niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:03 UTC Эх: https://news.mn/r/2871802/ 518761fae7c225fe… ← niitlelch.mn руу буцах

The Horde: The MongolZ-ийн Мэйжорын тоглолтыг хамтдаа үзэцгээе

The Horde: The MongolZ-ийн Мэйжорын тоглолтыг хамтдаа үзэцгээе

The Horde: The MongolZ-ийн Мэйжорын тоглолтыг хамтдаа үзэцгээе

Цахим спортын "CS2" төрлийн Мэйжор тэмцээний гуравдугаар шат маргааш/2026.06.11/ эхэлнэ. Монголын "The MongolZ" 17:00 цагаас Оросын "Betboom" багийн эсрэг эхний тоглолтоо хийнэ. Тэгвэл тус багийн фэнүүд буюу "The Horde" багаа дэмжихээр нэгэн дээвэр дор цуглах гэж байна.

"The MongolZ" багийн хөгжөөн дэмжигчдийн албан ёсны клуб болох "The Horde" нь 1xBet Монгол брэндтэй хамтран Улаанбаатар хотод "Watch Party" зохион байгуулж, багийн эхний тоглолтыг шууд дамжуулалтаар үзэн, олон улсын томоохон тэмцээний уур амьсгалыг мэдэрч, Монголын нэрийг дэлхийд гаргаж буй тамирчдаа дэмжих боломжийг фенүүддээ олгоно.

Watch Party арга хэмжээнд ирсэн зочдыг дараах зүйлс хүлээж байна:

  • The MongolZ багийн эхний тоглолтын том дэлгэц дээрх шууд дамжуулалт;
  • Монголын нэртэй тоглогчид болон тусгай зочдын тайлбар, ярилцлага;
  • Хөгжөөн дэмжигчдийн клубээс бэлтгэсэн сонирхолтой идэвхжүүлэлт, бэлэг, урамшуулал;
  • Жинхэнэ цахим спортын фестивалийн мартагдашгүй уур амьсгал.

Хэзээ: 2026 оны зургаадугаар сарын 11
Хаана: AIC Steppe Arena

Хаалга 15:00 цагт нээгдэнэ.

Шинэ улиралд "The MongolZ" дэлхийн шилдэг багуудтай тогтмол өрсөлдөж байгаа бөгөөд энэ удаагийн Мэйжор тэмцээний гол фаворитуудын нэгээр нэрлэгдэж байна. Тус багийн амжилт нь Монголын шинэ үеийн тоглогчид, хөгжөөн дэмжигчдэд урам зориг өгсөөр байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Кутуктай 2026-06-10 174.198.134.114

Баг маань дэлхийн шилдэг багуудын түвшинд тогтвортой тоглоод эхлэхээр дараагийн залуу тоглогчдод ур чадвараа ахиулах, мэргэжлийн замналыг сонгох маш том урам зориг, хөдөлгүүр болж өгдөг.

Avatar

Менгли 2026-06-10 174.215.17.206

Watch Party зохион байгуулж байгаа нь үнэхээр зөв, гоё санаа байна. Тэмцээнийг заавал очиж үзэх боломж хүн болгонд байхгүй ч иймэрхүү эвентүүд яг л тэр том тэмцээний уур амьсгал дунд, нэг хэсэг нь болсон мэт мэдрэмжийг өгч чаддаг.

Avatar

Тайнал 2026-06-10 174.215.19.69

Өнгөрсөн хэдхэн жилийн дотор The MongolZ ердөө нэг ирээдүйтэй багаас олон улсын томоохон тэмцээнүүдийн гол фаворитуудын нэг болтлоо хэрхэн өсөж, хөгжсөнийг харах үнэхээр сонирхолтой байна шүү.

Avatar

Илбасмиш 2026-06-10 174.198.133.112

The MongolZ-ийг тойрсон жинхэнэ фенүүдийн нэгдэл бүрэлдэж байгааг харах урамтай байна. Иймэрхүү эвентүүдбагийг дэмжихээс гадна залуусын дунд эспортыг сурталчлах, түгээхэд маш том хувь нэмэр болдог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж