niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:02 UTC Эх: https://news.mn/r/2871837/ 64c37ba098ba0dee… ← niitlelch.mn руу буцах

Чуулган: "ХЭҮК-ын эс үйлдэхүй илэрч байна"

LiveЧуулган: "ХЭҮК-ын эс үйлдэхүй илэрч байна"

Чуулган: "ХЭҮК-ын эс үйлдэхүй илэрч байна"

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.06.11/ нэгдсэн хуралдаанаар дараах 14 хууль тогтоолын төсөл хэлэлцэнэ. Тухайлбал:

  • Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудал хэлэлцэхээр тогтжээ.

 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
15 : 11
2026-6-11

Сүүлийн 25 жилд амиа алдсан цэргүүдийн дунд амиа хорлолт өндөр байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.06.11/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлэг явуулж байна. Хууль санаалагчдыг төлөөлөн С.Одонтуяа танилцуулга хийв. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

С.Эрдэнэболд: 

-Хүний эрхийн асуудал олон хуулийн салаа мөчирт зөрчигдөж байна. 2025 оны байдлаар цэргийн ангид амиа алдсан хүмүүсийн сүүлийн 25 жилийн дүн мэдээ авсан. Цэргийн амиа цэргүүдийн дунд амиа хорлолт тэргүүлж байна. Хамтран амьдрагч, эсвэл найз охиноосоо салсан гэдэг үндэслэл байсан. Хоёрдугаарт, бусдын биед халдаж хорихоосон шалтгаан маш жижиг үл ойлголцол, соёлын буруугаас болсон. Үүнд дүгнэлт хийгээд үзэхээр бусдыг хохироосон хүмүүс хүний суурь мэдлэг муутай гэдэг нь харагдаж байна. Хэрэв тэдэнд хандаж сургалт, мэдлэгийн аян явуулсан болбол хэргийн гаралт 50 хувиар буух байсан. С.Одонтуяа гишүүний хууль цаг үеэ олсон, цаашлаад бусдыг аюулд өртөхөөр сэргийлж чадах бодлого болно гэж бодож байна. Одоо хаана хамгийн гомдол гарч байна гэхээр шүүхийн шийдвэр, цагдаа дээр гарч байгаа. Одоо хуульд өөрчлөлт оруулахдаа хамрах хүрээг нь тодорхой зааж өгвөл олон асуудлыг шийдэх боломжтой гэж харж байна. 

С.Одонтуяа:    

-Эрсдэлтэй бүлэгт Хүний эрхийн комиссын хуульд үндсэн ажиллагаа хүн өөрийн хүсэлтээр гарч болохгүй бүх газарт гэж байгаа. Хорих анги, байр, сэтгэцийн эрүүл мэндийн төв, асрамж гээд хүн өөрийн хүсэлтээр гарч болохгүй бүх газар хуульд байгаа. Миний санаачилсан хуулийн төсөлд бүх газар гэдэгт цэргийн байгууллага ордоггүй байсан. Шалтгаан нь төрийн болон албаны нууцын холбоотой байх бодсон. Тиймээс нэмээд цэргийн албан хаагчдад сургалт сурталчилгаа соён гэгээрүүлэх ажил хийе гэж байгаа. 

О.Алтангэрэл:       

-Монгол Улсад эрх зөрчигдөх асуудал хавтгайрлаа. Монгол Улсад хүний эрхийн манаач нь болсон ХЭҮК-ын ажил тааруухан байна. Нийгэмд гарч буй зөрчил болохгүй бүтэхгүй зүйлүүдийг иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид гарган ирж тавьж байна. Үндсэндээ өнгөрсөн жилүүдэд ХЭҮК үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Үйл ажиллагаандаа сэтгэл гаргаагүй, эс үйлдэхүй нь илэрч байна. Асуудал гарахаар биеэ өмөөрөх, хаацайлах маягтай. УИХ-ын дарга С.Бямбацогт үүнд анхаардаг баймаар байна. Цаашид комиссын хуулийг сууриар өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага байна. Хууль санаачлагч С.Одонтуяа комиссын хуулийг шинэчлэл бодол байсан уу. 

С.Одонтуяа:

-ХЭҮК УИХ-д нэг тайлан, Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх гэдэг бас нэг тусдаа тайлан байгаа. Энэ хоёрыг нэг байгууллагын малгай дор ойлгоод байдаг. Гэтэл энэ хоёр бие даасан, хараат бус байх ёстой. Яагаад хараат бус байх ёстой вэ гэхээр эрүүдэн шүүлт дандаа ардаа захиалгатай, ардаа том даргын захиалгаар эрүүдэн шүүдэг. Тэгэхээр улс төрөөс хараат байх ёстой. Энэ хоёр байгууллагын хооронд зөрчил гараад байдаг. Би өнгөрсөн парламентын үед хоёр байгууллагын улдааг хангах хуулийн төсөл санаачилсан асуудал шийдэгдээгүй. УИХ энэ хоёр байгууллагын хараат бус байдлыг нэг мөр шийдэх ёстой юм билээ. Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх байгууллага одоогоор найман хүнтэй ажилладаг.

М.Нарантуяа-Нара: 

-Хуулийн төслийг батлаад, хэрэгжилтэд хяналт тавихаас гадна. Хүний нөөцгүй ганц байгууллага харах бус иргэний ниймгийн байгууллагад маш олон хүн байгаа. Д.Батлут сайдаас асууя. Саяхан танай салбарт цэргийн албан хаагч амиа хэн хариуцлага хүлээсэн. Амиа алдсан албан хаагчдын ар гэрт нөхөн төлбөр олгодог уу, зүгээр нэг уучлаарай зогсож байдаг уу. Цаашдаа нөхцөл байдал дээрдэх үү.

Д.Батлут:   

-Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд иргэний хяналтыг хэрэгжүүлж ажилладаг. Тухайлбал, 339 дүгээр анги дээр хоёр хугацаат цэргийн албан хаагч харилцааны зөрчил гарган, нэг нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор хууль хяналтын байгууллага шалгаж байна. Бид бүхэн ар гэрт нь очиж уулзсан. Цаашлаад гэм бурууг эцэслэн шалгасны дараа холбогдох арга хэмжээ авна. Ер нь бид бүхэн хугацаат цэргийн албан хаагчидтай асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Тиймээс ХЭҮК-той хамтран 1100 гаруй албан хаагчийг сургалт зохион байгуулж, батламж авсан 78 албан хаагч бэлтгэсэн. Сэтгэл зүйчдийн хөдөлгөөнт баг ажиллуулдаг болсон гээд өнгөрсөн хугацаанд ажил хийж байна. Цэргийн анги салбарыг долоон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нөгөө талаар хүүхдийн хүмүүжлийг анхаарахаар Боловсролтой хамтраад зохион байгуулалт хийж байна.  

12 : 21
2026-6-11

"Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин эрс муудсан"

 О.Номинчимэг:

-Бизнесийн эрх чөлөөний тухай хуультай олон эрх зүйн асуудлуудыг дотоодын хууль тогтоомжтой холиод, Хөрөнгө оруулалт гэдэг нэр томьёонд бүгдийг чихсэн байна. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Арбитрын тухай хуульд орж буй өөрчлөлт орох ёсгүй. Хөрөнгө оруулалт гэдэг нэрийг аль утгаар нь ойлгох вэ. Олон улсын арбитрын шүүх дээр очихоор бүх нэр томьёог тайлбарлаад явна нэр томьёо байх уу гэдэг сайн ярилцаад, засаад явах ёстой. Хоёрдугаарт, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас ирж буй гомдол маргааны гол төрөл шүүх дээр байна. Шүүхийн шийдвэрүүд нь биелдэггүй гомдлууд байна. Тэгэхээр шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуулийн шинэчлэлээр гол сууль асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй. Гуравдугаарт, төрийн зөвшөөрлийн тоог цөөлөхөөс гадна бизнес эрхлэгчдийг хууль шүүх, татварын байгууллагаар айлгаж, дарамлаж байгаад өрсөлдөөнийг нь хаадаг, давуу байдал бий болгодог асуудлуудаар ямар судалгаа хийгдсэн бэ. Хууль бусаар шалгуулсан тохиолдлын хэд нь шийдэгдсэн байдаг вэ. 

Ж.Энхбаяр: 

-Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Эдийн засаг, хөгжлийн яам зургаан сарын турш хөрөнгө оруулагчдын гомдол, мэдээлэл хүлээж авсан. Хөрөнгө оруулагчдаас Нийт 145 гомдол хүлээж авсны төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой 81, гэрээний харилцаатай холбоотой 22, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой 17, татварын маргаан 13, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой 12 гомдол ирсэн. Ирсэн гомдлууд дээр ажилласан. Үр дүнд нь хамгийн эхэнд бизнесийн эрх чөлөөг баталгаажуулах суурь хуультай болох ёстой. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин эрс муудсан гэдэг дүгнэлтэд хүрсэн. Хөрөнгө оруулалт болон зөвшөөрөлтэй холбоотой 97 хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барилаа. АН Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл мэдүүлсэн. Таны гаргасан саналыг нэгтгээд, УИХ-аас Ажлын хэсэг гарган, хамтран боловсруулаад явах боломжтой. 

Ажлын хэсэг:  

-Хөрөнгө оруулалт болон Арбитрын тухай хуулиар бодлогын ямар өөрчлөлт орж байна гэхээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын хуульд арбитрын хэлэлцээ их хязгаарлагдмал хүрээнд байгаа. Энэ нь цөөн тооны хөрөнгө оруулагч 

О.Номинчимэг: 

-Би өөрөө олон улсын арбитрч байсан. Монгол Улсын эрх ашгийг төлөөлөн явдаг байсан. Тэгэхээр энэ үг, үсэг чинь олон улсад очоод яаж тайлбарлагдах вэ гэдэг нь санаа зовоогоод байна. Цагдаа прокурор, дарамталдаг талаар бодит судалгаа байна. Ажлын хэсэг ажиллана гэж ойлголоо. 

Ж.Энхбаяр:

-Төрийн байгууллагууд нэг зүйл хавтгайрсан байна. Зөвшөөрлийг цуцаллаа гэхээр заавал бүртгүүл гэдэг. Нийт 267 шаардлага байна. Дүгнэлт гэхэд 232 байна. Үүнийг заавал гэрчилгээжүүлнэ гэхээр 132 байна. Мадаглан итгэмжлэл 30, гэрчилгээ 9 гэх мэт. Энэ бүрийг арилгая гэж байгаа юм.  

О.Номинчимэг:

-Төрийн дунд шатны энэ дарамтыг байхгүй болгохыг дэмжиж байгаа. Хамгийн бизнес эрхлэгчдийг аюултай нь хууль, хяналтын байгууллагаар дарамлуулах юм. 

Ж.Энхбаяр:

-Бизнес эрхэлж байгаа гэмт хэрэгтэн болох тохиолдолд олон байгаа. Энэ байдлыг хөрөнгө оруулалтын маргаан таслах бүтцээр шийдвэрлэх боломжтой. Өөр хоёр байдлын ялгаж салгахгүй бол Эрүүгийн хуулиар шийдвэрлүүлсэн олон тохиолдол байна. Бид одоогийн Эрүү, зөрчлийн хуулиар шийдэгдэх тохиолдол зөндөө. Тусад нь бодлого оруулж ирэх боломжтой.   

Ө.Шижир:

-Засгийн газрын сайд өнөөдөр өглөө гэнэт сэрсэн юм шиг засна гэх юм. Та нар өнгөрсөн 10 жил бүгд сайд хийсэн шүү дээ. Та нарын хувьд УИХ-ын гишүүн гэдэг бол хамгийн жижиг албан тушаал. Өнөөдөр сайд нар УИХ-ын чуулганд тааллаараа суудаг болсон. Ерөнхий сайд аа, хариуцлага тооцооч. Хоёрдугаарт, өнөөдөр төр ДНБ-ий 74 хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Энэ бол төр нь данхайгаад, чөлөөт хувийн эдийн засаг байхгүй болж байгаа хэрэг. Хамгийн олон ажлын байр бүрдүүлдэг ЖДҮ эрхлэгчдээ агшаад байна. Тэднийг дэмжих бодлого хаана байгаа юм. Төрийн өмчит 100, орон нутгийн өмчийн 429 аж ахуйн нэгж байгаагийн 32-ыг нь ЗГХЭГ, 28 Эрчим хүчний яам, Зам тээврийн яам 5 гэх мэт. Ийм байхад Төрийн өмчийн хороогоор яах юм. Татан буулгах хэрэгтэй. Сайд нар үүний төлөө л алалцаж байна. Төрийн өмчит компаниуд дээр хүнээ тавихын төлөө өрсөлдөж байна. Ерөнхий сайд дороо 22 сайд, 13 зөвлөхтэй. Эдийн засаг, хөгжлийн сайд ямар зөвлөхтэйг мэдэхгүй. Зөвхөн Засгийн газрыг тойроод 70-80 дарга байна. Уг нь салбарын сайд нар Ерөнхий сайдынхаа салбар хариуцсан зөвлөх байх ёстой.  

Н.Учрал: 

-Төсвийн эдийн засаг дахь харьцаа 61 хувь байгаа. 

О.Цогтгэрэл: 

-Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Бизнесийн эрх эрх чөлөө гэдэг нэрэн дор оруулж байгаа вэ. Яагаад агуулгын хүрээнд хэлбэр тал руу явуулж байна вэ. Хуулийн үзэл баримтлал тайлбар өгөөч.

Ж.Энхбаяр: 

-Эдийн засгийн ухаан хязгаарлагмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээ хангах ойлголт. Бизнесийн эрх чөлөөний үзэх нь зохистой гэж үзсэн. Монгол Улсын 35 жилийн орчин үнэлгээ хийгээд, бизнесийн эрхийг хангах, өмчийн халдашгүй дархан байдал, төрийн бизнес дэх оролцоо гэх мэт. Энэ нь илүү үр дүнтэй. Бизнесийн орчноо малгай хууль болгоод, сул байгаа хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах 22 хуулийн өөрчлөлт. Төрийн эдийн засагт зөвшөөрлөөр дамжуулан оролцож байгаа салбар бүрийн 400-500 зөвшөөрлийн адил үйлчилж ил болгон, заримыг нь хүчин болгоно. 

О.Цогтгэрэл: 

-Бизнесийн эрх чөлөө гэдэг чинь эдийн засгийн эрх чөлөө гэдэг 12 зүйлийн зөвхөн нэг нь. Хувь хүн үүнд хамаарахгүй юу. Эдийн засгийн харилцааны оролцогчид бүгд үүнд хамаарахгүй юу. 

Т.Доржханд: 

-Эдийн засгийн өрөө нийгмийн харилцаа. Харин бизнесийн харилцаа тусдаа. Өнөөдрийн гол зовлон бол төрийн оролцоо маш өндөр байгаа. Ерөнхий байдлаар бус тодорхой шалтгаанаа зохицуулах хууль бичье. Тодорхой юм гэдэг нь ерөөсөө л төрийн оролцоог хумих. Төрийн эрх мэдлийг боломжит бага хэмжээнд аваачиж, нөгөө талд нь бизнесүүд боломж олгоё гэж байгаа. 

Ж.Энхбаяр: 

-Засгийн газраас оруулж ирсэн Бизнесийн эрх чөлөөний болон АН-аас санаачилсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдэд бүх заалтаар нь харьцуулалт хийсэн. Ер нь 90 хувь ижил төстэй байна. Ажлын хэсэг байгуулаад, хамтын бүтээл болгоё. 

А.Ундраа:

-Төрийн өмч давамгайлсан эдийн засаг бий болчихлоо гэдэг бүгд санал нэгдэж байгаа. Салбар хоорондын харьцуулалт хэр хийсэн бэ. Жишээлбэл, тусгай зөвшөөрлүүдээ салбарын мэргэжлийн холбоонд шилжүүлсэн сайн жишээнүүд байна. Илүү их либералчлагдсан салбарууд илүү хөгжсөн байна. Гэтэл эрчим хүчний либералчлагдаагүй учраас салбараа татаж унагасан. Салбар хоорондын харьцуулалт хийсэн үү. 

Ж.Энхбаяр: 

-35 хангалттай хугацаа. Төр үнийн хатуу бариад байсан салбарууд үнэ хөгжлийн шаардлагаас хоцорсон. Үүнийг эрчим хүчний салбар тэргүүлж байгаа. Өөрөө өөртөө хөгжлийн санхүүжилт хийж чадахгүй болсон. Бусад салбарын хөгжил нь эрчим хүчний салбартаа хязгаарлагдаад эхэллээ. Төмөр зам мөн адил. Нийгмийн зардлыг ачаандаа үүр явсаар төмөр зам өнөөдөр 20-р зууны кино зураг авалтын цэг болж хувирсан. 1 цагт 30 км явдаг. Асар их хоцрогдол болсон. Хэрвээ эрчим хүчний салбарыг чөлөөлж чадвал, Монгол Улс 3 жилийн дотор эрчим хүчээ 100 хувь дотоодоосоо хангаж чадна.   

10 : 10
2026-6-11

СЕХ-ны шинэ гишүүдийн томилгоог хэлэлцэнэ

Чуулганы эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцэж байна. 

Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлсэн Д.Ариунболд, Дээд шүүхээс нэр дэвшүүлсэн Д.Мөнхзориг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн ЦЕГ-ын дарга генерал Ж.Болд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням томилох асуудал хэлэлцэж байна. 

Томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс тав хоног завсарлага авах хүсэлт гаргалаа. УИХ-ын даргаас АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө. 

Дараа нь Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-11 118.221.147.99

цагдаа нар дунд хятад царай их болсон . урд нь бол хятад царайтнуудыг дуугүй алчихдаг байсын. одооны аймхай бааснууд улс хамгаалахгүй

Avatar

Нэргүй 2026-06-11 118.221.147.99

монгол эрчүүд тэгж бие биенээ алж хядмааргүй юм. цөөхүүлээ байж. хэрэгтэй хүмүүс. цэргийн дарга нар дунд хятдууд олон байгаа болоол тэд нар ингэж яргалдаг байж таарна

Avatar

Нэргүй 2026-06-11 59.153.115.95

дан цагдаа нар байна

Avatar

Нэргүй 2026-06-11 103.57.94.14

Нийгмийг Цагдаа, Тагнуул, Шоронгоор дарамтлуулдаг нь МАН-ын 105 жилийн ажоын бахадмаар мундаг туршлага ш дээ, 1921 оноосоо л нэгийгээ бариад шоронд хийгээд эхэлсэн, одоо хүртэл үргэлжилж л байгаа юм доо !!!

Avatar

Camer ytasa chuluul;gadni OCbarigch,Nyraagcha CTRT& 2026-06-11 66.181.177.29

1. + Xotuin tubuu xyychnaa bapui, ylcuun bolgoe.
2. zzgej zambaragyi deer yeuin, gyilagchni baigyylamj &?

3. Xopoolol chuni ###, yilchilgeenuixee Tubtei bna.
4. abtys baazaa xyychnaaraa. mikr.
6. elchin, ynubersity Xolboltryy, matuig uursduurn BrNK?
7.+ Xybuin emlg OLON BAIX Ni UBCHi SHALTGAANTAi$?

Avatar

gadui $ , Nyraagch, Ebdegchk. 2026-06-11 66.181.177.29

amitantai shaaltsdag, aimshigtai Xylgaich # ; ?

Avatar

asfd 2026-06-11 66.181.161.220

19-р зууны

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж