niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:03 UTC Эх: https://news.mn/r/2871796/ 30997825e761106b… ← niitlelch.mn руу буцах

Ардын нам албан бусаар сонгуулийн шоугаа эхлүүллээ!

Ардын нам албан бусаар сонгуулийн шоугаа эхлүүллээ!

Ардын нам албан бусаар сонгуулийн шоугаа эхлүүллээ!
Буянт-Ухаа спортын ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 15. МАН-ын даргад нэрээ дэвшүүлээд байгаа УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал МАН-ын Их хурлын төлөөлөгч нарт бодлогоо танилцуулж байна. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Монголын Засгийн газарт өнөөдрийн махны үнэ, түгжрэл утаа, том төслүүдээ хөдөлгөх сонирхол бол алга. Товчхондоо, ажил хийж, үр дүн гаргах хүсэл алга. Харин 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд, 2028 оны сонгуулийн бэлтгэлээ яаж, хэрхэн базаах талаар л өдөр шөнөгүй бодож, төрийн ажлыг ч энэ чиглэл рүү шулуудуулчихлаа.

МАН-ЫН НАРИЙН БИЧГҮҮД 21 АЙМАГ, 330 СУМЫГ ДАЙЛААР МОРДОНО

2016 оноос хойш албан тушаал эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн ардын намынхан ард түмэндээ эргэн ирнэ гэнэ. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албанаас “Ардын нам-Ард түмэндээ” аяныг эхлүүлж байгаа гэнэ. МАН-ын УИХ-ын гишүүд, мөн дэд сайд, намын Нарийн бичгийн дарга нарын тэргүүлсэн баг орон нутагт 2026 оны зургаадугаар сарын 10-аас зургаадугаар сарын 25 хүртэл ажиллаж намын гишүүд, дэмжигчид, иргэд олон нийттэй уулзах юм байна. Ингэхдээ намын удирдлагууд бус намын нарийн бичгийн дарга нар, УИХ-ын гишүүд нь явах нь.

21 аймаг, 330 сумаар нэг хурал, цуглаан хийж, төрийн албан хаагчдаа дайчлаад, аймаг, суманд байгаа намын гишүүдтэй хийсэн уулзалтаа ард түмэн гэж пиардах санаатай л уулзалт болох нь.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд төр барьж байгаа ардын намынханд жинхэнэ дүн тавих сонголт нь УИХ-ын ээлжит сонгууль. Ардын нам ард түмэндээ юу ард түмэн ардын намд дүнгээ тавих уу гэдэг сонголтыг зөвхөн сонгуулиар л хийх боломжтой. Бусдаар мянган сайхан хурал хийгээд, мянган сайхан ажил яриад ажил хэрэг болгохгүй л бол ардын нам ард  түмэндээ гэсэн гоё аян, уриа лоозон болоод л дуусах биз ээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮХ ШИЙДВЭР ИРЭХ НАМРААС НААШГҮЙ

МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал ажлаа аваад гурван сартайгаа золгож байна. Энэ Засгийн газар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого” дэвшүүлээд ажиллаж эхэлсэн. Гэхдээ одоо Н.Учралын Засгийн газрын шийдвэрүүдээс амьдралд хэрэгтэй, ард түмэнд нэмэр болж, бодит үр дүнгээ өгч байгаа шийдвэрүүд гаргахаас илүү гоё слайд танилцуулдаг л ажилтай байна.

Тэд ард түмэн юу хүсч байгаа, иддэг мах нь хэдэн төгрөгийн үнэтэй байгаад санаа зовниж, ажил хэрэг болгохоос илүү нөгөө л нэг тэтгэвэр, татвар, ипотекийн зээл гэсэн ард түмний арван жил ардын намаас хүссэн хүслүүдийг одоо л биелүүлнэ хэмээн дахин ам гарч эхлэв.

Засгийн газраас сайхан сайхан шийдвэрүүд гаргаж, Ерөнхий сайд нь өөрөө гарч ирж мэдэгдэл хийгээд, гоё слайд танилцуулж байна. Мэдээж, тэтгэврийн шударга бус тогтолцоог алга болгоно гэж улсынх нь Ерөнхий сайд хэлж байгаа учраас өтгөс буурлуудад төдийгүй тэтгэвэрт гарахаар насаараа нийгмийн даатгал төлж байгаа бүх хүнд сайхан сонсогдоно оо. Гэхдээ болоогүй, ирэх намар л УИХ-аар хэлэлцэнэ. УИХ-аар хууль хэлэлцэх гэж ямар шат дамжлагатай байдаг, яаж цаг ордгийг нь бодвол намрын чуулганаар амжих эсэх нь ч тодорхойгүй. Тэгж байтал 2027 онтой золгоно.

Тэр үед хууль Н.Учралын ярьсан шиг батлагдаж чадна гэдэг эргэлзээтэй. Н.Учрал өөрөө ч энэ албандаа байгаа ч уу, үгүй ч үү. Улс төр алга урвуулахын хооронд гэдэг дээ.

Н.Учралын Засгийн газраас татварын асуудлыг цогцоор өөрчилж, хөндөнө гэсэн, ипотекийн зээлийн хүлээгдлийг бууруулж, хуулийг нь өөрчилнө гээд дандаа ард түмний хүсч, хүлээсэн зүйлсийг хэлж, яриад зарлаад буй. Энэ бүхэн бас л болоогүй, ирэх намар луу шилжинэ. Учир нь УИХ-ын ээлжит чуулган удахгүй амарчихна, ирэх намраас нааш хуралдахгүй. Тиймээс л Н.Учралын яриад байгаа бүх гоё зүйлс нь ирэх намар, ирэх он руу, ирэх жилүүдэд өгөөжөө өгөх учраас сонгуулийн шоу гэж тодотгоод байгаа юм.

Угтаа бол Н.Учралд УИХ-ын чуулганыг сунгаж, ээлжит бусаар хуралдуулаад, энэ яриад байгаа бүх гоё зүйлсээ яаралтай горимоор хэлэлцүүлээд, батлаад явах бүрэх эрх бөгөөд бяр нь бий.

Ардын намын даргад ард түмний амьдралд хэрэгтэй шийдвэрүүд гаргах, яриад байгаа шиг нь шударга тогтолцоог бий болгох, ипотек, татварын асуудлыг шийдчих бяр нь байвч хүсэл нь алга. Тиймээс л 2027, 2028 оны сонгуулийн шоу, пиараа л хийж байна шүү, сонгогчдоо.

Дахин хэлэхэд, олонхийн намын дарга, Ерөнхий сайд Н.Учралд гоё ярихаас илүү бодит үр дүн болгох эрх мэдэл, бяр нь хангалттай бий. Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд, ярьж байгаа гоё зүйлсийг нь сонсоод монголчууддаа, сонгогчиддоо хандаж хэлэхэд “Бадарчин баярлах болоогүй шүү”  л гэмээр өдрүүд  үргэлжилж байна даа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Zochin 2026-06-11 98.223.187.97

AН ын үед ноён доллар 1600 байсан чинь эдийн засаг ард түмнийг элгээр нь хэвтүүллээ гэж шаагаад засгийн эрх авангуутаа долларыг 3500 болгоод түмэн татвар нэмээд бүр новшруулсан биздээ.Загасан толгойт Монголчуудаа.

Avatar

zochin 2026-06-11 202.55.188.34

tegj hudlaa yarihgui ee. Mongol yumnii une hezee usdug ve gvl MAN songuulid yalsnii margaashaas eheldeg bga shu. Turiin albanii ajlaa meddeggui hund surtal ch mun adil.

Avatar

Нэргүй 2026-06-11 103.229.122.156

Ардын нам, ард түмэн хоёр таарсан таар шуудайнууд

Avatar

Зочин 2026-06-11 43.242.243.241

МАН засаглаж чадахгүй байна. Бүх буруу зүйлээ АН д тохох санаатай. Иргэд орон нутагт уулзахгүй хөөж явуулах хэрэгтэй.

Avatar

зочин 2026-06-11 66.181.180.61

Монголын хамгийн адгийн луйварч хулгайч, үл бүтэх этгээдүүд АН дотор л үүрлэдэг,Анх ийм хүмүүс энэ намыг байгуулсан,Иргэдийг хуурч ,бусдыг гүтгэн луйврын аргаар төрийн эрхэнд гарангуутаа л нийгмийн өмчийг идэж уух, луйвардах идэхэд хамаг анхаарал нь чиглэнэ Эдийн засгийг унагаж төрийн данс улайлгана,Өр зээлэнд живүүлж иргэдийн амьдралыг хүндрүүлнэ, МАН нөхөд л төрд гарч эдийн засаг бизнесээ сэргээн , унасан сүйрсэн бүхнийг засч, иргэдийн амьдралыг хэвийн болгодог түүхтэй,Чоно хэзээ ч хүн болдгү

Avatar

Cok 2026-06-11 66.181.183.71

АН бол жинхэнэ гүлүг нам да, шууд хогруу хаях н овшнууд

Avatar

Нэргүй 2026-06-11 43.242.242.59

Монгол улсыг зөв чиглэлд авч явах улс төрийн хүчин бол МАН юм. Хэн ч үүнтэй маргахгүй. Харин иргэд АН-д 2 удаа итгэл өгөөд яалаа. Улс орны эдийн засгийг сүйрүүлж өр зээлэнд бариулж дефолт зарлах дээрээ тулсан. Харин өөрсдөө баяжсан гэж боддог Хүмүүс ч тэгэж ярьдаг. Вальютын нөөц 2 тэрбум болтлоо буурсан. Ерөнхийлөгчийн сонгуульд төвийг бариад явах бас хоёр хөрштнйгээ эвтэй найртай бодлого бариад явах төвшин хүнийг л иргэд сонгох нь чухал юм. АНУ НАТО, баруун гээд байж болохгүй

Avatar

зочин 2026-06-11 66.181.180.61

Манай улс хоёрхон хөрштэй, Хоёр хөршөө үзэн ядаад барууныг дагаж алцагнаад бид хол явах уу, Гадаад худалдааны 80-аад хувь нь хоёр хөршид ногдож байна, Жаахан нүүрсээ хятадад зарж ,хэдэн валют олж хэрэгцээт зүйлээ гадаадаас авч байна,Оросоос бензин шатахуун авч,үйлдвэрлэл үйлчилгээгээ хөдөлгөн амьдралаа залгуулж байна,Хоёр хөршөө үзэн ядах биш,харин найрсаг харилцаа хамтын ажиллагааг аль болохоор бэхжүүлэхийг онцгой анхаарах хэрэгтэй, Оросууд бидэнд найрсаг дотно ханддаг,бид хөсөрдүүлж болохгүй

Avatar

зочин 2026-06-11 59.153.115.234

УЧРАЛ САЙДАА, ПҮРЭВДАГВА ДАРГАА ТОМ ТОМ АМЛАЛТ ЯАХАВ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ДОТРОО ШЭЭДЭГ ТҮЦ-ҮҮДИЙГ БҮГДИЙГ ЗАЙЛУУЛЖ, ХҮН ДАЙРЧ ГЭМТЭЭДЭГ ЭНЭ ОЛОН СКҮҮТЭР, МОПЕД, СУРРОН НТРИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛ. ТЭГВЭЛ БАС Ч АЖИЛ ХИЙХ ЮМ БНА ГЭСЭН ӨЧҮҮХЭН Ч ГСН ИТГЭЛ ИРГЭДЭД ТӨРӨХ БХ

Avatar

Иргэн 2026-06-11 202.126.89.232

За МАН стой цаашаа. Тэтгэврийн тогтолцооны өөрчлөлтийг МАН дангаараа, тэр тусмаа Учрал, Аубакир 2 хийчихэж байгаа юмуу? Бүх хүний амьдрал, ирээдүйг шийдэж бгаа тогтолцоог 1 уостөрийн нам шийдэхгүй ээ! Шийдвэл бүх нам, олон нийт, иргэдийн оролцоо, Үндэсний зөвшилцөл шаардлагатай! МАН засаглах хугацаандаа ₮-ийн ханш унагаасан, индексжүүлж яваагүй хариуцлагаа хүлээж, зүгээр л бага тэтгэврийг нэмж 1.2 саяд хүргэ! Тэгээд л орхи! Төрийн хуулиар шударга НЛШ төлж, тэтгэвэр тогтоолголгосон иргэд буруугүй

Avatar

Нэргүй 2026-06-11 66.181.183.192

Хичнээн гоё зүйл амалсан ч Сүүлийн 30 жилээ харахад МАН, АН 2 -ыг түр завсарлуулах нь хамгийн зөв юм шиг санагдаад байна , Ард түмэн их өөр болсоныг дээрээ нэг л сайн мэдэрч өгөхгүй байх шиг байна

Avatar

Нэргүй 2026-06-11 103.212.118.240

Чимгээ АН СОНГУУЛЬД ЯЛАГДАХ НЬ ГЭЭД БООООЖ ҮҮҮҮХЭХХХ НЬ ҮҮ

Avatar

Хотын залуу 2026-06-11 103.10.23.120

Хол очиж х**

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж