон сууцны хорооллуудтай хамт иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон бусад шаардлагатай үйлчилгээний барилга байгууламжуудыг цогцоор нь төлөвлөж байна.
Эдгээр нийгмийн дэд бүтцийн байгууламжийн санхүүжилтийг зөвхөн тухайн төслийн хөрөнгө оруулалтаас хамааруулахгүйгээр улсын болон нийслэлийн төсөвт тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр орон сууцны төслүүд хэрэгжихийн зэрэгцээ сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг үе шаттайгаар ашиглалтад оруулах нөхцөл бүрдэнэ.
-Сэлбэ дэд төв төсөлд улс төрийн нөлөө асар их орж ирж байгаа нь төслийг гацааж болзошгүй гэх асуудал хөндөгдөж эхэлсэн. Саяхан УИХ-аар санхүүжилтийн асуудал орж ирээд унасан шүү дээ. Тэгэхээр олон нийт энэ төсөл зогссон уу, яав гэдэг эргэлзээтэй болсон?
-Сэлбэ дэд төвийн хүрээнд хэрэгжиж буй төсөл нь 500 сая ам.доллар буюу ойролцоогоор 1.7 их наяд төгрөгийн санхүүжилттэй томоохон бүтээн байгуулалт юм. Ийм хэмжээний хөрөнгө оруулалттай төсөл учраас олон нийтийн болон улс төрийн хүрээний анхаарлын төвд байх нь ойлгомжтой. Энэ утгаараа төслийн санхүүжилт, худалдан авах ажиллагаа, гүйцэтгэгч компаниудын сонгон шалгаруулалт, бүтээн байгуулалтын явц зэрэг бүхий л үйл ажиллагаа иргэдэд илүү нээлттэй, ил тод байх шаардлагатай.
Улс төрийн нөлөөллөөс илүүтэйгээр өнгөрсөн хугацаанд төслийн хэрэгжилт, явцын талаарх мэдээлэл хангалтгүй байсан нь иргэдийн дунд хардлага, эргэлзээ үүсэхэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Тиймээс цаашид төслийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод зохион байгуулж, иргэдэд тогтмол мэдээлэл хүргэх нь чухал гэж үзэж байна.
Одоогийн байдлаар Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгаа бөгөөд төсөл гацах, зогсох эрсдэл бараг байхгүй гэж харж байна.
Мөн бондын эх үүсвэр нь эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн санхүүжилт учраас уг зээлийг хэрхэн төлөх талаар тодорхой санхүүгийн төлөвлөгөөтэй байх шаардлагатай. Энэ төлөвлөгөөг иргэдэд нээлттэй танилцуулж, ил тод мэдээлэх нь зүйтэй. Бид наймдугаар сараас эхлэн Сэлбэ дэд төвийн төслийн эхний үе шатанд бэлтгэх, 2027 онд ашиглалтад орох 4500 орчим айлын орон сууцны урьдчилсан захиалга авах бэлтгэл ажлыг хангаж байна.
-Нийслэл хариуцаж байсан Сэлбэ дэд төв төслийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам руу татна гэсэн мэдээлэл гараад байгаа. Төрөлжсөн салбарын яам нь цаашид хариуцаад явна гэсэн үг үү?
-Миний сонссоноор Засгийн газраас орон сууцны бодлогын хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хоорондын уялдаа холбоо хангалтгүй, тус тусдаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна гэсэн асуудлыг хөндсөн. Ерөнхийдөө Улаанбаатар хотод хэрэгжиж буй орон сууцны бодлого нэгдмэл байх ёстой.
Ямар байгууллага хэрэгжүүлж байгаагаас үл хамааран нэг бодлого, нэг төлөвлөлт, нэгдсэн шийдвэрийн хүрээнд хэрэгжих шаардлагатай.
Мөн тухайн төслүүд хэнд чиглэсэн, хэзээ ашиглалтад орох, ямар санхүүгийн эх үүсвэртэй, ямар нөхцөлөөр хэрэгжиж байгаа зэрэг мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх шаардлагыг Засгийн газраас тавьсан гэж ойлгож байгаа. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга орон суужуулалтын яам, Нийслэлийн Орон сууцны корпораци болон нийслэлийн бусад байгууллагын хэрэгжүүлж буй олон улсын урт хугацааны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилттэй орон сууцны төслүүдийг нэгтгэн Засгийн газарт танилцуулж байна. Ингэснээр иргэдэд ямар санхүүгийн нөхцөлтэй, ямар төрлийн орон сууцны бүтээгдэхүүн санал болгож байгааг нэгдсэн мэдээллийн системээр ил тод хүргэх боломж бүрдэх юм. Нөгөө талаас Хот байгуулалт, барилга орон суужуулалтын яамнаас хоёр хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Орон сууцны төрөлжсөн банк байгуулах, Үндэсний орон сууцны корпораци байгуулах асуудлууд багтаж байгаа. Харин Нийслэлийн Орон сууцны корпорацийн хувьд зөвхөн Улаанбаатар хотын орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага.
Нийслэлийн нийт иргэдийн ойролцоогоор 50 хувь нь гэр хороололд амьдарч байгаа учраас гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа.
Мөн манай байгууллагын нэг давуу тал нь нийслэлийн харьяа байгууллага гэдгээрээ газрын алба, инженерийн дэд бүтцийн байгууллагуудтай шууд бөгөөд нягт уялдаа холбоотой ажиллах боломжтой байдаг. Энэ нь газар чөлөөлөлт, инженерийн дэд бүтцийн шийдэл, төслийн хэрэгжилтийн явцыг илүү шуурхай, үр дүнтэй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлдэг.
"1500 ГАРУЙ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧИЙГ ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛСАН"
-Ковидын үед хэрэгжүүлсэн түрээсийн орон сууцны төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч. Энэ хэр үр дүнтэй ажил болсон бэ?
-Ковид-19 цар тахлын үед Нийслэлийн Орон сууцны корпораци анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу бонд гаргаж, Монголбанк болон Сангийн яамтай хамтран хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлсэн. Эхний шатанд цар тахлын үед өндөр ачаалалтай ажилласан төрийн тусгай албан хаагчдыг дэмжих зорилготой орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Энэхүү төслийн хүрээнд 1700 гаруй албан хаагчийг урьдчилгаа төлбөргүй, 15 жилийн хугацаатай, түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны хөтөлбөрт хамруулсан.
Үүний дараа Монголбанктай хамтран 50 тэрбум төгрөгийн бондын санхүүжилтээр төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлсэн. Энэ удаад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй залуу гэр бүлүүдийг дэмжих, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж, 450 гаруй иргэнийг орон сууцжуулах төсөлд хамруулсан. Эдгээр төслүүд нь иргэдийг урьдчилгаа төлбөрийн дарамтгүйгээр орон сууцанд хамруулах, орон сууцны санхүүжилтийн шинэ механизмыг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжсэн анхны томоохон санаачилгуудын нэг болсон.

Төслүүдийн хэрэгжилтийн онцлог, бүтээн байгуулалтын үе шатнаас шалтгаалан жил бүр дунджаар 4000-5000 өрхийг орон сууцанд хамруулахаар төлөвлөж байна.
Сэлбэ дэд төвийн хүрээнд 8 мянга орчим айлын орон сууц баригдаж байна. Мөн “Солонго-1”, “Солонго-2” төслийн хүрээнд нийт 5 мянга айлын орон сууц ашиглалтад орно. Үүнээс гадна Баянголын аманд 2 мянга, Ханын материалын бүсэд 1800 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Эдгээрээс гадна нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй бусад төслүүдийг нэгтгэн тооцвол ойрын 2-3 жилийн хугацаанд нийт 23 мянган айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж, үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын гол зорилго нь гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, инженерийн дэд бүтэцтэй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, мөн Улаанбаатар хотын хөгжлийг илүү төлөвлөлттэй, тогтвортой болгоход чиглэж байгаа юм.
3,605.46






















































Хуцдаг хулгайч вэ 2026-06-12 202.9.46.157
үх
Нэргүй 2026-06-12 118.221.147.99
хаана байнаа нөгөө ардчилсан нам хэдхэн жилийн дотор азийн бар болоод бүгд баяжина хөгжинө гэсэн хаа байна муу худалч алуурчид. а******н х***а ажилчид олноор нь оруулж ирж олон залуусыг алуулсан . бүгдийг нь яргалж цаазлах хэрэгтэй элэг бөөр нүд тархийг нь сугалж *л адилхан яргалж *л
х** 2026-06-12 202.9.46.157
сонгож гаргахгүй байж юу гэж хуцаж байна, танай хулгайчдын ялыг бид үүрэх үү
Нэргүй 2026-06-12 43.242.242.59
Нямбаатарын санаачилсан Сэлбэ дэд төийн ажлын санхүүжилтийг Учрал зогсоосон. Харин мөнгийг нь юунд зарцуулах гэж байна даа.уул нь орон сууцны барилгажуулалтанд л зарцуулмаар байна. өөр зүйлд зарцуулаад үрэн таран хийгээл хаячих вий. ТҮЦ-нүүдийг буцаад тавиад эхэлсэн нь дэвшил биш ухралт болсон. Зарим нам иргэд үүнийг дэмжиж байгаа нь харамсалтай
Нэргүй 2026-06-12 202.126.91.2
ҮР ДҮН чухал, Үр Дүнгээ элдэв Дарга нарын захиалгат Пиар Нэвтрүүлгээр бус БОДИТООР ХАРМААР БНА
Нэргүй 2026-06-12 103.168.34.39
битий ш** с** минь