niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:02 UTC Эх: https://news.mn/r/2871808/ 5f9b57ee8592acee… ← niitlelch.mn руу буцах

Сурвалжлага: Ногоон байгууламжийн дайсан нь бид

Сурвалжлага: Ногоон байгууламжийн дайсан нь бид

Сурвалжлага: Ногоон байгууламжийн дайсан нь бид

Улаанбаатар хотын гудамжаар явган хүний замын дэргэдэх ногоон байгууламжид иргэдийн гаргасан шороон жим хаа сайгүй. Очих газартаа хэдхэн алхам дөхөхийн тулд өвс, зүлэг дундуур товчилж алхах үзэгдэл зам болон хувирчээ.

Эдгээр нь ганц хоёр хүний үлдээсэн мөр бус, өдөр бүр ижил чиглэлээр зорчдог олон хүний сонголтын үр дүнд бий болсон зам гэхэд хилсдэхгүй. Өвс халцарч, хөрс ил гарах нь орчны өнгө үзэмжийг алдагдуулахаас гадна салхитай үед тоосжилт нэмэгдэх нөхцөл бүрдүүлдэг байна.

Гадаа хэдий сэлүүхэн ч Сэлбэ гол дагуу аль хэдийнэ ногоорчээ. Гэвч Сэлбэ голын дэргэдэх ногоон байгууламж бүрэн ногоорч амжаагүй байхад аль хэдийнэ жороом жим үүсчээ. Зарим хэсэгт өвс бүрэн халцарч, хөрс ил гарсан бол зарим газарт хүмүүсийн тогтмол зорчдог шинэ зам хэдийнээ тогтжээ. Ялангуяа гарцгүй газар, автобусны буудал, худалдаа үйлчилгээний төв болон голын дэргэдэх зүлэг зэрэгт түгээмэл ажиглагдаж байлаа.

Улаанбаатарт ус агаар шиг хэрэгтэй зүйлийн нэг нь ногоон байгууламж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажил хийдэг ч иргэд өөрсдөө ногоон байгууламжаа эвдэх, зам гаргах зэргээр хариуцлагагүй хандах тохиолдол олон. Гэвч иргэдийн ногоон байгууламж сүйтгэсэнд хэн нэгэн хариуцлага хүлээхээс илүү хот тохижилт зэрэг хариуцсан байгууллага нь анхаарах эсвэл тэгээд л "мөнхийн" зам болоод үлддэг нь олон.

Та бидний сайн мэдэх Улсын их дэлгүүрийн урд "Пантам" гэх иргэд чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж бүхий талбай бий. Энд ч мөн ногоон байгууламж дүүрэн шороон жим аль хэдийнэ үүсчихэж.

"ШОРООН ЖИМ ҮҮССЭН ГАЗАРТ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН Ч ҮР ДҮНГҮЙ БАЙДАГ"

Дөнгөж л ногоо ургаж, цэцэг дэлгэрэх цагтай зэрэгцэн шороон жим үүсчихсэн яг ийм замыг хотын бүх хэсэгт байдаг болж, иргэд ч хэвийн үзэгдэл шиг энэ замаар зорчино. Автомашины зам, явган зам гээд тусад нь засч, янзлаад өгчихсөн зам нь байсаар байтал ногоон байгууламж дундуур шороон жим гаргаж байгаа нь иргэд өөрсдөө ногоон байгууламжаа сүйтгэгч "дайсан" болон хувирчээ.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар дан ганц Сэлбэ, Их дэлгүүр орчим ч бус хотын бүхий л ногоон байгууламж дунд ийм шороон жим үүсчихсэн байдаг бөгөөд ялангуяа Нарны гүүр, их сургуулиудын ойр орчим, Жуковын голын зам дундах тусгаарлах ногоон байгууламж, гарцтай хэсгээр илүү их жим гарсан байдаг гэх.

Иргэдийн ингэж сүйтгэсэн ногоон байгууламжийг нөхөн тарих, зүлэгжүүлэх зардал гэж тусдаа төсөвтэй бөгөөд ихээхэн хохирол учруулдаг гэдгийг ч албаныхан хэлж байна. Энэ талаар хотын стандарт тохижилтын ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн О.Төгсбаяраас тодруулахад, "Иргэд ногоон байгууламж дээр товчилж гарах асуудал түгээмэл байдагч иргэдээс биш хариуцсан байгууллагуудаас санал гомдол их ирдэг. Өвс, хөрсийг нөхөн сэргээхийн тулд эхлээд гишгэгдэж нягтарсан хөрсийг сийрэгжүүлдэг. Дараа нь хар шороо нэмж, өвсний үр суулгах эсвэл шинэ зүлэгжүүлэлт хийдэг. Үүний дараа тогтмол усалгаа, арчилгаа шаардлагатай байдаг. Гэхдээ хүмүүс дахин гишгээд эхэлбэл ургамал бүрэн ургаж амжилгүй дахин халцардаг. Тэгээд тэр нь шороон зам болчихдог тохиолдол нь их” гэлээ.

Хотын стандарт тохижилтын газраас жил бүр шороон жим, хөрсний элэгдэлийг бууруулахын тулд ногоон байгууламжийн эргэн тойронд хашлага байрлуулах, анхааруулах тэмдэг байршуулах, эвдэрсэн хэсгүүдэд нөхөн сэргээлт хийх зэргээр арга хэмжээ авдаг ч үр дүнд хүрэх нь тун бага. Тиймээс иргэдийн зорчих урсгал ихтэй газруудад нэмэлт явган хүний зам байгуулах шаардлага бийг албаныхан онцолж байна.

Аж ахуй нэгж, хот тохижилтын газар зэрэг хотын ногоон байгууламж хариуцсан байгууллагууд өөрсдийн боломж нөөцөөр хамгаалах ажлаа хийдэг ч ногоон байгууламжийг хамгаалахад зөвхөн байгууллагын хүчин чармайлт бус иргэдийн ухамсар, иргэдийн оролцоо илүү чухал юм.

"ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДААС ИЛҮҮ ТОМЧУУД ИХ НОГООН БАЙГУУЛАМЖ ДУНДУУР ШОРООН ЖИМ ГАРГАДАГ"

Ногоон байгууламж нь зөвхөн хотын өнгө үзэмжийг бүрдүүлэхээс гадна тоосжилтыг бууруулах, орчны дулааныг зохицуулах, иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэх чухал үүрэгтэй аж. Харин зүлэг, ургамал халцарснаар эдгээр эерэг нөлөө буурч, нөхөн сэргээхэд нэмэлт хөрөнгө, хөдөлмөр шаардагддаг. Гэхдээ ногоон байгууламж сүйтгэх, шороон жим гаргах талаар иргэдийн өөр өөр өнцгөөс тайлбарлаж байлаа.

Иргэн С.Санжилмаа:

-Хот тохижилтын зүгээс иргэдэд ээлтэй, эко орчныг сайн бүрдүүлж өгдөг ч иргэдийн ухамсаргүй байдлаас ийм нөхцөл байдал үүсдэг. Миний мэдэхээр Сэлбэ голын явган хүний замын дэргэдэх зүлэг бол тэр чигтээ жим гарчихсан. Тамхины иш, жижиг цаас, ундааны сав зэргээ шууд хаячихдаг. Одоо үеийн залуучууд бол зүлгэн дээр гишгэж, хогоо хаяж болохгүй гэдийг мэддэг. Эсрэгээрээ томчууд жим гаргаад байдаг юм шиг харагддаг. Гадаадын оронд ялангуяа Солонгос, Филиппинд ногоон байгууламж дээр нэг удаа гишгэхэд л ойролцоогоор 25 мянган төгрөгөөр торгодог, Монголд ийм арга хэмжээ авах нь дутагдаад байна.

Монголд хэрэгжүүлбэл би лав хоёр кг будааны мөнгөөр торгуулахаас айна. Энэ зүлэг бол 0-3 насны жаахан хүүхэдтэй л адил нялх ургамал. Жаахан хүүхэд, дүү нар дээрээ гишгэж байгаагаас ялгаагүй шүү дээ. Монголчуудаа байгаль орчноо, ногоон байгууламжаа хайрладаг ухамсартай, боловсролтой байгаасай гэж хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Иргэн Х.Баярсайхан: 

-Зарим газарт хүмүүсийн зорчих урсгалтай нийцсэн зам байдаггүй. Тийм болохоор хүмүүс өөрсдөө хамгийн дөт чиглэлээ сонгоод явчихдаг. Нэг хүн гарсан мөрөөр дараагийн хүн нь дагаад явсаар байгаад шороон жим болчихдог. Зам нь хангалттай ойрхон байсан бол гишгэх шаардлага гарахгүй л байх" гэлээ.

Ногоон байгууламж гишгэгдэж эвдэрснээр нөхөн сэргээхэд нэмэлт хөрөнгө, хөдөлмөр шаардагдаж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг. Хотын ногоон байгууламж нь зөвхөн чимэглэл биш, тоосжилтыг бууруулж, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах чухал үүрэгтэй. Тиймээс ногоон байгууламжийг хамгаалах асуудал нь зөвхөн арчилгаа хариуцсан байгууллагын ажлаас гадна иргэдийн ухамсар, хандлага, хот төлөвлөлтийн оновчтой шийдэлтэй салшгүй холбоотой юм. Өвсөн дундах эдгээр жим цаашид нэмэгдэх эсэх нь бид хотын ногоон орчноо хэрхэн үнэлж, хамгаалахаас шалтгаалах бололтой.

Э.БОЛОРТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

М 2026-06-11 66.181.190.209

тойрсон өнцөгтэй хачин газарт зүлэг суулгана.хүмүүсийн явах чиглэлээс өөр.ёстой мэдрэмжгүй

Avatar

Нэргүй 2026-06-11 103.57.94.52

Явган замын төлөвлөлт зургийг хийхдээ явган хүмүүсийн хөдөлгөөний урсгалтай нийцүүлж хийх хэрэгтэй. Хүчээр тойруулна гэвэл бүтэхгүй ээ. Ухамсарт найдна гэвэл бүр худлаа.

Avatar

зочин 2026-06-11 66.181.180.61

Зүлэг дундуур зам гаргах явдал харьцангуй засраад л байх шиг байдаг, Гэвч бүрэн засартал олон жил болох б**х аа,Хашлага хамгаалалт сайн хийх ,хяналт шалгалт, ардчилаа тордолтыг сайжруулахаас өөр аргагүй, Манайх хуурайшил их,хур тундас бага, үр цацаж, мод суулгангуут л өөрөө үржиж өсөөд эхлэдэг өвөрмөц онцлогтой нутаг биш,Хот суурингаа ногооруулах,тохилог гоё болгохын тулд үр хүүхдээс эхлээд бүгд анхаарч байж хэрэгжинэ, Нийгмийн ухамсар, ёс зүй ,соёлын төвшинөөс өсөлтөөс л их хамаарах б**х,

Avatar

Нэргүй 2026-06-11 202.9.41.6

халхзальгэжхужааманжүлгрзохиолоор худлаа шаагаад бгаад бгаарай.

Avatar

Нэргүй 2026-06-11 43.242.243.28

энэ хэсэгт нь зам тавьчихвал шороо босохгүй юм бишүү

Avatar

Нэргүй 2026-06-11 178.174.229.45

UHER HURTEL 1 ZAMAARAA L TSUVRAAD YAVDAG YUM DAA UUL N . MONGOL HUN BOL YUG CH HAIRLAHGUI EVDEJ SUITGEJ BDAG HUMUUS OROSUUDAAS DOR ADGIIN UNDESTEN

Avatar

бөбө 2026-06-11 192.82.64.140

Шорооноосоо салж чаддаггүй үнэхээр балай сданууд шүү монголчууд бид. Энэ бол уул нь нэг төрлийн бохирдол юм. Хавар болохоор хамаг зассан замаа нурааж ухаад эхэлнэ. Үнэхээр балай улс даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж