niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:02 UTC Эх: https://news.mn/r/2871855/ e4a2f20bb5e5ca31… ← niitlelch.mn руу буцах

"Ерөнхий сайд авлига авч хулгай хийсэн дарга нараа чөлөөл"

"Ерөнхий сайд авлига авч хулгай хийсэн дарга нараа чөлөөл"

"Ерөнхий сайд авлига авч хулгай хийсэн дарга нараа чөлөөл"

Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. 


Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Өнгөрсөн даваа гаригаас эхлэн эрх баригч намынханд манай намын гишүүдийн зүгээс шаардлага тавьж Засгийн газарт хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар хариуцлага хүлээх хэд, хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс Ерөнхий сайдад Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцох саналыг хүргүүлсэн. Ерөнхий сайд одоо болтол хариулт ирүүлээгүй учир хариуцлага тооцохгүй юм байна гэж ойлгож байгаа.Тийм учраас Ерөнхий сайдыг огцруулах саналыг гишүүдээс авч байгаа. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл ганц энэ биш. Ардын намынхан өөрсдөө нэг нэгээрээ гарч ирээд мэдээлэл хийгээд байсан хулгай, авлигын хэргүүд чинь юу болсон. Хулгайтайгаа эвлэрээд дуусах гэж байгаа юм уу. Н.Учрал Ерөнхий сайдын авлигатай тэмцэх асуудал хоосон амлалт болж байгаа юм уу. Угтаа авлига, хулгайтай тэмцэх байгууллагуудыг Ерөнхий сайд чиглүүлдэг. Энэ үүргээ биелүүлэхгүй байна, авлигатай тэмцэнэ гэсэн нь хоосон амлалт болж байгаа юм уу. Иргэдийн амьдрал үнэхээр доройтож байна. Эдийн засаг халуунтай байна. Манай намын зүгээс хамтарсан Засгийн газарт орохын эсрэг байдаг.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Төвийн бүсээр явлаа. Ард түмэн ууртай байна. Хулгай луйвартайгаа хэн тэмцэх юм бэ гэж байна. хэн нь хэндээ хариуцлага тооцох юм. Сандал суудлын төлөө тэмцэж, нэг суудалд очихоороо тохирч бүлх залгисан юм шиг болж байна. Иргэдийн ядуурал нэмэгдэж байна. Үнийн өсөлт хаданд гарлаа. Үнэхээр улс мөнгөгүй байна уу гэхээр, үгүй ээ. Нэг хурган даргын идсэн мөнгө л таван тэрбум байна шүү дээ. Үхрийн мах таван жилийн хугацаанд 100 гаруй  хувиар бусад хүнсний бараа, бүтээгдэхүүн 50-70 хувиар нэмэгдсэн байна аа.

Махны үнэ нэмэгдсэнээс малын хулгай өссөн байна.  арван жилийн өмнө 26 мянган төгрөгөөр 4 кг мах авдаг байсан. Гэтэл өнөөдөр нэг кг хүрэхгүй мах авч байна.

Тэгэхээр Засгийн газар авлига, хулгайтай тэмцэж эдийн засгаа эмчлээч ээ. Болсон болоогүй юм чөлөөлж байхаар авлига хулгай хийсэн дарга нараа чөлөөлөөч. Ийм муу засагтай хамтарч чадахгүй. Дуртай үедээ хөөдөг байж болохгүй. Ардчилсан нам МАН-ын мулгуу, ард түмнээсээ тасарсан бодлогыг шүүмжилж байна. Ардын нам цулайсан хэвээр байх юм уу. Бид энэ бүхнийг шүүмжилж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-11 80.212.13.34

Чэнжүүд чинь хотын ерөнхийлагч байсан нямбаатар лугаа даам гарсан нөхөд байдгын бишүү,

Avatar

иргэн 2026-06-11 202.21.124.253

АН уул нь дэмждэг.арай л хэтэрхиЙ ард түмний нэрийг барьж ярих юм даа.Махны үнийг чөлөөлөөчээ.Та нар сонгуульд ялсанч яг барааны үнийг барьж харагдаач.Тэтгэвэр ажиллаагүй НДШ төлөөгүй байж төлсөн хүмүүстэй адил тэтгэвэр авна гэж болохгүй биздээ.Үүнд АН яагаад хэлэхгүй худлаа шоудаад байгаа.Юу ЗГ огцруулах Учрал маш зөв сайн ажиллаж байгаа.Өргөс авсан шиг шууд сайжрахгүй бага багаар сайжирна.Учиртай ярь.

Avatar

Зочин 2026-06-11 103.145.234.36

Олон юм бүү солиор Эрдэнболд! ! АН-ын гишүүд нийлж шөвгөдсөөр байгаад улс төрийн тогворгүй байдал үүсгэж эдийн засгийг хорлож байгаа биздээ??? Чиний гишүүний ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Монголчуудад хэрэгтэй нэгч зүйл хийдэггүй харин олон олон гацаах, зогсоох, хорлох ажил хийснийг чинь монголчууд мэдэхгүй байна гэж бодоо юу? Дүр эсгэгч улсаа хорлогч !!! Ер нь ийм төрийн түшээд Монгол улсад хэрэгтэй юу??? АН тарвал таарна.

Avatar

ХУУЛЬЧ 2026-06-11 202.9.46.5

ТӨВЛӨРСӨН ЭДИЙН ЗАСАГ МОНГОЛД ҮГҮЙ БОЛООД 35 ЖИЛ БОЛЖЭЭ.,,,,ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМААР МОНГОЛ УЛС ХӨГЖИЖ БАЙГАА БОЛОХООР .,,МАЛ,,,МАХНЫ ЭЗЭН НЬ,ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЗАРАХАА ШИЙДДЭГ НИЙГЭМ ШҮҮ ДЭЭ. ,,,ХАРИН ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХАД ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖ ГЭЖ НЭГ МЕХАНИЗМ ҮЙЛЧЛЭХ УЧИРТАЙЛ ДАА.,,,ТЭР НЬ ХОТ ,АЙМАГУУДАД ТӨВТЭЙ ТЭР НЬ ТОГТВОРТОЙ АЖИЛДАГ БОЛОХ ҮЕД ӨӨР БОЛНО ДОО.,,УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАХ БОЛУУЛАХ НЭГДСЭН СҮЛЖЭЭ БАЙХГҮЙ ҮЕД УЛС ТӨРЖИЛТ ,,ИРГЭДИЙН СЭТГЭЛЭЭР ТОГОЛДОГ ЯВДАЛ АРИЛАХГҮЙ.

Avatar

зочин 2026-06-11 103.57.94.80

ККК сонгууль дөхөөд хийсэн ажилгүй луйварчин АН-ынхан гэнэт амь орсон бололтой…. Гэхдээ дөнгөж 3-хан сар болж буй Учралыг муулах гэж үхэж байгаа бололтой… Монгол хүмүүс Төр засаг маань жаахан Тогтвортой байх хэрэгтэй…үр дүнг нь хармаар үзмээр байна шүү… Юм хийхгүй бол Тэртээ тэргүй 28 оны сонгуулиар хөөж болно… Одоо бол өөрчлөх нь Улс орны хувьд хохиролтой болно…

Avatar

зочин 2026-06-11 66.181.180.61

Монгол мэт юу ч хийж чадахгүй,бусад оронтой өрсөлдөх юу ч үгүй орнууд, зах зээлийн нөхцөлд улам бүр ядуурдаг юм биш үү, Бусдад сүйртлээ мөлжүүлнэ, Энэ бол бараг хууль мэт, Дэлхийн бүх орон зах зээлийн зарчмаар л явж байна, Гэтэл тал нь манайхаас дор, Ийм нөхцөлд үл бүтэх этгээдүүдэд төрийн эрхийг шилжүүлбэл бүүр балрана, Бага ч гэсэн олсон ололтоо устгана, Иргэдийг хуурч,,бусдыг гүтгэн,луйврын аргаар төрийн эрхэнд гарах атгаг муу санаатай хулгайчууд манайд маш их байна

Avatar

Нэргүй 2026-06-11 103.57.94.14

МАН засаг барьж бсан цагт авилага,, хулгайтай ТЭМЦЭХГҮЙ ЭЭ !!! Горьдсоны гарз. Яагаад гэвэл, тэр хулгайч нар нь ӨӨРСДӨӨ юм чнь !!!

Avatar

Зочин 2026-06-11 103.145.234.36

АН засаглаж байхад Монгод улс уруудан доройтож дампуурах дөхдөг. АН зориуд хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад одоо солиорч байна. АН бол Монгол улсын N1 дайсан.

Avatar

Иргэн И. Норовжав 2026-06-11 59.153.112.155

Жижиглэн худалдааны үнийг эрх барьж байгаа Нам тогтоодоггүй хувийн сектэр тогтоож байгаа шүүдээ. Монгол улсын төрд ард түмний амжиргааны төвшин . бараа , үйлчилгээний үнийн төвшингийн зохистой харьцаа , татварын хэмжээг хянаж зохицуулдаг байгууллага байхгүй, хувийн секторт үнийг чөлөөтөө үндэслэл муутай тогтоож байгаа нь ард түмний амьжиргааг ядуурлуу хөтөлж байна.Иймд зах зээлийн нөхцөлд зүй зохистой харьцааг хянан тогтоодог байгууллагатай болох хэрэгтэй болжээ.

Avatar

зочин 2026-06-11 66.181.180.61

Өнөө коммунист дарангуйлагч гэж ад үзээд байдаг хятадуудын нийгмийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл сүүлийн 30-аад жил барууны орнуудынхаас бараг гурав дахин хурдан өсөв,,Олон үзүүлэлтээр бүүр АНУ-ыг давж, дэлхийд 1-р байранд орж нийтэд гайхагдаж байна, Гэтэл түүний хажууд байгаа бид барууны жишгээр хөгжинө гэж мөрөөдөөд,хэрэгжүүлсэн юм юу ч үгүй,Жаахан нүүрс ухаж хятадад зарж амиа аргацаасан арчаагүй хоурогдсон орон л хэвээрээ байна

Avatar

Иргэн И. Норовжав 2026-06-11 59.153.112.155

татварын хэмжээг багасгах нь сайн ч түүний цаана нийгэмийн үйлчилгээний ажиллагсад- боловсрол , эрүүлийг хамгааөлах, батлан хамгаалах , нийгэмийг аюулаас хамгаалах байгууллага , нийгэмийн халамж ,тэтгэвэр , салбарын ажилласагсадын цалин , төрийн үйлчилгээний баазыг хөгжүүлэх, үйлчилгээг сайжируулах шаардагдах хөрөнгийн хэрэгцээгээ тооцож түүнийг хангаж чадах хөрөнгийг бодолцон татварын хэмжээг тогтоох ёстойг юуны өмнө бодох хэрэгтэй шүү. Энэ асуудалд сэтгэлийн хөөрөл ,шийдэж болохгүй шүү.

Avatar

С +кенi ylcuun 2026-06-11 66.181.177.29

opon nytagaa negdeljyylex

Avatar

М 2026-06-11 66.181.190.209

МАН махны үнийг тэнгэр. гаргалаадаа

Avatar

зочин 2026-06-11 66.181.178.176

….хамгийн том хулгайн эзэн ЭБЭ, Баярцогт, Сайханбилэг, Эрдэнэбилэг нараа та нар сандаггүй юм уу, хаЙрлаад байдаг юм уу??яагаад тэднийхээ завшсан хөрөнгөний талаар ДЖРСДАГГҮЙ ЮМ БОЛ????….тА НАР УЛС эх ороноо бодсон бол дуугарах л ёстой?? гэвч та нар хамтаоч идсэн, хишиг авдаг болохоор л дуугарахгүй байна!! Залуусаа ичиж сур!!!

Avatar

Нэргүй 2026-06-11 103.57.94.14

Монгол Улсын хамгийн том хулгайч нь МАН өөрөө ш дээ !

Avatar

Нэргүй 2026-06-11 103.57.94.14

Багабанди, Н.Энхбаяр, Хүрэлсүх, Ж.Энхбаяр, Содбаатар….. гээд аргагүй ТОП хулгайч нар олон бнаа…..

Avatar

Нэргүй 2026-06-11 103.212.119.198

Сөрөг хүчний хамгийн чухал үүргийн нэг нь авилгал төрийн хулгайтай тэмцэх явдал шүү дээ гэтэл асар их хулгай яригдаж байхад олигтой дуугарч тэмцэхгүй байгаад байсан харин одоо сайн дуугараад олигтойхон шиг тэмцээрэй дээ,цаана чинь хулгайтай холбогдсон төрийн сайд их хурлын шинэ хуучин гишүүд зөндөө хэсэг яригдаад л чимээгүй өнгөрөх,хэдхэн мөнгөөр торгох эсвэл ажлаас нь зарим нэг жижгүүдийг нь халаад л өнгөрч бн сүр дуулиантай баривчлаад чимээгүй болох г,м ийм байхад хулгай буурахгүй нэмэгдэнэ шү

Avatar

ТӨХК 2026-06-11 122.201.23.83

Учралын дансыг шалгахад л юм гарна. 60 тэрбумынхан шүү дээ. Бүх төсөл зогсоосон нь хувийн шалгтаантай. Хүрэлсүхийн хийсэн ажил!

Avatar

Нэргүй 2026-06-11 202.9.47.44

Та зөв хэллээ.

Avatar

Ррб 2026-06-11 172.225.79.215

Хүүк 8 жил засаглалаа. Үр дүн нь? Махаа авч чадахаа байлаа. Нэг хэсэг нь тасарч баяжлаа.

Avatar

irgen 2026-06-11 202.21.119.250

songo uil

Avatar

Хулгай дотроосоо 2026-06-11 103.229.123.254

Энэ 2 том хулгайч намуудын компаниуд шүү дээ. Дээр нэг нөхөр уурлаад байсан биз дээ- мах хулгай хийх гээд унтаж амарч чадахгүй байна гээд. Дээр Нямбаатар Оюунэрдэнэ 2 Хятадуудтай хамтарч

Avatar

Зочин 2026-06-11 43.242.243.241

Үнэн бодит мэдээлэл байна. Иргэд тэмцэхгүй юм даа. МАН -д толгойгоо угаалгаад сурчихсан сонгууль өгч чадахгүй. Сонгуулиар МАН-аас мөнгө аваад саналаа худалддаг.

Avatar

зочин 2026-06-11 66.181.180.61

Монголын хамгийн шилдэг мэрэгжсэн хулгайч луйварч авилгачид АН дотор л бий ,Бүр 1990-ээд оны үед иргэдийг хуурч, бусдыг гүтгэн, луйврын аргаар төрийн эрхэнд гараад л нийгмийн өмч идэж ууж эхлэсэн, Иргэдийн хувьцаа гэх хоосон цаасаар хуурсан ,Улсын гэх өмчийн ихэнхийг хулгайлсан,Асар богино хугацаанд гэдсээ хагартал таргалсан,Монголын хамаг баялаг эдний гарт орсон,Анхны саятангууд эдний дундаас төрсөн, Баян хоосны ялгаа хязгаараа авдлаа, 30 гаруй жил эд нар иргэдийн хөдөлмөрийг мөлжиж баяжиж бай

Avatar

Нэргүй 2026-06-11 103.212.119.198

Тэнэг коммунист монголын ард түмний толгой дээр сандайлж суугаад худал суртал ухуулгаар тархи толгойг нь угаагаад бүх л үеэрээ идэж ууж тухалахыг хүсээ юу битгий горьд

Avatar

зочин 2026-06-11 66.181.180.61

Худлаа юм уу, Ардчилагч гэх бүлэг луйварчид өмчийг эзэнтэй болгоно, Хүн бүхэн баяжина,Цөөн хэдэн том хөрөнгөтөн улс орноо урагш чирээд явна, хөгжүүлнэ гэж нийгмийг хуурсан,Нийгмийн хамаг баялаг эдний гарт орлоо Ихэнх иргэд өмч гэхээр юу ч үгүй,Цаашид мөлжлөг улам ширүүснэ, Төрийн эрх ч эдний гарт орно,Африкийн орнууд шиг ядуурч ч болзошгүй, Хүний шунал хязгааргүй,Социолизмийн үед баян хоосны ялгаа ,луйвар хулгай ,ядуус гуйлгачин байгаагүй,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж